Зохиомж
  • Mongolia (MN)

 

Тус вэб сайт / блог анх 2008 оны 3 сараас эхлэн www.ubman.mn домен нэртэйгээр интернэтийн орчинд мэндэлсэн түүхтэй.
1990 оны төрийн эргэлт-ардчилсан хувьсгалын үр дүнд Барууны зүгээс ил далд аргаар тулгаж нутгийн ардчилагчдын уухайлан хүлээн авсан неолибералч загварт автан "ардчилсан" Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр даруй хамгийн түрүүнд "барууны жишгээр" хувийн эзэмшилд очиж манай улсын хяналтаас гаргасан билээ. Тэр цагаас одоо "чөлөөт" гэдэг нэр хоч авсан олонх хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бараг дан ганц АНУлс болон Барууны бүлэглэлийн эсвэл илэрхий неолибералч нийтлэлийн бодлого бүхий гадаадын мэдээллийн агентлагуудаас "мэдээгээ авч" дамжуулан цацаж ирсэн билээ. Гэвч энэхүү одоо ч цацсаар байгаа мэдээ, мэдээллүүд гэгч нь бодит байдлаас ихээхэн зөрүүтэй байсаар ирсэн юм. Үүнийг хэрвээ өөр хэлүүд дээр, өөр олон эх үүсвэрүүдээс ялангуяа неолибералч үзэл суртлын тарьж байгаа гай зовлонг эсэргүүцэж байгаа улс орнууд болон дэвшилтэт хэвлэлүүдийн бичиж байгаа мэдээллүүдийг байнга ажиглан харж бас дэлхийн шилдэг судлаачдын бүтээл туурвил номыг олж цуглуулж уншиж энэ бүхнийг монголчууд бидний өнөөгийн энэ амьдрал аж байдал, Монгол улсын гэлдэрч байгаа харийн замналтай холбож эргэцүүлэн бодож үүний учир шалтгаан, энэ бүхнийг хүчээр болон арга залиар зүтгүүлж байгаа гадаад дотоод хүчний цаад зорилго сэдлийг олж харахыг хичээн олж авсан мэдээллээ тунгаан задлан шинжлэхийг оролддог бол хялбархан анзаарах байсан билээ. Өнөөгийн энэ "ардчилсан" "чөлөөт" сэтгүүлчдийн мэдээллүүдийг анзааран ажиглавал тэдгээр мэдээллүүдийн дотроос Монголын ард түмэнд хамгийн чухал, ард түмний маань өнөө болон ирэдүйн хувь заяанд ач холбогдолтой байж болох мэдээллүүдийн талаар зөөлхөн хэлэхэд дутуу, таг чиг дүлий дүмбэ өнгөрөөж ирсэн юм.
Анхны санаа сэдэл анхны нийтлэл гэх мэт
Тус сайтанд нийтэлсэн бүх нийтлэлийг эзэмшигч өөрөө бичсэн орчуулсан.
Зарим нэг нийтлэлийн авторыг жич нь тавьсан байгаа.
5 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 5.00
Сайтны тухай - 5.0 out of 5 based on 2 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд