- Нийтлэлч: Д. Болор
Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУлс 18 их наяд долларын, Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмнүүдийн өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босож ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм! ХБНГУлсын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.
- Нийтлэлч: Д. Болор
Демагог этгээд бол үнэн зөв мэдээлэлгүй болгосон учраас мэдлэггүй, баримжаагүй харанхуй сүрэг болсон бөөн хүмүүсийн дотоод хамгийн бурангуй зөн дээр нь чадварлаг тоглож тэдний сонсож хууртаж тайвшрах гээд байгаа "зүйл"-ийг нь ярьж өгч улмаар тэдэнд хоосон амлаж бас тэднийг зориудаар хөөргөн магтаж эрүүл ухаан, логикийг нь унтуулан төөрөгдөлд оруулж өөрийн талд татан оруулдаг увайгүй үнэгэн зальтан юм.
- Нийтлэлч: Д. Болор
Тэр зүүн украйнчууд үнэн хэрэг дээрээ заавал ОХУлсын нэг хэсэг болох гэж Украйнаас салан тусгаарлахыг хүсээд байгаа хүмүүс биш ээ! Харин тэд ерөнхийдөө Оросын талыг баримталдгийн учир нь тэд нар өөрсдөө орос үндэстэн угсаатнууд бөгөөд тэдний төрөлх хэл, төрөлх ахуй соёл нь орос юм аа. Тэдний эсэргүүцээд байгаа гол зүйл бол тэд нар Барууныхны гаднаас нь зохион байгуулж Киевт гарсан төрийн эргэлтийн үр дүнд Украйны засгийн эрхийг хууль бусаар булаан авсан байгаа одоогийн хунт засгийг хүлээн зөвшөөрөхийг - тэдний фашист дэглэмийн доор амь зуухыг хүсэхгүй байгаа юм!
- Нийтлэлч: Д. Болор
Сүүлийн хэдэн сарын турш АНУлс болон Германы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд [дэлхийн] дайн дэгдээхийг оролдож, тэгээд энэ дайндаа ОХУлс болон Европыг татан оруулж мөргөлдүүлэхийг оролдож байгааг бид бүгдээрээ одоо ажиглан харж байна. Энэхүү бүрэлдсэн бодит байдал миний тэсвэр тэвчээрийг барсан бөгөөд би урьд өмнө нь олон буруу зүйл хийж ирснээ өөрөө хүлээн зөвшөөрөх ёстой: сэтгүүлч миний хувьд урьд өмнө нь хийж ирсэн тэр бүх зүйлүүд болон бас миний ажил мэргэжил нэгт нөхдийн хийсээр ирсэн, одоо ч үргэлжлүүлэн хийсээр байгаа тэр бүхэн бол тун буруу үйлдлүүд бөгөөд өнөөгийн барууны сэтгүүлчид нийгэм олон нийтийг хууран мэхэлж тархийг нь угааж мөн Оросын эсрэг худал суртал ухуулгын кампанит ажил явуулж байна.
- Нийтлэлч: Д. Болор
Одоогийн Засгийн газар Чингис, Самурай бонд /улс Эх орноо Ард түмнээ барьцаалж авсан гадаад зээлийн өрийг/-г зөв зарцуулж чадсангүй. /МАН ба АН-ын эрх баригчид дотоодын эдийн засгаа самарч цөлмөж шавхсан тул одоо гаднаас өр тавьж хуваан гудардаг аргад шилжээд байгаа/ Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засаж сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. /Өрнөдийн ардчилал ба үл үзэгдэх гартай эдийн засгийн онол гэх мэт харийн хулхи үзэл сурталд тулгуурласан Үндэстний эрх ашиг гэж угаасаа байх боломжгүй эд ээ!/
- Нийтлэлч: Д. Болор
Японы Өөрийгөө батлан хамгаалах яамнаас мэдээлснээс үзвэл Японд байрлаж байгаа АНУлсын цэргийн баазын албан хаагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн өмнөөс Япон улс төсвөөсөө зөвхөн 2004 - 2013 оны хооронд гэхэд л бараг 4 сая америк долларыг хохирогчдод нь нөхөн төлбөр болгож төлсөн байна. Энэ улсын нутаг дэвсгэр дээр одоо 113 америкийн цэргийн бааз байрлаж байгаа ажээ. Япон улсыг дэлхийн II дайнд ялсан холбоотон гүрнүүдийн нэг нь болох АНУлс энэ улсыг одоо болтол цэргийн хүчээр эзэлсэн хэвээр байгаа бөгөөд ийнхүү Японы улстөр, банк санхүү, цэрэг дипломатын бүх бодлого, Үндсэн хууль, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нь хянасан хэвээр байгаа.
- Нийтлэлч: Д. Болор
ОХУ-аас хэдэн рубль авахдаа биш ямарваа нэгэн дипломатын бодлогодоо визийн хөнгөлөлт авах нь ч биш юм. Өмнөх үеийн удирдагчид үүнийг сайн ойлгодог байсан боловч одоогийн удирдагчдын толгойд ерөөсөө орж өгөхгүй байгаа (яагаад тэр вэ? Иймээс тэд хэн болж таарч байна вэ?..) Монгол Улс, ОХУ-ын хоорондох ах дүүгийн найрамдалт харилцааг сэргээх явдал чухал юм. Одоо Орост маш чухал үйл явдал болж байна. Тэд хоёр дахь удаагаа ухаан орж, нойрноосоо сэрж эхэллээ. Оросын эргэн тойронд хэн байсан, хэн нь найз нөхөр вэ гэдгийг дахин харж, тодорхойлж байгаа чухал зүйл болж байна. Өмнө нь ОХУ АНУ-тай сайн түнш байсан бол Украины асуудлаас болж дайсан болоод байгаа! Энэ мэтчилэн асуудлуудаас болж дэлхийд хүчний харилцаа өөрчлөгдөж бие бие рүүгээ дайсагнасан болон өөр хоорондоо эвсэн нэгдэж холбоо байгуулсан бүлэглэлүүд бий болж байна. Тэгэхээр манай улс ямар ч байсан ОХУ-ын дайсан болчихгүй байх хэрэгтэй.
- Нийтлэлч: Д. Болор
Америкийн түүх судлаач эрдэмтэн Уильям Блум жил бүр "АНУлсын гадаад бодлогын тухай тайлан" гэсэн материал хэвлүүлдэг. Энэхүү тайлан нь 1945 оноос хойш АНУлс 50 гаруй тусгаар тогтносон улсуудын хууль ёсны засгийн газруудыг түлхэн унагах оролдлогууд хийж ирсэн, гэтэл эдгээр засгийн газруудын дийлэнх нь ардчилсан замаар сонгогдон гарч ирсэн байсныг харуулдаг. Тус тайланд АНУ мөн 30 гаруй улсын төрийн эрх барих сонгуульд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож байсан, 30 орчим улсын энгийн номхон иргэдийг бөмбөгдөж байсан, мөн тэдний эсрэг химийн болон бактерлогийн зэвсэг хэрэглэж байсан, гадаадын олон улс орнуудын удирдагчдын амь насанд халдаж байсныг баримтжуулсан байдаг.
- Нийтлэлч: Д. Болор
Дэлхийн бөмбөрцгийг бүхэлд нь хэрсэн америкийн эдгээр цэргийн баазуудынх нь цар хэмжээ болон цаад зорилгуудыг нь ойлгохгүйгээр Америкийн эзэрхэг гүрний тэр далд амбицуудынх нь хамрах хүрээг ба мөн чанарыг нь ойлгох боломжгүй юм аа! Мөн энэ цэргийн хүчирхийллээр байнга заналхийлж мөн чөлөөт гэх мэдээллийн хэрэгслүүдийг байнга далдаас удирдаж цензурдэж байх гэсэн үзлийнх нь энэ шинэ хандлага нь өөрөө Америкийн Үндсэн хуулийг бүрэн үгүйсгэж байгаа бөгөөд чухам энэ байдал нь түүний заалтуудыг хэрхэн зөрчиж байгаа тэр хэмжээнд нь энэ бүхнийг ойлгох боломжийг жирийн хүмүүст олгохгүй байгаа.
- Нийтлэлч: Д. Болор
Намайг олон улсын шинжээч - ажиглагчийн хувиар Крымийн бүх нийтийн санал хураалтанд хяналт тавиулахаар урьсан байсан юм. Одоо Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн ярьж байгаа шиг юм тэнд огт болоогүй юм шүү. Барууны энэ "хувийн" "чөлөөт" олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд гэгч оросууд крымчүүдэд автомат буу тулгаж байгаад ОХУлстай нэгдэх санал өгүүлсэн мэт жирийн хүмүүсийн толгойд чихэж итгүүлэхийг оролдож байна! Гэвч огт тийм юм болоогүйг би тэнд өөрийн биеэр очиж нүдээрээр харсаан. Энэ бол салан тусгаарлах биш ээ, харин эргэн нэгдэх үйл явц болсныг ойлгох нь маш их чухал юм.
- Нийтлэлч: Д. Болор
Би Крымд очоод нэг ч цэргийн цуваа олж хараагүй, би бүр тэнд цэргийн нэг ч машин явж байхыг хараагүй ээ! Энд, Европт та бүхэнд үзүүлж харуулж байгаа тэр зургуудыг, цэргийн шалган нэвтрүүлэх постуудын тэр фотозургуудыг Украйнд өөр газар авсан зургууд юм шүү. Би эдгээр фотозургуудыг Крымд аваагүй гэдгийг нь албан ёсоор шалгаж тогтоохыг даалгасан байгаа. Энд түгээж тарааж байгаа, ТВ-ээр мэдээний нэвтрүүлгүүдээр харуулж байгаа тэр фотозургуудыг Крымд аваагүй ээ, харин Украйнд өөр газар авсан гэдгийг аль эрт тогтоосон, одоо бол хажууд нь энэ тухай тайлбар бичээстэй байгаа шүү дээ. Одоо болохоор тэд эдгээрийн фотозургуудыг Украйнд өөр газар авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүмүүсийг Крым рүү явахаас түдгэлзүүлэх зорилгоор үүнийг үзүүлсэн гэж тэд үүнийгээ тайлбарлаж байгаа!?
- Нийтлэлч: Д. Болор
Би эндээс украйн найз нартаа хандаж хэлэхэд тэд нар улс орныхоо бие даасан хараат бус байдлыг цаашид хадгалж үлдэхийн тулд тэмцэх ёстой гэж хэлмээр байна. Ялангуяа Европын Холбоо ба АНУ-ын зүгээс дотоод хэрэгт тань хөндлөнгөөс хошуу дүрэхийн эсрэг тэмцлээ сулруулахгүй байх ёстой! Өнөөдөр Украйн улс эрх чөлөөтэй улс хэвээр байгаа бөгөөд харин Европын холбоонд нэгдэж Брюсселийн зүгээс бүх зүйлд чинь оролцож захиргаадах дарангуйллыг хүлээн авах ёсгүй юм. Мэдээжийн хэрэг, та нар одоо украйнчуудад Европын холбооны энэ загвараа худалдан шахахыг хүсэж байгаа, үүний тулд л та нар ардчилал, эрх чөлөө, хүний эрх гэх мэтийн зүйлүүдийг хашгичиж байгаа. Гэвч энэ бүхэн чинь зөвхөн өгөөш, урхи занга шүү дээ!