ӨНӨӨГИЙН СУРГУУЛИУДАД ЗААДАГ ДОЛООН ХИЧЭЭЛ

Хүмүүс намайг зүгээр л мистер Гатто гэж дууддаг. Хорин зургаан жилийн өмнө надад илүү сайн сонголт байгаагүй учир би дунд сургуульд багшлах болсон билээ. Хэдийгээр миний диплом дотор намайг англи хэлний багш гэж бичсэн байдаг ч энэ нь миний юу хийдгээс жаахан өөр юм. Би англи хэл заадаггүй, би одоогийн энэ улсын сургуулийн систем өөртөө юуг чухал хэрэгтэй гэж үзсэн тэр зүйлүүдийг нь хүүхдүүдэд зааж байдаг, тэгээд яг энэ тал дээрээ сайшаал, шагналууд авч байдаг билээ.

АНУ-ын янз бүрийн бүс нутгуудад олон янзын сургалтын хөтөлбөрүүд байдаг ба тэдгээрийн агуулгууд өөр хоорондоо нилээд өөр өөр байдаг боловч Гарлемаас Холливуд хүртэл бүр газар сайгүй заагдаж байдаг долоон хичээл байдаг. Эдгээр хичээлүүд нь манай үндэстний сургалтын одоогийн хөтөлбөрийг бүрдүүлдэг бөгөөд тэдгээр нь таны төсөөлж байгаагаас ч илүүтэйгээр хүүхдүүдэд маань нөлөөлж байдаг юм. Энэ хөтөлбөрийн мөн чанарыг та бүхэн л одоо сайн ойлгосон, мэдэж байгаа байх даа. Та бүхэн мэдээж хэрэг, эдгээр хичээлүүдийг өөр өөрийнхөөрөө яаж ч дүгнэж болох авч би энэхүү номондоо аль болох “тавлахгүй” гэсэн зорилго тавьж байсан гэдэгт минь итгээрэй.

Үнэн хэрэг дээрээ чухамдаа яг эдгээр хичээлүүдийг би багшийн хувиар хүүхдүүдэд тань зааж өгч байдаг бөгөөд үүний төлөө та бүхэн надад цалин хөлс өгч байдаг юм даа.

За одоо, Та бүхэн өөрсдөө шүүн тунгаагаад үзээрэй.

ХИЧЭЭЛ № 1. ЯМАР НЭГ СИСТЕМГҮЙ БАЙДАЛД СУРГАХ НЬ

 Нилээд дээхэн Индиана мужийн Дюбуа хотоос Кэти хэмээх нэгэн эмэгтэй надад ингэж бичсэн байлаа:

Эдгээр жижигхэн хүүхдүүдэд том үзэл санаанууд ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Хамгийн чухал нь тэдний суралцаж байгаа тэр зүйлийн сонголт нь хэн нэгний тохиолдлын дурын санаа бодол төдий бус, эдгээр мэдээллүүд нь тэд нар урьдахыг нь чадан ядан залгихыг оролдож байхад нь дээрээс нь зүгээр л бороо шиг цутгаж байдаг юм биш, харин бүх зүйлүүдэд тодорхой систем гэж байдаг гэдгийг тэдэнд ойлгуулах явдал юм. Чухам үүнд л – бүх зүйлс хоорондоо харилцан холбоотой тухайг ойлгоход нь мөн аливаа мэдээллийг олон өнцгөөс нь харж бүрэн бүтэн болгож ойлгож сурахад нь туслахад сургуулийн гол зорилго орших учиртай...

Кэти эндүүрч байна. Харин ч яг эсрэгээрээ, миний хүүхдүүдэд зааж байдаг эхний хичээл бол ямар нэг системгүй байдлын хичээл юм. Миний зааж байгаа тэр бүх зүйл бодит амьдрал дээр гадна талдаа ямар ч зүйлтэй холбоогүй мэт зүгээр л хийсвэрлэлүүд л “өгөгдөж” байдаг юм. Юу ч юутай ч ямар ч холбоо, шүтэлцээгүй мэт. Би бүр хэтэрхий олон янзын зүйлүүд зааж байдаг – гаригууд орбитуудаараа хөдөлж байдаг тухай, их тооны хууль болон боолчлолын тухай, би тэдэнд шугам зураг, бүжиг, гимнастик, найрал дуу, танихгүй хүмүүс гарч ирвэл биеэ хэрхэн авч явах тухай, мөн түүнчлэн тэд нар магадгүй, хэзээ ч дахин харахгүй тэр танихгүй хүмүүстэй хэрхэн биеэ авч явах тухай, түймэр гарсан үед яах тухай, компьютерын программчлалын хэлүүд зааж байдаг, стандарт тест- шалгалтуудыг яаж давж гарах тухай, бодит амьдралтай ямар ч холбоогүй нь тодорхой, хүмүүсийг насаар нь бусад зүйлүүдээр нь ялгаварлаж үзэж байх туршлагыг би тэдэнд өгч байдаг юм... Тэгвэл эдгээрийн нэг нь нөгөөтэйгөө чухам ямар холбоотой юм бэ?!

Бүр ойрхноос харах юм бол хамгийн сайн сургуулиудад ч хичээлийн агуулга ба хөтөлбөр нь дотроо логик холбоо маш муутай байдаг ба тэдгээр нь дотоод зөрчлүүдээр дүүрэн байдаг. Багш нар бидний аз болоход, хүүхдүүд маань чанартай боловсрол гэдэг нэрээр халхавчлан тэдэнд хүчээр тулгаж байдаг эдгээр юмс, үзэгдлүүд нь бодит амьдралтай чухам ямар холбоо, шүтэлцэлтэй байдгийг бараг заадаггүй учир тэдгээр нь амьдрал дээр байнга зөрчилдөж байдгаас тэднийг барьц алдуулах болон бухимдан дургүйцэхэд хүргэж байдгийг үгээрээ илэрхийлж чадахгүй байгаа юм. Одоогийн боловсролын системийн зорилго бол ямар нэг тодорхой зүйлийг үнэхээр сонирхон судлахад сургах бус харин хүүхдүүдэд эдийн засаг, нийгэм судлал, байгалийн шинжлэх ухаануудын өнгөцхөн нэр томьёо төдийхнийг бүрэлдүүлэхэд оршиж байдаг. Гэсэн хэдий ч чанартай боловсрол нь юу ч байсан түүнийг бүх талаасаа нь гүн гүнзгий судлах гэсэн үг билээ. Хүүхдүүдийг хамтран бус ганц ганцаар нь ажиллуулж байдаг нь, хоорондоо бие биетэй нь бараг холбоогүй байлгадаг нь, мөн өөрсдөө ихэнх тохиолдолд эзэмшээгүй хэрнээ тэр “мэдлэг, туршлагаа” тэдэнд дамжуулахыг оролдож байгаа насанд хүрсэн олон хүмүүс хүүхдүүдийг бүүр цөхрөлд оруулж байдаг юм.

Эрүүл ухаантай хүмүүс хоорондоо холбоогүй элдэв факт баримтуудын цуглуулгыг бус харин цаад холбоо, утга санааг нь эрж хайж байдаг ба боловсрол нь тэдэнд мэдээллүүдийг боловсруулах болон тэдгээрт байгаа тэр утга санааг нь олж амьдралдаа хэрэглэж байх боломжийг олгодог. Утга санааг нь хайж олох гэсэн хүн төрөлхтний олон зууны хүсэл тэмүүлэл, чармайлт нь одоогийн энэ сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдийн зузаан баг, далдлалт ба хоорондоо холбоогүй шахам баримт фактууд мөн үнэн хэрэг дээрээ хийсвэрлэлүүд болох олон янзын онолуудаар бүр хэтэрхий их хөөцөлдөж байдаг одоогийн сургуулийн үйл ажиллагааных нь араас бараг харагдахаа больсон юм. “Алив үүнийг хийцгээе, хүүхдүүд ээ”, “одоо түүнийг хийцгээе” гэх мэт хамгийн энгийн уриалгууд дээр үндэслэсэн, бас нэг тийм далд утга бүхий одоогийн энэ боловсролын системийн сургууль дээр бол энэ бүхэн шууд илэрхий харагдахгүй байгаа боловч энэ бүх тоглоом болон үйл хөдлөлүүдийн ард хичнээн бага утга учир, агуулга байгааг хүүхдүүд маань өөрсдөө одоохондоо ухамсарлахгүй байгаа юм.

Байгалийн агуу дарааллуудыг төсөөлөөд үз л дээ – хүн төрөх ба түүний хөгжил, нар мандаж шингэх хөдөлгөөн, эртний тариачид, дархчууд, гуталчдын хийж байсан зүйлүүд, Талархлын баярын ширээг засах зэрэг эдгээр үйл ажиллагааны шат бүхэн бусад өөр үе шатуудтайгаа бүрэн зохицолтой байгаа нь түүний өөрийнх нь оршин байх эрхийг хангаж байдаг ба өнгөрсөн үеэр нөхцөлдөж ирээдүйг маань тодорхойлж байдаг билээ. Тэгвэл сургуульд зааж байгаа зүйлүүдийн дарааллууд тийм бус – нэг хичээлийн хүрээнд ч, нэг өдрийн хичээлийн хуваарийн хүрээнд ч тэр. Ер нь сургуулийн хичээлүүдийн хөтөлбөрүүд, хуваариуд, дэглэмүүд дэндүү хэвийн бус байна. Энэ бүхэнд дор хаяхад, бүр ойроос харах юм бол ямар ч утга, агуулга байдаггүй. Гэвч ховорхон багш бүх нийтийн боловсролын систем - сургуулийн болон багшийн талаарх хоосон номлолуудыг зүрхлэн шүүмжилж чадах ба учир нь дээр үеэс л ингээд яваад ирсэн болохоор бүх зүйлийг яг ийм л хэлбэрээр нь хүлээн авч байх ёстой гэж тэдэнд тулгасан байдаг юм.

Би энэ дэлхийн бүх зүйл хоорондоо холбоо, шүтэлцээтэй бүрэн бүтэн байдгийн яг эсрэг хоорондоо бараг холбоогүй зүйлүүд мөн тэдгээрийг бүүр асар жижиглэн тэдэнд зааж сургахыг оролдож байдаг: миний энэ хийж байдаг зүйл нь телевизорын суваг эргүүлж байгаатай илүү төстэй – ямар нэг логик дараалал бий болгохын оронд нэгэн зэрэг олон сувгууд эргүүлэн үзүүлж байгаа юм шиг. Эцэг, эх нь хоёулаа бүр хэтэрхий их цаг наргүй ажиллахад хүрч байдгаас, эцэг эхчүүд байнга ажлаа солиход хүрч байдгаас, гэр бүлүүд байсхийгээд л дандаа нэг тийш нүүх болж байдгаас, томчуудын хэн нэгэн дэндүү амбицтай байгаагаас эсвэл өөр зүйлээс шалтгаалж одоо Хүний Орон Гэр гэдэг хий үзэгдэл мэт болсон энэ нийгэмд гэр бүлийн хэвийн амьдралыг ядаж одоогийн байгаа байдалд нь тогтоон барьж байхад бүх зүйл бүр дэндүү ойлгомжгүй болоод байгаа юм. Хүмүүсийн толгой дээр энэ бүхэн дээр нэмэгдээд тэдний хүүхдүүдийг нь боловсрол гэж нэрлэсэн эдгээр эмх замбараагүй зүйлүүдийг өөрсдийнх нь хувь заяа - гарцаагүй байдал мэт хүлээн авахад сургаж байдаг сургууль бас нэмэгдэж байдаг.

Энэ бүхэн бол миний заадаг нэгдүгээр хичээл юм.

 

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг