Чөлөөт хэвлэл гэж хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй. Энэ бол хоосон зэрэглээ, гашуун үнээн! Харин ухаалаг, боловсролтой уншигчдынх нь байр суурь, сэтгэгдлүүд л чөлөөтэй байж болдог. (c)
Daily Mail бол британийн өдөр тутмын хамгийн том 2 сонингийн нэг юм... Сирийн хууль ёсны засгийн газраас албан ёсоор тавьсан хүсэлтийн дагуу Сирийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хүчээр түрэмгийлэн булаан авч бүгсэн байгаа, Иракийн Левантын Лалын Улс (ИЛЛУ) гэж өөрсдийгөө нэрлэсэн лалын алан хядагч хэт даврагсдыг ОХУлсын Агаар - сансрын хүчин 2015.9.30-наас эхлэн бөмбөгдөж эхэлсэн билээ.
Гэвч эхний онгоц хөөрч газраас тасраагүй шахам байхад Барууны "чөлөөт" хочтой хэвлэлүүд Ерөнхийлөгч В. Путинийг элдвээр гүтгэн "аядуу террористууд"-ыг маань (террористууд бас аядуу болон эрс байдаг байх нь ээ!? тэгээд хэн яаж ялгах юм бол) бөмбөгдөж байна, оросууд хаана бөмбөгдөхөө бидэнд урьдчилан мэдэгдсэнгүй (тэд өсгөж бойжуулсан террористууддаа оросууд хаана бөмбөгдөхийг дамжуулах, дүрвэн зугтах хугацаа өгөх байсан хэрэг үү?!), энгийн номхон иргэд өртөж байна (сурсан зангаараа шал өөр газар, эсвэл өөр улсад урьд өмнө нь авсан эсвэл фотошопоор янзалсан зургуудыг ашиглаж шүү!?) гэх мэтээр дайрч байгаа энэ нөхцөлд Оросын эзэнт гүрэн - ЗХУлс - ОХУлсын эсрэг 200 гаруй жил гүтгэлэг-суртал ухуулгын дайн хийж ирсэн хамгийн гол улс - Британийн жирийн иргэд нь өнөөгийн энэ үйл явдлуудад хэрхэн яаж хандаж байгааг ажиглаж өөрсдийн ойлголт, байр суурийг харьцуулахад бас сонирхолтой байх болов уу.
ISIS beheads three men for TERRORIZING people and another two in front of children for ‘spying’
"ИЛЛУлсын алан хядагчид террор хийсэн гэж гурван хүнийг өөр бас хоёр хүнийг тагнуул хийсэн гэж толгойг нь хүүхдүүдийн өмнө харуулж байгаад цавчин авсан байна" нэртэй нийтлэлийг нь уншсан ч жирийн иргэд нь өнөөгийн бүрэлдсэн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна.
Энэ нийтлэлийн хамгийн олон лайк авсан топ сэтгэгдлүүд:
1. Путиний залуус ч аль эрт ажилдаа оржээ. Тэд нар бол нөөц боломж ихтэй бас хүчирхэг лидерээр удирдуулсан арми. Путинийг манай ямар ч зарчимгүй, худалдагдсан улстөрчидтэй харьцуулах ч юм биш ээ. дэмжиж байна-1049 / дэмжихгүй байна-26
2. Лалын улсын энэ алан хядагчид бол балиар увайгүй зэрлэг амьтад. Тэдний лалын улс гэгчийг оросууд одоо газрын хөрснөөс үнэхээр арчаад хаячих байх гэж найдаж байна. (Баруун 14 жил үүнийг хийгээгүй!) 623 / 6
3. Оросуудад жаахан хугацаа өгөөдөх. Путин гарч ирсэн, одоо тэдэнд үзүүлээд өгөх гэж байна. 317 / 3
4. Лалынхан хулчгар амьтад. Тэд одоо Сирийн чөлөөт арми - аядуу террористууд гэдэг багийн доор нуугдаж байна. Тэд лав жинхэнэ эрчүүд биш ээ. 535 / 5 4. Хурдлаарай, оросууд аа. Тэдэнд үзүүлээд өг. Энэ жоомнуудыг няц дар. 428 / 5 Эх үүсвэр
Russia launches CRUISE MISSILES 'at ISIS' from warships 900 miles away as Syrian ground troops begin major offensive supported by Putin's bombers
"Оросууд 900 милийн алс зайнаас Каспийн тэнгис дэх усан онгоцнууд дээрээсээ ИЛЛУ руу жигүүрт пуужингууд харваж Путины бөмбөгдөгч онгоцуудын дэмжлэгтэйгээр Сирийн засгийн газрын хуурай замын арми өргөн фронтоор давшилтанд ороод байна" нэртэй нийтлэлийг нь уншсан ч жирийн иргэд нь бүрэлдсэн нөхцөл байдлыг ийнхүү дүгнэсэн байна.
Энэ нийтлэлийн хамгийн олон лайк авсан топ сэтгэгдлүүд:
1. Маш сайхан мэдээ. Сайхан ажил хийсэн байна, оросууд аа. Та нар Британи, Америк хоёрыг гутамшигтай байдалд оруулж орхилоо. дэмжиж байна - 7053 / дэмжихгүй байна - 182
2. Владимир урагшаа, Оросууд урагшаа! Их британид байгаа миний өмнөөс бас нэгийг наадуулынхаа дээрээс буулгачих. 4321 / 102
3. Путиний тухай юу дуртайгаа хэлж л бай. Гэсэн ч түүнд эр хүн гэдгээ батлах юм байгаа нь илт. Харин Обаматай хамт гольф тоглодог нөгөө этгээдүүд шиг биш. Орос гүрэн Барууныг бүхэлд нь гутааж үнэнхүү доош нь хийлээ дээ. НАТО одоо юу ч биш болсон. Влад, сайхан ажил хийлээ. Үүнийг би Оросын эсрэг үзэл нэвчсэн Польшоос бичиж байна. 3942 / 79
4. За одоо Корбин шийдвэртэй алхмуудаа хийх цаг ч ирлээ дээ. Тэр тун удахгүй Лалын улсын алуурчдыг дахин жигнэмэгтэй цай уухад урих гэж байна. 2862 / 153
5. Дэлхий дахиныг бяцхан шооконд хийж бэмбэгнүүлэх Оросын ээлж иржээ. Энэ удаа Сирийн хууль ёсны засгийн газрыг нь өмгөөлж энэ улсын дэд бүтцийг хамгаалж мөн үүний зэрэгцээ тэнд шашны бус улсын мөн барууны ямар нэг нөлөөгүй сонгууль явуулахаар бэлдэж байна. 2470 / 55
Эх үүсвэр
"Сэмхэн" уншигчид аа, сэтгэгдлээ үлдээхээ мартав аа, Таныг ай-пи-гээр чинь айлгаж дарамтлахгүй ээ!
ISIS beheads three men for TERRORIZING people and another two in front of children for ‘spying’ Источник: http://fishki.net/anti/1690221-otlichnaja-rabota-rossija-ty-opozorila-britaniju-i-ssha-kommentarii-v-daily-mail.html?mode=recent © Fishki.net ISIS beheads three men for TERRORIZING people and another two in front of children for ‘spying’ Источник: http://fishki.net/anti/1690221-otlichnaja-rabota-rossija-ty-opozorila-britaniju-i-ssha-kommentarii-v-daily-mail.html?mode=recent © Fishki.net
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд