censorship1

"Ардчилсан чөлөөт" олон нийтийн  мэдээллийн хэрэгслүүд дэх
өнөөгийн далд цензур таныг бодит үнэнээс "хамгаалж"  байгаа!

 

ХБНГУлсын хамгийн том сонингуудын нэг Frankfurter Allgemeine Zeitung сонины сэтгүүлч асан Удо Ульфкотте (Udo Ulfkotte) өнөөгийн Германд төдийгүй ер нь Баруунд, цаашилбал дэлхийн хаана ч жинхэнэ ардчилал, үгээ хэлэх - хэвлэн нийтлэх эрх чөлөө бодит байдал дээр бол байхгүй ээ гэдгийг дахин баталж байна.

Энэхүү бодит байдал нь одоо хэний ч хувьд маргашгүй үнэн бодит байдал гэдэг нь улам бүр тодорхой болсоор байгаа билээ. Харин Холливудын элдэв уран сайхны үлгэрийн кино, хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлөх зорилготой түрэмгий нялуун рекламууд, урвагчдаар зориуд зохиолгосон элдэв ном сурах бичиг, олон нийтийн "чөлөөт" хочтой хэвлэлүүдээр бидний олонхын толгой - ойлголт ухамсар дотор зурж байгаа нэг тийм зэрэглээ - хоосон горьдлого бол бий. Гэхдээ одоохондоо...

Гэвч бодит байдал дээр, өрнөдийн загвараар зэвсгийн хүчээр эсвэл тархийг нь угааж "ардчилсан" дэлхийн бүх улс орнуудад чухамдаа харийнхны шахалтаар албан хүчээр бий болгосон "хувийн" + "ардчилсан" + "чөлөөт" гэх нэр хочтой хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг АНУлсын Тагнуулын төв газар зэрэг гаднын тусгай албадууд далдаас (!) шууд эсвэл шууд бус замаар бүрэн хяналтандаа барьж байгаа ...

Англи хэл дээр


Герман хэл дээр хадмал орчуулгатай


Орос хэл дээр хадмал орчуулгатай


Монгол хэл дээрх орчуулга : Сүүлийн хэдэн сарын турш АНУлс болон Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд [дэлхийн] дайн дэгдээхийг оролдож, тэгээд энэ дайндаа ОХУлс болон Европыг татан оруулж мөргөлдүүлэхийг оролдож байгааг бид бүгдээрээ одоо ажиглан харж байна. Энэхүү бүрэлдсэн бодит байдал миний тэсвэр тэвчээрийг барсан бөгөөд би урьд өмнө нь олон буруу зүйл хийж ирснээ өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой: сэтгүүлч миний хувьд урьд өмнө нь хийж ирсэн тэр бүх зүйлүүд болон бас миний ажил мэргэжил нэгт нөхдийн хийсээр ирсэн, одоо ч үргэлжлүүлэн хийсээр байгаа тэр бүхэн бол тун буруу үйлдлүүд бөгөөд өнөөгийн барууны сэтгүүлчид нийгэм олон нийтийг хууран мэхэлж тархийг нь угааж мөн Оросын эсрэг худал суртал ухуулгын кампанит ажил явуулж байна.

Ер нь сэтгүүлч биднийг зөвхөн Германы ард түмнээс төдийгүй бас Европын бусад бүх ард түмнүүдээс урвуулж тэдэнд тэрслүүлэхийн тулд далдуур худалдан авдаг юм аа! Би энэ тухай "Худалдагдсан сэтгүүлчид" нэртэй номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа. Одоо Европ тивд дайн дэгдэх боломж дахин бүрэлдсэн байгаа нь миний сэтгэлийг их шаналгаж байгаа ба би аливаа дайныг хүсэхгүй байна. Дайн хэзээ ч өөрөө хар аяндаа үүсдэггүй бөгөөд дайныг хэзээд тодорхой бүлэг хүмүүс хүсэж тачаадаж харин энэ дайндаа бусдыг өдөөн турхирч байдаг, тэд бол зөвхөн улстөрчид биш ээ, бас [тэдэнд хөлслөгдсөн] сэтгүүлчид юм. Тэгээд би өөрийн тэр номондоо сэтгүүлч бид нар уншигчдынхаа толгойд дайн бол зайлшгүй зүйл гэдэг бодол санааг сэм суулгаж өгөхийн тулд тэднийг хэрхэн яаж хууран мэхэлж байсан тухай бичсэн байгаа. Үүнийг би цаашид тэвчиж чадахгүй болсон бөгөөд би энэхүү хулхи суртал ухуулгад ханаж цадаж залхсан учир энэ тухай номоо бичсэн юм!

Удо Ульфкотте (Udo Ulfkotte), "Худалдагдсан сэтгүүлчид" шинэ ном (2014)


Тэрээр энэ номондоо бичиж байгаагаар, тус сонин Вашингтоноос удирдаж байсан янз бүрийн байгууллагуудын ашиг сонирхлыг "яг янхан шиг л үйлчилж хангаж өгч байсан" байна. Тэдний дунд Атлантын гүүр, Гурван талын комисс, Маршалын Герман сан, Германыг хариуцсан америкийн зөвлөл, Америк академи, Аспены институт зэрэг олон байгууллагууд байсан ажээ. Тэрээр мөн Берлинд суугаа америкийн элчин сайдууд Германы олон нийтийн бодол ухамсрыг бүрдүүлэхэд чиглэсэн төслүүдийг зорилготойгоор санхүүжүүлж байсан тухай нууц мэдээллүүдийг тэнд дэлгэн илчилсэн юм. Мөн дөрөв дэх засаглалын дүрд тоглож байсан германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд "хэвлэн нийтлэх эрх чөлөөний хоосон зэрэглээг бүрдүүлж байдаг" ба тэд уншигчдынхаа санаа бодлыг хууран мэхлэхийн тулд суртал ухуулгын сонгодог арга техникүүдийг хэрэглэдэг гэж тэрээр бичиж байна. Мөн тэрээр цааш нь бичихдээ энэ бүхнээс харахад одоо Германд хөдөө аж ахуйн салбар л тусгаар тогтнолоо хадгалж үлдсэн цорын ганц салбар байх, учир нь эрчим хүчний салбар хүртэл Бундестагийн мэдэлд байдаггүй. Бүх зүйл шууд эсвэл шууд бус замаар АНУлсад захирагддаг гэж бичиж байна.

- Бид одоо ардчилсан мөн үгээ хэлэх - хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй, хүний эрхийг дээдэлдэг улсад биш харин өнөөгийн, [1945 оноос хойш эзлэгдсэн] Германд - гадилын улсад амьдарч байна. Хэрэв та бүхэн өнөөгийн Германы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд чухам юу хийж байдгийг, ялангуяа миний ажил мэргэжил нэгт сэтгүүлч нөхдийн юу бичиж ярьж байгааг нь харах юм бол тэд нар бор хоног, шар өдөр бүхэн оросуудын эсрэг юм санаанаасаа зохион бичицгээж Европын олон нийтийг оросуудаар айлган сүрдүүлж Оросыг үзэн ядуулахыг оролдож байдаг ба харин тэд нар өөрсдөө болохоор бүгдээрээ толгой дараалан АНУлсаас санхүүждэг, америкийн засгийн газрын бус байгууллагуудынх нь [далдуур] гишүүд нь болсон байдаг!

Би ч бас тэдний нэгэн адил ийм нэг байгууллагынх нь гишүүн байсаан. Жишээлбэл, тэд нар намайг Оклахома мужийнхаа "хүндэт иргэн" болгосон байсан бөгөөд харин яагаад вэ гэдгийг та бүхэн мэдэж байна уу? Яагаад гэвэл би урьд өмнө нь зөвхөн дан ганц Америкийн талыг л баримталсан, зөвхөн тэдэнд хэрэгтэй нийтлэлүүдийг нь бичиж өгч байсан учраас тэр юм аа!

Надад америкийн Тагнуулын Төв газар тусламж дэмжлэг үзүүлж байсаан. Яагаад гэж үү? Яагаад гэвэл би гагцхүү америкийн талыг баримталдаг герман сэтгүүлч байх ёстой байсан юм. Гэвч би энэ бүх худал хуурмагаас одоо үнэхээр залхаж байна. Би одоо цаашид ингэж байхыг огт хүсэхгүй байна. Тэгээд би энэ тухайгаа ном болгож бичсэн, харин үүнийг мөнгө олохын төлөө хийсэн юм биш шүү. Энэ ном хэвлэгдэн гарвал надад том асуудлууд үүсгэнэ ээ. Би энэ номоо зөвхөн Германд амьдардаг хүмүүст төдийгүй мөн Европ болон дэлхийн хүн ардад зориулж бичсэн. Тэр номондоо би хөшигний ард чухам юу болж байдгийг харуулахын тулд энэ хөшгийг нь бяцхан сөхөхийг хүссэн юм.

Хэрэв бид өнгөрсөн түүхийг эргэн харах юм бол, хэрэв бид 1988 оныг, ялангуяа 3-р сарыг эргэн санах юм бол тэр үед бүх сэтгүүлчид Ирак дахь курдуудын тухай, тэдний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн тухай бичиж байсныг олж харах болно. Үүнийг дэлхий дахин мэдэж байгаа. Гэвч энд нэг сонирхолтой жишээ байгаа: 1988 оны 7-р сард намайг сэтгүүлчийн хувьд иран-иракын хил дээр байрладаг Зубейдад хот руу томилолт өгч илгээсэн юм. Тэнд Иран ба Иракийн хооронд дайн болж байсан ба тэнд Германд үйлдвэрлэсэн хорт хийг Иракийн тал иранчуудын эсрэг хэрхэн хэрэглэж байгаа тухай фото сурвалжлага хийлгэхээр намайг илгээсэн байсан. Энэ хорт хийг зарин гэдэг бөгөөд түүнийг Иракт зориулж Германд үйлдвэрлэсэн байсан. Энэ хорт хийгээр иранчуудыг алж хядаж байсан бөгөөд Германд үйлдвэрлэсэн энэ хорт хийгээр иранчуудыг хэрхэн хядаж байгаа тухай фото хальсанд буулгаж авахуулахаар намайг тийш нь илгээсэн байсан юм. Гэвч намайг Германд буцаж ирсний дараа Франкфуртер Альгемайне Цайтунг сонин миний хийсэн фотосурвалжлагаас зөвхөн нэг жижигхэн зургийг л хэвлэсэн юм. Энэ зурагтай хамт нэг жижигхэн нийтлэл хэвлэсэн байсан бөгөөд тэнд, дэлхийн II дайнаас хойш хэдэн арван жилийн дараа дахиад л Германд үйлдвэрлэсэн хорт хийгээр хүмүүсийг хядаж байгаа нь ямар аймшигтай, хүнлэг бус байсан тухай ОГТ дурдаагүй өнгөрсөн юм. Энэ тухай тэнд нэг ч үг, үсэг байхгүй байсан даа! Нөхцөл байдал ийм л байсан, тэгээд намайг Ирак руу шал дэмий явуулж сурвалжлага хийлгэснийг ойлгосон бөгөөд би энэ дайны тухай мэдээлллийг дэлхий дахины сонорт хүргэж чадаагүй учир тэд намайг хуурч мэхэлсэн гэдгийг би дотроо мэдэрч байсаан. Өнөөдрийг хүртэл жирийн герман иргэд Иран - Иракийн тэр дайнд манай улсад үйлдвэрлэсэн хорт хийг хэрэглэж байсан гэдгийг мэдэхгүй байгаа. Тэр үед Зубейдад хотод гэхэд л хэдэн зуун, магадгүй хэдэн мянган хүмүүсийг энэ хорт хийгээр хядсан юм...

Одоо би тагнуулын тусгай албадад зориулж чухам юу хийж байсан тухайгаа ярья:

Хилийн чанадад, бусад улс оронд очоод өөрсдийгөө сэтгүүлч гэж танилцуулж байгаа тэр хүмүүс бол бодит байдал дээр бүгд сэтгүүлчид байдаггүй гэдгийг одоо хүмүүс сайн ойлгож байх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө Америкийн эсвэл Европын сэтгүүлчид гэж ярьж танилцуулж байж болох ч яг үнэн хэрэг дээрээ "албан бус агентууд" гэж нэрлэгддэг тийм хүмүүс байдаг. Тэднийг америкчууд яг ингэж нэрлэдэг бөгөөд би тэд нарын нэг "албан бус агент" нь байсан юм.

