- Нийтлэлч: Д. Болор
Оригинал нэр: Sicko
Нэр: “Жаахан өвдөх л байх” / Эрүүл мэндийн оршуулга /
Гарсан он: 2007
Киноны төрөл: Баримтат кино
Найруулагч: Майкл Мур / Michael Moore http://michaelmoore.com
- Нийтлэлч: Д. Болор
CNN: "Ийм юм байж болмооргүй, уг нь"... гэвч бодит байдал ийм л байгаа!
- Нийтлэлч: Д. Болор
Оригинал нэр: Capitalism: A Love Story
Нэр: Капитализм: Нэгэн хайрын түүх
Гарсан он: 2009
Улс: АНУ
Төрөл: баримтат кино
Найруулагч: Michael Moore
- Нийтлэлч: Д. Болор
Энэ баримтат кинонд “non plane theory” буюу 9/11-ний алан хядах үйл ажиллагааг дамжуулж байсан телевизийн нэвтрүүлгүүдээр бидэнд харуулж байсан шиг 2 өндрийг нисэх онгоцууд үнэн хэрэг дээрээ огт мөргөөгүй, харин тэдгээрийг бүгдийг нь компьютерын аргаар зурсан онгоцууд байсан гэдэг онолыг хамгийн дэлгэрэнгүй тайлбарлан харуулдаг. Энэ кинонд бидэнд харуулж байсан гэхдээ сайн ажиглан харвал бие биенийгээ харилцан үгүйсгэж байгаа олон видео бичлэгүүд болон кадруудыг мөн энэ шууд нэвтрүүлгүүдийг хөтөлж байсан хөтлөгчид “тохиолдлын гэрчүүд”-тэй телефон утсаар ярилцаж байсан яриануудыг бас энэхүү агуу том залиланд оролцсон телевизийн компаниуд энэ “захиалгат ажлыг” гүйцэтгэхдээ гаргасан олон алдаануудыг нь дэлгэрэнгүй задлан шинжилдэг.
- Нийтлэлч: Д. Болор
Энэ баримтат кинонд 2001 оны 9-р сарын 11-нд Нью-Йоркт Дэлхийн худалдааны төвийн 2 цамхгийг онгоцоор дайрсан эмгэнэлт үйл явдалд Джордж Буш ямар нэг талаар холбоотой байсныг мөрдөн сурвалжилсан тухай үзүүлдэг. Энэ кинонд терроризм, алан хядагчдыг чухам хэн ямар зорилгоор хаанаас гаргаж ирсэн тухайг бас өгүүлдэг. Энэ киног бүтээсэн хүмүүс 9/11-ний террор ажиллагаа бол америкийн дээд элитүүд энэ өдөөн хатгалтыг зориуд хийж үүгээр далимдуулан олон улсад цэргийн түрэмгийлэл үйлдэж байх, улс орнуудын байгалийн нөөц баялгуудыг нь булаан авахад хэрэглэж байх тохиромжтой хэрэгсэл нь болсон гэж үзэж байгаа ажээ... Мөн Бушуудын гэр бүл бен Ладеныхны гэр бүлийн хоёр үеийнхэнтэй цаагуураа нягт холбоотой байсныг мөрдөн сурвалжилдаг...
- Нийтлэлч: Д. Болор
/Хавтасны дээд талд: "Роджер бид хоёр" киног бичиж найруулсан, мөн "Тэнэг цагаан арьстнууд" номыг бичсэн автор/
Оригинал нэр: Bowling for Columbine
Нэр : Колумбины боулинг тоглоом
Бүтээсэн: Герман, АНУ, Канад
Гарсан он: 2002 он
- Нийтлэлч: Д. Болор
Марс гариг дээр нар шингэж байгаа нь. 2005 оны 5- сарын 19,
photo by Mars Exploration Rover
МАРС ГАРИГИЙН НУУЦААС
/баримтат кино/
Энэ кино бол бидэнд албан ёсоор харуулж байдаг улаан өнгөтэй Марс гариг биш харин Дэлхий гаригийн хүмүүс бидэнд маш танил, бараг манай дэлхийн газрын өнгүүдтэй ижил өнгүүдтэй, тэр байтугай бүүр цэнхэр өнгийн тэнгэртэй Марс гаригийн тухай баримтат кино юм. Та үүнийг энэ баримтат киног үзээд шалгаж болно.
- Нийтлэлч: Д. Болор
Энэ баримтат кинонд “Сэтгэл мэдрэл судлал” хэмээх дэлхийн хамгийн амжилтай явж байгаа залилангуудын нэг хэрхэн яаж үүсэж хөгжсөн тухай өгүүлдэг. Энд бас сэтгэл мэдрэл судлал нь хэрхэн яаж шинжлэх ухааны нэг салбар болж тогтсон тухай гардаг. Дундад зуун, Шинэ Эрин, нацизмын эрин, ЗХУ-ын тоталитар дэглэм, орчин үеийн америкийн сэтгэл судлалын тухай тэр болгон хүмүүсийн мэддэггүй талыг нь сөхөн харуулдаг.
- Нийтлэлч: Д. Болор
Оригинал нэр: Wag the Dog
Нэр: Сүүл нь нохойгоороо шарвах нь
Гарсан он: 1997 он
Бүтээсэн студи/улс: New Line Cinema, АНУ
Төрөл: инээдмийн кино
Найруулагч: Бэрри Левинсон
Дүрүүдэд: Дастин Хоффман, Роберт Де Ниро, Вуди Харрельсон, Энн Хэч, Денис Лири, Кэтрин О'Хара, Уилли Нелсон, Мерл Хаггард, Кирстен Данст, Джон Майкл Хиггинс, Сьюзи Плэксон, Уильям Х. Мэйси, Андреа Мартин
- Нийтлэлч: Д. Болор
Өнгөт гэх хувьсгалаар устаж алга болсон Югославын холбооны бүгд найрамдах улс, мөн 2004 оны улбар шар хувьсгалаар самруулсан Украйн улс, өнгөт хувьсгалын шуурганд уруудсан Гүрж гээд цааш үргэлжилнэ. Энэ бүх төрийн эргэлтүүдийг зориуд гадна талаас нь зохион байгуулж өдөөн турхирч санхүүжүүлэхэд Барууны тусгай албадуудын гүйтгэсэн, одоо гүйцэтгэж байгаа үүрэг ролийн тухай, мөн тэднээс элдэв гоё марзан нэрийн доор хилийн чанадаас доллараар санхүүжиж байгаа "засгийн газрын бус" гэгч байгууллагуудын гүйцэтгэж байгаа ил далд үүрэг ролийн тухай Францын хэсэг теле сурвалжлагчид тэдгээр улс орнуудад газар дээр нь очиж энэхүү баримтат кино бүтээсэн нь жинхэнэ дуулиан тариад байгаа билээ.
- Нийтлэлч: Д. Болор
Чи харийн хулхи үзэл суртлын ухуулгад хэр их живсэн байх тусам
Чин үнэний дуу хоолой чамд Туйлшрал мэт санагдаж байгаа!
- Нийтлэлч: Д. Болор
Венесуэл улс бол дэлхийн газрын тосны 3 дахь том нийлүүлэгч орон билээ. Гэвч Барууны үндэстэн дамжсан компаниудын талыг баримтладаг, тэдний гар хөлүүд - "тавдугаар цуваа" нь энэ улсын засгийн эрхэнд гарсан байсан тэр он жилүүдэд венесуэлийн ард түмний дийлэнх олонх нь ажилгүйдэл, ядуурал, архидалт, янхандалтад живж энэ улс оронд нийгмийн шударга бус байдал, авилгал газар авсан байсан юм. 2001 онд Ирландын телевизийн хэсэг зураглаачид Венесуэл орны тухай, Хьюго Чавесын тухай баримтат киноны зураг авахаар энэ улсад ирээд гэнэтхэн өөрсдөө ч мэдэлгүй төрийн эргэлтийн яг төвд нь орчихсоноо ойлгосон байна.