Дэвид Гоулдман, Asia Times Online
1. Компьютер хүүхдүүдэд суралцах - боловсрол эзэмшихэд нь тусалдаггүй гэдгийг, мөн "хөдөлгөөнтэй" хүүхдийн анхаарлыг нь төвлөрүүлэхэд тустай гэж сурталчилж худалдан "шахаж" байсан шахмал эмүүд нь ямар ч тус болоогүй, харин ч тэр хүүхдүүдийн эрүүл мэндэд асар их хор хөнөөл учруулсан гэдгийг өнөөдөр хүмүүс эрхбиш мэддэг болсон билээ.
Сургуулиудад мөн эцэг эхчүүдэд хүүхдэд нь зориулж компьютерууд болон эдгээр сэтгэцийн үйлчилгээтэй шахмал эмүүдийг элдвээр сурталчилж байгаад “шахан” борлуулж байсан тэр компаниудын боссууд эцсийн эцэст энэ бүхэн нь амлаад байсан үр дүндээ хүргээгүй, харин ч сөрөг асуудлууд үүсгэснийг хүлээн зөвшөөрсөн юм.
2. “Нью-Йорк Таймс” сонины 2012.01.29-ны нэг нийтлэлд нэрт профессор – хүүхдийн хөгжлийн мэргэжилтэн эдгээр шахмалууд нь ямар ч тус болоогүйгээр барахгүй харин ч 3 сая гаруй америк хүүхдүүдийн сэтгэцийн хөгжил, эрүүл мэндэд зөвхөн хор хохирол л учруулсан гэдгийг баталсан билээ.
3. Компьютераар дамжуулан боловсрол олгох шинэ аргыг нэвтрүүлсэн байсан тэр сургуулиудад явуулсан шалгалтуудын үр дүнгүүд нь тэнд сургалтын чанар огцом унасныг харуулсан гэж хэдхэн сарын өмнө “Таймс” сонин мэдээлж байсан юм. Чухамдаа компьютерууд нь л сурагчдын анхаарал төвлөрөл сулрах, үүнтэй холбоотой бусад асуудлууд үүсэх шалтгаан болж байгааг боловсролын түшмэдүүд одоо болтол ойлгоогүй л бололтой. АНУ-ын сэтгэлзүйчдийн хүний тархийг машин гэж үздэг ухаангүй энэ онол загварынх нь “ачаар” өнөөдөр бичиг үсэгт ч олигтой тайлагдаагүй, арифметик ч мэддэггүй гэхдээ айдас түгшүүртээ баригдсан, уур хилэнтэй, аз жаргалгүй хөөрхий сурагчдын нэг бүтэл бүтэн үе гарч ирсэн нь бол харин хөдөлшгүй үнэн билээ.
4. Америкийн сургуулиудын сэтгэлзүйч нарт сургасан онол ёсоор хүний тархи бол ердөө л нэг том булчирхай төдий бөгөөд түүний үүрэг бол инсулины оронд бодол санаануудыг гаргаж байх ёстой аж. Иймээс тэд 10 сурагч бүрийн 1-д анхаарал төвлөрөл сулрах синдром гэсэн "онош" тавьж амфетамин гэдэг сэтгэцийн үйлчилгээтэй шахмал эмүүдийг уухыг албадаж байсан юм. Хэрэв эцэг эх нь үүнийг эсэргүүцэх юм бол эдгээр сэтгэлзүйчид хүүхдийг нь хичээлд нь суулгахгүй байх эрхтэй байсан ажээ. Гэвч сүүлийн үеийн судалгаануудын үр дүнгүүд нь эдгээр “онолоор гэгээрсэн” сэтгэлзүйчдийг нээлттэй шүүх хурлаар шүүхэд ч хангалттай үндэслэл болж чадах ноцтой хэмжээнд хүрээд байгаа юм.
