МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

Вашингтоны эрх баригчдын хүсэл эрхшээлээр АНУлс сүүлийн бүхэл бүтэн 12 жилийн турш дайны нөхцөл байдалд байна. Афганистантай, Ирактай, Сомалитай, Ливитэй, Пакистантай, Йементэй мөн бараг Сиритэй (энэ улсыг довтлох боломж хэвээр байгаа!), мэдээжийн хэрэг Ирантай. Энэ бүх дайн дажингууд АНУлсыг асар их өрөнд унагаж мөн түүний олон улсын нэр хүндийг унагасан ба тэнд олон цэрэг дайчид маань алагдаж мөн түүнчлэн манайхны довтолгоонд өртсөн энэ улсуудын олон мянган энгийн оршин суугчид амь насаа алдсан билээ. Эдгээр дайн дажингуудын нэгийг нь ч эрүүл ухаанаар тайлбарлах боломжгүй бөгөөд энэ дайнуудыг өдөөх ямар ч ил тод шалтгаан шалтаг гэж байгаагүй юм.

Эх үүсвэр: Washington drives the World toward War

http://www.paulcraigroberts.org/2013/12/14/washington-drives-world-toward-war-paul-craig-roberts/

Товч танилцуулга: Пол Грейг Робертс бол Рейганы засаг захиргаанд АНУ-ын Сангийн сайдын орлогч, эдийн засгийн бодлогын зөвлөх асан, өнөөгийн Бүгд найрамдах намын нөлөө бүхий гишүүн юм. Одоо Хуверийн Их сургууль (Hoover Institution)-ийн эдийн засгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, нэрт нийтлэлч, “The Washington Times” сонины нэг тогтмол буланг хөтлөгч.

Вашингтоны эрх баригчдын хүсэл эрхшээлээр АНУлс сүүлийн бүхэл бүтэн 12 жилийн турш дайны нөхцөл байдалд байна. Афганистантай, Ирактай, Сомалитай, Ливитэй, Пакистантай, Йементэй мөн бараг Сиритэй (энэ улсыг довтлох боломж хэвээр байгаа!), мэдээжийн хэрэг Ирантай. Энэ бүх дайн дажингууд АНУлсыг асар их өрөнд унагаж мөн түүний олон улсын нэр хүндийг унагасан ба тэнд олон цэрэг дайчид маань алагдаж мөн түүнчлэн манайхны довтолгоонд өртсөн энэ улсуудын олон мянган энгийн оршин суугчид амь насаа алдсан билээ. Эдгээр дайн дажингуудын нэгийг нь ч эрүүл ухаанаар тайлбарлах боломжгүй бөгөөд энэ дайнуудыг өдөөх ямар ч ил тод шалтгаан шалтаг гэж байгаагүй юм. Гэвч, мэдээжийн хэрэг, эдгээр дайн дажингууд нь манай цэргийн аж үйлдвэрлэлийнхэнд мөн тагнуулын тусгай албадад чөтгөр шиг ашиг хонжоотой байдаг билээ.

Мөн эдгээр дайн дажингууд нь АНУлс дотор цагдаагийн улсыг байгуулахад нь халхавч шалтаг болж өгсөн ба мөн түүнчлэн Израилийн ашиг сонирхлуудад үйлчилсэн юм. Учир нь Иордан голын баруун эргийг бүхэлд нь булаан эзэлж өөртөө нэгтгэн авах замд нь саад болоод байсан бүх тотгоруудыг арилгаж өгсөн билээ.

Гэвч эдгээр улс орнууд ард түмнүүдийн гай зовлон хэлмэгдлүүд болон гарз хохирлууд үргэлжилсээр байгаа хэдий ч эдгээр дайн дажингууд нь ДЭЛХИЙН дайнтай юугаар ч харьцуулшгүй өчүүхэн юм. Тэр тусмаа дэлхийн дайнд цөмийн зэвсэгтэй улс гүрнүүд эсрэг талууд болон хоорондоо дайтаж эхлэх юм бол шүү.

Вашигтоны зүгээс Орос ба Хятадын эсрэг өдөөхөөр завдаж буй энэ дайн манай гаригийн хүн төрөлхтний хувьд эцсийн сүйрэл, мөхлийн дайн болох болно. Яг ийм дайны зүг Вашингтон АНУлс болон мөн түүнчлэн НАТО-г, түүний хамт өөрийн бусад дагуулууд - тоглоомын улсуудаа итгэлтэйгээр хөтөлсөөр байна. Энэ “сүүлчийн” дайныг өдөөхөд Вашингтоныг түлхэж байгаа олон хүчин зүйлүүд байгаа. Гэвч тэдгээрийн дундаас хамгийн увайгүй нь “Америкийн онцгой бүрэн эрхийн тухай номлол” гэгч юм.

