- Нийтлэлч: Д. Болор
Манайд өмнөх социалист - хүний төлөө нийгмийн үед “харийн шашин, харийн үзэл суртал бол мансууруулагч хар тамхи шүү” гэдгийг ойлгуулж, эцэг эх үр хүүхдээ буруу бүхнээс хамгаалдаг шиг ард түмнийхээ оюун санааг хамгаалахын тулд зарим нэг хязгаарлалт хориг - цензур тавьж харин энэ бүхний цаад нарийн учрыг хэлэлцэн тайлбарлаж ер нь аливаа харийн шашин, харийн үзэл сурталд мухар сүсэглэж сохроор итгэх нь алсдаа ямар ямар хор уршигтай байж болох тухай хойч үедээ дахин дахин захиж сургаж ирсэн билээ.
- Нийтлэлч: Д. Болор
"Эх оронч үзэл бол адгийн шааруудын хорогдох сүүлчийн оромж" гэсэн нэгэн үгийг неолибералчид харийн үзэл сурталд Монголын ард түмнийг ятган ухуулахдаа ашиглаж энэ үгийг зориудаар буруу орчуулж буруугаар ойлгуулж тэднийг төөрөгдөлд оруулснаас болж одоо олон монголчууд, ялангуяа манай гэнэн итгэмтгий залуучууд энэ үгийн цаад учрыг, ер нь Эх оронч үзлийг огт буруугаар ойлгож явдаг болсон юм. Энэхүү манай улс үндэстнийг аажмаар сүйрэл мөхөлд зайлшгүй хүргэх нигууртай неолибералчдын башир залийг нь илчилж олон түмний буруу ташаа ойлголт төсөөлөл - тэдний гэнэн төөрөгдлийг нь залруулж өгөх хэрэгтэй байгаа.
- Нийтлэлч: Д. Болор
Сүүлийн үед бол манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа албан ёсны мэдээллүүдийг харахаас гадна ялангуяа гадаадын хараат бус нэрт судлаач эрдэмтдийн сайт, блогуудыг уншиж судалж, 7 хоногтоо 1 юм уу 2 удаа заавал орж тэнд болж байгаа үйл явдлыг мэдээллүүд, аналитикийг уншдаг бас бодит фактуудтай харьцуулж үзэхээр манай энд хэвлэл ТВ-ээр өгч байгаа мэдээллүүд, болж байгаа үйл явдлуудыг харахаар бүүр хачин гайхалтай, монголчууд бид тусдаа шал өөр ойлголтууд, мэдээллээр амьдарч байгаа нь харагддаг. Энэ хугацаанд гадаадын нэрт эрдэмтэд судлаачдын олон ном, аналитик нийтлэлүүд, нэр алдартай хүмүүсийн түүхэн дурдатгалууд, бас маш олон баримт хроник кинонуудыг олж цуглуулж үзэж уншсаан.
- Нийтлэлч: Д. Болор
- Нийтлэлч: Д. Болор
Хүйтэн дайн - мэдээлэл-сэтгэлзүйн "мэдээ алдуулалт" - манипуляцын үндсэн гол зорилго бол нэгдүгээрт, ингэж "тархиа бариулсан" байгаа хүмүүс, олон нийт үүнийгээ огт мэдэхгүй, энэ тухай сэжиглэх ч үгүй байх явдал юм! Хоёрдугаарт, хүмүүсийн далд ухамсар - тархийг далд зорилготойгоор зориуд хөлсөөр бичүүлсэн, орчуулуулсан ном нийтлэл, сонин сэтгүүл, уран сайхны кино, дуу хөгжмийг "гаднын төслөөр" худалдан борлуулж мөн ТВ, интернет, социал сүлжээ гэх мэтийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр хүнийг өдөр шөнөгүй алхам тутамд нь нэг талын боловч олон хэлбэрээр цацаж байгаа "мэдээллүүдээр" балбан эцэст нь жирийн олонхын бодол санаа-дотоод ухамсарт хүчээр бүрдүүлсэн байгаа тэр тархины угаалгуудыг одоо бол хүмүүс "өөрсдийнхөө үзэл санаа", "миний бодол" гэж эндүүрч түүнийгээ бүр улайран зүтгүүлж аливаа эрүүл ухаан, үнэн зөв үзэл санааг өөрийн мэдэлгүй жадлан эсэргүүцэж байх явдал юм!
- Нийтлэлч: Д. Болор
НҮБ-ийн тусгай төлөөлөгчийн үзэж байгаагаар улс орнууд зөвхөн кибердовтолгоонуудын эх үүсвэрүүдэд интернэтэд нэвтрэх боломжийг нь хязгаарлах маргашгүй эрхтэй боловч улс орнууд өөрсдийн иймэрхүү үйл ажиллагаанд хангалттай үндэслэлүүдгүйгээр ийм хоригуудыг хэтрүүлэн хэрэглэх хандлагатай байгаа ажээ. Бусад улс орнуудын зэрэгцээ өндөр хөгжилтэй ардчилсан улс орнуудыг ч энэ илтгэлд мөн шүүмжилсэн байна: Их Британи ба Францад тун саяхан баталсан, авторын эрхийг зөрчсөн этгээдүүдэд интернэтэд нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байх хуулиудыг бас авч шүүмжилсэн байна.
- Нийтлэлч: Д. Болор
Одоогийн бидний амьдрал дахь энэ харийн үзэл суртал дэглэм - бурангуй нөхцөл байдлыг Хархуудын нийгэм гэж нэрлэж болох нийгмийн нэг онцгой арга ажиллагаа - технологиор бий болгосон байна. Энэхүү харийн нийгмийн инженерчлэл - технологийн цаад далд зорилго нь хүмүүс бидний хамтдаа амьдарч ирсэн нийгмийн оршин тогтнож байсан бааз суурь, хүмүүсийн нүдэнд үл үзэгддэг ч бодитоор оршин байдаг нийгмийн тэр тулгуур гол баганууд болох ёс суртахууны үнэт үйлс - амьдралын утга учрыг нурааж эвдэн бусниулахад оршдог байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд хүмүүсийн ЁС СУРТАХУУН ЖУДГИЙГ нь эвдэн бусниулдаг.