5. 1960-аад оноос амьдралын бүх тал дээр хүүхдүүдийг урамшуулж шагнаж байх, (сурлагын муу дүнг нь мөн зарим сурагчдын амжилтийг нь бусдаас нь нууцалж байх!??) гэдэг зарчмыг хамгаалж ирсэн юм. Үүний үр дүнд ямар нэг шагнал урамшуулал авахгүй л бол эсвэл ядахдаа бусдаас дутахгүй гэсэн дотоод сэдэл, зорилгогүй болгосон сурагчид аливаа зүйлийг анхаарахаа больсон байсан ба ер нь хүнийг бүх зүйл дээр урамшуулж шагнаж байх боломжгүй юм. Харин байдал ийм байхад америкийн сургуулийн багш, сэтгэлзүйчид өөрсдөө ийм болгосон сурагчдад "анхаарал төвлөрөл сулрах хам шинж" гэсэн онош тавьж эхлээд шахмал эмүүдээрээ хүүхдүүдийг “эмчлэх” гэж оролдож дараа нь бүүр тэдэнд генийн дутагдалтай гэсэн онош тавьж зүрхэлсэн юм. Хэдийгээр энэ бүхэн нь итгэмээргүй, муухан аймшигт зөгнөлт зохиол мэт санагдаж байж болох ч өнөөдрийн АНУ-ын улсын сургуулиудын ажлын стандарт хандлага яг ийм л байгаа юм.
6. Боловсролын гол зорилго бол суралцахад сургах явдал билээ. Бид бага дунд сургуульд заалгасан, сурсан, цээжилсэн байсан, шүүн тунгааж бодох, тайлбарлаж сурсан байсан зүйлүүдийнхээ заримыг нь мартаж болох юм. Хэрэв өнөөдөр бид геометр, алгебр эсвэл гадаад хэлийг мэдэж байгаа бол бид үүнийг цээжилж хадгалж авч үлдсний ач биш харин бид энэ зүйлээ дахин дахин давтаж хийж судалж байгаагийн ач юм. Товчхон хэлэхэд сургууль биднийг анхаарлаа төвлөрүүлж сургасан юм. Хамгийн амжилттай хүмүүс бол мэдээллийг боловсруулж чаддаг хүмүүс бус харин өөрийн энэ мэдээлэл, оюун ухааныг шаргуу хичээл зүтгэлээрээ бас үржүүлж чаддаг тэр хүмүүс юм.
7. Сэтгэлзүйчид эсрэгээрээ бидний тархийг машин гэж үздэг ба энэ машиныг "асаах" хамгийн сайн хэрэгсэл бол компьютер гэж үздэг. Тархийг компьютерууд бус харин хүмүүс тархиа компьютерын тусламжтайгаар "алдаг" нь үнэнд ойр байх аа. Хүүхдүүд маань компьютерын дэлгэц дээрхийг уншдаггүй, тэдний харц дэлгэц дээгүүр зүгээр л гулгаж байдаг. Тэд бараг юм бичдэггүй болсоон, тэд зөвхөн товчхон мессеж л шидэлцэж суудаг. Тэд PC тоглоомуудаа тоглохдоо ч урьдаас нарийн төлөвлөгөө зохиож алхам бүрээ урьдчилан тооцоолж суудаггүй, харин дүрсэн эсвэл дуут дохиогоор л өөрийгөө удирдуулж суудаг! Тэд бүх зүйлийг нийтэд нь харж чаддаггүй, харин олон жижиг үйл явдлууд дунд л эцэс төгсгөлгүй шилжиж байдаг. Ийм байхад тэд анхаарлаа төвлөрүүлж сурч чадахгүй байх нь аргагүй юм, харин ийм байхад нь томчууд бид тэднийхээ аманд нь адеролл ба риталин шахмал эмүүдийг чихэж байна шүү дээ!
8. Энэ бол жинхэнэ тэнэглэл солиорол юм! Сургуулиудыг, ер нь хүүхдүүдийг компьютержүүлэх нь зөвхөн том бизнесийн арилжааны ашиг сонирхол л байсан гэдгийг ойлгох нь чухал юм. Билл ба Мелинда Гейтсийн Сангийн Боловсролын газрын гүйцэтгэх захирал Том Уандер Арк “Таймс” сонинд өгсөн ярилцлагандаа “Шалгалтын дүнгүүд үнэхээр маш сулхан байгаа. Үүнийг зөвтгөж юм хэлэхэд маш хүнд байна” гэж мэдэгдсэн юм.
9. Сургуулиудыг компьютеруудаар хангах энэ бодлогогүй хэнээрхэл Билл Клинтоны үед 1997 онд эхэлсэн ба өнөөдөр 15 жилийн дараа энэ нь бүтэлгүйтсэн нь хэн бүхэнд тодорхой болсон билээ. Ийм байхад Барак Обама америкийн сурагч оюутнуудын сургалтын чанарыг сайжруулахын тулд манай бүх боловсролын системд тэргүүний технологиудыг хэрэглэхийг, бүр өдөр бүрийн амьдралдаа, гэртээ ч, ажил дээрээ ч компьютерыг хэрэглэж байхыг уриалж байна!
10. Америкийн элитүүд мэдээж хэрэг өөрсдийн хүүхдүүдийг компьютерын иймэрхүү нөлөөнөөс холхон байлгадаг. Нью-Йоркийн хамгийн нэр хүндтэй тусгай хувийн сургуулиуд бүгд бүх хичээлүүдээ хуучны уламжлалт аргаар явуулдаг. Охидын хамгийн сайн сургуульд тооцогддог Брерлийн дунд сургууль, мөн Рудольф Штайнерын сургууль өөрийн сурагч нэг бүрээс аль нэг хөгжмийн зэмсэг дээр ганцаар гоцлон эсвэл оркестрт тоглох чадах чадварыг шаарддаг. Дальтоны сургууль бүх сурагчдаа шатар тоглуулж сургадаг. Хөгжмийн зэмсгүүд, сонгодог хөгжим болон хуучин модон тоглоомууд нь хүүхдүүдийг анхаарлаа төвлөрүүлж сурахад сургадаг.
11. Таймс сонины 2011.10.22-ны дугаарт Мэтт Ричтэл бичихдээ Силикон хөндийд хүмүүсийг үй олноор нь оюун ухааны сулралд оруулдаг энэ зэвсгийг /PC тоглоомууд, компьютерын программууд гэсэн үг/ боловсруулж суудаг хүмүүсийн олонх нь өөрсдийн хүүхдүүдээ 9-р анги хүртэл нь компьютерыг хориглосон сургуулиудад явуулдаг тухай бичсэн юм. “eBay технологийн ерөнхий шинжээч өөрийн хүүхдүүдийг яг энэ сургуульд оруулсан. Бас Google, Apple, Yahoo, Hewlett Packard гэх мэтийн Силикон хөндийн аварга компаниудын ажилтнууд ч яг ингэдэг. Тэндхийн хамгийн гол сургалтын арга хэрэгслүүд нь өндөр технологиуд биш харин үзэг цаас, нэхмэлийн зүү заримдаа бол баримал барих шавар байдаг. Тэнд ямар ч компьютерууд байхгүй. Ямар ч дэлгэцүүд огт байхгүй. Компьютерууд, дэлгэцүүдийг энэ сургуулиудад хориглосон байдаг, тэр байтугай хүүхдүүдийг гэртээ ч хэрэглэхийг дэмждэггүй”.
12. Харин ийм байхад АНУ-д бүх орон даяар сургуулиуд өөрсдийгөө компьютеруудаар хангахаар уралдаж байна, манай олон улстөрчид үүний эсрэг байхыг тэнэг явдал гэж үзэж байна. Гэвч энэ техно-эдийн засгийн яг төвд нь эцэг эхчүүд ба багш нар нь компьютер ба боловсрол хоёрыг хутгах хэрэггүй гэж анхааруулж байна! Вальдорфын сургуулиуд эцэг эхчүүдээс хүүхдүүддээ бага сургууль төгсөхөөс өмнө тэдэнд гэртээ телевизороор ямар нэг юм үзэхийг хориглож байх амлалт өгөхийг шаарддаг.
13. Бага сургуульдаа л гэхэд хэдэн мянган ханз үсэг цээжлэх хэрэгтэй байдаг хятад хүүхдүүдэд анхаарал төвлөрөл сулрах эмгэг ажиглагддаггүй байна. Хятадын хүүхдүүдийн 2/3 нь асар олон зүйлүүд цээжилж байж л сая дунд сургуулиа амжилттай төгсдөг. Өнөөдөр 50 сая хятад хүүхдүүд сонгодог хөгжим судалж байна. Сонгодог хөгжмөөс өөр юу ч ингэж анхааралтай байх чадварыг хөгжүүлдэггүй байна. Хятадын боловсролын системийн үндсэн хэсэг нь шууд л цээжлэх дээр тулгуурласан байдаг ба ихэнх хятад хүүхдүүд өндөр чанартай боловсрол авч чаддаггүй. Гэвч ядаж ийм түвшний чадвар дадлагатай хүүхдүүдийн тоо америкийн яг ийм чадвартай хүүхдүүдээс олон дахин их байгаа юм.
14. Америк бол дэлхийн агуу орон. Харин Хятад бол коммунист засаглалтай орон билээ. Гэвч америкчууд бид өөрсдийн хүүхдүүдийг харийн үзэл санааг зүтгүүлэгчдэд (хүний тархи бол машин гэсэн ухаангүй хачин номлолтой) даатган өгсөн байгаа юм. Үүний үр дагаврууд нь үнэхээр аймаар хор уршигтай байгаа учир засгийн эрх барьж байгаа либерал хүрээнийхэн хүртэл өнгөрсөн 50 жилийн турш явуулж ирсэн өөрсдийн үндсэн бодлогыг зөвтгөж хамгаалж байж чадахгүй болоод байна. Хамгийн муу харамсалтай зүйл бол бид өөрсдийн зүрх сэтгэл хоосролыг сая сая хүүхдүүдийнхээ аманд сэтгэцийн үйлчилгээтэй эмүүд шахах замаар л халхавчлах гэж оролдож байгаа явдал юм. 15. Хэрэв Хятад улс дэлхийн тэргүүлэх гүрний өнөөгийн манай байр суурь суурийг эзлэх юм бол тэдний хүүхдүүд нь биднийг бодвол илүү ухаантай боловсролтой, илүү хичээл зүтгэлтэй, илүү их зорилгодоо тэмүүлсэн, илүү уйгагүй хөдөлмөрч байгаагийн ачаар л ийм зүйл болох болно. Харин бид хүүхдүүдээ хоосон чалчигч түшмэдүүдийн мөн хоосон зүйлүүдийг худалдагчдын гарт өгсөндөө өөр хэнийг ч биш зөвхөн өөрсдийгөө л буруутгах хэрэгтэй биз ээ.
Комментууд:
Derbanjan Baneriee (WBUT)
Ноён Гоулдмантай санал бүрэн нийлж байна. Би бодохдоо америкийн эрх баригч хүрээнийхэн манай ирээдүй хойч үеийг хяналт эрхшээлдээ барьж байхын тулд тэднийг аль болох үг дуугүй ноомой, өөртөө итгэлгүй ба сул дорой болгох зорилгоор энэ бүхнийг хийж ирсэн гэж үзэж байна.
Хэрэв тиймгүй байсансан бол манай ерөнхийлөгч Ирак руу дайран орох нь, ер нь худлаа ярих нь, тэгээд дараа нь дахин сонгогдох боломжтой байсан гэж үү? Хэрэв ийм зорилгогүй байсансан бол сионизмын дампуурсан үзэл санаануудыг мөнхжүүлэх цорын ганц зорилготой эрх баригч хүрээнийхнийг хүмүүс цаашид дэмжсээр байх нь ер нь боломжтой байсан гэж үү?
Джейми Глазоугийн нэвтрүүлэг дээр “Алив тэгвэл иран бүсгүйчүүдийг хай-сургуульд явуулья, тэгвэл тэд хүүхэд төрүүлэхээ больчихно. Энэ нь ираны нийгмийн мөхөл гэсэн үг ба нэгхэн үе өнгөрсний дараа тэнд перс хэлээр ярих хүн олдохгүй болно” гэж ярьж байсан.
Харин тэгвэл одоо таны энэ нийтлэл хай-сургуульд явах ёстой болоод байгаа сая сая иран бүсгүйчүүдэд нэгэнт хүрсэн гэдгийг та мэдэж аваарай. Тэд үнэн хэрэг дээрээ тэр барууны оргилд нь гарах боломжгүй боловсрол гээч чинь ямар ч гэм буруугүй хүүхдүүдийн оюун ухааныг чухам яадгийг одоо мэдэж авах болно. Үр дүн нь ард түмэн улам олуулаа, хүчирхэг болох болноо.
Jeff Cooper (MTSU)
Энэ бол эм үйлдвэрлэлийн том корпорациуд ба манай боловсролын түшмэдүүдийн үнэнч шударга бус тэр далд холбоо сүлбээний үр дүн ш дээ.
Barry Smith (Texas A&M)
Энд комментууд хэрэггүй ээ. Нийтлэлд бүх зүйлийг хэлсэн байна.
Жич: Мэдээллийн эх үүсвэрүүдийг энэ нийтлэлийн англи хэл дээрх оригинал-аас үзэж болно.
Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд
Gerel suudreeree yostoi l KING OF KINGS l dee.
PUBLIC surguuliinh ni baga angiin hyyhdyyd gehed l unuuh uvsuu tatah, mansuurah
Amerikd ami zuuna gedeg bol TOM DAVAA l daa.
Ene TOM DAVAAG surj davj chadaagyi ni tegeed l duusdag yum shig baigaam
Tyynchlen end bas GEREL baidag gedgiig martaj bolohgyi ee