Тэдний тагнуулын тусгай албаны "албан бус агент" гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ бол чи [гадаадын] тагнуулын тусгай албанд зүтгэдэг, тэдэнд хэрэгтэй үед нь хэзээд тусалдаг, тэдний гарын туршуул болсон гэсэн үг юм. Хэрэв чамайг гаднын агент гэдгийг чинь илрүүлэх юм бол, эсвэл гадаадын тусгай албадтай холбоотой, тэдний төлөө ажилладаг, чамайг яг сэтгүүлч биш гэдгийг чинь тогтоосон ч гэсэн эдгээр тусгай албад хэзээ ч үүнийгээ хүлээн зөвшөөрч "Энэ залуу манайд ажилладаг" гэж хэлэхгүй гэсэн үг! Тэд бүр чамтай холбоотой гэдгээ ч үгүйсгэнэ. Чухамдаа хожим ингэхийн тулд тусгай албад ийм тагнуул туршуул хүмүүсээ "албан бус агентууд" гэж нэрлээд байгаа хэрэг юм шүү дээ.

Тэгээд би эдгээр тусгай албадын хэд хэдэн удаагийн нууц ажиллагаанд нь оролцож тэдэнд тусалж байсандаа одоо харамсаж үнэхээр ичиж байна. Нэн ялангуяа би Германы эрхэм нэр хүндтэй Франкфуртер Альгемайне Цайтунг сонинд ийм үүрэг гүйцэтгэж байсандаа ичиж байна. Учир нь намайг тэр тэрбумтнууд нь далдуур худалдан авсан байсаан, тодорхой нийтлэлүүд дотор надаар уншигчдад худлаа хэлүүлж байхын тулд америкчууд намайг далдуур худалдан авч байсаан...

Би энэ ярилцлагыг өгөхөөр машинаараа явж байхдаа Франкфуртер Альгемайне Цайтунг сонинд Оросыг дэмжсэн өнгө аястай ямар нэг юм бичвэл чухам юу болох байсныг төсөөлөн бодож байсаан. Ийм тохиолдолд тэд намайг яг яах байсныг би мэдэхгүй, гэхдээ би нэг зүйлийг сайн мэдэж байна - сэтгүүлч бид нарыг бүгдийг нь Европын Холбооны болон Америкийн ашиг сонирхлыг л хамгаалсан, дан нэг талыг барьсан тийм нийтлэлүүд бичиж байхад, харин Оросын тухай бол хэзээ ч ямар ч тохиолдолд эерэг юм бичиж болохгүй гэж яг нохой шиг л сургуулилж сургасан байдаг юм аа! Нөхцөл байдал одоо ийм байгаад би үнэхээр харамсаж байна, өнөөгийн энэ байдал нь ардчилал болон үгээ хэлэх - хэвлэн нийтлэх эрх чөлөөний талаарх ойлголт төсөөлөлтэй огт нийцэхгүй - зөрчилдөж байгаа. Иймээс би та бүхнээс уучлалт гуйж байна.

Өнөөгийн Герман улс АНУлсын колони улс мөн бөгөөд үүнийг олон зүйл дээрээс олж харж болно оо. Жишээлбэл, Германы нутаг дэвсгэр дээр атомын зэвсэгтэй [АНУ, Британи, болон Францын] цэргийн баазууд байлгахыг германчуудын үнэмлэхүй олонх нь [ардчиллын зарчмаар гэсэн үг!] хүсэхгүй байсаар атал энэ нь америкчууд одоог болтол Германы нутаг дэвсгэр дээр цэргийн баазууд, атомын зэвсгээ байрлуулсаар байгаад саад хийж огт чадахгүй байгаа билээ. Ийм учраас л бид одоо ч АНУлсын колони хэвээр байгаа юм. Тэгээд ч америкчуудад өөрсдийн энэ колони улс дотроо германы залуу сэтгүүлчдийг уургалан авч өвөрмөц холбоогоо тогтооход маш хялбархан байдаг юм аа.

Энд анхаарал татах маш чухал зүйл бол иймэрхүү өвөрмөц харьцаануудыг Герман болон АНУлсад байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг, харин Атлантын хоёр эргийн улсууд /Америк-Английн гэсэн үг/-ын засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан тогтоодог юм аа! Германы томоохон нэр хүндтэй сонингууд, сэтгүүлүүд болон радио станцууд, телевизийн сувгууд бүр улсын сувгуудын хүртэл бүх сэтгүүлчид эдгээр атлантын улсуудын засгийн газрын бус байгууллагуудынх нь гишүүд эсвэл тэдний албан ёсны хамтрагчид болсон байдаг. Чухамдаа эдгээр "Атлантын нурууны" улсуудын засгийн газрын бус байгууллагуудад герман сэтгүүлчдийг элсүүлж америкийн талыг баримтлагчид болгон сургаж хүмүүжүүлдэг! Тэнд, мэдээжийн хэрэг, хэн ч чам дээр ирээд шуудхан "- Сайн уу, бид Тагнуулын төв газрын ажилтнууд байна, та бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна уу" гэж асуудаггүй. Тэд ингэж ил тод шуудхан ажилладаггүй юм аа!

Эдгээр "атлантын нурууны" улсуудын засгийн газрын бус байгууллагууд эхлээд германы сэтгүүлчдийг АНУлсад айлчлахыг урьдаг, ингэхдээ тэд бүх замын зардал болон тэнд байх зардлыг нь даадаг. Иймэрхүү замаар тэд сэтгүүлчдийг тойруу замаар далдуур худалдан авдаг бөгөөд тэд нар нь ч үүгээр дамжуулан долларын төлөө тэдэнд "хэрэгтэй юмыг нь" хийж өгч сурдаг, мөн тэд нар ингэж эдгээр том байгууллагуудтай сайн харьцаатай байхыг эрмэлзэх болсноор хуйвалдаан хээл хахуулийн сүлжээнд нь хутгалдан орооцолддог. Тэгээд эдгээр "сайн харьцаанууд" нь үнэн хэрэг дээрээ тэд гадаадын тусгай албадын "албан ёсны бус агентууд" мөн болохыг эсвэл шууд АНУлсын Тагнуулын төв газрын эсвэл тусгай албадынх нь албан ёсны агент болсон гэдгээ сайн "мэддэггүй" юм.

Германы залуу сэтгүүлчид эдгээр "Атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагуудын дотор сайн "найзын харьцаанууд" тогтоодог бөгөөд тэнд тэд нар "сайн найз" нартаа нэг тийм өвөрмөц "тусгай үйлчилгээ" үзүүлж байдаг. Тэд нараас америкчууд "Та надад тусалж чадах уу?" эсвэл "Та нэг жижигхэн ажилд маань тусалж чадах уу?" гэж асуудаг. Яг ийм замаар ажилладаг бөгөөд хэсэг хугацааны дараа эдгээр залуу герман сэтгүүлчдийн тархи мөлчийтөл угаагдсан байдаг!

Мэдээжийн хэрэг, ганцхан германы сэтгүүлчдийг ингэж элсүүлэн авдаг гэсэн үг биш юм. Юуны өмнө эдгээр "атлантын нурууны" засгийн газрын бус байгууллагууд британийн сэтгүүлчдийн тархийг угааж байдаг. Учир нь Их британи Германыг бодвол АНУлстай илүү олон зүйлээрээ холбоотой. Мөн Израйлын сэтгүүлчдийг ч эдгээр засгийн газрын бус байгууллагуудаар дамжуулан маш хүчтэй боловсруулж байдаг. Францын сэтгүүлчдийг ч ялгаагүй, хэдийгээр Франц улс Герман болон Их британи шиг АНУлсаас төдийлөн хараат биш хэдий ч.

"Атлантын нуруу"-ны эдгээр засгийн газрын бус байгууллагууд бас Австралийн болон Шинэ зеландын сэтгүүлчид дээр төвлөрөн ажилладаг, мөн Тайваны болон бусад олон орны сэтгүүлчидтэй засгийн газрын бус байгууллагуудаараа дамжуулан нягт тулж ажиллаж байдаг. Мөн түүнчлэн Арабын улсуудын сэтгүүлчид ч бас эдгээр засгийн газрын бус байгууллагуудын үйл ажиллагаанд татагдан ордог. Жишээ нь, Иордан ба Оманы хаант улсын сэтгүүлчид гэх мэт.

Эдгээр сэтгүүлч-нийтлэлчид өөрсдийн улс орондоо их нэр хүндтэйд тооцогддог болсон байдаг боловч хэрэв гүнзгийхэн ухаад үзвэл тэд нар бүгдээрээ толгой дараалан ердөө л америкийн Тагнуулын төв газрын дуулгавартай утсан хүүхэлдэйнүүд нь байдаг.

Одоо би та нарт эдгээр тусгай албадууд сэтгүүлчидтэй хэрхэн яаж тулан ажиллаж байдгийн ганцхан жишээг ярьж өгье. Заримдаа эдгээр тусгай албадын ажилтнууд сонины байранд өөрсдөө ирцгээж нэг сэтгүүлчийн нэрийг тавиад өөрсдийнхөө нийтлэлийг хэвлүүлдэг. Би та нарт бусад сэтгүүлчидтэй тохиолдож байсан тэр жишээнүүдийг ярихгүй ээ, харин өөрт минь тохиолдсон нэг явдлыг ярьж өгье. Нэгэн удаа Франкфуртер Альгемайне Цайтунг сонины байранд германы BND гадаад тагнуулын газрын тусгай албаны хоёр ажилтан ирж надтай уулзсаныг би санаж байна. Германы тусгай алба BND бол ердөө л америкийн Тагнуулын төв газрын салбар нэгж нь төдий бөгөөд ТТГазар өөрөө BND-г үүсгэн байгуулсан юм. Тэгээд нэг сайхан өдөр BND-ын тэр хоёр ажилтан Франкфуртэд байрладаг манай оффис руу надтай уулзахаар ирсэн байсан нь тэр юм. Тэр хоёр Ливийн тухай, Муамар Каддафийн тухай нийтлэл надаар "бичүүлэх" нэг өвөрмөц хүсэлт тавьсан.

Надад Ливийн тухай ч, Каддафийн тухай ч мэдээлэл байгаагүй болохоор тэр хоёр надад нэг нууц мэдээлэл өгөөд намайг энэ мэдээллийг өөрийн нэрээр сониндоо тавихыг хүссэн юм. Би тэр нийтлэлийг нь өөрийн нэрээр сониндоо хэвлүүлсэн, гэхдээ тэр нийтлэл чинь минийх байгаагүй харин BND-гадаад тагнуулын газрын тусгай албаны захиалгат нийтлэл байсан юм. Тагнуулын тусгай албадууд дуртай зүйлээ бичиж байгаа ийм нөхцөлд үүнийг чөлөөт сэтгүүлзүй гэж Та үнэхээр нэрлэж чадах уу?!

Энэ нийтлэлийг би өөрийн номондоо бүрэн эхээр нь бичсэн, тэнд Ливийн тухай, Каддафийн тухай байгаа, тэр нийтлэлд Каддафи хорт хий үйлдвэрлэдэг нэг үйлдвэрийг байгуулах гэж оролдож байсан мэт болгож бичсэн байсан, хэрэв би эндүүрээгүй бол Рапта хотод гэж байсан санагдана. Тусгай албанаас надад энэ мэдээллийг өгсөн. Каддафид хорт хийн зэвсэг байсан мэт энэхүү мэдээлэл нь хоёр хоногийн дараа гэхэд дэлхийн бүх сонингуудад хэвлэгдсэн байсан шүү! Гэвч энэ мэдээлэл нь сэтгүүлч надаас биш харин Германы нэг тусгай албанаас үүсэлтэй байсан. Энэ тусгай алба надад ийм мэдээлэл өгч намайг өөрийн нэрээр сониндоо хэвлүүлэхийг хүссэн юм.

[Тэд ингэж дэлхийн олон нийтийн санаа бодлыг өөртөө ашигтайгаар бүрдүүлж тархийг нь угааж байгаад арабын социалист Ливи улсыг агаараас бөмбөгдөж зэвсгийн хүчээр цөмрөн орж төр засгийг нь устгаж удирдагч Муамар Каддафийг хэсэг "ардчилсан" залуусаар нь алуулж газрын тос, байгалийн хийн бүх орд газруудыг нь Барууны компаниудад хувьчилж энэ улс орон ард түмнийг бүрэн ардчилсан билээ. Одоо тэнд эцэс төгсгөлгүй жинхэнэ сүйрэл там болсон байгаа.]

Гэвч энэ чинь бидний нөгөө чөлөөт сэтгүүлзүй гэж ойлгодог зүйл огт биш шүү дээ. Тусгай алба юуг нийтлэхийг харин юуг нийтэлж болохгүйг шийдэж байхад шүү!

Хэрэв би тэр тусгай албанд ийм нийтлэлээ миний нэрээр гаргахыг зөвшөөрөөгүй бол юу болох байсан бол...Хэрэв та "үгүй" гэж тэдэнд хэлэх юм бол юу тохиолддог тухай нэг жишээг та бүхэнд ярьж өгье. Манай энд, Германд хурдны автозамууд дээр гарсан ослыг зохицуулах үүрэгтэй, нисдэг тэрэгтэй аврах алба байдаг. Энэ албыг нисдэг тэрэгний өнгөөр нь "Улбар шар ангелууд" гэж нэрлэдэг. Энэ "Улбар шар ангелууд" аврах багийн нисдэг тэрэгний нэг нисгэгч байсан юм, түүнийг BND тусгай албаныхан "албан бус агент"-аа болгож тэдний даалгавраар энэ багт үргэлжлүүлэн ажиллахыг санал болгоход нь тэр зөвшөөрөөгүй татгалзсан байсан юм.

Тэр ингэж татгалзсан хариу өгснийх нь дараа түүнийг ажлаас нь гэнэт халсан бөгөөд тэрээр шүүхэд хандсан боловч шүүхээс түүнийг ажлаас нь халсан нь зөв гэсэн шийдвэр гаргаж түүнийг "итгэж болохооргүй найдваргүй этгээд" гэж тодорхойлсон байсан юм. Түүнийг тусгай албадын заавраар ажиллахыг зөвшөөрөөгүй учраас л ажлаас нь халж гудамжинд гарган хаясан хэрэг юм. Ийм болохоор би сэтгүүлчийн хувьд хэрэв тусгай албадын заавраар ажиллахыг зөвшөөрөхгүй юм бол юу болохыг би мэдэж байсаан. Миний гэрт 6 удаа нэгжлэг хийсэн бөгөөд учир нь германы энэ эрх баригчид намайг улсын нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутгасан юм. Тэгээд тэд 6 удаа гэрт минь нэгжлэг хийсэн.

Тэд одоо намайг дуугарахгүй гэж бодож байгаа, гэвч надад Үнэн илүү чухал, Үнэн хэзээд ямар ч байсан ялах л болно, Үнэнийг устгах боломжгүй юм. Тэд намайг одоо яах нь ёстой падгүй ээ - надад 3 удаа инфаркт тохиолдож байсан, надад үр хүүхэд байхгүй учир надад айх юм алга. Хэрэв тэд нар намайг шүүхээрээ буруутгаж шорондоо хийх юм бол би Үнэний төлөө суухад бэлэн байна, Үнэн өөрөө ийм золиосны үнэтэй!

Одоо хүмүүс дэлхий дахинд, бүр улс Эх оронд нь чухам юу болоод байгааг ойлгохоо больсон байгаагийн цаад учир шалтгааныг ойлгож байна уу?...

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонин, твиттерт тавих бол монгол хэл дээрх энэ эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

Бид 24 жил хоосон зэрэглээ рүү ... мөхлийн ангал руу мөлхөж яваа !..

 

 

Сэтгэгдлүүд  

mongol
0 # mongol 2014-11-04 11:15
Тийм ээ, тэдний баян тансаг хөгжилд ардчилал зах зээл ямар ч хамаагүй. Өрнөдийн ардчилал бол ердөө л колоничлолын баг. Европ бүх түүхийнхээ турш колоничлол булаан эзлэх дайн дээрэм тонуул эсвэл өнөөгийн шиг хэзээ ч төлөхгүй зээлээр тансаг амьдарч ирсэн. ардчилал зах зээл энд ямар ч хамаагүйг таны номуудыг уншиж ойлгосон. :nono:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
саран
0 # саран 2014-11-05 07:47
Түүхэнд хамгийн эртний амь зуух арга бие үнэлж янхандах байсан. Харин хоёр дахь амь зуух арчаагүй арга сэтгүүлчдэх байсан!! :thumbsdown:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2014-11-23 00:23
Сэтгүүлч - энэ бол амьдралд өөрийгөө олоогүй хүн гэсэн үг. Отто фон Бисмарк :wall: :laugher1:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг