CNN СИРИЙН ТУХАЙ МЭДЭЭ ЦАЦАХДАА ХУДАЛ ЖҮЖИГЛЭЖ БАЙГАА ХӨЛСНИЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ АШИГЛАЖ БАЙГААД БАРИГДААД БАЙНА
Америкийн "чөлөөт" сэтгүүлч Андерсен Купер ба CNN суваг хамтран Сири рүү Барууны орнуудын хийхээр завдаж байсан цэргийн түрэмгийллийг дэлхийн олон нийтэд хууль ёсны мэт харагдуулах - ойлгуулахын тулд Катарт очиж тэндээс Сириэс мэт хуурамч мэдээнүүд зохион цацаж байгаад гардуулжээ!
Эх үүсвэр: http://intellihub.com/2013/08/29/cnn-correspondent-syria-exposed-actor-caught-multiple-lies/
Холливудын уран сайхны киног үзээгүй хүн үгүй. Үнэн хэрэг дээрээ холливудын киногоор дамжуулан цутгаж байгаа орчин үеийн үлгэрүүдийг - Барууны баян тансаг, хамгийн ардчилсан шударга сайн сайхан амьдралын тухай уран сайхны киног нь үзэж харж сонсож байгаа олонх дэлгэцний цаанаас энэхүү амтат чихрийг 26 жилийн турш долоосоор... Учир нь дэлхийн хүн ардад ийм үлгэр ярьж өгч амттай зүүдэнд умбуулж үхсэн мэт унтуулахын тулд сүүлийн 20 гаруй жил Америкийн кино үйлдвэрлэл дэлхий дахины кино дэлгэцийг тодорхой бодлоготойгоор шат дараатай эзэрхийлэн авсан юм. Кинонд гарч байгаа зөвхөн адал балмад явдлуудыг нь төдийгүй мөн тухайн кино зураг авалтын техникүүдийг анзааран сонирхдог үзэгчид Холливудын кино бүтээгдэхүүнүүд дотор сүүлийн үеийн компьютер графикаар бий болгосон цэвэр виртуал орчин нөхцөл давамгайлах болсныг анзаарсан ба үзэгчид зөвхөн дэлгэц дээр л зохиомлоор байгаа мэт харуулж байгаа бодит бус орчин, зарим үйл явдлыг үзэж харж байгаа.
Одоо тэгвэл Барууны мэдээллийн агентлагууд дэлхий дахины үйл явдлын мэдээг дамжуулахдаа хүртэл виртуал кино зураглалыг өргөнөөр ашиглах болсон юм !?...
Сириэс ирж байгаа гэх мэдээллүүдийн үндсэн эх сурвалж, тэнд болж байгаа үйл явдлуудын гол гэрч гэгдээд байгаа CNN-ийн сэтгүүлч нь тэндээс зориуд тавилтай худал жүжиглэсэн зураг авалттай хуурамч мэдээллүүд зохион дамжуулж байгаад илчлэгдээд байгаа. Саяхан олон нийтэд ил болсон тэр видео – баталгаа нотолгоонууд гэгчээр нэг сири хүнийг харуулж тэрээр "Сири рүү цэргийн хүчээр дайран орохыг CNN-ийн мэдээгээр дамжуулан Барууны эвслээс мөргөн гуйж байна" гэж сурталчилж байсан билээ. Гэвч энэ “Сириэс мэдээ дамжуулагч Дэнни ” (Danny Abdul Daiem) гэгч бол үнэн хэрэг дээрээ ердөө л CNN-ийн хөлслөн авсан худал жүжиглэн бурж байгаа этгээд болохыг саяхан тогтоосон байна.
АНУлс Башар Асадыг болон энэ улсын өөр ямар ч тэргүүнийг огтхон ч эргэлзэх зүйлгүйгээр шууд (!?) дарангуйлагч хэмээн шошго нааж байгаа ба хэрэв үүгээр шалтаглаж АНУ энэ тусгаар тогтносон улс руу цэргийн хүчээр дайран орох юм бол тус улсын иргэдийн хувьд энэ нь үйл явдлын хамгийн муу өрнөл болох билээ.
Яг одоо манай [Барууны] олон нийтийн мэдээллийн үндсэн сувгууд CNN-н энэхүү илчлэгдээд байгаа ноцтой тохиолдыг нуун дарагдуулах ажлыг хийж байгааг бид бүхэн харцгааж байгаа ч өнөөдөр Сири улсад болж байгаа дайнаас үүдэж тэнд маш олон хүмүүс үхэл, хүчирхийллүүдэд өртөж байгааг бид бас үгүйсгэж чадахгүй билээ. Гэсэн хэдий ч бид бүхэн манай "чөлөөт" гэх ОНМХ-ийн үндсэн сувгуудийн хүмүүст үзүүлж харуулж, бичиж байгаа тэр юмнууд нь бүгд урьдаас төлөвлөж зориудаар зохион байгуулж тавьж байгаа суртал ухуулгын кампанит жүжиглэл - тархины угаалга юм шүү гэдгийг бас хүмүүст хүргэхийг хүсэж байна.
Интернэтэд гарч ирсэн тэр видео бичлэгүүдийн нэг дээр энэ Дэнни гэгч араб эр эфирээс гадуур /камерийн өмнө биш бол/ шал өөр зүйлүүд ярьж байгаа бөгөөд мөн түүний видео бичлэгийг хийж CNN рүү илгээж байгаа тэр багийн хүмүүсээс тэрбээр удалгүй CNN-ийн сувгаар Андерсен Купертэй видео ярилцлага хийх гэж байгаад нь зориулж түүний ард зориуд дуугаргах “буудалцааны дуу авиа”-г урьдчилан бэлдэхийг тэднээс хүсэж байгаа нь бас харагдаж байгаа. Та бүхэн өөрсдөө эндээс харцгаа:
Энэ “Сириэс мэдээлэл дамжуулж байгаа Дэнни” гэж нэрлээд байгаа этгээд нь Барууны өөр бусад олон мэдээллийн сувгууд дээр ч бас гарч ирж элдэв юм үзүүлж ярьж байгаа ба харин ингэхдээ тодорхой нэг үйл явдлуудын талаар түүний энд тэнд ярьж байгаа тэр зүйлүүд нь тухай бүртээ өөр өөр, өөр хоорондоо зөрчилдөж байгааг анхаарах хэрэгтэй.
Энэ бүхэн бол CNN сувгийн зүгээс тов тодорхой зорилготойгоор суртал ухуулга ятгалгын кампанит ажил явуулж байгааг нь баримтаар илчилсэн анхны тохиолдол ОГТ биш бөгөөд барууны "чөлөөт" мэдээллийн хэрэгслүүд иймэрхүү шал худал зүйлүүдийг байнга, ялангуяа АНУлс ээлжит нэг дайн өдөөх цаг нь болохоор бүүр ч их шаргуу хийдэг билээ.
Өнөөгийн энэ ээлжит дайнаа өдөөхөөр дамжуулж байгаа мэдээллүүдийнх нь хамгийн ичгүүр сонжуургүй зориуд жүжиглэсэн тэр хэд хэдэн бичлэгүүд бол үнэн хэрэг дээрээ ердөө л дэлхийн олон нийтийн эсрэг хийж байгаа сэтгэлзүйн дайны арга хэлбэрүүдийн нэг хэлбэр болгон боловсруулсан суртал ухуулгын башир аргуудынх нь зөвхөн нэг нь юм.
Америкийн жирийн иргэдийн хэн нь ч Иракийн Багдад хотын төв талбайд Саддам Хусейны хөшөөг нураан унагаж байгаа АНУ-ын далбаагаар бүтээж байсан тэрхүү видеобичлэгийг барууны бүх сувгаар олон олон дахин үзүүлээд байсныг одоо мартахгүй болсон биз ээ! Гэвч энэ бүхэн ердөө л америкийн цэргийн албан хаагчид ба барууны ОНМХэрэгслүүдийн хамтран үйлдсэн бохир заль мэх, дэлхийн олон нийтийн ойлголт төсөөлөл, цаашилбал сэтгэлзүйд нь нөлөөлөхөөр тусгайлан бэлтгэсэн тавилтай жүжиглэлийн бичлэг байсан гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй юм. Үүний дараа 2004 оны 7-р сард сэтгүүлч Джон Элмер тэрхүү хөшөөг нураан буулгаж байсан тэр үеийн бүх видео бичлэгүүд болон фотозургууд нь үнэн хэрэг дээрээ урьдаас зориуд төлөвлөж тавьсан бохир жүжиглэлийн бичлэгүүд байсан гэдгийг дахин давхар нотолж байгаа эдгээр тусгай ажиллагаануудын талаар цэргийнхний өөрсдийнх нь хийсэн дотоод мөрдөн шалгалтын материалыг олон нийтэд дэлгэсэн билээ.
Эрэн сурвалжлагч сэтгүүлч Джон Элмер өөрийн тэр нийтлэлдээ “2003 оны 4-р сарын 9-нд Багдадын төвд орших Фирдосын талбай дээр Саддам Хусейны хөшөөг нураан унагасан тэр гутамшигт ажиллагаа америкийн цэргийнхэн өөрсдөө санаачлан урьдаас бэлтгэж хийсэн жүжиглэл байсан ба энэ нь жирийн иракчуудын өөрсдийнх нь цаанаасаа хүссэн хүсэл үйлдэл байгаагүй байна. Энэхүү мөрдөн шалгалтын материалд цааш бичихдээ энэ хөшөөг анх манай тэнгисийн явган цэргийн нэг хурандаа нураах санаачилга гаргасан байсан бөгөөд харин олон нийт рүү сэтгэлзүйн далд ажиллагаа явуулдаг цэргийн нэг тусгай салааныхан энэхүү зориудын тавилтай үйл явдлыг далдаас удирдан зохион байгуулж видеобичлэгийг нь хийн суртал ухуулгын сайхан далим гаргаж авч дэлхийн олон нийтэд цацсан юм... Энэхүү тайланд цааш бичихдээ тэд энэ бохир жүжиглэлээ аль болох үнэмшилтэй болгохын тулд амеркийн тэнгисийн явган цэргийнхэн энэ үйлдэлдээ юмны учир мэдэхгүй балчир ирак хүүхэд залуусыг хөлслөн татан оруулж ашигласан байна. Өнгөрсөн 4-р сард Ирак дахь энэ дайныг эсэргүүцэж байсан хүмүүс хөшөөг нураасан энэхүү үйл явдал нь ердөө л зориуд найруулан тавьсан бохир жүжиглэлийн бичлэг байсан тухай мэдэгдлүүдийг удаа дараа хийж байсан боловч үүнийг манай (АНУ) засгийн газар болон манай хамгийн нөлөө бүхий ОНМХэрэгслүүд хамтран бүгд нэгэн дуугаар үгүйсгэж бас шоолж хөхрөлдөж тохуурхаад өнгөрсөн билээ” гэж бичиж байна.
Саддам Хусейны хөшөөг нураан унагааж байгаа энэхүү найруулан тавьсан жүжиглэл бол Иракт иракийн ард түмний эсрэг хийсээр байгаа олон чиглэлийн дайны хажуугаар одоо ч мөн явуулсаар байгаа ирак хүмүүс - иракийн олон нийтийн санаа бодол сэтгэлзүйд нөлөөлөхөд чиглэсэн бузар арга ажиллагаануудынх нь урт жагсаалтын нэгхэн л жишээ нь юм.
Өөр нэг жишээ бол 1990 онд Иракийн эсрэг явуулсан “Цөлийн шуурга” ажиллагааны эхэн үеэр олон нийтийн санаа бодолд нөлөөлөх тусгай ажиллагаанууд явуулдаг “Hill & Knownton” пүүст манай засгийн газрын тушаалаар америкийн олон нийтийн санаа бодолд энэ дайны талаар хуурамч ойлголт төсөөлөл бий болгох олон шинэ зүйлүүд хийж бүтээхэд нь сая сая долларууд өгч зарцуулсан юм.
АНУлс ээлжит дайнаа эхлүүлэхэд тэр үед олон нийтийн санаа бодолд түлхэц өгсөн олон тооны өрөвдмөөр бохир заль мэхүүдийн нэг бол Кувейтын 15 настай Наира гэдэг охины мэдүүлэг байсан ба тэр үед олон нийтэд энэ охины талаар нэрнээс нь өөр юу мэдэгдэхгүй байсан юм. Хожим CNN-ийн мэдээгээр олон удаа давтсан тэр видео бичлэг дээр энэ охин ингэж ярьж байсан билээ: “Би Иракийн аль-Аддан эмнэлэгт сайн дураараа ажиллаж байсан. Би тэнд байхдаа буу зэвсэгтэй иракийн армийн цэргүүд энэ эмнэлэг рүү орж ирцгээж дөнгөж саяхан төрсөн нялх хүүхдүүд инкубатор дотор бойжиж байсан тэр өрөөнүүд рүү орцгоож байсныг нь нүдээрээ харсаан. Тэд нар тэр нялх хүүхдүүдийг гаргаж авч инкубаторуудыг нь аваад явчихсан, тэгээд тэр нялх хүүхдүүдийг алахаар хүйтэн шалан дээр орхиж байсан”. Аймшигтай байгаа биз!
Үүнийг сонссон хүнд энэ бүхэн үнэхээр аймшигтайгаар төсөөлөгдөж байгаа биз дээ? Гэвч аз болоход үнэн хэрэг дээрээ тэнд тийм юм огт болж байгаагүй байна. Харин энэ охин өгч байсан тэр мэдүүлэгтээ иракуудыг хүний ёсноос гадуур амьтад гэж л дэлхийн олон нийтэд ойлгуулж харуулахыг зорьж санаанаасаа зохиосон үйл явдлуудаа дүрслэн ярьж байсан нь тэр юм. Хожим эдгээр аймшигтай үйл явдлуудын гэрч нь гэгдэж байсан Наира нэртэй энэ охин бол үнэн хэрэг дээрээ Кувейт дэх америкийн элчин сайдын охин нь байсан ба түүнийг АНУлсын армийн олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх тусгай ажиллагаа явуулдаг америк мэргэжилтнүүд энэхүү театрчилсан жүжигтээ оролцохыг ятгасан байсан гэдгийг сэтгүүлчид олж илрүүлсний дараа сая энэ бүхэн нь илчлэгдсэн билээ. Гэвч аль эрт АНУлс өөрийн НАТО-гийн хамсаатнуудтайгаа нийлэн Ирак улсын төр засгийг устгаж хууль ёсны ерөнхийлөгчийг нь дүүжлэн хороож ард түмнийх нь амьдралыг там болгож байгаад тэдний байгалийн баялаг - газрын тос, байгалийн хийг нь өөрсдөдөө хуваан авсан байсан юм...
Хэрвээ АНУлсын засгийн газар мөн америкийн ОНМХэрэгслүүд ийнхүү ээлжит нэг дайн өдөөх зорилгоор америкийн ард түмнийг залилан хуурч мэхлэх гэж ингэж нэг тал болон хамтарч байгаа юм бол тэд нар ийм аргуудаа энхтайван цагт ч, нэн ялангуяа [ардчилсан?!] сонгууль гэгчийнхээ өмнө бүүр ч их хэрэглэдэг гэдэгт одоо та бүхэн эргэлзэхгүй байж болно оо.
Эх үүсвэр: http://intellihub.com/2013/08/29/cnn-correspondent-syria-exposed-actor-caught-multiple-lies/
Үйл явдлын өрнөл 2013.9.6-ны байдлаар:
1.Сирийн хууль ёсны засгийн газар, ард түмний эсрэг Арабын ертөнцийн хэт даврагчид болон дэлхийн өнцөг булан бүрээс тэнд цугласан байгаа зүсэн бүрийн хөлсний дайнчид, террористууд Сирийн доторх "5-р цуваа" - дотоодын урвагчидтай нь нийлэн харийнхны дэмжлэгтэйгээр дайн хийж байгаа билээ. Тэднийг Саудын Арави, Катар зэрэг улсууд санхүүжүүлж харин Барууны эвсэл турхирч далдуур удирдаж мэдээллийн болон бусад тусламж үзүүлж байгаа тухай мэдээллүүд яг одоо интернэтийн хамгийн халуун мэдээллүүд болоод байгаа...
2. Энэхүү түрэмгийллийг хазаарлах, НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн шийдвэргүй тусгаар тогтносон аливаа улсын эсрэг цэргийн түрэмгийлэл хийхгүй байх өнөөгийн олон улсын эрх хэмжээг мөрдүүлэх зорилгоор одоо Газар дундын тэнгист ОХУлсын тэнгисийн цэргийн хүчний зарим усан онгоцууд байрлаж дайн гаргуулахгүй байхаар жинхэнэ ёсоор энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр БНХАУлсын Ардын Чөлөөлөх Армийн тэнгисийн зэвсэгт хүчний хөлөг онгоцууд бас тэр орчимд Суэцийн сувгийг чиглэн хөвж байгаа мэдээллүүд гарсаар байна....
3. Харин тэгвэл АНУ-ын төрийн бичгийн дарга Джон Керри, Батлан хамгаалах сайд Чак Хейгел нар Сенатынхаа гадаад бодлогын байнгын хороогоор тусгаар тогтносон Сири улс руу халдан довтлох тогтоолын төслийг саяхан дэмжүүлж батлуулж дөнгөсөн байна. Энэ хорооны 10 хүн нь зөвшөөрч 7 хүн татгалзсанаар энэ тогтоолын төсөл нь дэмжигдсэн байна. Одоогоор зөвхөн АНУлсын Сенатаар хэлэлцэх үлдээд байгаа аж! Гэсэн хэдий ч Сири рүү довтлохыг НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөл ямар нэг хөдөлшгүй баталгаа нотолгоогүйгээр "дэмжихгүй" гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Гэвч Барууны улстөр - цэргийн эвсэл үүнийг ч үл хайхран ээлжит нэг дайн өдөөх цохилт хийхээр улайрч байгаа нь анхаарал татах ёстой.... Үүний ард тэдний ямар ашиг сонирхол байгааг хүмүүс ер нь мэддэг болов уу?
4. АНУ-ын эрх баригчид мэдэгдэхдээ "Сирийн засгийн газрын цэргүүд өөрийнхөө ард түмний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн" гэж зарлаж байгаа боловч үүнийг хөдөлшгүй нотлох баримт баталгааг дэлхийн олон нийт, олон улсын мэргэжлийн шинжээчдийн өмнө одоо болтол гарган тавьж чадахгүй байгаа!? Гэвч тэд энэ мэдэгдлээ нотолж баталж чадахгүй, ээлжит нэг улсыг устгах шалтаг олохгүй байгаа боловч ямар ч байсан дайнаа өдөөхөөр улайран зүтгэсээр байгаа... Ерөнхийлөгч Барак Обама үүнийгээ "... АНУ-ын нэр хүндийг унагахгүй байхын тулд" гэж тайлбарлаж байгаа....!? Энэ нь чухам юу гэсэн үг вэ, (улс Эх орноо "ардчилчихсан" монголчууд аа таагаарай....)
5. Доорх видео бичлэгийг цацаж байгаа америкийн нийгмийн зүтгэлтнүүд ард түмэндээ хандаж "Америкийн ард түмээн сэрцгээ! Манай улс орон бүр аюулд ороод байна. Улстөрчид энэ улс орныг ээлжит нэг дайнд татан оруулах гэж байгааг нь нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Энэ бичлэг дээр Сирийн засгийн газрын армийн нэг алагдсан цэргийн цээжийг хутгаар нээж зүрх элгийг нь видеокамерын өмнө сугалан идэж байгаа террористуудыг манай эрх баригчид "дарангуйлагч Асадын эсрэг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаа сирийн босогчид" гэж нэрлээд дэмжээд байгаа. Тэд ийм л террористуудыг дэмжин тусалж байдгийг нь болиулах хэрэгтэй байна" гэж энэ "хамгийн" ардчилсан, "хамгийн эрх чөлөөтэй" бас дэлхийд ганцаараа жанжилсаар байгаа "хамгийн том" гүрний "эрх чөлөөт" иргэдээс тэд мөргөн мөргөн гуйж байна !?....
Гэвч тэдний ихэнх нь энэ дэлхий дээр чухам юу болж байдгийг ер нь мэддэг болов уу, тэгээд тэд ер нь хэзээ нэгэн цагт сэрэх болов уу ... Үнэн хэрэг дээрээ "эрээн цаас" - доллараар дэлхийн ард түмнүүдийн хөдөлмөрийн үр шим, бүх нөөц баялгийг "үнэгүй авч байгаа" цагт, тэгээд энэ бүхнийг "эрх чөлөөт иргэд" нь хэзээ ч төлж баршгүй зээлээр авч идэж ууж эдэлж хэрэглэж тансаглаж байгаа цагт тэдэнд өөр зүйл огт падгүй юу?
... Өчигдөр энэ эзлэн түрэмгийлэгч дайнчид үзэл суртлын Хүйтэн дайнаа зарлаж "коммунизм, социализм бол хамгийн муу муухайгийн туйл, ГУЛАГ бол ард түмний шорон, 1937 оны хавтгай цуст хядлага, огт гэмгүй энгийн "цагаан тагтаанууд"-ыг хэлмэгдүүлсэн" гэх мэт түүхэн бодит үнэнтэй огт холбоогүй элдэв цуу яриа, гүтгэсэн онигоо, захиалгат уран сайхны кино, тархины угаалга ном нийтлэлүүдээр ухуулга ятгалга хийж байсан ба одоо орон нутгийн урвагч дүлзэнгүүдэд нь дөрөөлж дэлхийн олон улс ард түмнүүдийг эзэрхийлэн колоничилж байгаа билээ..
Харин өнөөдөр тэд 2 өндрөө өөрсдөө мөргөж унагачхаад "лалын суурь үзэлтнүүд, терроризм, цуст дарангуйлагчид" гэх мэтээр иргэдээ айлган сүрдүүлж бусад улс үндэстнүүдийг булаан эзэлж устгаж байгаа, харин маргааш ээлжит нэг хулхи шалтгаа заавал бодож олох болно оо...
Гэвч энэ бүхний цаана бусад улс ард түмнүүдийн байгалийн бүх нөөц баялаг, таны эрдэм мэдлэг, хөдөлмөр зүтгэлийг бас мөнгийг чинь таныг хуурч сохолсон байгаа тул танд "үл үзэгдэх гараараа" бараг "үнэгүй" авч байх тухай л яриа явж байгаа нь тэр ээ!
Тархины угаалганд нь төөрөлдөж мунгинасан биднийг ч бас гарцаагүй дайрах чин үнэний тэр мөч ойртон ирж байна!
Ер нь энэ бүхэн юуны төлөө юм бэ гэж үү? Дэлхийн бусад хүн ардыг жинхэнэ далд боолчлолд оруулсан байгаа долларын ноёрхол - колоничлолыг цаашид ч хадгалан үлдэхийн тулд барууны гүрнүүд дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байна!
Гэхдээ дахиад л бусдын гараар ... цусаар ... гол нь тархийг нь эргүүлж байгаад! Харин дараа нь тэд энэ түүхийг дахин өөрсдөдөө тохируулан бичих гэж оролдох болно оо...
..... тайлбарлалтгүй....
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд