Дэлхийн ялангуяа Барууны олигарх бүлэглэлүүдийн талаарх нууц мэдээллүүдийг дэлгэн илчилж ирсэн Викилийкс сайтыг үндэслэн байгуулагч, түүний редактор Джулиан Ассанж одоо дөрөв дэх жилдээ Лондон дахь Эквадор улсын элчин сайдын яамны байрны хоёр жижигхээн өрөөнд амьдарсаар үйл ажиллагаагаа явуулсаар байна. Барууны олигархуудын үнэн нүүр царай, хийж байгаа олон нүгэл хилэнцүүдийн талаар үнэнийг илчилснийхээ төлөө АНУлсууд тэргүүтэй барууны эрх баригчдын мөрдлөг, гүтгэлэг заналхийллээс зугтаж бодит байдал дээр улстөрийн хоригдол болсон түүнд Эквадор улс ийнхүү улстөрийн орогнол олгож Лондон дахь элчин сайдын яамныхаа байранд хоёр өрөө гаргаж өгсөн юм.
Хэрэв тэрээр одоо энэ байрны босгоор гадагш гарах юм бол шууд британийн цагдаагийн албаныханд баривчлагдаж тэд түүнийг хүчингийн хэрэгт сэжиглэж байгаа Швед улс руу эсвэл түүнийг Америкийн нууцыг задруулсан хэрэгт буруутгаж байгаа АНУлсуудын эрх баригчдад гарган өгч улмаар шударга шүүхээр энэ хэргээ таслуулах ямар нэг найдваргүйгээр тэнд шоронд хатаахаар заналхийлж байгаа...
Харин тэр хүчиндүүлсэн гэж Шведийн цагдаагийнхан зарласан швед эмэгтэй нь "огт ийм юм болоогүй, цагдаагийнхан Джулиан Ассанжийг гүтгэхийн тулд (хэний шууд заавраар гүтгэсэн болохыг таагаарай!) бодож олсон зохиомол хэрэг" гэдгийг аль эрт албан ёсоор зарласан бөгөөд НҮБ-ын ажлын хэсэг энэ хэргийг татан авч шалгаж үзээд шударга бус байна гэж дүгнэсэн ба Эквадорын засгийн газар бас энэ хэргийг шалгаж үзээд Джулиан Ассанжид улстөрийн орогнол олгох хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн болно...
Англи хэлээр:
Орос хэлээр: ...
Викилийкс сайт 2009-2013 онд Хиллари Клинтон Америкийн төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд байх үеийн Афганистан, Ирак, Ливи, Саудын Арави, Катар, Бахрейн, Сири зэрэг улсуудтай холбоотой 30 000 гаруй нууц электрон захидлыг нь дэлхийн олон нийтэд дэлгэн илчилсэн нь ёстой бөмбөг дэлбэрэх мэт болгосон бөгөөд тэдгээр маш нууц бичиг баримтын нэг хэсэгт одоо АНУлсын ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтоны нэртэй холбоотой маш олон "тун эмзэг" мэдээллүүд байгаа ба нөгөө хэсгийг нь Х. Клинтон өөрөө илгээсэн электрон захидлууд байгаа...
Ярианы гол чухал хэсгүүдийг орчуулав:
1. Түүхийг нь эргэн харвал Холбооны Мөрдөх Товчоо бодит хэрэг дээрээ Америкийн улстөрийн цагдаагийн газар болсон байгаа... Бүгдийг тагнаж чагнаж үүгээрээ тэднийг "дуулгавартай байлгахыг" хичээх болсон...
... Нэр дэвшигч Дональд Трамп америкийн хүн амын мэдлэг боловсролтой хэсгийн мөн жирийн олонхын нийтлэг бодол санааг илэрхийлж Америкийн гадаад, дотоод бодлогод шинэчлэл, өөрчлөлт хийхийг уриалж байгаагаараа Америкийн неокон олигарх элит, банкирууд болон түүнийг дагасан неолибералчдын бүлэглэл, ОНМХэрэгслүүд, цэргийн аж үйлдвэрлэлийн ба арми-тагнуулын тусгай албадын бүрдүүлдэг давхаргуудыг өөрөөсөө түлхэж байгаа. Тэд одоо Дональд Трампын эсрэг бүгд хамтран дайрч байгааг бид харж байна. Ийм учраас Дональд Трампад энэ сонгуульд шударгаар ялах боломж олгохгүй ээ гэж би бодож байна гэж Джулиан Ассанж ярьж байна.
2. Хиллари Клинтоны энэ бүх нууц электрон захидлууд түүний явуулж байсан бодлогод "Мөнгөө л төл тэгээд оролц" гэдэг нэгэн өвөрмөц зарчим үйлчилж байсныг нь харуулж байгаа. Саудын Арави, Катар зэрэг улсын хувь бизнесменүүд биш! чухамдаа засгийн газрууд нь Билл ба Хиллари Клинтоны гэр бүлийн хувийн санд их хэмжээний мөнгө төлж хариуд нь АНУлсын болон Барууны зэвсэг үйлдвэрлэгчдээс урьд жилүүдтэй харьцуулбал 2 дахин их хэмжээний - 80 тэрбум хүртэлх долларын их хэмжээний зэвсэг, техник нууцаар худалдан авч Лалын улс мөн Джебхад аль-Нусра /Аль-Кайдын нэг жигүүр/ зэрэг терористуудад нууцаар нийлүүлж ирсэн байна.... Энэ бүх боломжийг Хиллари Клинтоны удирдаж байсан АНУлсын Төрийн Департамент нээж өгч энэхүү "зах зээлийн өрсөлдөөнийг" нь далдуур дэмжиж ирсэн байна!..
3. Билл ба Хиллари Клинтон нарын гэр бүлийн Clinton Foundation санд хандивын мөнгө төлж хариуд нь олон янзын давуу боломжуудыг худалдан авдаг байсан байна. Жишээлбэл, Катарын төлөөлөгч Билл Клинтонтой 5 минут хувиараа уулзаж ярилцахын тулд 1 сая доллар,Марокко улсын эрх баригчид Хиллари Клинтоныг нэг арга хэмжээнд байлцуулахын тулд 12 сая долларыг Клинтоны гэр бүлийн хувийн санд төлж байсныг эдгээр электрон захидлууд гэрчилж байгаа... Харин энэ мөнгөний хариу төлөөсөнд нь юу хариуд нь өгч авалцсан бол?..
4. Хиллари Клинтоныг хожим Төрийн нарийн даргаараа томилсон Барак Хусейн Обама АНУлсын ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан тэр үед түүний сонгуулийн штаб нь Уолл стриитийн банкны сектортой маш ойрхон дотно ажиллаж байсан ба энэ бүхний ард Х. Клинтоны (сауд арави гаралтай туслах Хума Абедин) зуучилсан Саудын Аравийн газрын тосны асар их мөнгө байсан (энэ нь АНУлсын ерөнхийлөгчийн сонгуулийг хэрэг дээрээ гадаадын улс сэм санхүүжүүлж байсан гэсэн үг!!!) гэж Джулиан Ассанж ярьж байна.
5. ... Хиллари Клинтоны электрон захидлуудаас харахад тэрбээр Ливи улсыг устгахад, түүний хууль ёсны лидер асан Муамар Каддафийн амь насыг бүрэлгэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама эхэндээ Ливи улс руу цэргийн хүчээр дайран орохын эсрэг байсан боловч Хиллари Клинтон энэ "бяцхан ялалт"-ыг 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ ашиглахаар шийдсэн, гэвч тус болоогүй... 2011 оны 3-р сарын 19-нд Хиллари Клинтон өөрийн биеэр Париж-д хүрэлцэн очиж европын болон арабын зарим улсуудын лидерүүдтэй уулзаж Ливи улс руу дайран орох, тэнд явуулах цэргийн ажиллагааны талаар тохиролцож заавар өгсөн байна....
Газрын тос, байгалийн хийгээр баялаг Ливи улс хэзээд Катарын хүчтэй өрсөлдөгч байсаар ирсэн ба Катарын эх баригчид Клинтонуудын хувийн санд их хэмжээний мөнгө хандивласны дараа тэр үед АНУлсын төрийн нарийн бичгийн дарга байсан Хиллари Клинтон Ливи улс руу зэвсгийн хүчээр цөмрөн орох ажиллагааг "ардчилал" гэдэг уриагаар халхлан эхлүүлсэн ба удалгүй Катарын нэг өрсөлдөгч Ливи улс мөхөж улстөрийн газрын зураг дээрээс алга болсон гэж олон улстөр судлаачид үзэж байна. ...
Одоо АНУлсын эрх баригчдын яг ийм гадаад бодлогын золиос болсон Афганистан, Ирак, Ливи, Сири зэрэг улсуудаас маш олон хүн дайн дажингаас дүрвэн зугтаж төр засаг нь устсан Ливийн нутаг дэвсгэрээр дамжин Газар дундын тэнгист хүрч түүнийг гатлан Европ тив рүү орж ирсээр байна гэж Джулиан Ассанж баталж байна.
6. Дональд Трампыг дайн дажныг цаашид хүсэхгүй байгаа, АНУлсын гадаад болон дотоод бодлогод өөрчлөлт шинэчлэлийг хүсэж байгаа жирийн олонх америкчууд дэмжиж байгаа. Харин Хиллари Клинтоныг эрх баригч дээд ангид өөрсдийгөө хамааруулж үздэг дундаж ангийн дээд хэсэг, түүнийг дагасан хэсэг дэмжиж байгаа. Эрх баригчдыг бүх зүйл дээр ийнхүү дэмжиж байгаагийнхаа хариуд нь тэднээс одоохондоо давуу орлого олж байгаа дундаж ангийн дээд энэ хэсэг Трампын дэмжигчдийг доодос гэж үзэж тэдэнтэй ямар нэг байдлаар нэр холбогдохыг хүсэхгүй, нийгмийн байр суурь статус нь доошилно гэж айцгааж байгаа... Энэ нь АНУлсуудад кастын нийгэм - "мөнгө хийгч" эрх баригч маш цөөнх, өрийн боолууд болсон дийлэнх олонх гэдэг ангит нийгэм аль эрт бүрэлдсэн тогтсоныг дахин сануулж байгаа.
7. Олонх хүмүүс өнөөгийн энэ хөөрхийлөлтэй байдалдаа дасан зохицох гэж, тэдний шууд оролцоогүйгээр дэлхий дахин амьдрал ирээдүй тань өөрөө сайн сайхан болчих юм шиг өөрсдийгөө хуурсаар байна...
8. Одоо Баруунд олон хүмүүс бодит байдал дээр улстөрийн хоригдлууд болсон байгаа... Гэвч барууны улсуудын нэг нь ч энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаад хэргийн учир оршиж байна.
9. Намайг хүчингийн хэрэгт сэжиглэж байгааг НҮБ-ээс Щвед, Их британи улсуудтай хамтран шалгаж үзээд намайг хилс хэргээр дарамталж байгааг тогтоосон... Лав л сүүлийн 15 жилийн турш Щвед улс АНУлсад шаардсан бүх хүнийг нь гарган өгсөөр ирсэн... Би ийм шалтгаануудын улмаас эхнэр, хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй олон жил болж байна. Би гадаа гарч нар харж байснаа бараг мартжээ...
10. Барууны бүх томоохон ОНМХэрэгслүүд олигарх цөөнхийнхөө шууд мэдэлд, хатуу чанга хяналтанд нь байгаа. Иймээс Хиллари Клинтон үүнийг ашиглаж Оросын хакерууд түүний бичиг баримтуудыг хакердаж дэлгэсэн, Wikileaks-ийг тэндээс мэдээллээ авдаг гэж гүтгэж байгаа. Мөн удаа дараа Америкийн 17 тагнуулын албад ийм дүгнэлт хийсэн мэтээр худал мэдээлэл цацсан... Гэвч Оросын хакерууд үүнийг хийсэн гэх ямар ч бодит баримт нотолгоо олдоогүй гэж Холбооны Мөрдөх Товчооны дарга Джеймс Коми саяхан хэдэн өдрийн өмнө албан ёсоор мэдэгдсэн.... Иймээс би үнэн бодит мэдээллийг гарган тавьснаараа мөрдөгдөн хавчигдаж байна... гэж тэрээр ярьж байна.
Жич: АНУлсын Холбооны Мөрдөх Товчооны захирал Джеймс Коми ийм мэдэгдэл хийхдээ Хиллари Клинтон 2009-2013 он хүртэл АНУлсуудын төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд байхдаа улсын албан хэргийг хувийн компьютер-сервер ашиглан явуулж улсын нууц задруулсан хэргээр Х. Клинтонд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснийг цааш үргэлжлүүлэх болсноо хэдхэн өдрийн өмнө зарласан билээ...
Мөн Хиллари Клинтоны туслахаар 20 гаруй жил ажиллаж байгаа (саяхан бас Ойрх Дорнодын хэт даврагч террористуудтай холбоо сүлбээтэй болох нь тогтоогоод байгаа) сауд арави гаралтай Хуми Абедины нөхөр асан Энтони Винерийн хувийн компьютер дээр олон порно зургуудаас гадна бас Хиллари Клинтоны олон электрон захидал, албан ёсны бичиг баримтууд байсныг олж илрүүлснээ зарласан билээ...
WikiLeaks: Клинтоны гэр бүлийн Clinton Foundation (NGO)-ыг буяны үйлсэд мөнгө хуримтлуулах гэж байгуулсан гэх боловч энэ санд цуглаж байсан бүх мөнгө хөрөнгөний 6-хан хувийг буяны үйлсэд зарцуулсан байна... Тус сангийн хөрөнгийг Клинтонууд хувийн хэрэгцээндээ ашиглаж байсныг зарлав.
Энэ сан бол 1997 онд Билл Клинтон АНУлсын Ерөнхийлөгч байхдаа үндэслэсэн гэр бүлийн буяны сан юм... Өнгөрсөн хугацаанд тус сан гадаад улс орнуудын засгийн газрууд болон хувь хүмүүсээс 2 тэрбум доллар цуглуулсан байна... Гэвч энэ мөнгөний 6%-ийг л буяны үйлсэд зарцуулсан байна... Клинтон нар нилээд дээхэн үеэс Саудын Арави, Катартай маш дотно харьцаатай байж ирсэн байна. Харин АНУлсын хууль тогтооомжийн дагуу гадаадын донорууд мөн гадаад улс орнуудын засгийн газрууд АНУ-д улстөрийн ямар нэг кампанит ажилд зориулж мөнгө хөрөнгө өгөх эрхгүй байдаг байна.
Гэвч Саудын Арави, Украйны олигархууд (Кучмагийн хүргэн, олигарх Виктор Пенчук 10-20 сая) энэ сангаар дамжуулж АНУлс дахь улстөрийн тодорхой намыг мөн түүний тодорхой нэр дэвшигчийг санхүүжүүлж байна гэж зарласан нь маш том шуугиан тариад байгаа...
Хөрөнгө оруулалтын аналитикч Чарльз Ортел экс-ерөнхийлөгч Билл Клинтон ба ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон нарын гэр бүлийн санг асар том хахуулийн сан гэж нэрлэв.
Fox News: Конгрессын төлөөлөгчдийн танхимын дотоод аюулгүй байдлын хороооны тэргүүн Майкл Маккол хэлэхдээ Хиллари Клинтоныг албан ажлын захидал харилцааны аюулгүй байдалд ийм хайхрамжгүй хандаж байсныг урвалт гэж нэрлэсэн байна. Тэр хэлэхдээ "энэ мэдээллүүдийг тэр ингэж манай дайснуудад тавьж өгсөн, тэгээд тэр эмзэг мэдээллүүд бусад улс орнуудын тусгай албадын сонорт хүрсэн байгаа нь манай гадаадад ажиллаж байгаа олон ажилтнуудад аюул занал учруулж байна. Ийм учраас үнэнийг хэлэх юм бол миний бодлоор энэ бол урвалт" гэж хэлсэн байна.
ХМТовчооны тэргүүн Джеймс Коми АНУлсын Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны серверийг оросын хакерууд эвдэн орсон гэх мэдээллийг няцааж үүнийг илтгэх ямар нэг баримт нотолгоо мөр олоогүй гэж зарлав.
ХМТовчооны тэргүүн Джеймс Коми мөн Төрийн нууцын хуулийг зөрчиж хувийн сервер ашиглан улсын ажлын талаар харьцаж байсан хэргээр Хиллари Клинтоныг мөрдөн шалгах ажиллагаагаа сэргээн явуулж эхэлснээ зарласан билээ.
Үүний учрыг америкийн шинжээчид үзэхдээ Хиллари Клинтоны туслахын үүргийг 20 жил гүйцэтгэж байгаа сауд арави гаралтай Хума Абедины нөхөр Энтони Винерийн хувийн компьютер дотроос түүний эмэгтэйчүүд рүү илгээж байсан өөрийнх нь порно зургуудаас гадна бас Хиллари Клинтоны нэр хаягтай 650 мянган электрон шуудан бусад материалууд олдсон тухай мэдээлэл гадагш алдагдаж олон нийтэд нэгэнт хүрсэн болохоор энэ хэргийг сэргээхээс өөр аргагүй болсон гэж үзэж байна.
Нэмэлт мэдээлэл хайх үгс: John Pilger / Джон Пилджер, Wikileaks, Julian Assange ...
Видеобичлэгийн эх үүсвэр: Dartmount films
"Ардчилсан сонгууль" нэртэй цирк үргэлжилсээр... хөгжим хангинаж гэрэл анивчсаар ...
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.