Их Британийн нийслэл Лондон хот 7,5 сая орчим оршин суугчидтай. (1707 онд Англи, Шотланд хоёр улс нэгдэн холбооны нэг улс болох үеэр өөрөө өөрсдийгөө Агуу Их британи гэж нэрлэсэн түүхтэй, хэрэв одоо Шотланд улс бүх нийтийн санал асуулга дахин явуулж Их британийн бүрэлдэхүүнээс албан ёсоор гарч тусгаар тогтновол энэхүү сүржин нэр нь яах бол оо?) Харин тэгвэл энэ хот одоо хаа сайгүй бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй хүмүүстээ дарагдаж хүнд асуудалтай тулгараад байгаа аж.
Энэ хотын нэг сая гаруй насанд хүрсэн оршин суугчид нь арай л гэж үсэглэж уншиж чаддаг ба харин өнөөдөр бага дунд сургууль төгсөн гарч ирж байгаа дөрвөн хүүхэд тутмын нэг нь уншиж огт чаддаггүй байна. Энэ тухай Лондоны Evening Standard үдшийн сонин нэгэн албан ёсны судалгааны үр дүнгүүдээс иш татан "Уншиж чаддаггүй хүүхдүүдийн хот" гарчигтай нийтлэлдээ өгүүлжээ.
Лондонд байрладаг компаниудын 40 хүртэлх хувь нь тэдний зарим ажилтнууд нь дөнгөн данган уншиж бичиж чаддаг гэж баталцгааж байгаа ба энэ нь тэдний бизнест сөргөөр нөлөөлж байдгийг одоо хүлээн зөвшөөрч байгаа аж. Нийтэд нь авч үзвэл ганцхан Их британийн хаант улсын нэг хэсэг - Английн хувьд л гэхэд насанд хүрсэн хүмүүсийнх нь 5 % нь дөнгөж 7 настай хүүхдүүдийн түвшинд бичиг үсэгт тайлагдсан байдаг байна.
Тус сонин өөр олон судалгаануудын үр дүнд тулгуурлан Их Британийн нийт хүн амын дундах боловсролын түвшин одоо сүйрлийн хэмжээнд хүртэл унаад байгаа тухай бүхэл бүтэн цуврал нийтлэлүүдийг хэвлэж эхэлж байгаагаа зарлаж байна. Энэ тухай илүү тодорхой үзүүлэлтүүдийг "Бичиг үсэгт тайлагдсан эсэхийг баталгаажуулах үндэстний газар" (National Literacy Trust) нь дараачийн сард багтаан нийтлэх гэнэ.
Энэ улсын хүн амын дунд явуулсан нэгэн судалгаагаар Лондонд амьдардаг гурван хүүхэд бүрийн нэг нь гэрт нь өөрт нь нэг ч ном байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч харин бүх хүүхдүүдийн 85% нь компьютер тоглоомын төхөөрөмжтэй гэж гарсан байна. Мөн таван хүүхэд бүрийн нэг нь үүнээс болж ядаж бага боловсрол эзэмшиж уншиж бичиж чаддаг болоход нь хүртэл саад болж байгаа жишээлбэл, уншиж бичих чадварын хөгжил нь сул дорой байх (диклекси) зэрэг ямар нэг хөгжлийн бэрхшээлтэй болсон байгаа ажээ.
Нэгэн судалгааны үеэр бага сургуулийн нэгэн багш сурагчдаасаа гэрээсээ ямар нэг ном авчрах даалгавар өгсний дараа нэгэн сурагч хүү ангидаа нэг их дэлгүүрийн бараа сурталчилгааны рекламын цэс номыг авчраад түүний гэр бүлд байгаа цорын ганц ном гэж гэж багшдаа ярьсан тухай энэ тайланд бичиж байна. Энэ бол өнөөгийн Лондонгийн нийтлэг нэг дүр төрх ажээ!
Лондоны "чанартай сайн" гэж сурталчилдаг бага дунд сургуулиуд үнэн хэрэг дээрээ ядаж бичиг үсэгт ч бүрэн сайн тайлагдаагүй сурагчдыг төгсгөн гаргадаг бөгөөд хэрэв төгсөн гарсан дөрвөн хүүхэд бүрийн нэг нь арай ядан уншиж бичиж чадаж байгаа бол таван хүүхдийн нэг нь уншиж огт чаддаггүй байна! Тэндхийн нийгэм судлаачдын баталж байгаагаар иймэрхүү хүүхдүүд том хүмүүс болоод эрт орой хэзээ нэгэн цагт өнөөгийн нийгмийн халамжийн тэтгэлэг авч амь зуудаг хүмүүсийн эгнээг л өргөжүүлэх бөгөөд тэдний олонх нь хожим насанд хүрээд гэр бүлээ цуцлуулдаг, ингээд бүтэн бус гэр бүлд амьдарцгаадаг ба мөн тэдний дийлэнх нь шоронд орж амьдрал нь дуусдаг байна. Тэнд нийгмийн жирийн олонход 1% баячууд элитүүд нь ийм л хувь тавиланг зориудаар бэлдсэн байдаг ажээ!!!
Жич: Хөөрхий дөө, жирийн британи хүмүүсийн жирийн хүүхдүүд! Энэ байдал бол жирийн хүмүүсийн хүүхдүүдийг бүүр багаас нь цэцэрлэгээс нь эхлэн дараа нь дунд ба "дээд" боловсролын системээр өгч байгаа мэдлэг боловсролоор нь хувааж нийгмийг мөнхийн баян цөөнх ба мөнхийн ядуу олонх гэж хуваан барьж байх гэсэн капиталист боловсролын харгис үзэл баримтлалын зөвхөн нэг үр дагавар юм.
Барууны нийгмийн хүн амынх нь 1%-аас ч бага маш багахан хувь нь (энэ бол элдэв муу аргаар баяжсан гэр бүлүүд ба нийгмийн маш цөөнх сэхээтэн элитүүд нь) хүүхдүүдээ маш өндөр төлбөртэй, тусгай овог гарал үүслээр элсдэг (ингэж жирийн хүмүүсийн хүүхдүүдийг жинхэнэ бодит мэдлэг боловсролд хүрэх замыг хаадаг гэсэн үг) хувийн хаалттай тусгай бага, дунд, их сургуулиудад сургаж тэдэнд шал өөр агуулга, хөтөлбөрөөр өндөр боловсрол, бодит мэдлэгүүд өгдөг байна. Гэхдээ зөвхөн британийн элит хүрээний үзэл суртлын хүрээнд!
Харин нийгмийн бусад олонхын хүүхдүүдийг зориудаар "маш хялбарчилсан" - сурахад амархан хялбархан болгосон агуулгатай хөтөлбөрөөр сургаж тэдэнд муу дүн тавихыг хориглодог бөгөөд ингэж мулгуудуу юм мэдэхгүй ойлгохгүй байх, иймээс ядуу дорой дуугүй мал шиг байх хувь тавиланг нь бэлддэг байна. Ингэж Барууны нийгэм тэр чигээрээ өнгө мөнгө, хөрөнгө чинээний хувьд ч, олж авсан мэдлэг боловсролынхоо хувьд ч нийгэм нь 1 : 99 харьцаагаар хуваагдсан байдаг ажээ.
Монголын хүүхэд залуус чухамдаа яг ийм "хялбаршуулсан" сургуулиудад нь өндөр төлбөрөөр "сурцгааж" байгаа...
Жинхэнэ чанартай боловсрол аваагүй түүх, өнөөгийн олон улсын байдал эдийн засгийн тал дээр бүүр ч мэдлэг султай, зөвхөн материаллаг хэрэглээндээ л донтсон мохоодуухан ийм олонхыг ийнхүү бэлдэж элдвийн хоосон үзэл суртлаараа молигодож дэлхийн энд тэнд хийж байгаа элдвийн дайн самуун балмад адал явдлаа зөвтгөж тэднийг "итгүүлж" тэднээр бас энэ бүхнээ дэмжүүлж байхад элитүүдэд нь хялбархаан байдаг нь ойлгомжтой.
Хамгийн гол нь Барууны нийгмийн олонх нь тэдний элитүүдийн "буянаар хэцүүдсэн" улс орнуудын хүмүүсийн нэгэн адил одоо өдөр ирэх тутам улам бүр хүнд хэцүү болж байгаа өөрсдийнхөө амьдралыг чухам юунаас болоод унаад байгааг ойлгохгүй байгаа нь хоржинтой даажигнал гэлтэй. Ер нь энэ тухай маш олон мэдээллүүд, судалгаанууд, албан ёсны баримтууд байдаг....
Сүүлийн 20 жилийн турш Монголын боловсролын түвшин, чанар өмнөх тогтолцооны үеийн (Герман, Оросын боловсролын стандартын дагуу) хамгийн өндөр боловсролын стандартуудын нэгтэй байснаасаа доош гулган унасаар одоо бүүр буцааж сэргэх боломжгүй түвшин рүүгээ дөхөж явна!!! Ингэж унагахад гаднын зөвлөхүүдийн "эелдэг" зөвлөгөөнүүд, элдэв төсөл хөтөлбөрүүд их "тусалсаан", харин МАНАЙ СУВЬДАГ, МУНХАГ УЛСТӨРЧИД тэдний зөвлөгөөг сохроор даган их гүйсэн дээ! Одоогийн манай хүүхэд залуусын хүмүүжил, боловсролын түвшин, чанар нь ямар "аймаар" болсон байгааг хэн хүнгүй, ялангуяа урьд өмнөх үеийн харьцуулах боловсролтой хүмүүс маш сайн ойлгож мэдэрч байгаа гэдэгт итгэлтэй байна...
БАРУУНД БОДИТ БАЙДАЛ ИЙМ БАЙХАД МАНАЙ МУНХАГ УЛСТӨРЧИД ГЭНЭН ТҮШМЭДҮҮД "КЕМБРИДЖИЙН СТАНДАРТ" ГЭГЧИЙГ МОНГОЛЫН БАГА ДУНД БОЛОВСРОЛЫН СИСТЕМД НЭВТРҮҮЛНЭ ГЭЖ ЮУ ХИЙГЭЭД БАЛАЙРААД ОДОО БҮҮР МОНГОЛЫГ ИРЭЭДҮЙГҮЙ БОЛГОХ ГЭЭД БАЙНА ВЭ?
АНУ-ын боловсролын өнөөгийн байдлын тухай Нью-Йоркийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч Джон Гатто-гийн бичсэн номыг эндээс уншиж болно.
АЛСЫН ХАРААГҮЙ УЛСТӨРЧИНГҮҮДЭЭР УДИРДУУЛСАН, ЖИНХЭНЭ ЧАНАРТАЙ, БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ АРД ТҮМЭНД ИРЭЭДҮЙ БАЙХГҮЙГ ОЙЛГО !!!
Бид үр хүүхдүүдээ - улс эх орныхоо ирээдүйг мунхаг улстөрчид, гэнэн түшмэдүүдийн зоргоороо тэнэглэлд нь өгч тоглуулсаар, харсаар суугаад байх уу?
Холбоотой нийтлэлүүд
Сэтгэгдлүүд