Б.Оюун
I. ОНОЛЫН ҮНДЭС
Нийгэм соёлын нэгдэл. Хэвлэлийн мэдээг хувийн мэдээлэл дамжуулах явдлаас ялгах нэг чухал шинж чанар бол хүн үүнийг унших (эсвэл сонсох, үзэх) үедээ илүү олон нийтийн дунд нэгдсэн гэсэн сэтгэгдэл юм[1]. Үүнтэй холбоотойгоор мэдээ нь мэдээлэл хүлээн авагчдыг соёл, нийгмийн далбаан дор нэгтгэхээс гадна тэдний дуртай мэдээний зорилтот нийгмийн дэд бүлгүүдэд үйлчилдэг[2]. Тиймээс мэдээ нь үндэстнийг төлөвшүүлэх, үндэстний өвөрмөц байдлыг бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг[3].
Гадаад мэдээ нь хүмүүст дэлхийн үйл явдлын талаарх мэдлэгийн тэргүүлэх эх сурвалж болдог[4]. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон улсын үйл явдлын мэдээ, сурвалжилгыг ихэвчлэн “Энэ нь бидний хувьд юу гэсэн үг вэ?” гэсэн нүдээр хардаг байна [5]. Мэдээний олон байгууллагууд өөрийн үйлчилдэг газарзүйн байршил, угсаатны болон үндэстний хүн амын үзэл бодлыг ямар нэгэн байдлаар тусгадаг, эсвэл мэдрүүлдэг гэж үздэг юм. Хэвлэл мэдээлэл бол мэдээллийн бодлогын объект төдийгүй идэвхтэй субъект [6].
Орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь орон нутгийн болон улс үндэстний орон зай, үзэгчдээр хязгаарлагдахгүй, орчин үеийн ертөнцөд гол тоглогчдын үүрэг гүйцэтгэж байна. Бид дэлхийн улс төр дэх хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны дор хаяж гурван үндсэн чиглэлийг ялгаж салгаж болно: -Нэгдүгээрт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрийн үзэл суртлыг сурталчлах, өөрийн соёлын үнэт зүйл, хэв маягийг нэвтрүүлэх улс төрийн эрх мэдлийн хэрэгсэл юм. Зан төлөв, сэтгэлгээний хэв маяг, сэтгэл санааны байдал, төрийн гадаад бодлогын талаархи олон нийтийн санаа бодлыг бий болгох гэхчлэн. Дэлхийн 2-р дайны үеийн суртал ухуулгын талаар Г.Лассуэлл судалсан нь улс төрийн харилцааны онолын үндэс суурийг тавьж, улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болох хэвлэл мэдээллийн ач холбогдлыг нэмэгдүүлсэн юм. -Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол гадаад бодлогын хамгийн чухал шийдвэр, үйл ажиллагааны талаар олон нийтийн санаа бодлыг илэрхийлэх үндсэн үүрэг бүхий нийгмийн институци юм; - Гуравдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь корпораци (байх) буюу "нөлөөлөх институци" юм[7].
Олон улсын улстөрийн үйл явцад үзүүлэх нөлөө. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тодорхой нөхцөлд улс төрийн үйл явцад нөлөөлж болно, гэхдээ энэ нөхцлийг нь улс орнууд ихэвчлэн өөрсдөө бий болгодог. Хэвлэл мэдээлэл нь улс төрийн шийдвэр гаргах хурдасгуурын үүрэг гүйцэтгэдэг[8]. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гадаад бодлогод идэвхтэй нөлөөлж байгааг бид баттай хэлж чадна[9]. “Бид асар их сүйтгэгч хүчтэй орчин үеийн мэдээллийн дайны гэрч болж байна. Тэд хямралт үед тодорхой аюул заналхийлж, зөрчилдөөнийг дарахаас илүүтэйгээр өдөөдөг. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан баталгаагүй, ташаа мэдээлэл нь цэрэг-улс төрийн алдаатай шийдвэр гаргахад хүргэсэн тохиолдол гарч байна” Жишээ нь, Литвийн Гадаад хэргийн сайд Петрас Вайтекунас Оросын эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалахад хүртэл хүргэсэн[10].
Мэдээллийн дайн. "Мэдээлэл-сэтгэл зүйн дайн" гэсэн нэр томъёог АНУ-ын цэргийн хүрээний толь бичгээс анх буулгажээ. Дүрмээр бол мэдээллийн дайны аргууд нь ташаа мэдээллээр дүүргэх эсвэл мэдээллийг ашигтай байдлаар танилцуулах. Олон нийтийн ухамсарыг удирдах нь мэдээлэл-сэтгэл зүйн дайны гол элемент юм[11]. Манипуляци нь үйл явдлын жинхэнэ шалтгааныг хийсвэр зүйлсээр орлуулж, объектыг манипуляторт шаардлагатай тэр чиглэлд чиглүүлэхэд суурилдаг. Энэ ажлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар болон мэдээллийн албан ёсны бус сувгийн үндсэн дээр хийж болно. Мэдээлэл сэтгэл зүйн дайн гэдэг бол дайн-улстөрийн хамгийн чухал категори болохынхоо хувьд (дайсан болох улсынхаа) хүн амын бүх давхарга, хэсгийнхний ухамсарт нөлөөлж, ертөнцийг харах ойлголтыг гажуудуулах цорын ганц цогц зорилго арга замыг өмнөө тавьдаг. Сонгодог дайны гол зорилго нь дайсныг бие махбодоор нь устгах явдал юм бол янз бүрийн манипуляцийн технологиор явуулж буй мэдээллийн дайны зорилго нь дайсныг оюун санааны хувьд түүний үнэт зүйлсийг өөрчлөх, түүнчлэн утга санааны контекстийг өөрчлөх замаар устгах явдал юм[12].
Мэдээний эх сурвалж. Өнөөдөр Монгол улсад телевизийн өргөн нэвтрүүлэг эрхлэгчид гадаад мэдээг олон улсын мэдээний агентлагуудаас авч, орчуулан хүргэж байна. Өөрөөр хэлбэл манай аль ч хэвлэл мэдээллийн байгууллага гадаадын аль нэг улс оронд мэдээ дамжуулах суурин төлөөлөгчгүй байна. Мөн гадаадад илгээж ажиллуулдаг хөдөлгөөнт мэргэжлийн байнгын баг байхгүй байна. Хэвлэл мэдээллийн өөрийн хэрэгслийг дэмжих нөөцгүй улс орныг “мэдээллийн хомсдол”-той хэмээн ангилдгийг судлаач В.В.Орлова бичжээ[13]. Дэлхийн өнцөг булан бүрт тархсан, ялангуяа англи хэлээр “ярьдаг" дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээг сонгон өгч, улмаар улс орнуудын бодлого, тодорхой бүлэг хүмүүсийн бодлогод нөлөөлдөг[14]. Дэлхийн улс төрийн үйл явцын оролцогч болохын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондоо холбоо тогтоож, хамтран ажиллаж, өрсөлдөж, төрийн болон бизнесийн бүтэцтэй байдаг онцлогтой[15].
Улс орон тухай бүрт мэдээллийн эх сурвалжид итгэх, хандах байдал, мөн мэдээг түгээхдээ баримтлах бодлого нь олон янз байна. Энэ нь тухайн улсын улс төрийн дэг журам, олон улсын системд нэгдсэн байдал, худалдаа, улс төрийн эрх мэдлийн зэрэглэл, мөн түүхэн холбоо харилцаа гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалдаг. “Үндсэндээ гадаадын мэдээллийн хэрэгслээс сонгон авч буй байдал редакцын шалгуураас хамаарч”[16] байна.
Мэдээний дэлхийн агентлагууд. Мэдээллийн үйлчилгээ асар их байдаг хэдий ч өдөр бүр дэлхий даяар цацагдаж буй мэдээний ихэнх нь хэдхэн томоохон агентлагаас ирдэг. Хамгийн том нь АНУ-ын Ассошэйтед Пресс (Associated Press), Их Британийн Ройтерс (Reuters) , Францын Франс Пресс(France-Presse) агентлагууд юм. Дэлхийн эдгээр агентлагууд бусад мэдээллийн хэрэгслүүдтэй буюу бусад мэдээллийн агентлаг, хувь хүнтэй олон төрлийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон байдаг. Европт, Италийн Agenzia Nazionale Stampa Associata шиг цөөн хэдэн байгууллага гадаадад хамрах хүрээгээ бага хэмжээгээр өргөжүүлсэн ч Ройтерс агентлагаас хараат хэвээр байна. Франц-Пресс Ройтерсийн ихэнх гадаад мэдээг авдаг. 1990 оноос өмнө социалист системийн улс бүр өөрийн гэсэн үндэсний мэдээллийн албатай байсан бөгөөд албан ёсоор хянадаг мэдээллийн яамтай байв. Зөвлөлтийн мэдээллийн агентлаг болох ТАСС ЗХУ болон түүний холбоотнуудын хувьд дэлхийн мэдээний гол эх сурвалж байсан. Хятадын Синхуа буюу Шинэ Хятадын Мэдээллийн Агентлаг нь 20-р зууны сүүлчээр хамгийн том мэдээллийн агентлаг байжээ.
Өдгөө Катарын Аль Жазира телевизийн суваг Их Британид BBC телевизийн дараа орох мэдээллийн том эх сурвалж болсон байна. Катарын засгийн газар, хувийн хэвшил хосолсон Аль Жазира (Al Jazeera) нь барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийг орлох хувилбар болж сая сая хүмүүсийн талархлыг хүлээсэн дэлхийн хамгийн том мэдээллийн эх сурвалжуудын нэг болжээ[17]. Аль Жазира нь 1996 оны 4-р сард хаагдсан BBC-Араб Телевизээс халагдсан олон мэдээний ажилчдыг хөлсөлсөн юм[18].
Төрийн өмчит Хятадын төв телевиз 18 суваг ажиллуулдаг бөгөөд дэлхий даяар тэрбум гаруй үзэгчдэд хүрдэг[19]. Ираны Пресс ТВ, ОХУ-ын Өнөөдрийн Орос (Russia Today) зэрэг телевизүүд ч олон платформтой, олон үзэгчтэй.
Эх сурвалжийн “хэл”. Дэлхийн мэдээний нийлүүлэгчид, мэдээллийн агентлагууд, мэдээний худалдан авагчид нь англи хэлээр ярьдаг корпорацууд байдаг нь ажиглагдаж байна. Ингэснээр мэдээлэх үйл явдлыг сонгох, дүрслэхдээ англи хэлээр ханддаг. Тал тохой татах нь мэдээний эх сурвалжид аль хэлийг, басхүү хэрхэн ашиглаж буйгаас илэрдэг. Харьцангуй төвийг сахисан, таарсан утгатайг биш эерэг эсвэл сөрөг утгатай үгийг ашиглах нь үзэгчдийн оюун санаанд өрөөсгөл дүр төрхийг бий болгодог байна. Тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “террористууд”, “эрх чөлөөний тэмцэгчид”, “босогчид” гэж нэрлэх нь маш их ялгаатай. 2005 оны 7-р сарын 7-нд Лондонд болсон дэлбэрэлтийн тухай BBC-ийн анхны онлайн мэдээллүүд нь BBC-ийн дотоод бодлоготой зөрчилдөж, гэмт этгээдүүдийг алан хядагчид гэж тодорхойлсон нь ихээхэн шүүмжлэл дагуулснаар дараагийн өдөр нь сэтгүүлч Том Гросс[20]онлайн нийтлэлүүдээ засварлаж, “террористуудыг”“бөмбөгдөгч”-өөр сольсон гэж мэдэгдэж байжээ.
II. ТЕЛЕВИЗҮҮДИЙН ГАДААД МЭДЭЭНИЙ ЭХ СУРВАЛЖ
Улсын хэмжээнд телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 159 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Үүнээс, Улаанбаатарт МҮОНТ 5 суваг, өргөн нэвтрүүлгийн 18 телевиз, арилжааны 62 телевиз, төлбөртэй үйлчилгээ эрхэлдэг 11 телевиз үйлчилгээ эрхэлж байгаа бол орон нутагт өргөн нэвтрүүлгийн 60, арилжааны 3 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Мөн улсын хэмжээн нийт телевизийн 45% нь хиймэл дагуулаар (ДДэш, Малчин г.м), 30% нь Ай-Пи-Тв буюу интернэт протоколд суурилсан телевизийн үйлчилгээ эрхлэгчдээр (IPTV буюу Юнивишн, Скаймедия г.м), 21% нь олон сувгийн олон цэгийн түгээлтийн үйлчилгээ эрхлэгчдээр (MNBC г.м), 4% нь кабелийн телевизээр үйлчилгээгээ олон нийтэд түгээж байна[21].
Телевизийн үйлчилгээ үзүүлдэг оператор компаниуд цөөнгүй байгаа ч дотоодын сувгууд, гадаад мэдээний сувгууд нь давхацдаг. Иймд бид хамгийн олон хэрэглэгчтэй Юнивишн IPTV-ийн өдөр тутмын мэдээний дундаж рейтэнгийн судалгааны үр дүнг үндэслэн телевизүүдийг сонгон[22], гадаад мэдээний эх сурвалжийн судалгаа хийлээ.
Санамсаргүй түүврийн аргаар 2022.03.04-ний өдөр мэдээллийн оргил цаг болох 19:00-21:00 цагийн хооронд гадаад мэдээг 8 суваг бэлтгэн дамжуулав. Томоохон зарим суваг гадаад мэдээ бэлтгээгүй байлаа. Дийлэнх мэдээ 19:00 болон 20:00 цагуудад эхлэн, дотоод мэдээний дараа гадаад мэдээ үргэлжилж байгаа нь хэвшмэл болжээ. Мэдээний давталт, үргэлжлэх хугацаа харилцан адилгүй байв. Ажиглалтын үр дүнг хүснэгтээр харуулав.
Хүснэгт 1. Телевизүүдийн гадаад мэдээ дамжуулсан байдал (2022.03.04)
№ |
Телевизийн сувгийн |
Хөтөлбөрийн нэр |
Гадаад мэдээний хугацаа /минут/ |
Эх сурвалжийн |
|||
нэр |
өмчлөл |
нэр |
хэл |
харьяалал |
|||
1 |
MNB-I |
Олон нийтийн |
Цагийн хүрд |
9 |
Associated Press |
англи |
АНУ |
2 |
25-р суваг |
Хувийн |
25 цаг мэдээллийн хөтөлбөр |
15 |
Эх сурвалж дурдаагүй |
англи |
|
3 |
Ийгл |
Хувийн |
Дэлхийн мэдээ |
30 |
Эх сурвалж дурдаагүй |
англи |
|
4 |
UBS |
Хувийн |
City news |
5 |
70% эх сурвалж дурдаагүй 20% Al Jazeera english 10%Interfax english |
англи |
Катар, ОХУ |
5 |
NTV |
Хувийн |
Мэдээ |
15 |
40 %WSJ, TIME, |
англи |
АНУ |
6 |
SBN |
Хувийн |
SBN NEWS WORLD |
10 |
50%Global News 20% France-24 english 10% CNА 20% Insider |
англи |
Канад Франц Сингапур АНУ |
7 |
MNB-II |
Хувийн |
Цагийн хүрд |
8 |
Associated press Япон, Слонгосын англи хэл дээрх телевизийн мэдээнүүдээс |
Англи |
АНУ |
8 |
MNC |
Хувийн |
19 цаг мэдээллийн хөтөлбөр |
3 |
Эх сурвалж дурдаагүй |
англи |
Судалгаанаас харахад хамгийн урт хугацаагаар гадаад мэдээ дамжуулсан нь Ийгл телевиз (30 минут) байсан бол MNC хувийн телевиз нь ердөө 3 минутын гадаад мэдээ дамжуулсан байна. Гадаад мэдээг 100% англи хэлтэй эх сурвалжаас авсан болох нь харагдаж байна. Гэхдээ аль ч мэдээний суваг эх сурвалжаа дурдахгүй байлаа.
Бид тухайн телевизийн гадаад мэдээнд баримталж буй байр суурийг тодруулахыг оролдов. Тухайн өдрийн дэлхийн халуун мэдээ нь “Украйны зүүн өмнөд нутгийн Энергодар хот, Запорожье Атомын цахилгаан станцад гал гарсан” тухай байв. Энэ мэдээллийг дэлхийн агентлагууд нэг талаас, харин ОХУ-ын зүгээс өөрөөр баталж мэдээлэв[23]. Монгол улсад цацагддаг Первый Канал, Россия-24, RT English телевизийн сувгуудаар ОХУ тухайн АТС-д гарсан галын талаарх мэдээллийг сөрөг хүчнийхний хар PR хэмээгээд, “Украйны зэвсэгт хүчин, хэт нацист бүлэглэл АЦС-ын хажуу талын байранд гал тавив. Тэднийг 2 өдрийн өмнө бүсэлсэн бөгөөд ухрахдаа ийн гал тавилаа. Бид Украйны гал сөнөөгчидтэй хамтран галыг унтрааж аюулгүй болголоо. 4 өдрийн өмнө АЦС-ыг хяналтдаа авснаа мэдээлж байсан” гэж мэдээлж байв. Харин барууны агентлагууд “Украйны засгийн газар, ОХУ-ын зэвсэгт хүчний зүгээс пуужин харваж АЦС-д аюул учруулахаар заналхийллээ. Галыг Украйны гал сөнөөгчид унтраав”, “Оросууд АЦС руу довтлов”, “Европт аюул учруулав” гэсэн эсрэг тэсрэг мэдээллийг манай телевизүүд хэрхэн мэдээлснийг харьцуулав.
Хүснэгт 2. Тухайн өдрийн халуун сэдвийн мэдээлэл
№ |
Суваг |
Хөтөлбөр |
Эх сурвалжийн хэл |
Оросууд галласан |
Украйн тал гал тавьсан |
Тэмдэглэл |
1 |
MNC |
19 цаг мэдээллийн хөтөлбөр |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
2 |
25 телевиз |
25 цаг мэдээллийн хөтөлбөр |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
3 |
Ийгл |
Дэлхийн мэдээ |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
4 |
UBS |
City news |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
5 |
NTV |
Мэдээ |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
6 |
SBN |
SBN NEWS WORLD |
англи |
Тийм |
– |
Залруулга хийгээгүй |
Тухайн сэдвийг ажиглалт хийсэн 8 телевизийн 6 (75%) нь мэдээлж, 2 (25%) нь огт мэдээлээгүй бөгөөд мэдээлсэн телевизүүд 100% барууны мэдээллийн агентлагийн нэг талын мэдээг орчуулан дамжуулсан нь мэдээллийн тэнцвэртэй байдлыг алдагдуулсан хэмээн дүгнэж байна. Телевизүүдийн гадаад мэдээний эх сурвалжийн хэл ганц байгаа нь боловсон хүчний бодлоготой ч холбоотой гэж үзэж байна.
Телевизүүдийн гадаад мэдээний эх сурвалжийг 10 сувгийн жишээн дээр судалж дараахь дүгнэлтэд хүрэв. Үүнд:
- Телевизүүдийн гадаад мэдээний эх сурвалж нь 100% дэлхийн мэдээллийн агентлагуудын мэдээний орчуулга байна. Өөр байр суурьтай эх сурвалжуудад огт анхаарал хандуулаагүй байна.
- Гадаад харилцаа, олон улсын байдлын талаар ойлголттой мэргэшсэн тоймч байхгүй байна.
- Гадаад мэдээний эх сурвалжийн хэл зөвхөн англи байгаа нь мэдээний эх сурвалжийн сонголт хэт нэг талыг барьж байгааг харуулна. Энэ нь бас боловсон хүчний чадвар сайнгүй байгааг илтгэж байна.
- Гадаад мэдээг олон хэлнээс авч чадахгүй байгаа, харьцуулж шүүхгүй байснаар мэдээллийн тэнцвэртэй байх болон аюулгүй байдлыг алдагдуулж байгаа нь ажиглагдав.
- Гадаад мэдээ дамжуулж байгаа телевизүүд эх сурвалжаа дурдахгүй байгаа нийтлэг дутагдал ажиглагдаж байлаа.
- Нэг талын мэдээлэл дамжуулж буй байдалдаа ямар нэгэн тайлбар, залруулга хийхгүй байгаа нийтлэг дутагдал гарч байлаа. Нэг талын мэдээллийг дамжуулснаараа Монгол Улсын гадаад бодлогыг илэрхийлж байгаа мэт сэтгэгдлийг өөрийн үзэгчдэд болон олон улсад харуулах сөрөг үр дагавартай. Нөгөө талаар бүх насны үзэгчдийнхээ ойлголт, үзэл бодол, зан үйлд цаашид сөргөөр нөлөөлөхүйц байна. Цаашлаад олон улс, улс хоорондын харилцаанд нөлөөлөхүйц хэмжээнд байна.
Мөн манай оронд шууд нэвтрүүлэг нь цацагддаг дараахь мэдээний сувгууд байна.
Хүснэгт 3. Монголын өргөн нэвтрүүлгийн орон зай дахь гадаадын мэдээний сувгууд
№ |
Сувгууд |
Харъяалал |
Өмчлөл |
Хэл |
1 |
CNN |
АНУ |
Хувь |
англи |
2 |
FOX NEWS |
АНУ |
Хувь |
англи |
3 |
BBC World News |
Их Британи |
Төр |
англи |
4 |
RT English |
ОХУ |
Төр |
англи |
5 |
NHK World Japan |
Япон |
Төр |
англи |
6 |
DWDeutche Welle |
Герман |
Төр |
англи |
7 |
YTN |
БНСУ |
Хувь |
солонгос |
8 |
FRANCE-24 |
Франц |
Төр |
англи |
9 |
Euonews |
Франц |
Хувь+ЕХ |
англи |
10 |
CGTN |
БНХАУ |
Төр |
англи |
11 |
CNA |
Сингапур |
Хувь |
англи |
12 |
Al Jazeera English |
Катар |
Холимог |
англи |
Монголын хэвлэл мэдээллийн мэдээний орчинд үнэмлэхүй олонхи нь англи хэлтэй, Барууны агентлагууд мэдээгээ нэвтрүүлж байна.
Телевизүүдийн гадаад мэдээний эх сурвалжийн сонголт өрөөсгөл, хэт нэг талын байгаа явдалд төрийн бодлого, хууль эрхзүйн зохицуулалт нөлөөлж буй эсэхийг тодруулах зорилгоор дараахь судалгааг хийлээ.
III. ТӨРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТ
Төрийн мэдээллийн бодлогын чухал үүрэг бол хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хувь хүн, нийгэм, төрийн ашиг сонирхлын тэнцвэрийг хангах хууль эрх зүй, эдийн засаг, зохион байгуулалтын арга хэмжээг боловсруулах явдал [24]. Орчин үеийн нөхцөлд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн оюун санааны үнэт зүйлсийг бүрдүүлж, хүмүүсийн ойлголт, үнэлгээ, үзэл бодол, зан үйлд идэвхтэй нөлөөлж чаддаг мэдээлэл түгээх систем юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн статусыг улс төрийн чухал институци гэдгийг хүлээн зөвшөөрч, улс төр, санхүүгийн байгууллагууд ба хэвлэл мэдээллийн тогтолцооны харилцан үйлчлэлийн хэлбэрт дүн шинжилгээ хийх шаардлагатай байна[25].
Монгол улс хэвлэл мэдээллийг ҮАБ-ын нэг элемент, стратегийн ач холбогдол бүхий салбар гэж хуульчилсан байна (legalonfo.mn)
Хүснэгт 4. Хэвлэл мэдээллийн талаархи төрийн бодлого, хууль эрхзүйн бичиг баримтуудаас.
№ |
Хууль |
Холбогдох зүйл заалтууд |
Ажиглалт, санал |
1 |
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ |
3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна: ... 3.4.6. Мэдээллийн аюулгүй байдал; 18.1.Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээлэл харилцан солилцох, Зөвлөлөөс гарах шийдвэрийн төсөл боловсруулахад туслах болон гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар зөвлөлдөх төрийн байгууллага хоорондын орон тооны бус байнгын ажлын хэсгийг дор дурдсанаар Зөвлөлийн дэргэд байгуулна: 18.1.1.Гадаад бодлогын; 18.1.2.Мэдээллийн аюулгүй байдлын; ... |
“3.4.6. Мэдээллийн аюулгүй байдал”гээд Хэвлэл мэдээллийн орчны аюулгүй байдал буюу олон нийтийн оюун санааг бүрдүүлэх, нөлөөлөх хэрэгсэл болохынх нь хувьд авч үзээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар тодорхойгүй байна. |
2 |
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ |
3.1.1.1. Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний ашиг сонирхлыг дээдлэх зарчмыг тууштай хэрэгжүүлнэ; 3.1.1.4.ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Чингэхдээ үндэсний эрх ашиг, харилцааны түүхэн уламжлалыг харгалзан бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэж, бүхэлдээ тэнцвэртэй харилцахыг эрмэлзэнэ; 3.3.4.3.Хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлж, хариуцлагатай, мэргэшсэн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлж, нийгмийн тогтвортой байдлыг хангана. 3.6.1.2.Нийгмийн сэтгэл зүй, тогтвортой байдал, хувь хүний ухамсар, ёс зүйд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлогыг хязгаарлана. Дайсагнал, ялгаварлан гадуурхах үзэл, үзэн ядалтыг сурталчилсан, дэмжсэн сурталчилгаа, мэдээллийг таслан зогсоох, саармагжуулах чадавхийг бий болгож, үл зөвшөөрөх сэтгэхүйг нийгэмд төлөвшүүлнэ. 3.6.1.4.Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл үндэсний аюулгүй байдалд харшилсан үйл ажиллагаа явуулбал үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарлаж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшил, харьяалал нь ил тод байх бөгөөд үйл ажиллагаа нь бодитой, тэнцвэртэй, хариуцлагатай байна. Мэдээллийн хэрэгслээр үндэсний үнэт зүйлийг түлхүү нийтлэх, сурталчлахыг дэмжиж, гадны шашин, соёл, төрийн бодлогыг сурталчилсан агуулгатай мэдээллийг зохистой түвшинд хязгаарлана. |
3.1.1.1. Төрийн гадаад бодлого нэгдмэл байх, гадаад харилцаанд үндэсний эрх ашиг сонирхлыг дээдлэх зарчмын тууштай хэрэгжүүлнэ гэсэн ч, Үүнд юу, яаж хамаарах талаар тодорхой заасан зүйл олж харсангүй. Жишээлбэл манай тохиолдолд мэдээллийн орчны аюулгүй байдал нэн тэргүүнд тавигдах ба, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг зарчмыг хэрхэн мөрдөх сахих талаар аль нэг хууль, журманд байхгүй байна. Гадаад мэдээ, олон улсын харилцаатай холбоотой мэдээлэл дамжуулах, сурвалжлах, мэдээлэх үедээ баримтлах тодорхой, цөөн алтан дүрмийг хэвлэл мэдээллийн хуулинд, эсвэл Өргөн нэвтрүүлгийн хуулинд тусгах зэрэг. 3.6.1.2-“Чадавхийг бий болгож” гэдэг нь тодорхойгүй байна. |
3 |
МОНГОЛ УЛСЫН ГАДААД БОДЛОГЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ |
14.1. ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ. Чингэхдээ энэ хоёр улстай харилцаж ирсэн түүхэн уламжлал, эдийн засгийн хамтын ажиллагааны өвөрмөц онцлогийг харгалзах; 14.2.АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улс, холбоотой "гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх; |
|
4 |
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ |
3.1.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй. 3.2.Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй. |
3.1 ба 3.2 заалтууд дээр “хариуцлага хүлээнэ”, “хяналт тавихгүй” гэсэн энэ хоёр заалт эсрэг тэсрэг. Хариуцлагыг хяналтгүйгээр хэрхэн хүлээх вэ? Төрөөс хяналт үгүй бол хэн хянах вэ? “Хяналт тавих байгууллага байгуулахгүй”. Тэгвэл ХМХ ҮАБ-д харшлах үйл ажиллагаа явуулах, тийм агуулга бүхий мэдээлэл явуулах бүрэн бололцоотой байна. Болзошгүй ослоос сэргийлэх ямарваа нэг механизм зохицуулалт, зарчим алга. |
5 |
ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТУХАЙ ХУУЛИНД |
.23.2.Гадаад нэвтрүүлгийг дамжуулахдаа Монгол хэлээр дуу оруулсан, эсхүл бичгэн орчуулгатай байна. 23.6.Дамжуулж байгаа хөтөлбөр нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна. 23.7.Мэдээг олон талт эх сурвалжийг ашигласан, үйл явдлыг үнэн, шударга, тэнцвэртэй, хараат бус байхаар мэдээлнэ. 26.1.Гадаад улсын радио, телевизийг дамжуулахдаа албан ёсны эрхийг нь авсан, Зохицуулах хороонд бүртгүүлсэн байх бөгөөд хөтөлбөр нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эрх ашигт харшлахгүй байна. |
23.6 ба 23,7-д заасан зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мөрдөх, мөрдүүлэх механизм байхгүй байна. ХМ-ийн эрх чөлөөний тухай хуулинд мэдээллийн агуулгад хяналт тавихгүй гэчихсэн байгааг сануулъя. 26.1 Гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тодорхой хязгаар тавьсан нь сайшаалтай ч, хэвлэл мэдээллийн орчны аюулгүй байдалд ямарваа хамгаалалт байхгүй, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд нь гадаадын байгууллага шиг нийтлэлийн бодлого үйл ажиллагаа явуулж буй, гадаадын мэдээллийн агентлагууд олон тоогоор чөлөөтэй нэвтэрч байгаа нөхцөлд огт ач холбогдолгүй байна. |
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн орчны талаархи хууль эрхзүйн баримт бичгүүд хангалтгүй, эсвэл зөрчилтэй; Тулгуур хуулиуд, үндэсний үзэл баримтлалуудад чухалчлан дурдсан ч хэрэгжүүлэх арга замгүй, логик зөрчилтэй, мухардмал байна гэж үзэж байна. Судалгаа хийж байх явцдаа хуулийн төсөл, урьдчилсан судалгаанууд, боловсруулалт, санаачлагын талаар сонирхол татах баримтуудтай олон таарсан. Эдгээр өөр хоорондоо уялдаж ажиллах боломжгүй, хэрэгжих үндсүүдийг тасалсан, ард түмэн үндэстний эрх ашигт үйлчлэх бололцоогүй хуулиудыг, ялангуяа ХМХ-д хамаарах хуулиудыг боловсруулахад нөлөө үзүүлдэг бодлого тодорхойлогч нар байна.
Жишээлбэл: Хэвлэлийн Хүрээлэн, Нээлттэй Нийгэм Форум, “Глоб Интернэшнл” ТББ-ууд хамтарч дараахь зөвлөмжийг гаргажээ.
“ Энэхүү зөвлөмжийг Улаанбаатар хотод 2013 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулсан Хэвлэл мэдээллийн үндэсний бага хурлын оролцогсод анх зөвлөлдөн хэлэлцэж улмаар 2014 оны 5 дугаар сарын 1-нд Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан хийсэн дугуй ширээний ярилцлагын үеэр шинэчилсэнийг үндэслэн гаргасан юм. 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 9.30 – 15.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулсан “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагын үеэр ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилан Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмжийг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга П.Амаржаргалд гардуулав. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан
Үндсэн зөвлөмжийг дараах 6 асуудлын хүрээнд нарийвчилсан бөгөөд эрх зүйн шинэчлэлийн арга хэмжээг хэрэгжүүлэх явцад анхааралдаа авах шаардлагатай бүлэг асуудлыг тусгайлан оруулсан болно [26].
Хүснэгт 5. ТББ-уудаас Монголын хэвлэл мэдээллийн хөгжлийн үнэлгээний зөвлөмж
Санаачлагч |
Зөвлөмжүүд |
Тусгасан байдал |
ЮНЕСКО-гийн хэвлэл мэдээллийн шалгуур үзүүлэлтүүдэд суурилан Хэвлэлийн Хүрээлэн, Нээлттэй Нийгэм Форум, “Глоб Интернэшнл” ТББ-аас |
1(а) Үндсэн хуулийн 16.16, 16.17 зүйлүүдийг Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19-р зүйлийн дагуу “хил хязгаарыг үл харгалзан” мэдээлэл хайх, хүлээн авах ба “түгээх” эрхийг баталгаажуулах ёстой хэмээн өөрчлөлт оруулах |
Үндсэн хуулинд хэрхэн оруулах талаар үг үсгийн томъёололтой нь зөвлөдөг ажээ. Үндсэн Хуулинд хараахан оруулаагүй байна |
. |
3( в) Онцгой байдлын дэглэм зарласан тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг зогсоох эсвэл хяналтандаа авах, түр хугацаагаар дайчлах тухай Онц байдллын тухай хуулийн 16.1.4 заалтыг хүчингүй болгох; |
Энийг зөвлөмж ёсоор хүчингүй болгосон байна. |
1(в).4 ...дайны нөхцөлд шийдвэр гаргагчид харилцаа холбоо, хэвлэл мэдээллийг хяналтандаа авахыг зөвшөөрсөн төрөл бүрийн хуулийн заалтыг хүчингүй болгох... |
||
1(г) Гүтгэлэг доромжлолыг эрүүгийн хуулиас хасч, сонгуулийн тухай бүх хуульд буй гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтуудыг хүчингүй болгох.... |
Үүнийг зөвлөмжийн дагуу хийсэн. |
|
4(а) Шинээр байгуулагдсан Монголын Хэвлэлийн Зөвлөлийг улсын төсвөөр санхүүжүүлэх замаар Засгийн газраас дэмжлэг үзүүлэх... |
Үүнийг Өргөн нэвтрүүлгийн хуулинд өөрчлөлт оруулах замаар хийсэн. 20-р зүйл 20.2.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх санг улсын төсвөөс санхүүжүүлнэ. 20.3, 20.5.3, 20.5.4, 20.6. |
Хэвлэлийн Хүрээлэн ТББ нь Данийн Олон Улсын Хөгжлийн Агентлагийн “Чөлөөт Хэвлэл” төслийн хүрээнд 1995 онд байгуулагдсан. Глоб Интернэшнл ТББ нь 1999 онд байгуулагдсан, Дэлхийн Банк(АНУ), Нээлттэй Нийгэм форум(АНУ), НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Германы DW, Бээжин дахь Австрийн ЭСЯ, Британын ЭСЯ, Ардчиллын ОУ-ын Тайлан (ХБНГУ) гэх мэт санхүүжүүлэгчидтэй төрийн бус байгууллага. Нээлттэй Нийгэм Форум нь 2004 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн(Соросын сан) –г залгамжлан нэрээ өөрчлөн байгуулагдсан дотоодын ТББ. Эдгээр ТББ-ын зөвлөмж Монгол улсын хууль болон хэрэгждэг. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт чөлөөт байдлыг хүрч болох дээд хэмжээгээр санал болгосон олон тайлангууд, судалгаа, санал зөвлөмжүүд олныг гаргажээ. Тэгэхдээ, төр засгийн ямарваа нэг зохицуулалт, журмыг үгүй болгоход гол зорилго нь чиглэсэн байв.
ДҮГНЭЛТ
- Хэвлэл мэдээллийн талаар баримтлах бодлого, мэдээллийн орон зайг хамгаалах талаар ямар нэгэн зохицуулалт бодлого байхгүй байна.
- Гадаад мэдээ, мэдээлэл бэлтгэн түгээх тал дээр ҮАБ, Гадаад бодлоготой уялдсан тодорхой, үндсэн зарчмууд байхгүй. Хууль эрхзүйн баримт бичгүүдийг харахад хэвлэн нийтлэх, түгээх эрх чөлөөтэй байх тухай ганц хууль байна. (Хэвлэлийн Эрх чөлөөний тухай хууль)
- Гаднын мэдээллийн хэрэгслийн хүчирхэг нөлөө, хүрээн дор байгаа өнөөгийн нөхцөлд ҮАБ –ыг хангах, хэвлэл мэдээллийн орон зайг боломжит түвшинд хамгаалах ямарваа нэгэн арга хэрэгсэл байхгүй байна. Тэр чиглэлийн ганцхан заалт нь Өргөн нэвтрүүлгийн хуулинд байгаа ГХО-тай хэвлэл мэдээллийн байгууллагын тухай хуулийн ганц заалт. Дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь гадаадын хэрэгсэл мэт ажиллах нь бүрэн чөлөөтэй байгааг судалгааны дүн бидэнд харуулсан. Ийм нөхцөлд тэр ганц заалт ач холбогдолгүй.
- Хэвлэл мэдээллийн өөрийн бодлогыг боловсруулах зорилгоор мэргэжлийн хүмүүсийн хийсэн судалгаанууд, түүнийг дагаж гарсан шийдвэрүүд(эрхзүйн баримт бичгүүд) нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дэлхийн хэмжээний монополь бөгөөд дэлхийд өөрийн стратеги, геополитикийн зорилгоо хэрэгжүүлж буй өндөр хөгжилтэй улс орнуудын хууль эрхзүйн зохицуулалтуудад тулгуурласан байгаа нь учир дутагдалтай гэж хэлэхэд багадам.
Мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн тэнцвэртэй байдал, мэдээллийн орон зайгаа хамгаалах нь амин чухлыг энэ өдрүүдэд болж буй үйл явдал, Украйны жишээнээс харж байна. Тухайлбал, Украйны ард иргэдийг хөрш орон, тэдний хүн ардыг нь үзэн ядах, дайсагнах үзэл санаагаар төлөвшүүлж, нийгмийн оюун санааг нь шинээр бүрэлдүүлж эхэлсэн. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Үр дүнд нь байдал ямар болсныг бид харж байна. Зөрчил, мөргөлдөөн үүсээд байгаа энэ цаг үед үзэн ядалтын гэмт, хэрэг үндэс угсаагаар нь ялган гадуурхах явдал Европын хэд хэдэн оронд бүртгэгдсэн жишээ ч олон байна. Чех улсад ЕБС, цэцэрлэгт хүүхдүүд нэгнээ гадуурхах, орос үндэстэнболохынх нь хувь дээрэлхэх, хүчирхийллийн тохиолдол гарчээ[27]. Энэ бол барууны хэвлэл мэдээлэл нь хэт нэг талыг барьсан, ард иргэдийнхээ санаа сэтгэлийн эрүүл мэндийг үл хайхран улайран явуулсан мэдээллийн дайны нэг үр дагавар юм. Сэтгэл санаанд хүчтэй нөлөөлөх зураг, түүх, видео нь насан туршид нь хадгалагдан үлдэх ба, үнэн худал эсэхээс үл хамааран бусдын талаар, ертөнцийн талаар түүний ойлголт төсөөллийн суурийг бүрдүүлж өгч байна. Иймд хэвлэл мэдээллийн хөтөлбөр, мэдээний зөв зохистой бодлого нь нийгмийн сэтгэл зүйн эрүүл мэндийг хамгаалах, ирээдүйд учирч болох аюул ослоос (зөрчил, сөргөлдөөн)-өөс сэргийлэх , Монгол улсын байр суурийг дотоодод ч, гадаадад ч хоёрдмол утгагаүй баттай илэрхийлж байхуйцаар зохицуулагдах ёстой. Мэдээлэл-сэтгэл зүйн аргаар хүмүүсийн бодол санаа, ухамсрыг өөрчлөх явдал цаг хугацааны турш аажим, тасралтгүй явагддаг процесс юм. Өнөөдрийн хүүхэд залуус ирээдүйд “үзэн ядалт”, “арьс өнгөний үзэл”-ээр бохирлогдохгүй байх, буруу ойлголт төсөөллөөс болж алдаатай шийдвэр гаргахгүй байх, тийм зүйлсээс болж хохирохгүй байх ёстой. Ийм учраас цаг алдалгүй, өнөөдрөөс бодлогоо тодорхойлж мэдээллийн орон зайгаа хамгаалах нь төр ба нийгмийн хамтын үүрэг болж байна.
[1]Starr Creation of the Media (2004), p. 24
[2]Salmon The Newspaper and the Historian (1923), p. 17.
[3]Neiger, Myers, &Zandberg On Media Memory (2011), pp. 156–160
[4]Zhong Searching for Meaning (2006),pp. 17–18
[5]Сюзан Д.Моэллер. Олон улсын мэдээний дөрвөн зуршил 1999 оны 12-р сар
[6]АслановМ.М., МорозовА.А. Информационноеобеспечениенациональнойбезопасности
[7] Фокин В.В, СМИ как акторы мировой политики
[8] Strobel W. Late-Breaking Foreign Policy: The News Media’s Influence on Peace Operations. Institute of Peace Press, 1997.304 p.
[9] Росс Ховард, Дайны үеийн болон энхийг сахиулах үйл явцад хэвлэл мэдээллийн үүрэг
[10] И.С.Иванов – ВыступлениенаГенеральнойАссамблее ОАНА. 2000)
[11] Мамардашвили, М., 1990
[12] Володихин, Д., Елисеева, О., Олейников, Д. Түүх Оросын жижиг цэгүүд, 1998.-256 х.
[13] Орлова В.В, Глобальные телесети новостей на информацинном рынке. М.Изд-во. «РИП-холдинг» 2003.
[14] Starr Creation of the Media (2004), p. 24
[15] Лебедева, М.М.Дэлхийн улс төр: хөгжлийн чиг хандлага // Полис. Полит. судалгаа 2009. 4. P.
[16]JurgenWilke, Christine Heimprecht, Akiba Cohen The geography of foreign news on televisoion:A comparative study of 17 countries- 2012.
[17] Geniets, Global News Challenge (2013), p. 8
[18] Selfridge-Field, Eleanor. Song and Season: Science, Culture, and Theatrical Time. (Stanford UP, 2007).Chs. 10
[19] Geniets, Global News Challenge (2013), p. 66.
[20]Starr, Creation of the Media (2004), pp. 43–44.
[21]Харилцаахолбоонызохицуулаххорооны сайт. URL: https://crc.gov.mn/
[22] MAXIMA,Хэрэглэгчийн судалгаа TAM-2020. PDF
[23] Interfax, RIA, RT ЗапорожьеАЭСавария. 2022-03-04
[24] М.М.Асланов, А.А.Морозов Информационное обеспечение национальной безопасности
[25] МаркинаЮлияВалерьевна.Роль масс медиа в достижениигеополитическихцелей.
[26] May 4, 2016 https://www.gic.mn/post/r/592
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.