Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү ёс зүйн дүрмийн зорилго нь “Монголын Үндэстний Чөлөөлөх Хөдөлгөөн” нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага (цаашид МҮЧХ ТББ гэх)-аас МҮЧХ ТББ-ын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд болон бүх гишүүдийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс зүйн хэм хэмжээг томьёолон баталж, түүнийг байгууллагын үйл ажиллагааны бүхий л явцад бүх гишүүдээр мөрдүүлэн хэвшүүлэхэд оршино.

 

Хоёр. Ёс зүйн хэм хэмжээ

2.1. Энэхүү дүрмийг МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн бүх гишүүд дагаж мөрдөнө.

2.2. МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн бүх гишүүд нь хамт олон, иргэд, бусад байгууллага, гаднын аливаа байгууллагын төлөөлөгчтэй харилцахдаа энэхүү дүрэмд тусгасан хэм хэмжээг өөрийн биеэр үлгэр дуурайл болохуйц биелүүлж байна.

2.3. МҮЧХ ТББ-ын тэргүүнээс эхлэн удирдах зөвлөл нь гишүүдэд хариуцуулсан ажил, үүргийн биелэлтэнд хяналт тавин ажиллах ба ажиллах таатай орчин бүрдүүлж, тохиромжтой хэлбэрээр гишүүдийнхээ саналыг сонсож байх, гишүүдийн хооронд үл ойлголцол, зөрчилдөөн үүсэхээс сэргийлэн ажиллана.

2.4. МҮЧХ ТББ нь гишүүд хоорондын үзэл бодлоо илэрхийлэх, харилцан хүндэтгэлтэй хүлээцтэй хандах, өсөж хөгжих, танин мэдэхүйн болон мэдлэг, ур чадвараа сайжруулах, бие биенээсээ суралцах, хамтран баг болж үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө байна.

2.5. Дэмжигч болон бусад гишүүдтэйгээ эелдэг боловсон харилцаж, байгууллагаас зохиогдож буй нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцох.

2.6. Гишүүн нь МҮЧХ ТББ-ыг төлөөлөн бусадтай харилцахдаа байгууллагын нэр хүндийг унагах аливаа мэдэгдэл, сурталчилгаа болон МҮЧХ ТББ-ын зорилго, үзэл баримтлалаас эсрэг утга агуулга бүхий тайлбар хийхгүй байх.

2.7. МҮЧХ ТББ-ын нь гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг таниулах, хэвшүүлэх, сэргээн санах, улмаар ёс зүйтэй байхад нь туслах зорилгоор холбогдох сургалт, семинарыг шинэ гишүүдэд орох, хуучин гишүүдэд сануулах, бататгах давтамжит сургалтыг жил бүр зохион байгуулна.

2.8. МҮЧХ ТББ-ын “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ”, “Дотоод үйл ажиллагааны журам” болон холбогдох зааврыг чанд сахин биелүүлнэ.

 

Гурав. Хориглох үйлдэл

3.1. Тамга тэмдэг, албан бланк, лого, туг далбаа зэрэг МҮЧХ ТББ-ыг илэрхийлэх, төлөөлөх зүйлсийг зориулалтын бусаар эсвэл хувийн зорилгод ашиглахыг хориглоно.

3.2. “Гишүүдийн ёс зүйн дүрэм”, “Соёлын хэм хэмжээ”, “Дотоод үйл ажиллагааны журам”-ын хүрээнд хэлэлцсэн асуудлууд, байгууллагын хурлууд болон байгууллагын нууцлалтай холбоотой бичиг баримтыг гадагш нь дамжуулах, задруулахыг хориглоно.

3.3. Байгууллагын байранд архи согтууруулах ундаа, мансууруулах болон бусад хориотой бодисуудыг хэрэглэх, хадгалах, борлуулах, үйлдвэрлэх, тараахыг хориглоно.

3.4. Байгууллагын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг бусдад уриалах, хэрэглэсэн үедээ ирэхийг хориглоно.

3.5. Зөвшөөрөлгүй гаднын хүн дагуулж орохыг хориглоно.

3.6. Ажил үүрэгтэй холбоогүй эд зүйлсийг байгууллагын байранд түр хугацаагаар хадгалах, байрлуулахыг хориглоно.

3.7. Бүдүүлэг зан авир гаргах, чанга дуу чимээ гаргах, маргалдах, бусад гишүүдийн санал сэтгэгдлээ хэлэх боломжийг тасалдуулах, хаах, бусадтай зүй бусаар харьцахыг хориглоно.

 

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг