usaconst

НЭРТ ЭРДЭМТЭН ДЖЕРАЛД СЕЛЕНТЕ АМЕРИКИЙН II ХУВЬСГАЛ
АЙСУЙ ГЭСЭН ДҮГНЭЛТ ХИЙЖЭЭ

 

selente1

Джеральд Селенте (Gerald Celente) бол АНУ-ын иргэн, The Trends Research Institute - Ерөнхий чиг хандлагуудын судалгааны институт-ын захирал, улстөр нийгэм-эдийн засгийн урьдчилсан дүгнэлтүүд гаргаж нэрд гарсан эрдэмтэн судлаач хүн юм. Джеральд Селенте мөн 2008 оны хямралыг “Panic 08” гэж нэрлэн хүн төрөлхтний орчин үеийн түүхэн дэх хамгийн хүчтэй гүн гүнзгий хямрал, хумигдал болно гэж анх зарласан.

 

 

“Бид ерөнхий гол чиг хандлагуудын тухай мэдэхийг хүсэхээрээ Джеральд Селенте-д ханддаг” гэж CNN-ийн редактор хөтлөгч ярьж байна.

“Джеральд Селенте-гээс өөр сайн урьдчилсан дүгнэлт гаргагч байхгүй, энэ хүн юу ярьж байгаагаа мэддэг” гэж CNBC суваг баталж байна.

“Нострадамус амьд байсан бол тэр Джеральд Селенте-гийн хойноос гүйцэж чадахгүй байх байсан” гэж New York Post сонин дүгнэж байна.

“Найдвартай ажил хэрэгч урьдчилсан таамаглал, үнэлгээ дүгнэлт хэрэгтэй байгаа тэр хүмүүс The Trends Research Institute - Ерөнхий чиг хандлагууд судалгааны институт рүү, Джеральд Селенте руу явдаг” – The Wall Street Journal хүлээн зөвшөөрч байна.

“Селенте-гийн урьдчилсан таамаглал, дүгнэлтүүдээс биелсэн нь 1987 оны хөрөнгийн захын огцом уналт, 1991 онд ЗХУ задран унасан, 1997 оны Азийн хямрал, 2007 оны орон сууцны зээлийн түүхүүдийг залилан будлиулсан хэрэг, 1993 оноос хойших терроризмын үйл явдлууд ба дайнууд юм” гэж Washington Times сонин бичсэн байна......

Джеральд Селенте-гийн хийж байгаа урьдчилсан таамаглал нь маш ойлгомжтой байгаа ба түүний үзэж байгаагаар америкийн II хувьсгал тун удахгүй айсуй гэнэ. Тэгээд америкийн энэ эх оронч энэ тэмцэлдээ орохоор зөвхөн "бүртгүүлээд" зогссонгүй илүү их бодит зүйлийг хийж байгаа бөгөөд тэрээр бас өөрийн штабыг байгуулсан байна!

Селенте АНУлсын түүхийн хүчирхэг билэг тэмдгийнх нь ач холбогдлыг бодож одоо АНУ дахь цорын ганц үлдсэн, дөрвөн замын уулзварын дөрвөн өнцөг дээрээ америкийн I хувьсгалын өмнөх үеийн чулуун байшингуудтайгаараа бахархаж чадах тэр гудамжинд байрладаг, 1750 онд баригдсан “Франц Роггены байшин”-г худалдан авсан байна.

“Хэсэгхэн хугацаанд Нью-Йорк муж улсын нийслэл байсан Кингстон хот америкийн I хувьсгалд маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд яг эндээс би америкийн II хувьсгалаа эхэлнэ” гэж Селенте ярьж байна.

“Анхны хувьсгалын тэр тулаанууд армиуд болон буу сумын тусламжтайгаар болж өнгөрсөн. Харин америкийн II хувьсгал хүмүүсийн амь насанд хүрэхгүй, энэ бол хүмүүсийн оюун ухаан болон зүрх сэтгэлийн төлөө тулаанууд байх болно” гэж тэрээр ярьж байна.

Энэ том эрдэмтэн судлаач, нийгмийн зүтгэлтэн “АНУ-ын улстөрийн ардчилсан тогтолцоо бүрэн завхарч төрөл арилжсаан, бас хуйвалдаан хээл хахуульд живсэн мөн ямар ч үр дүнгүй байгаа. Энэ тогтолцоонд одоо яаралтай нөхөөсүүд хийх эсвэл гаднах дүр төрхийг нь янзлаад ч нэмэргүй ээ. Хамгийн гол нь энэ тогтолцоог бүрэн шинэчлэх, бүүр дахин үндсээр нь авч үзэж өөрчлөх, шинээр зохион байгуулах ёстой байгаа юм” гэж үзэж байна. “Энэ үйл явдал хар аяндаа өөрөө болохгүй, иймээс ийм зүйл болохын төлөө бид ажиллах хэрэгтэй байна”.

Яаж гэж үү? Нэгдүгээрт, “Бид, Ард түмэн” бодит өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх шаардлагатай болсон байгааг ойлгож ухамсарлах ёстой. Дараа нь бид өргөн хэмжээний гүн гүнзгий оюун санааны энэ хувьсгалын үзэл баримтлалыг хүлээн авах ёстой. “Цаг нь иржээ”, америкийн жирийн иргэд “одоо аймшигтай уурлан хилэгнэж байгаа, бид өнөөгийн энэ байдлыг цаашид тэвчихгүй” гэж Селенте ярьж байна.

Гэртээ байцгаа, сонгуульд нь саналаа бүү өг!”

Селенте-гийн дэвшүүлсэн хувьсгалын уриа нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийг бойкотлохоос эхэлж байгаа аж. “Хүмүүс ээ! Гэр гэртээ байцгаа, сонгуульд нь бүү оролц” – энэ бол түүний энэ кампанит ажлын уриа юм. “Хүмүүсийг хууран мэхэлж, хэрэв тэд сонгуульд очиж саналаа өгөхгүй юм бол санал өгөх эрхээ бүрмөсөн алдана гэж итгүүлсэн юм. Энэ бол улстөрийн заль мэх, шал худлаа дэмий яриа юм” гэж тэрээр ярьж байна.

“Үнэн хэрэг дээрээ харин ч бүх юм яг эсрэгээрээ! Одоогийн энэ манай улстөр бол хоёр толгойтой нэг намын л тогтолцоо юм. Бүгд найрамдах намынх юм уу эсвэл ардчилсан намын нэр дэвшигч үү ялгаагүй хэрэв тэдний юу хийж ирснийг нь эргэн харах юм бол одоо ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа нэг ч нэр дэвшигчээс өнөөгийн Америк орныг мөнхийн хямрал болон нийгэм-эдийн засгийн уналт сүйрэлд оруулсан, хуулийн гадна талд зогсож байгаа эвдэн бусниулагч энэхүү улстөрийн бодлогыг цааш үргэлжлүүлэхээс өөр юуг ч хүлээх хэрэггүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Энэ нь Конгресст ч бас хамаатай” гэж тэрээр ярьж байна.

“Өөрөө өөрийгөө хүндэтгэдэг хэн ч гэсэн чухам яах гэж, юуны төлөө энэ хоёр муугийн нэгийнх нь төлөө саналаа өгөх ёстой юм бэ” гэж Селенте асууж байна. “Энэ бол зөвхөн ёс суртахуунгүй алхам төдийгүй мөн хүнийхээ хувьд нэр төргүй сонголт юм, ийм сонголт бол хожим эвдрэл сүйрлийн үр дагавартай байх болно гэсэн үг юм. Бага байна уу, их байна уу, муу юм бол муу байдаг л шүү дээ. Энэ хоёр муугийн аль нэгийг нь дэмжсэнээрээ сонгогч та өөрөө өнөөгийн эрх баригчдын үйлдэж байгаа гэмт хэргийнх нь нэг оролцогч болж байгаа нь тэр юм шүү”.

“Бид, Америкийн ард түмэн, энэ чиг хандлагыг өөрчилж өөрийн улс эх орноо сэргээн босгож манай улсын тусгаар тогтнолыг буцаан авч сэргээн мандуулж чадна. Нэгдэн нягтарч чадах юм бол америкийн ард түмэн илүү давуу байдал, хүч чадалтай болох ба өнөөгийн энэ холбооны 50 улсаас ч илүү төгс төгөлдөр холбооны улсаа бид байгуулж чадна” гэж Селенте ярьж байна.


 

Сэтгэгдлүүд  

2012
0 # 2012 2012-07-05 15:35
Хямралаас яаж гарах вэ гэдэг сэдэв баруунд ид моодонд. Дэлхийн эдийн засгийг "дахин өөрөөр хийх" тухай мэргэ буулгаад байгаа ч хямралаас гарах гарц харагдахгүй байгаа нөхцөлд "мэргэн түргэн" санаа эрэлттэй. Удахгүй доллар навс унана гэнэ. Джеральд Селенте-с өөр бусад төлгөч, "харагч" хүмүүс энэ оныг угтаж иен, фунтээр мөн алтаар хөрөнгөө хадгалахыг зөвлөж л байсан.
Джеральд Селенте-ийн хэлсэн хамгийн айхтар прогноз, урьдчилсан хэлж байгаа нь юу вэ гэвэл Зул сарын баяраар хүмүүс идэх юм бэлгэнд авбал их юманд тооцогдох юм байх.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
kuyt
0 # kuyt 2012-07-05 23:22
үнэхээр гоё хэлжээ. цаг нь ирсэн.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг