ЯАСАН Ч ЯАХАВ ГЭСЭН ХАНДЛАГАД СУРГАХ НЬ
Миний хүүхдүүдэд заадаг гурав дахь хичээл бол - ямар нэг зүйлд яасан ч яахав гэсэн ялгаагүй хандлага юм. Бодит байдал дээр би хүүхдүүдийг юунд ч сэтгэл зүрхнээсээ ханддаггүй байхад сургаж байдаг ба ингэхдээ үүнийгээ маш нарийн аргаар хийж байдаг. Би тэднээсээ миний зааж байгаа энэ зүйлүүдэд бүрэн өөрсдийгөө зориулж анхаарлыг минь өөртөө татахын тулд тэсэж ядахдаа суудал дээрээсээ өндөлзөн бие биентэйгээ бүр өрсөлдөж байхыг шаардаж байдаг. Ийм байхад нь багш дотроо баярлаж байдаг: энэ нь зөвхөн тэдэнд бус надад ч нэг тийм сэтгэгдэл төрүүлж байдаг билээ. Багш сэтгэл “өндөр” байхдаа маш сайхан санаачлагуудыг хүүхдүүдээр гаргуулж чаддаг билээ. Гэвч хонх дуугарангуут би хүүхдүүдийг урьд нь бид бүхний хамтран хийж байсан бүх зүйлүүдийг хаяж орхиод дараачийн хичээл рүү гүйхийг шаардаж байдаг. Хүүхдүүд маань яг л гэрийн цахилгаан хэрэгсэл шиг асаж бас унтарч байдаг. Хичээл дээр хийж байсан зүйл, үйл явц хичнээн чухал байсан ч хонхны дуу бол бүхнийг захирч байдаг юм аа. Энэ бол зөвхөн миний анги бус бусад бүх ангиудад ч хамаатай зүйл юм. Эцэст нь ийм нөхцөлд сурагчид юуг ч хэзээ ч бүрэн дүүрэн мэдэж ойлгож авч чаддаггүй.
Үнэн хэрэг дээрээ сургуулийн хонхууд бол ямар ч ажлыг дуусгахгүй байж болно гэдэгт сурагчдыг сургаж байдаг юм чинь ер нь юуг ч сэтгэл санаандаа нэг их ойрхон хүлээн авах хэрэг байгаа юм уу? Хонхон дуугаар амьдрах энэ олон жилүүд манай хүүхдүүдийг, хамгийн хүч чадалтай хэсгээс бусдыг нь, тогтоож өгсөн хуваарийг дагаж мөрдөхөөс илүү чухал зүйл гэж энэ дэлхий дээр үгүй гэдэгт сургаж байдаг юм. Хонхны дуунууд бол сургуульд сургах үеийн цаадах нууц логикийн илэрхийлэгч нь мөн бөгөөд түүний эрх мэдэл, хүч чадал нь ямар ч өршөөлгүй байдаг билээ. Хонхны дуунууд бидний өнгөрсөн ба ирээдүйг устгаж бүх завсарлагуудыг хооронд нь ижил адилхан болгож байдаг. Хэрэв газрын зургийг хийсвэрлэж хялбарчлах нь бүх голууд, уулуудыг хооронд нь ижилхэн болгодог боловч үнэн хэрэг дээрээ тэд бүгд хоорондоо огт өөр өөр байдаг билээ.
Хонхны дуунууд ямар ч зүйлийг бүр эхнээс нь яасан ч яах вэ гэдгээр дүүргэж орхидог юм даа.
Холбоотой нийтлэлүүд
Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.