Нацагдорж

30 жилийн барууны мэдээллийн бүслэлтэн дунд зөвхөн нэг л талын мэдээллээр "бөмбөгдүүлж ирсэн" учир "хуучин хүү"-ээс ялгарах юмгүй болцгоосноо өөрсдөө ч ойлгохгүй байгаа нь их зохиолч Д.Нацагдоржийн дүрсэлсэн лугаа "Хуучин феодал ба лам нарын гайг мөн хэрхэн танина. Дэмий л дадсан байдалд автагдаж, зовлон нь жаргал, зэрлэг нь цэнгэл болоод, нэг аймаг улсын ихэнх хуучин хүүгийн адил нүдээ аньж, чихээ бөглөн, ертөнц гэгч чухам юу болохыг үзэлгүй, мэдэлгүй хөндий талд хоосоор хоцроход тулжээ" мэт.

Өдгөө чухам өөрсдийн байгаа бодит байдлыг "толинд" нэг харах цаг болсон учир, чухам тийм "толь" хаа газрын мухарт биш яг хажууханд маань бэлэн байгаа учир их зохиолчийн өгүүллэгийг дахин нийтэлж байна.

Монголын телевизүүд

Монгол улсад өнөөдөр телевизийн өргөн нэвтрүүлэг эрхэлдэг 159 аж ахуйн нэгж байна. Бид хэвлэл мэдээллийн мониторинг хийдэг MAXIMA судалгааны байгууллагын 2020 оны тайланг үндэслэн топ мэдээ нийлүүлтээр тэргүүлдэг 10 телевизийн гадаад мэдээний эх сурвалжид судалгаа хийх оролдлого хийлээ. Судалгааны цаг хугацааг санамсаргүйгээр сонгосон бөгөөд тухайн өдрийн гадаад мэдээний халуун сэдвийг хэрхэн мэдээлснийг харьцуулав. Судалгааны дүнгээс харахад телевизүүд гадаад мэдээгээ цор ганц хэлний эх сурвалжтай дамжуулж байгаа нь харагдлаа. Гадаад мэдээг нь орчуулж дамжуулдаг эх үүсвэрийн сонголт, редакцийн нийтлэлийн бодлого нь Монгол улсын ҮАБ-ын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалтай уялдахгүй байна. Хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүй, бодлого боловсруулахад гадаад нөлөө оролцоо  байна.

Цагаан толгой

Монгол бол Хятадын нэг хэсэг гэсэн байр суурин дээр гуйвашгүй зогсдог Тайвань 1990-ээд оноос Монгол улсыг уйгаржин бичигт шилжүүлэх бодлого явуулсан байдаг. Тайваньчууд Монгол улсыг уйгаржин бичигт шилжүүлэх гэж багагүй санхүүжилт тусламж үзүүлсэн аж. Хятад бодлого ийм айхтар!

Тэгвэл 2020 оноос БНХАУ-ын ЗГ Өвөр Монголын бичиг үсгийн асуудал гэгчийг үүсгэсэн. Үүгээр далимдуулж Монгол улсад уйгаржин бичигт шилжих хөдөлгөөн гарч, Монголын ЗГ-т дарамт үзүүлэх болжээ. Өвөр Монголын асуудлаар далимдуулж Монгол улсыг кирилл бичгээс салгаж уйгар бичигт оруулах нь цаагуураа БНХАУ-ын бодлого гэсэн таамаглал бий. Энэ бол нилээд үндэстэй. Учир нь монгол бичиг олон улсад Хятадын үндэсний цөөнхийн бичиг гэсэн бүртгэлтэй аж. Хятад санаа гэж!!!

Хятад нь ч, Тайвань нь ч Монголд адилхан бодлого явуулж байна. Тэгвэл яг энэ аюулыг олж харсан Өвөр Монголын судлаач Г.Гэрэлбаатар гэдэг хүн Ар Монголын ард түмэнд крилл бичгээс хагацах нь тусгаар тогтнолоо хорлохтой адилхан гэдгийг анхааруулсан нийтлэл бичиж, фэйсбүүк сүлжээнд тавьжээ.

aliyev

Саяхан Азербайджан улсын төрийн тэргүүн Ильхам Алиев Их Британийн "чөлөөт" хочит BBC агентлагт ярилцлага өгсөн байна. Ингэхдээ тэрээр өөрсдийгөө "бүхнийг шүүн таслах эрхтэй шүүгчид" хэмээн итгэчихсэн, иймээс бусад улс орнуудыг ямар нэг худал хуурмаг шалтгаар үргэлж дайрч давшлан  буруутгаж байдаг барууны "чөлөөт" хочтой хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамгийн гол төлөөлөгч болсон энэхүү телевизийн сэтгүүлчид зохих ёсных нь хариуг барьж үнэн нүүр царайг нь илчилж өгсөн байна.

WADA vs russia

Саяхан буюу 2019 оны 12-р сарын 9-нд Допингийн эсрэг дэлхийн агентлаг (WADA) ОХУ-ын бүх тамирчдыг удахгүй болох 2020 оны Токиогийн өвлийн олимп болон бүх төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхгүй хэмээн зарлаж мөн ОХУ-ыг өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хэмжээний тэмцээн уралдаан, аварга шалгаруулах тэмцээнүүд явуулахыг хориглосон шийдвэр гаргасан билээ.

Социопат 3

Улс нийгмийн маань уруудал доройтлын үндэс болсон харийн заль мэх, хорлонт үзэл санаа, хорт бодлого, буруу чиг хандлагыг ямар төрлийн хүмүүс гардан дэлгэрүүлж, улайран сурталчилж, хамгаалан зөвтгөж, идэвхийлэн зүтгүүлдэг вэ? Чухам ямар хүмүүсийг харийнхан шилж "ухаж гаргаж ирж", "угааж арчиж", "усалж тордож" зорилгодоо үйлчлүүлдэг вэ? Тэр хүмүүст өөрсдийнх нь төрж өссөн эх орон яагаад тийм чухал биш байдаг вэ?    

erdenet uildveriin luivar

2016 оны 6-р сарын 27-нд тухайн үеийн АН-ын ЗГазрын Сангийн сайд Б. Болор УИХурал болон төрийн захиргааны холбогдох дээд байгууллага-яамдад урьдчилан танилцуулж санал авалгүй нууцаар нэгэн тушаалыг дур мэдэн гаргаж Эрдэнэт болон Монголросцветмет-ийн Хувь эзэмшигчдийн хуралд оролцох удирдамж гэгч баримт бичгийг батлан Монголын талын 51%-ийг хожим 49%-ийг худалдаж авсан гэж мэлзэж буй хувь компанийн эрх ашгийг хамгаалан зүтгүүлж байгаа этгээдүүдийн мэдэлд /шинээр томилсон “өөрсдийн” 3 гишүүнээрээ Монголын талын 51%-ийг төлөөлүүлэх замаар/ бас хэрэг дээрээ үнэгүй шилжүүлсэн байна.

marionet2

Энэ бол шударга ёсноос ухарч, улс Эх орноо харийн түрэмгийллээс чөлөөлөх боломжоос татгалзаж улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг хамгаалж байх үүрэгтэй өөрийн байр сууринаасаа түдгэлзэнэ гэсэн үг юм. Энэ бол хоосон үг ярихаас өөр албан ёсоор юу ч хийж чадахгүй болно/болгоно гэсэн үг ээ! Худал амлалтаар бусдыг хүчирхийлж байгаа, бүх юм нь хуйвалдаан хээл хахууль, далд шантаж худал хуурмаг гүтгэлгийн "чөлөөт" мэдээлэл, зусар бялдуучлал дээр тогтож байгаа хорлонтой энэ дэглэм өөрөө ичгүүртэй ялагдлаар төгсөхөд тун ойртоод байгаа энэ цаг үед шүү!

putin interviews stone

Америкийн нэрт кино найруулагч, Оскарын 3 удаагийн шагналт Оливер Стоун ОХУлсын Ерөнхийлөгч В.В.Путинтэй нийт 4 цагийн ярилцлага хийсэн байна. Тэд Орос ба АНУлсын өнөөгийн харьцаа, НАТО-гийн өргөжилт Оросын хил рүү шууд түрэн орж ирж байгаа тухай, Европ тивд АНУлс Пуужингийн Эсрэг Хамгаалалтын системээ байрлуулж байгаагийн цаад зорилгын тухай, Сири болон Украйнд болж буй дайнуудын мөн чанарын талаар, Эдуард Сноудены тухай зэрэг олон янзын сэдвээр яриа хөөрөө өрнүүлсэн ажээ.

АНУлсын Виржини мужийн Лэнгли хотхонд байрладаг АНУ-ын Тагнуулын төв газрын харьяа Кибер тагнуулын албанаас алдагдсан Vault 7 нэртэй, "маш нууц" гэсэн тусгай тэмдэглэлтэй материалуудыг Викилийкс сайт дэлгэн илчлээд байгаа. Эдгээр материалуудаас үзвэл Америкийн Тагнуулын төв газар болон түүний тусгай албад нь бусад улс орнуудын төрийн нууцад хамаарах бичиг баримтуудыг хакердан хулгайлах мөн “ухаалаг” гэгч гар утас, планшет, телевизор болон бусад электрон хэрэгслүүдээр нь дамжуулан иргэдийг далдаас тагнан мөрдөх, сэм чагнах зориулалттай хэд хэдэн нууц программ хангамжийг боловсруулж эрчимтэй ашиглаж ирсэн ба өөрсдөө олон удаа хакер довтолгоонууд зохион байгуулж хийж ирсэн нь тодорхой болсон байна. Гэхдээ тэд өөр улсын нэрийг барьж энэ бүхнээ хийж иржээ!

 1-рт, 11-р сарын 8-нд, сонгууль гэж нэрлэсэн ч?! үнэндээ бол бүх нийтийн санал хураах ажиллагаа/плебисцид/-д оролцож аль нэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгсөн иргэдийг voters буюу САНАЛ ХУРААЛГАГЧИД гэж нэрлэдэг. Гэвч тэд нар нэр дэвшигчдийн хэнийг нь дэмжиж санал өгсөн харьцааг зөвхөн БННамыг төлөөлсөн хичнээн сонгогч, АН-ыг төлөөлсөн хичнээн сонгогч байхыг л тодорхойлоход ашигладаг. Хожим ийм харьцаагаар бүрдүүлсэн 538 electors буюу (жинхэнэ) сонгогчид нь тусдаа цугларч жинхэнэ election буюу СОНГУУЛЬ-д саналаа хураалгаж ерөнхийлөгчөө эцэслэн сонгодог!

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг