Шинэ гарсан ном
  • Mongolia (MN)

Яг одоогоос 70 жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд "холбоотон" нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиослож байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорхи үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.
 
Энэ дайны дараа 1946 онд хүн төрөлхтний түүхэнд гарсан хамгийн аймшигт энэ дайны буруутнуудыг – Гитлерийн нацист Германы цэргийн зарим гэмт хэрэгтнүүдийг үйлдсэн гэмт хэргүүдийнх нь төлөө Нюрнбергийн Олон улсын Дээд Шүүхээр шүүж тэдэнд зохих ялыг нь оноосон юм. Гэвч тэдгээр цэргийн гэмт хэрэгтнүүд бол энэ аймшигт дайныг гардан хийсэн, энэ аймшигт гэмт хэргийг үйлдсэн зөвхөн гүйцэтгэгчид байсан бөгөөд харин энэ дайныг бүүр эхнээс нь захиалсан, мөн зохион байгуулж турхирсан, эндээс асар их ашиг хонжоо олж гарсан жинхэнэ эзэд - Гитлерийн нууц ноёд - энэ дайны буруутнууд нь хөшигний ард сугаран үлдэж чадсан юм...Өнөөдөр тэр үйл явдлуудаас хойш 70 жилийн дараа Барууны улстөрчид болон тэдний цаад эзэд нь болох санхүүгийн олигархууд одоо Европ тив болон Ойрхи Дорнодод нацизм-фашизмыг дахин амилуулж хүн төрөлхтнийг дэлхийн дайнд түлхэж байгааг бид бүхэн харж сонсож ажиглаж байгаа билээ.

 

Тэд өнгөрсөн энэ дайны бүх хүнд хүчрийг үүрч гарч асар их гарз хохирол амсан байж энэхүү Агуу Ялалтыг байгуулсан ЗХУлс-ОХУлсын эсрэг одоо мэдээллийн элдэв гүтгэлэг дайралтуудыг зохион байгуулж мөн санхүү-эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авах, хил залгаа улс орнуудыг нь эзлэн авч түшиц газраа болгож байгаа. Мөн саяхнаас "ардчилсан" Украйны засгийн эрхэнд илэрхий фашист-нацистуудыг гарган тавьж ОХУлс уруу турхирч тэднээр дайн өдөөлгөхөөр оролдож байгаа нь үнэн хэрэг дээрээ Барууны гүрнүүд ОХУлсын эсрэг цаашилбал Евразийн бүх ард түмнүүдийн эсрэг ээлжит түрэмгийлэл - дайн зарлаад байгааг нь баталж байгаа хэрэг юм. Хэрэв Түүхийг гүнзгийхэн судлаад үзвэл англисаксууд ер нь бүх түүхэн туршдаа бусдын гараар/цусаар бусдын нутаг дэвсгэр дээр өөрийнхөө ашиг хонжооны төлөө "дайтах"-ыг илүүд үзэж ирсэн "өвөрмөц араншин уламжлал"-тай бөгөөд тэд одоо ийм "уламжлалт" "хороо найруулж” одоогийн энэ хүйтэн дайныг удалгүй халуун цөмийн дайн болгон өргөжүүлэн өдөөхөөр зорьж байна!

 

Үүгээрээ тэд өнөөгийн манай дэлхийн бүх ард түмнүүдийг долларын бүрэн боолчлолын дөнгөнд хийсэн байгаа Барууны цөөхөн элитийн үнэмлэхүй жанжлал, дангаар ноёрхол - жирийн хүн зонг үзэн ядагч либерал фашист үзэл суртал бодлогоо цаашид ч хадгалсаар байхыг, бусад улс үндэстнүүдийг "ардчилал, чөлөөт зах зээл" гэгчээр хууран мэхэлж булаан дээрэмдэж цөлмөн хоосолж байгаа паунт-долларыг цаашид ч энэ хэвээр хадгалж үлдэхийг мөн дэлхийн бусад улс үндэстнүүдээс олон жилийн турш “цаасан” доллар, "цаасан" паунт, "цаасан" еврогоороо хүчээр сольж авч ийнхүү үнэгүй зээлээр аваад тансаглаад хэрэглэчихсэн асар их өрөө ингэж цайруулахыг зорьж байна...Өнөөдөр АНУлс 18,3 их наяд долларын өртэй, Европын Холбоо 17 их наяд еврогийн өртэй байгаа бөгөөд тэд энэхүү асар их өр-зээлээ төлөх ямар ч чадавхи, шансгүй болчихоод байгаа билээ...

1 тэрбум = 1000 сая = 1 000 000 000 бол 1 их наяд = 1000 тэрбум = 1 000 000 000 гэсэн үг!

Ер нь аливаа дайн, тэр тусмаа дэлхийн хэмжээний, олон улс үндэстнүүдийг хамарсан дайн дажин бол юуны өмнө бусад ард түмнүүдийн хөрөнгө баялагийг нь, байгалийн болон хүн ардынх нь эрдэм мэдлэг, ажиллах хүч бусад боломжуудыг нь элдэв аргаар булаан завшихын төлөө, өрсөлдөгчдийгөө эдийн засгийн бүслэлтэнд шахан оруулж улс үндэстнийх нь хөгжил дэвшлийг улдан чангааж улмаар эрхшээлдээ оруулах зорилготой байдгийг, харин коммунизм-ардчилал-либерализм гэх мэт үзэл суртлын нэр хаяг шошго бол энэхүү цаад сэдэл, чин зорилгуудыг нь жирийн олонхиос нуун халхлах гэсэн зорилготой баг гэдгийг ойлгон ухаарах цаг болжээ!

 

Үүний зэрэгцээ Барууны олигарх бүлэглэлүүдийн гадна талаас явуулсаар ирсэн элдэв зориудын явуулгуудын "ачаар" улс нийгэмд нь үүссэн түр зуурын бухимдал,  хүндрэлийг нь ашиглаж хүн зоныг нь хууран мэхэлж улс эх орныг нь урвагчидтай нь хамт эзлэн авч худал амалж байгаад бүх зүйлийг нь нураан самарч колоничлолын дарамт, зориудаар өр зээлэнд унагаж хойч ирээдүйг нь боолчлолын дөнгөнд хийх гэсэн зорилго бүхий харийн хоосон “инээсэн” чивэлт баг нь гэдгийг бид эцсийн эцэст ойлгож ухаарч сэрэх сэхээрэх цаг хэдийнэ ирээд байна.

Энэ ном Интер мөн Мир номын сүлжээ дэлгүүрүүд болон Билэг их дэлгүүрийн номын худалдаанд бий.

 

 
Энэ номын талаархи бүх сэтгэгдлийг тус сайтны е-майл хаягаар хүлээн авах бөгөөд энэхүү түүхийн талаархи хэлэлцүүлэгт та бүхнийг урьж байна.
3.4117647058824 1 1 1 1 1 1 1 1 1 1 Одоогийн үнэлгээ= 3.41

Comments  

buugii
+2 # buugii 2016-12-26 10:39
энэ номнуудыг бүгдийг нь худалдаж авмаар бна
Гитлерийн нууц ноёд - Гитлерийн ард хэн зогсож байсан бэ? - 3.4 out of 5 based on 17 votes

Онлайн уншигчид


Олон нийтийн сүлжээнүүд