Телевизийн сувгуудаар үзүүлж байдаг мэдээллүүдэд итгэх америкчуудын итгэл 2012 оны 7-р сард түүхэн хамгийн бага хэмжээндээ унаад байна. Gallup агентлагийн хийсэн судалгаагаар одоо телевизор үзэгчдийн зөвхөн 21 хувь нь телевизийн сувгуудын өгч байгаа мэдээллүүдэд бүрэн итгэдэг, эсвэл ер нь л бараг итгэдэг гэж хариулжээ. (Энэ бол 5 хүний 1 нь, эсвэл 10 хүний 2 нь гэсэн үг юм!!!) Харин үлдсэн 79 хувь нь нь огт итгэдэггүй, учир нь эдгээр либерал мэдээллийн хэрэгслүүдийн цацаж байгаа юм нь мэдээлэл биш хавтгай ухуулга ятгалга, тархины угаалга болсон гэж үздэг байна.

Gallup ийм судалгааг 1993 оноос хийж байгаа аж. Тэр үед ТВ-ийн өгч байгаа мэдээллүүдэд итгэх түвшин 43 % байсан байна. 1990-ээд он болон 2000-аад оны эхэн үед энэ үзүүлэлт 30 хувиас дээш байдаг байсан ба харин 2007 онд 25 %-аас доош анх унасан байна. 2011 онд багахан огцом өсөлт ажиглагдаж: итгэлийн түвшин 27 хувьд хүрч байсан байна.

Сонингуудад итгэдэг америкчуудын итгэлийн түвшин ч 2012 онд 25% болтлоо унажээ. Гэвч энэ нь рекорд бас биш аж: 2007 онд энэ үзүүлэлт 22 % хувь байсан байна. Харьцуулж үзвэл, 1979 онд АНУ-ын хүн амын 51 хувь нь сонингуудад итгэдэг байжээ.

Телевизороор үзүүлж байгаа юманд 18-29 насны залуус хамгийн их итгэдэг (судалгаанд оролцсон хүмүүсийн 28% нь), ихэнхдээ ардчилсан намыг дэмжигчид (34% нь) мөн эмэгтэйчүүд (26 % нь) итгэдэг гэдгийг Gallup зориуд тэмдэглэж байна.

Gallup энэ санал асуулгаа АНУ-ын 50 муж улсад 2012 оны 7-р сарын 7-ноос 10-ны хооронд явуулсан ба 18 нас ба дээш насны нэг мянга гаруй хүн оролцож асуултуудад нь хариулсан байна.

'Жич: Манай дийлэнх "чөлөөт + хараат бус - хувийн" сонин, ТВ-ийн сувгууд энэ бүх "хүн итгэдэггүй юмнууд"-ыг нь өдөр шөнөгүй цагаан хоолой шиг цацаж байдаг нь эмгэнэлтэй ...

Гүн ухаантан Платон "Хойч үе хүүхэд залууст нь хэн дуртай нь юу дуртайгаа ярьж толгойг нь эргүүлж сэтгэлийг нь урвуулж харийн зүйлд сургаж байвал энэ улс үндэстэнд ирээдүй бол байхгүй ээ" гэж сургасан нь дэлхийн геоулстөрийн нэг алтан дүрэм болж үлдсэн байдаг!

Энэ нь чухам гэсэн үг болохыг мөн өнөөгийн манай байдлыг Та бүхэн өдөр бүр харж сонсож уншиж байгаа... дүгнэлтээ хийцгээ!....

Анхаар! Энэ нийтлэлийг ЧӨЛӨӨТЭЙ хуулан авч өөр сайт, сонинд тавьж болно! Гагцхүү монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.


 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг