Ардчиллын амин сүнс нь ард түмэн бүх нийтийн сонгуулиар өөрийн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлж саналаа өгч төрийн тэргүүн, түшээдээ томилоход оршдог. Иймээс бүх нийтийн сонгууль бол Democracy-ийн үндсийн үндэс, Ардчилал-ыг хэрэв байшингаар төсөөлбөл төмөр бетон суурь нь гэсэн үг юм. Сонгуулиар бүхэл бүтэн улс орны чиг хандлага, ард түмний хувь заяаг өөрчилж болдог, бас засаж залруулж болно, бүр мөхөөж ч болдгийг дэлхий дахины түүх харуулсан билээ.

Ард олон саналаа өгснөөр хүслээ эрмэлзлэлээ биелүүлэх мөрөөдлөө, тайван сайхан ажиллаж амьдрахын төлөө зорилгоо, итгэл сэтгэлээ тэр сонгож байгаа хүнийнхээ гарт бариулж, өөрсдийнх нь өмнөөс төрийн шийдвэрийг гаргах эрхийг түүнд дамжуулан олгодог. Өөрөөр хэлбэл тухайн нэр дэвшигчид саналаа өгч байна гэдэг нь өөрсдийн хувь заяа, ойрын ирээдүйгээ түүнд даалгаж түүнд найдаж итгэж байна гэсэн үг юм.

Тэгвэл ийм чухал шийдвэр болох өгсөн санал нь зөвөөр тоологдохгүй байвал яах вэ?

Сонгууль будлиантсан эсвэл алдаа гарснаар түмний итгэл хүлээгээгүй хүмүүс сонгуульд "ялж" төр засгийн эрх мэдлийг авбал яах вэ? Сонгогчдын өгсөн санал зөв тоологдсон эсэхийг яаж мэдэж итгэлтэй байх вэ?

Санал тоолох үйл ажиллагааг залилан мэхэлснийг хүмүүс ойлгосны дараа сонгуулийн дүнг үнэн бодит байдалд нийцүүлж өөрчилж болохгүй, засах боломжгүй байвал яах вэ?

Аль эсвэл ийм зальт үйлдлийг огт мэдэхгүй өнгөрвөл бид чинь өөрсдөө хэн болж юу үлдэж байгаа нь энэ вэ… Энэ чинь ардчилал гэж үү!?

2012 оны УИХ-ын сонгуульд Монгол Улсад анх удаа сонгуулийн цахим хэлбэр буюу сонгуулийн санал тоолох машины тусламжтай явуулахаар хуульчилж явуулсан билээ... Үүний дараа нь тус сонгууль үнэн зөв явагдсан эсэх талаар олон асуултууд нээлттэй үлдсэн. Одоо энэ санал тоолох машиныг Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин хэрэглэх гэж байна. Энэ аргыг сонгуулийг хурдан түргэн, хүндрэл багатай хялбар явуулахын тулд гэдэг үндэслэлээр олон сая хүн амтай улсуудад тухайлбал, АНУ - 315 сая, Бразил - 195 сая, Мексик - 115 сая оршин суугчтай, сонгогчдын тоо нь хэдэн арав зуун сая байдаг мөн зарим Европын улсууд хэрэглэсэн туршлага байдаг. Уламжлалт аргаар сонгуулийн лацтай хайрцгийг онгойлгон гартаа барьж тоолон маргаан гарвал саналын хайрцгийг дахин шалган нягтлан тоолж дүнг гаргаж болдог байсан билээ. Харин одоо тэгвэл санал тоолох машин ашиглаж сонгууль явуулахад энэ бүхэн огт боломжгүй болно гэдгийг бид бүгд өнгөрсөн 2012 оны УИХ сонгуулийн үеэр харсан билээ. Саналын хуудсаа машинд уншуулж саналаа өгсөн цагаас хойш орой нийт санал хураалт дуусаж олон хэсгүүдээс электрон мэдээллийг цуглуулан төв машинаас дүнг автал сонгогчдын өгсөн бүх саналууд нэг төрлийн хар хайрцганд (Black hat - далдын хар малгай) ороод таг болдог ба тэнд чухам юу болж байгааг гаднаас нь хянах ямар ч боломж байхгүй болгосон юм. Санал өгсөн хүн санал минь зөв бүртэгдсэн, тоологдсон болов уу гэдэгт одоо хүртэл хүртэл эргэлзээтэй үлддэг. Тэгэхлээр энэ "далдын хар малгайтай" "ардчилсан" сонгууль гэгч нь шударга үнэн, тунгалаг ил тод байдаг гэсэн тунхаглалтай нь амьдрал дээр нийцэж байна уу?

Ийм машины түүх Нью-Йоркийн шинийг бүтээгч Jacob H. Myers гэгчээс эхэлсэн ажээ. 19-р зууны сүүлээр “Сонгуулийг луйвраас хамгаалж саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” гэж энэ шинийг бүтээгчийг тэр үед бүгд шагшран магтаж байв. Санал тоолох машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв.

Хэрэглэж эхэлсэн тэр цагаасаа л сонгуулийн санал тоолох машинууд нь байнгын шүүмжлэлүүдэд өртөж алдаанууд гаргаж дүнгүүдийг буруу нэгтгэж эрүүл ухаанаар тайлбарлах боломгүй сэжигтэй тохиолдлууд гаргаж байнгын шуугиан хэл ам дагуулж иржээ. Энд цөөхөн хэдийг нь дурдъя:

• АНУ-ын ардчилсан намын төлөөлөгч Al Gore АНУ-ын 2000 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Бушаас саналын тоогоор арай давамгай явж байсан, бүр ялсан гэж зарлаж баяраа тэмдэглэж байсан боловч санал тоолох машины эцсийн дүнгээр их сэжигтэй нөхцөлд ялагдсан юм. Жишээ нь, Florida мужийн Volusia County тойрогт сонгуулийн машин Al Gore-ийн төлөө өгсөн саналуудыг хасаж тоолж бүүр -16 022 санал (өөрөөр хэлбэл, Ал Гор ийм саналын өртэй гарсан! гэсэн үг юм! ) гэж гаргасан нь тогтоогдсон юм. Яагаад сонгогчийн саналыг маш найдвартай үнэн зөв тоолдог гэж сурталчлаад байсан машин бүүр хасах дүнг гаргав аа? Хасах тэмдэгтэй дүн гарах өөрөөр хэлбэл саналын "өртэй" гарах огт боломжгүй билээ! Энэ асуудлыг нэг комисс томилж шалгуулсан гэх боловч саналын машинуудын санал хадгалагч электрон картууд нь алга болсон гэдэг шалтгаанаар юуг ч яг таг тогтоож нотолж чадаагүй өнгөрсөн байна. Гэхдээ саналын эцсийн үр дүнг санаатайгаар өөрчилсөн байна гэдэг нь шалгалтынханд ойлгомжтой байсан гэдэг ба гагцхүү нотолж чадаагүй учир нөгөө тал нь "ялсан" юм. 2000 онд хэн ерөнхийлөгч болох вэ гэсэн асуудлын хувь заяаг шийдсэн Florida мужид үнэхээр Ж.Буш сонгогчдын олонхын саналыг авч ялсан уу гэдэг том асуулт нээлттэй үлдсэн билээ... Үүний дараахан 2001 оны 9-р сарын 11-нд аймшигт явдал эхэлж энэ бүхэн бараг мартагдсан юм. (1)

• Ирландад 2004 онд засгийн газар нь Голландаас худалдаж авсан сонгуулийн 7000 Nedap машинаа сонгуульд хэрэглэхгүй гэж шийдвэр гаргасан юм. Учир нь сонгуулийн санал тоолох компьютерийн программыг "арга заль хэрэглэсэн программ хангамжаар" сэм солиход ердөө хоёрхон минут зарцуулагдана гэсэн Дублины их сургуулийн шинжээчдийн дүгнэлтийг засгийн газар нь зөвшөөрч хүлээн авсан юм.(2)

• Германд 2005 оны Бундестагийн сонгуулийг машинаар өгсөн 2 сая гаруй сонгогчид сонгуулийн компьютерт алдаа гарснаас болж дахин сонгууль явуулж хуучин үзэг цаас барьдаг аргаараа дахин өгөх хэрэгтэй болж байсан байна.(3) • 2006 онд АНУ-ын Конгрессын сонгуулиар олон тооны электрон сонгуулийн машинуудад эвдрэл, алдаа доголдлууд гаргасан байна. Ганцхан Ohio мужид л гэхэд 250 ноцтой алдаанууд гарсан гэж мэдэгдсэн юм. Virginia мужид бүүр FBI (холбооны мөрдөх товчоо) энэ асуудлыг мөрдөх хэрэгтэй болж байсан байна...(4)

• 2006 онд Германы ССС (Chaos Computer Club-нийт 3000 гаруй гишүүнтэй, АНУ-ын Nasa, T-Com, Nedap, GSM-д нэвтэрч байсан хакеруудын групп) Nedap сонгуулийн машины үйлдвэрлэгчдийн хийж байсан "Хакерууд манай машиныг яаж ч чадахгүй, зөвхөн найдвартай сонгууль явуулахад зориулсан хамгаалалт маш өндөртэй техник…" гэсэн мэдэгдлийг бүрэн няцааж Голландын хакер клубтэй хамтарч телевизийн шууд нэвтрүүлгээр Nedap санал тоолох машины программ хангамжид 5-хан минутын дотор ноцтой өөрчлөлтүүд хийж бүүр дээр нь шатар хүртэл тоглож үзүүлсэн ажээ. (5)

• 2006 оны 10 сард мөн энэ ССС хакер бүлгийн залуус хэдхэн минутын дотор сонгуулийн машины санал нэгтгэн тоологчийг нь сэм янзалж эхний тест саналуудыг зөв тоолуулж шалгалтад тэнцсэний дараагаар бодит саналуудыг нэгтгэн тоологчид оруулсны дараа нэг намын авсан саналаас хасаж тодорхой нэг намын санал дээр тоог нь нэмж тоолж эхэлдэг болтол нь өөрчилж болох аймшигтай боломжийг нь батлан үзүүлсэн байна. (6)

• 2006 оны 11 сард Италийн засгийн газрын тэргүүн Romano Prodi 4 сард болсон сонгууль машин ашигласнаас шударга биш болсон гэсэн хүчтэй шүүмжлэлийн улмаас бүх сонгуулын машины төслүүдийг зогсоосон байна.(7)

• 2008 оны 8 сард Premier Election Solution (хуучин Diebold) сонгуулийн машин үйлдвэрлэгч фирмийг Ohio муж шүүхэд өгснөөр сонгуулийн машины программ дахь "алдаа" нь илчлэгдэж тэр "алдаа" нь нийт 10 жилийн хугацаанд сонгогчдын саналыг буруу тоолоход хүргэсэн гэдэг нь баримтаар нотлогдож фирм нь ч үүнийгээ хүлээн зөвшөөрсөн ажээ.(8)

• Шотланд улс 2008 онд, одоо Монголд хэрэглэж байгаа санал тоолох машинтай ижил төстэй машинаар буюу сонгуулийн хуудсыг сканерддаг машинаар сонгууль явуулсны дараа санал тоололт нь худлаа болсон гэдэг нь батлагдсан байна. Гэхдээ сүүлийн мөчид орон нутгийн парламентын дүнг буруу гарахаас аварч чадсан байна. Цахим сонгуулийн систем нь ингэж итгэл найдварыг өндөр хэмжээнд алдсаны эцэст Шотландын засгийн газар дараа дараагийн сонгуулийг цаас харандаагаар авахаар тогтож хуульчилсан байна. (9)

• Германд 2009 оны 3 сарын 3-нд Үндсэн хуулийн цэц нь “Электрон машин ашиглаж сонгууль явуулах нь Германы үндсэн хуулинд харшилж байна” гэж тунхаглав. (10)

• Ирланд улс 54.000.000 € -гоор худалдаж авсан сонгуулийн машинуудаа хог болгон устгалд оруулсан байна. 2010 оны 10 сарын 6-нд Ирландын ерөнхий сайд Brian Cowen санал тоолох машинаар сонгууль явуулахаас Ирланд улс бүрмөсөн татгалзаж бүх хэрэглэж байсан машинуудыг устгалд оруулахаа мэдэгдсэн юм. (11) Монгол улс нэр бүхий хэдхэн улстөрчдийн лоббигоор СЕХ-д нэг бүр нь 3200 ам.долларын үнэтэй, АНУ-ын “Dominion voting” компанийн санал тоолох машинуудыг оруулж ирсэн ба ийм машинаар сонгууль явуулсны дүнгээр АН засгийн эрхэнд гарсан байгаа билээ!!!

• Яг энэ машиныг АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах үеэр гэнэтхэн "гацаж" үүнээс болж сонгуулийн нэгдсэн дүнгээ гаргаж чадахгүй 10 (!) хонож байсан тохиолдол ч байдаг байна. Санал тоолох машинаас болж улс орон даяараа сонгуулийн дүнгийн хүлээлтэнд орж Джордж Буш, Альберт Гор нарын хэн нь ерөнхийлөгчөөр сонгогдсоныг америкчууд санал хурааснаас хойш 10 хоногийн дараа л сая мэдэж байжээ. Энэ үед ихэнх хүмүүс сонгуулийн дүнд анхаарахаа нэгэнт больсон байсан ба америкийн сонгогчдыг энэ бүх алдаа завхралууд нэгэнт болж өнгөрсөөн гэдэг фактын өмнө тавьсан ажээ!

• “Dominion voting” компанийн машинууд АНУ-д сонгуулийн том луйвар хийсэн нэг жишээ бол 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Жон Маккейнд өгсөн санал Барак Обамад нэмэгдэж байна" эсвэл бүүр "Өгсөн санал эсрэгээр бүртгэгдээд байна” гэсэн гомдол сонгогчдоос маш их гарч байсан учир олон нийтийн зүгээс мөрдөн шалгалт явуулж Жон Маккейнд өгсөн 11 мянган саналыг хүчингүй болгуулж байжээ.

• Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн 9-р хэсгийн хороонд санал тоолох машин нь гэнэт гацсанаар зэргэлдээ сумаас нөөц санал тоолох машин авчирсан байна. Гэтэл тэр машин нь өмнөх санал тоолох машины саналыг 60-аар зөрүүлж, ялалт байгуулж явсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба ялагдал хүлээх болсон ажээ...

• Мөн УИХ-ын 23 дугаар тойргийн долдугаар хэсгийн хороонд нэрсийн жагсаалтад 1771 сонгогч бүртгэгдэж яг санал хураалтад 1230 хүн оролцсон юм. Гэтэл сонгуульд оролцсон хүний тоог санал тоолох автомат машин 1760 гэж гаргажээ. Энэ бол тэнд 530 "амьгүй албатууд" хаанаас ч юм сэм гарч ирж "хэрэгтэй хүндээ саналаа өгсөн" гэсэн үг юм.

• Харин 2012 оны Орон нутгийн сонгуулийн анхны "факт" Өвөрхангай аймагт гарав. Тус аймгийн Баруунбаян-Улаан сумын Таацын багт хурууны хээ уншиж бүртгэл гаргадаг машин нь гацсан байна. Тиймээс цаг алдахгүйн тулд аймгийн ИБМА-наас өөр машин авч сум руу хүргэж өгчээ. Энэ хугацаанд хурууны хээ авах ажиллагааг гар ажиллагаанд шилжүүлэн ажилласан ажээ.

• Санал тоолох машиныг олон арван тэрбум төгрөгөөр худалдан авч оруулж ирж байх үед "сонгуулийн эцсийн дүн 1 цаг хүрэхгүй хугацаанд нэгтгэгдэж гарна" гэж амлаж сурталчилж байсан билээ. Гэтэл СЕХороо 2012 оны сонгуулиар нэгдсэн дүнгээ өмнө нь гараар тоолж байснаас ч удаан буюу бүүр 5 хоногийн дараа албан ёсоор мэдээлснийг бид юу гэж ойлгох вэ?

Дээр нь саналыг буруу тоолдог, бүр зориуд буруу тоолуулж хэрэгтэй нэр дэвшигчийг гаргаж ирэх боломжууд байгааг яах вэ? Энэ нь хэнд ашигтай вэ?... яагаад ийм машиныг оруулж ирэх болов оо? Ийм жишээнүүдийг тоочоод баршгүй ээ.......

Тэгэхлээр энэ сонгуулийн машин чинь хуйвалдааны зэвсэг болж ардчилалд аюул авчирдаг байх нь ээ…?! "Машин л ийм дүн гаргасан шүү дээ" гээд л гүйцээ гэж үү?!

Яагаад дэлхийн олон улс орнууд огт хэрэглэхгүй байгаа, хэрэглэж үзсэн зарим нэг нь бүүр татгалзаад байгаа сонгуулийн санал тоолох машинуудыг 1 сая 700 хан мянган санал өгөх эрхтэй сонгогчидтой Монгол улсад оруулж ирэх болов оо? Гадаадад бичсэн программ хангамжаар ажилладаг энэ машин манай төр засгийг бүрдүүлээд байгаа юм биш үү?!

Атомын цахилгаан станц барьсан бусад улс барьснаа унтрааж, цөмийн хөтөлбөрүүдээсээ татгалзаж байхад хэдхэн хүн Монголд атомын цахилгаан станц бариулна хэмээн улайран зүтгээд байгаа нь хэнд ашигтай вэ, сонгуультай ижил хорт явуулга биш үү. Энд ганцхан л хариулт бий.

Нэр бүхий тодорхой хэдхэн “улс төрчдийн" бүлэглэл энэ бүхнийг гадныхны зааварчлагын дагуу санаатайгаар төлөвлөгөөний дагуу зориуд хэрэгжүүлж ирсэн гэдэг нь эрүүл ухаантай хэнд ч ойлгомжтой биш гэж үү. Анх сонгуулийг автомат машинаар тоолох саналыг дэвшүүлж батлуулахад хамгийн их лоббидож хүчин чармайлт гаргасан нь З.Энхболд юм. Өнөөдөр тэгвэл энэ хүн хэн болсон байгаа билээ? ...Түүний энэ хүчин чармайлтаар АН сонгуульд ялж тэр өөрөө УИХ дарга буюу Монгол улсын төрийн гурван өндөрлөгийн нэг болсон байгаа!?..

Сонгуулийн санал тооллох машиныг нийт дүнгээ хэрхэн яаж гаргаж байгааг нь хянах боломжгүй байдаг. Бас энэ машинууд нь сонгогчдын өгсөн саналуудыг зөв тоолсон уу гэдгийг, дараа нь нэгтгэж тоолдог машин нь зөв нэгтгэж дүнг гаргаж байгаа эсэхийг хянах мэдэх ямар ч боломжгүй юм. Энэ машинуудын программ хангамжийн ажилладаг алгоритмууд, кодуудыг нь судалж шалгаж тестэлж болохгүй, яагаад гэвэл АНУ-аас худалдан авсан гэрээний дагуу сонгуулийн энэ машиныг нээж онгойлгож ч болохгүй, үйлдвэрлэгч компанийн арилжааны нууц гэдгээр халхлан алдаатай ажиллаж байсан ч нээж кодын түвшинд шалгах, тестлэх боломжгүй юм. Энэ олон "болохгүй, боломжгүй" гэсэн саадуудыг зориуд тавьсан байгаа… Гэтэл олон хүмүүс Монголд нэг л юм олон жилийн турш болохгүй байгааг дотроо мэдэрч эхэлсэн бөгөөд ... харин чухам юу вэ гэдгийг, яагаад вэ гэдгийг одоохондоо сайн мэдэхгүй, ойлгохгүй төсөөлөхгүй байж магадгүй юм...

Эсвэл зарим нэг нь "тэнэгийн дотор амгалаан" гээд сууж байгаа...

Эцэст нь хэлэхэд, гар утасных шиг нүдэнд үл үзэгдэх радио долгионоор дамжин гадна талаас нь сэмхэн нэвтэрч удирдаж болох эсвэл бүүр дотор талынх нь программ хангамжийг амархаан өөрчилж удирдаж болох сонгуулийн ийм машинуудыг ашиглаж гэмт сэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс ардчиллын зарчмуудыг уландаа гишгэж нийт ард түмнийг араар нь цэвэр тавьж өөрсдөө хуурамчаар "сонгогдон" Монгол улсын засгийн эрхийг булаан авч чадах боломжийг бүрдүүлсэн байгааг ойлгох ёстой! Дараа нь тэд нар төрд гараад гаднаас "зөвлөсөн" хуулиудыг нь дээдлэн бас өөрсдийнхөө ашиг сонирхолд тохируулан хийж жирийн гэнэн хүмүүсийн нүдэн дээр бол өөрсдөө хууль боловсруулж баталж байгаа мэт дүр эсгэж дараа нь нийт монголчууд тэр харийн угшилтай хуулиудыг нь хонь шиг дагаж дээдлэн амь зууж байгаа...

Сонгогчдын өгсөн саналуудыг өөрчлөхийн тулд ийм зальт аргууд хэрэглэснийг нь хожим илрүүлэх бараг боломжгүй шүү гэж дэлхийн IT мэргэжилтнүүд үргэлж анхааруулж байгаа ба хэргийн учир нь ийм гэмт үйлдэл хийсэн гэх ямар нэгэн ул мөр бараг үлддэггүйд байгаа юм!

Ер нь олон хүн тэр программ хангамжийг нь бичихэд оролцдог ба иймээс тэд энэ программд шууд хандах боломж, чадавхтай байдаг байна. Хэрэв тэдний хэн нэг нь өөр хэн нэгний даалгавраар ямар нэгэн нууц exe код сэм бичиж дараа нь тэр программ хангамжийг тооллогын бүх машинуудад суулгасан бол бүхэл орон даяар хэдэн зуун мянган саналыг ч өөрчлөн луйвардах боломжтой. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм.

Яг ийм байдал одоо Монголд бодитоор хэрэгжиж байна. Цайлган сэтгэлтэй, гэнэн монголчуудыг өнөөгийн эрх баригчид өөрсдөө ийм гарцаагүй байдалд түлхэн оруулсан байгаа билээ... Тэгэхээр одоо болж байгаа сонгуулийн сурталчилгаа, уралдаан өрсөлдөөн гэх мэт нь мөн чанартаа зөвхөн харанхуй хүмүүст л зориулсан эмгэнэлт жүжиг юм.

Хамгийн гол нь монголчуудыг ингэж хошгируулж талцуулж байгаад саналыг нь өгүүлж энэ сонгуулиа ирцийн хувьд хүчинтэй болгох нь л чухал байгаа ... Харин дараа нь саналуудыг "далдын хар малгай өмссөн" санал тоолох машинууд "шударгаар тоолж" илбээ үзүүлж "хэрэгтэй нэр дэвшигчийг нь" ялсан гэж зарлана, тэгээд л гүйцээ...жүжиг дуусав... хөшиг хаагдлаа...алгаа ташаарай....!?

Би зөнч Ванга биш ээ, гэхдээ 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялахыг урьдчилаад хэлчихье... Ардчилсан намын нэр дэвшигч л давж туг тойрон дэвэх болов уу даа ...

Ч. Өрлөг bolor.info

Жич: Санал тоолох машиныг "техникийн дэвшил, XXI зууны хөгжил" энэ тэр гэж сургаар санагдаж байгаагаараа "эрх чөлөөтэй" худал бурдаг, түүхэн үнэнийг уран сайхны киногоор төсөөлдөг зарим нэг "сайн дурын" гэнэн хүмүүсээс "та ингэхэд ер нь гар утас тань хэрхэн яаж ажилладаг зарчмыг мэдэх үү" гэж асуух хэрэгтэй байх ... Тэгээд хэрэв ажиллагааны зарчмыг нь ойлгож эсвэл ядаж багцаалж төсөөлж байгаа бол ийм санал тоолох электрон машинуудаар юу далдуур "амжуулж" болохыг эргэцүүлэн бодохыг зөвлөж байна...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавьж болно. Гагцхүү монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


Та бүхэн энэ талаар ямар бодол, байр суурьтай байгаа вэ?


 

Сэтгэгдлүүд  

Урам
0 # Урам 2013-06-04 09:09
Олон нийтлэлийг чинь шөнөжингөө уншлаа. Юуны түрүүнд, ийм утга санаатай нийтлэлүүдийг эртхэн олж уншаагүйдээ туйлаас харамсч байгаагаа илэрхийлсэн нь зүйтэй болов уу. Би сэтгэл судлаач биш нийгэм судлаач бүр биш. Энгийн нэгэн тархиа угаалгагч... Өөрийнхөө бодолд үнэнч гэж боддог хүмүүстэй таарахаараа хэдэн үг зөрчихдөг тийм л нэгэн (нөхдийн дүгнэснээр тэрс үзэлтэн). Өргөн цар хүрээнд маш сайхан нийтлэлүүд оруулжээ. (Энэ сэдэвт зориулж би сэтгэгдэл үлдээгээгүй шүү). Загатнасан газар л маажчихлаа. Эвлэлдэн нэгдсэн бүлэг энэ тэр байвал дуртайяа очно шүү. Ай пи үлдээж байгаа тул.... Холбогдвол сайхан л юмдаа. Лоогин пэйжээрээ сонгов...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Зулаа
0 # Зулаа 2013-06-04 22:24
bolor.info ийн хамт олонд болон Болорболд ахдаа ажилийн амжилт хүсэе та нарийн нийтлэл мэдээ мэдээллийг уншдаг хүлээж байдаг олон залуус байдаг шүү :thumbsup:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Үлмэдэх
0 # Үлмэдэх 2013-06-06 10:57
Танай сайтыг олж мэдсэнээсээ хойш мэдээллүүдийг нь шимтэн үзэж, уншдаг болоод байгаа.
Санал тоолох машины скандсан бүх саналын хуудсын зургыг намуудын ажиглагчдад СиДи дээр бичиж өгдөг (үүгээр намууд хэсэг бүр дээр гар тоолого хийж болно), бас тойрог болгоноос сугалаагаар 2 хэсэг сонгон гараар тоолж машины дүнтэй харицуулан хяналтын тооллого хийдэг шүү дээ. Эдгээрийн хаагуур нь яаж зальддаг юм бол?
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Chingis Khaan
0 # Chingis Khaan 2013-06-10 22:07
Танай сайтыг олж мэдсэнээсээ хойш мэдээллүүдийг нь шимтэн үзэж, уншдаг болоод байгаа.
[Санал тоолох машины скандсан бүх саналын хуудсын зургыг намуудын ажиглагчдад СиДи дээр бичиж өгдөг (үүгээр намууд хэсэг бүр дээр гар тоолого хийж болно), бас тойрог болгоноос сугалаагаар 2 хэсэг сонгон гараар тоолж машины дүнтэй харицуулан хяналтын тооллого хийдэг шүү дээ. Эдгээрийн хаагуур нь яаж зальддаг юм бол?]

Yag l ter songoson hoer hesgin mashiniig zuvuur tooluulchihaj dungunu shu de. Ter sugalj duriin mashin gej songoh ch bas jujig, terniig ed amarhaan hiine. Iim zergiin jijig huuraltiig ed deed zereg hiij sursan. Terend chi itgeltei baij bolno.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Яцугарэ
0 # Яцугарэ 2013-07-18 23:11
Сайхан нийтлэл байна, дараа харахаао фэйс буукт шэрелех гэсэн боловч болдоггуй э
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Сайхан
0 # Сайхан 2013-09-29 15:13
Монголд ингэж нухацтай, нүдэнд харагдаж, чихэнд сонсогдтол урамтай сайхан нийтлэл бичдэг хүн байгааг санамсаргүй олж мэдлээ.Маш олон хүн уншиж нүд нь нээгдээсэй
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг