- Нийтлэлч: Д. Болор
Германы улстөрч, нийтлэлч мөн германы эх оронч "Compact" сэтгүүлийн редактор Юрген Эльзессер ард түмний жинхэнэ сонголтын тухай ярьж эргэцүүлж байна. Өнөөгийн Герман улсад бодож эргэцүүлж бодит байдлаа ойлгодог олон иргэд нь Германы улстөрийн болоод бусад тогтолцоо нь америк-английн доор эзлэгдсэн байгаагаас болж "ардчилсан сонгууль" нэртэй жүжигт нь оролцдоггүй ажээ....
- Нийтлэлч: Д. Болор
Бид бүхэн одоо дэлхийн улс орнуудын эсрэг мэдээллийн дайны нөхцөлд байгаа, тэгээд энэ дайндаа бид өөрсдөө ялагдал хүлээж эхлээд байгаа гэдгийг би та бүхэнд шуудхан хэлж байна. Al Jazeera одоо биднийг ялж эхлээд байна. Хятадууд англи хэл дээр болон бусад хэлүүд дээр нэвтрүүлгүүдээ цацдаг дэлхийн хэмжээний телевизийн сүлжээгээ байгуулаад байна. Мөн оросууд ч англи хэл дээрх мэдээлийн сувгаа байгуулсан байгаа. Би тэр сувгуудыг хэд хэдэн оронд байхдаа үзэж байсан, тэгээд энэ нь маш сургамж авууштай байсан шүү.
- Нийтлэлч: Д. Болор
Барууны ухаан муутай энэ засгийн газрууд өөрсдийнхөө нөлөөг салхинд хийсгэсэн юм аа. Юуны өмнө Орос, Хятад, Энэтхэг, Бразил, ӨАБНУлс, Өмнөд Америк руу чиглэсэн Америкийн дангаар жанжлал гэгч манай неоконсерваторуудын тэр зөгнөл үлгэрт ямар ч хэтийн ирээдүй байхгүй ээ. Эдгээр улс орнууд одоо өөрсдийн олон улсын төлбөр тооцоо болон санхүүгийн тогтолцоогоо байгуулж байгаа ба одоо хүссэн үедээ долларын стандартаас гарч чадах болоод байна. Яагаад тэд хүлээгээд байгаа нь гайхалтай! АНУ долларыг эрүүл хүний санаанд багтамгүй их хэмжээгээр хэвлэн цацаж байгаа ба одоо доллар дэлхийн нөөцийн мөнгөн тэмдэгт гэж тооцогдохоо больж байгаа. АНУ-ын доллар хэнд ч ямар ч хэрэггүй болох ирмэг дээрээ нэгэнт ирээд байна.
- Нийтлэлч: Д. Болор
Худал цуу яриа, хуурамч түүх цацах нь аливаа улс үндэстнийг дотоодын урвагчидтай нь нийлж эзлэн авахад хэрэглэдэг хамгийн эхний арга юм. 2011 оны намар Арабын социалист Ливи улсад үнэн хэрэг дээрээ чухам юу болж байсан талаар тухайн үед "дэлхийн" олон нийтийн "мэдээллийн" (гэдэг нэртэй боловч бодит байдал дээр бол худал суртал ухуулга - ятгалга тархины угаалга дийлэнх нь байдаг) сувгуудаар дамжуулан цацаж байсан тэр мэдээллүүд нь бодит үнэнээс хичнээн хол, худал хуурмаг байсныг илчилж байсан олон нотлох баримтууд гарч ирсээр байгаа...
- Нийтлэлч: Д. Болор
Зорилго нь их энгийн. Асадыг мөн Сирийн энэ засгийн газрыг нь түлхэн унагах! Ойрх Дорнодын энэ бүс нутгийн хувьд - Сирийн энэ засгийн газар нь Израйлийн эсрэг чиглэсэн хандлагатай байдаг гэдгийг мэдэх нь чухал юм. Ийм учраас л Израйлийн эргэн тойронд, түүний хөрш зэргэлдээ эдгээр улс орнуудад болж байгаа бүх зүйл ... ойлгомжтой шүү дээ. Нилээн дээр үед Израйлийн ерөнхий сайдтай би хувийн журмаар ярилцаж байхад тэрбээр надад дараах зүйлийг хэлсэн юм:
- Нийтлэлч: Д. Болор
Монголын Оюун Ухааны академийн гурван тамирчин, дасгалжуулагчийн хамт эх орноо төлөөлөн оролцож дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл нийт 12 медаль хүртэж энэ удаагийн тэмцээнийг багаараа тэргүүлсэн бахдам амжилт үзүүлжээ. Багийн гишүүдийг гаргасан амжилттай нь танилцуулахад, Х.Хатанбаатар / МОУА-ийн захирал, дасгалжуулагч,/ Цээж бодолтын “Хүн хуанли” төрөлд хүрэл медаль хүртсэн, Б.Намуунтуул 17 настай /2013 оны Ой тогтоолтын улсын аварга/ тус тэмцээний ой тогтоолтын “Хөзрийн дараалал” төрөлд I байр, “Тооны марафон” төрөлд I байр, “Хоёртын тоолол” төрөлд I байр, “Нэр, царай” цээжлэх төрөлд II байр, “Харааны ой” төрөлд III байр тус тус эзэлжээ.
- Нийтлэлч: Д. Болор
Сириэс ирж байгаа гэх мэдээллүүдийн үндсэн эх сурвалж, тэнд болж байгаа үйл явдлуудын гол гэрч гэгдээд байгаа CNN-ийн сэтгүүлч нь тэндээс зориуд тавилтай худал жүжиглэсэн зураг авалттай хуурамч мэдээллүүд зохион дамжуулж байгаад илчлэгдээд байгаа. Саяхан олон нийтэд ил болсон тэр видео – баталгаа нотолгоонууд гэгчээр нэг сири хүнийг харуулж тэрээр "Сири рүү цэргийн хүчээр дайран орохыг CNN-ийн мэдээгээр дамжуулан Барууны эвслээс мөргөн гуйж байна" гэж сурталчилж байсан билээ. Гэвч энэ “Сириэс мэдээ дамжуулагч Дэнни ” (Danny Abdul Daiem) гэгч бол үнэн хэрэг дээрээ ердөө л CNN-ийн хөлслөн авсан худал жүжиглэн бурж байгаа этгээд болохыг саяхан тогтоосон байна.
- Нийтлэлч: Д. Болор
Өрөнд унасан эсвэл мөнгөний гачигдлын байнгын дарамтан доор явдаг хүмүүсийн сэтгэн бодох чадвар нь ойролцоогоор 13 IQ пунктээр буурсан байдаг байна. Хүн нэг шөнө нойргүй хоноход маргааш нь ойролцоогоор ийм үр дүнд хүргэдэг ажээ. Ийм дүгнэлтэнд Канадын хэсэг эрдэмтэн судлаачид судалгаа, туршилтууд явуулсны эцэст саяхан хүрсэн байна.
- Нийтлэлч: Д. Болор
Дээрх албан ёсны бичиг баримтаас нь харах юм бол Face Book бидний хувийн аюулгүй байдал, хувийн нууцаа алдах эсэхийг өөрсдөд маань даатгасан байгаа болох нь харагдаж байна. Учир нь энэ бол нийгэм, олон нийтийн сүлжээ гэдгээр халхавчилж. Нийгмийн дунд та өөрийгөө хэрхэн авч явахаас таны амь нас, аюулгүй байдал, хувийн болон “хувьсгалын” нууцаа алдах эсэх чинь хамаардагтайн адил Face Book олон нийтийн сүлжээнд орно гэдэг нь одоо 800 сая-г давсан таних танихгүй маш олон хүмүүсийн дунд ороод явчихлаа л гэсэн үг. Энд та өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээнэ. Нэгэнт бид ийм эрсдэлтэй юм хэрэглэж байгаагаас хойш тэр эрсдэлүүд нь чухам ямар байж болох вэ гэдэг талаар бага ч гэсэн мэдээлэлтэй байх ёстой.
- Нийтлэлч: Д. Болор
Тэгэхээр дээрх мэдээллийг бүгдийг нь дүгнэж үзвэл хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах маш ашигтай. Тэдэнд эрсдэлийн баталгаа болсон манай улсын баялаг байна. Эрсдэл гарлаа гэхэд түүнийгээ нөхөх арга зам, улс төрийн нөхцөл байдлыг тэд аажмаар бий болгож байна. Нэг талаас хөрөнгө оруулагчид, нөгөө талаас улс төрийн даатгал гаргасан MIGA Монголын улс төрийн амьдралыг зүгээр хэзээ ч хараад суухгүй нь ойлгомжтой. Тэд бүх төрлийн арга замаар Монголын улс төрд нөлөөлөхийг оролдоно. Тони Блейрийн айлчлал ч гэсэн үүнийг нотлох томоохон жишээ. Нөгөөтэйгүүр дээрх улс төрийн нөхцөл байдалд зориулсан даатгалын хүчинтэй хугацааг харахад Оюу Толгойн баялгийг ЭХНИЙ 15 ЖИЛИЙН ДОТОР идэвхтэй шавхах бодлоготой байгаа нь харагдаж байна.
- Нийтлэлч: Д. Болор
Тухайн улс орны ард түмнийг далдуур эзлэн түрэмгийлж эрх ашиг, хувь заяаг нь эрхшээл хяналтандаа оруулж улмаар хөрөнгө баялгийг нь дээрэмдэхийн тулд тухайн тэр улс үндэстний олон нийтийн ойлголт төсөөлөл - далд ухамсарт нь тэдний өнгөрсөн түүх, өнөөгийн аж амьдрал, улстөрчдийнх нь явуулж байгаа бодлого, нийгэм эдийн засгийнх нь бодит байдлын талаар буруу ташаа ойлголт төсөөлөл бүрдүүлж "үг хэлэх эрх", "чөлөөт хэвлэл" гэх мэт наанаа бол сайн сайхан сонсогдох харин цаанаа бол огт өөр зорилготой уран цэцэн хоосон үгс, хулхи уриа лозунгуудаар халхавчилж юуны өмнө мэдээллийн орон зайг нь далдуур эзлэн авдаг болох нь хүн төрөлхтний өнгөрсөн бүх түүхээр батлагдсан гашуун үнэн юм.
- Нийтлэлч: Д. Болор
Херлуф Бидструпын нэрийг мэддэггүй, түүний хошин шог зургуудыг үзээгүй хүн гэж байгаагүй билээ. Харин одоо “юу ч мэдэхгүй байх” эрх чөлөөтэй болсон зарим хүмүүс, ялангуяа залуу үе маань тэр болгон энэ бүхнийг мэдэхгүй, дуулаагүй, үзээгүй байх нь таарах болжээ. Энэ байдал бол дан ганц тэдний буруу биш, харин өнөөгийн ном хэвлэл мэдээллийн хачин жигтэй нэг талыг барьсан байдал, төлбөртэй мөртлөө чанаргүй болсон байгаа боловсролын үр дагавруудын нэг юм. Гэсэн хэдий ч ихэнх монголчууд түүний хошин шог зургуудыг ном, сэтгүүл, сонин хэвлэлээс хаа нэгтээ заавал харсан, үзсэн байдаг биз ээ...