- Нийтлэлч: Ч. Солонго
Эерэг хүмүүс гэж ер нь хэн бэ? "Би сөрөг зүйл бодох дургүй, шүүмжлэгчид бол сөрөг бодолтнууд, тэд болохгүй бүтэхгүй зүйлд хэт их төвлөрч өөрсдийгөө зовоож түүнийгээ бусдад бас "халдааж" байна, би энэ амьдрал дотор байгаа эерэг зүйлсийг харж амьдрах дуртай, хүссэндээ хүрч зорилгоо биелүүлэх нь чухал, би бол өөдрөг үзэлтэн" гэх гэнэн хандлагыг задлан ярилцацгаая.
- Нийтлэлч: Д. Болор
Флууд – тухайн сэдэвтэй холбоотой ямар нэг ашигтай мэдээлэл байхгүй, ойлгосноороо санагдаж байгаагаараа, өөр хийх зүйл байхгүйдээ, цаг нөгцөөхдөө сараачсан "сэтгэгдлүүд"-ийг интернэтийн орчинд флууд гэж нэрлэдэг.
Оверпост – нэгхэн сэтгэгдэл - мэдээлэлд нэгтгэн бичиж болох байсан зүйлүүдийг тухайн этгээд цувруулан савируулан энд тэнд бичихийг хэлдэг. Энэ нь тухайн хүний хэр соёлтойг, бусдыг хэр хүндэтгэж харьцаж байгааг илтгэж байгаа хэрэг юм.
- Нийтлэлч: Д. Болор
ТУСГААР ТОГТНОЛ
Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулгын омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай-аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ би!
- Нийтлэлч: Д. Болор
Компасс бол дэлхийн соронзон орныг ашиглаж зүг чигийг тогтоох нэг хэрэгсэл бөгөөд түүний үйлдвэртээ урьдчилан соронзлогдсон заагч зүү нь дэлхийн хэвтээ соронзон оронтой харилцан үйлчилж эцэст нь ямагт дэлхийн хойд зүг рүү зааж зогсдог. Түүний гаднах эргэдэг хүрээн дээр Хойд, Зүүн, Өмнөд, Баруун зүгүүдийг тэмдэглэсэн байдаг.
- Нийтлэлч: Д. Болор
Флайн загасчлалд шидэлтийн зөв техник нь уурга хэрэгслээ гэмтээхгүй байх эцэст нь загас барих эсэхэд шууд нөлөөлдөг маш чухал ур чадварт тооцогдох ба үнэхээр сайн гүйцэтгэлтэй шидэлт маш гоё бараг урлагийн үзүүлбэр мэт харагддаг. Флайн шидэлтийн ур чадварт дадлагатай сургагчийн удирдлага дор харьцангуй богино хугацаанд эхнээс нь зөв суралцахыг илүүд үздэг ба энэ нь бие даан эхний үндсэн техникүүдийг сурах огт боломжгүй гэсэн үг биш юм.
- Нийтлэлч: Д. Болор
Флайн загасчлал бол эрт дээр үеэс өнөөг хүрч ирсэн загасчлах нэг өвөрмөц арга - урлаг ба манай эриний 3-р зуунд Римийн эзэнт гүрэнд амьдарч байсан Клавдий Эдианус өөрийн “De Animalium Natura” номондоо хиймэл өгөөшөөр цэнгэг усны зэвгийн төрлийн загас барих аргыг дэлгэрэнгүй тайлбарлаж бичиж байжээ. Үүнээс хойш мянга гаруй жилийн турш дэлхийн бөмбөрцгийн олон газар хүмүүс сүлжсэн хиймэл өгөөшөөр загасчилж энэ гайхамшигтай аргыг судалж бичиж байсан
- Нийтлэлч: Д. Болор
Твиттер гэдэг бол маш олон хэрэглэгчдийн бичил блогуудыг нэгтгэсэн интернетийн нэг үнэгүй үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл бүх твиттерчүүд дундаа бичил блогуудын нэг сүлжээтэй болж хүн бүр өөрийн шинэ мэдээллүүдийг бичин твиттерт илгээж бусад нь мэдээллийн туузаараа тэдгээр мэдээллүүдийг нь хүлээн авч унших ба сонирхсон хүнийхээ бичил блогийг байнга дагаж уншиж ажиглаж байх боломжтой болсон гэсэн үг юм. Ер нь твиттерийг ердийн блог ба интернет чат – ICQ хоёрын нэг тийм холимог ч гэж ойлгож болно.