Өөрөө өөрсдөдөө тунхагласан энэхүү номлолынх нь дагуу АНУлс бусдаас өөр, онцгой бүрэн эрхтэй улс ажээ. Тэдний энэ номлолоор бол хүн төрөлхтний түүх өөрөө АНУлсыг бусад улс орнуудад ардчилал болон капитализмыг тулган хүлээлгэх учиртай Дэлхийн Жанжлагч хэмээн сонгосон гэж үздэг. Энэхүү зорилгынх нь гол цаад санаа нь АНУлсын засгийн газрыг хүн төрөлхтний бүх ёс суртахууны дээр, бүх хууль ёсны дээр түүний дотор мэдээжийн хэрэг олон улсын эрхзүйн дээр нь гаргаж тавихад оршдог.

Ийм болохоор АНУлсуудын засгийн засгийн түшмэдүүдээс хэнийг нь ч, манай улсад бусад улс орнуудын зүгээс ямар нэг аюул занал учруулаагүй байхад нь худал шалтгаар довтлон орж дайн өдөөснийх нь төлөө, энгийн номхон иргэдийнх нь эсрэг цэргийн хүнлэг бус ажиллагаа явуулж үхлийн цохилтууд хийснийх нь төлөө хариуцлагад татаж болохгүй ажээ! Гэвч тэдний энэ үйлдлүүд бол эргэлзэх зүйлгүйгээр олон улсын эрх зүйн хэм хэмжээний дагуу мөн Нюрнбергийн дээд шүүхээс тогтоосон тэр стандартуудын дагуу цэргийн хүнд гэмт хэргүүд мөн юм.

Түүнчлэн АНУлсын засгийн газраас хэн нь ч АНУлсын хууль эрхзүй болон Женевийн Конвенцоор хориглосон байдаг хүнийг эрүүдэн тамласан үйлдлүүдийнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээгээгүй билээ. Америкчуудын үндсэн хуулийн эрхүүдийг олон удаа зөрчиж - зохих зөвшөөрөлгүйгээр иргэдийг сэм мөрдөн мөгшиж байгаагийнхаа төлөө, иргэдийн хувийн амьдралд нь хөндлөнгөөс халдаж байгаагийнхаа төлөө, прокурорын тогтоолгүйгээр гэрт нь дайран орж нэгжиж байгаагийнхаа төлөө, иргэдийг шүүхийн шийдвэргүйгээр хорьж саатуулж цаашилбал бүр алж хороож байгаагийнхаа төлөө, тэдэнд хуулийн хамгаалалт өгөхөөс татгалзаж байгаагийнхаа төлөө, хэн ч үл мэдэх далд “нууц” мэдээлэл гэгчийг үндэслэж иргэдэд ял тулган тасалж байгаагийнхаа төлөө тэдний хэн нь ч ямар ч хариуцлага хүлээдэггүй билээ. Энэ жагсаалтыг цааш нь үргэлжлүүлж болно оо.

Бүх утгаараа нацист Германыг дахин амилуулж байгаа энэ засгийн газарт ямар гээчийн ер бусын мөн онцгой юм байгаа юм бэ гэдгийг манай жирийн цөлх иргэд бодож эргэцүүлэх цаг аль хэдийнэ болсоон.

Өнөөгийн энэ хавтгай суртал ухуулга америкийн ард түмэнд өөрсдөд нь “бусдаас онцгой хувь заяатай, бүрэн эрхтэй” гэж итгүүлж үнэмшүүлж байгаа нь тэд хүнлэг байдлаа, хүн ёсоо алдан гээхэд зайлшгүй хүргэж байна. Жишээлбэл, АНУлсын цэргүүд өөрсдөө бичлэг хийж авсан байсан нэг видеог Бредли Мэйнинг дэлхийн олон нийтэд дэлгэн илчилсэн билээ. Тэрхүү видео бичлэг дээр америкийн цэрэг дайчид алс холын нэг орны нэг хотын гудамжаар давхиж явахдаа инээд наргиан болгох үүднээс энгийн номхон ямар ч буруугүй иргэд рүү нь гал нээж буудан хороож байгаа нь харагддаг.

“Иргэдийн эрх чөлөөг хамгаалах америкийн холбоо” мэтийн байгууллага мөн үндсэн хуулийн эрхүүдийг хамгаалах зорилготой цөөхөн тооны бүлгэмүүд болон цөөн хэдхэн блогеруудаас бусад АНУлсын бүх иргэд, үүнд христийн сүмийн нийгэмлэгүүдийг ч оруулаад, цөмөөрөө манай засгийн газрын зүгээс байнга гарч байдаг хууль дүрэмгүй, ёс жудаггүй байдал ба мөн ёс суртахуунгүй хоёр нүүрт араншинг нь үл харгалзан түүний “доор нь хэвтээд” өгсөн байгаа билээ. Гэхдээ тэд нар үүнийгээ нэг их онцгой эсэргүүцээд байлгүй хийцгээсэн юм шүү!

Ийнхүү эрх баригчдын явуулж байгаа бодлогынх нь ийм ёс суртахуунгүй байдлыг шүүмжлэхгүй байгаа нь Вашингтоныг улам гааруулж байгаа бөгөөд тэр цааш давран даян дэлхийд бүрэн ноёрхлоо тогтоох замд нь саад тотгор болж байгаа Орос болон Хятадад үзүүлж байгаа бүх төрлийн дарамт шахалтаа улам нэмэгдүүлсээр байна.

1991 онд ЗХУлс задран унаснаас хойших 22 жилийн турш Вашингтон Оросын эсрэг далд сулруулах ажлаа явуулсаар л байна. Рейган Горбачёв нарын хооронд хүрсэн байсан гэрээ тохиролцоог үл хэрэгсэн Вашингтоны зүгээс амлалтаасаа ухарч НАТО-г дорно зүг улам тэлсэн ба одоо энэхүү цэрэг-улстөрийн байгууллагадаа Дорнод Европын улсууд болон Балти орчмын бүгд найрамдах улсуудыг мөн татан оруулсан байгаа. Ийнхүү Оросын яг бөөрөнд нь хилийнх нь дагуу тэд цэргийн баазуудаа байгуулсаар байгаа билээ. Одоо Вашингтон ЗХУлсын бүрэлдэхүүнд байсан Гүрж ба Украйн улсуудыг НАТО-д татан оруулах ажиллагаа явуулж байна.

Оросын хилийн дагуу цэргийн баазуудаа байгуулж пуужингийн төхөөрөмжүүдээ тараан байрлуулж байгаагийн цорын ганц шалтгаан бол Орос улс АНУлсын дэлхийд ноёрхох гэсэн санаархлыг сөрөн зогсох чадвартай цорын ганц улс төдийгүй үүнийг хийхийг оролдож байгаа явдал юм.

Энд зориуд тэмдэглэн хэлэхэд, энэ үед Орос улс өөрийн хөрш энэ улсуудад ямар ч аюул занал учруулаагүйгээр барахгүй, Гүрж Өмнөд Осетид дайран орсонд хариуг нь өгснөөс бусад тохиолдолд АНУлсын зүгээс түүний эсрэг хийж буй өдөөн хатгалтуудад ч хариуг нь барихгүй, ер нь маш даруухан хүлээцтэй байр суурьтай байгаа билээ.

Гэвч одоо зарим нэг зүйл өөрчлөгдсөн байгаа. Учир нь Джордж Буш ерөнхийлөгч байхдаа АНУ-ын цэргийн номлолд өөрчлөлт оруулж манай цөмийн зэвсгийн зориулалтыг “батлан хамгаалах” гэж байсныг өөрчилж! “өрсөж цохилт хийх” зориулалттай болгосон юм. Мөн түүнчлэн Вашингтон Оросын хил дагуу ПРО /пуужингаас хамгаалах/ системийн бааз төхөөрөмжүүдээ барьж байгуулсны дараа энэ улс руу “буулган авахуйц эгшин зуурын гэнэтийн цохилт” хийхээр бэлтгэж байгаа нь Оросын удирдлагад маш ойлгомжтой тов тодорхой болсон юм.

2013 оны 12-р сарын 12-нд Холбооны Дээд танхимдаа илгээсэн илгээлтэндээ Владимир Путин АНУлсын энэ цэргийн түрэмгий алхмууд нь Орос улс руу хандуулсан гэнэт довтлох цаад зорилго мөн чанартай болохыг нь тэмдэглэсэн билээ. Тэрээр хэлэхдээ хэдийгээр Вашингтон ПРО системээ батлан хамгаалах зорилготой гэж худал нэрлэж байгаа ч үнэн хэрэг дээрээ бол энэ нь геоулстөрийн хүчний тэнцвэрийг Вашингтоны тал руу хандуулах гэсэн стратегийн довтлох чадавхынх нь нэг чухал элемент юм гэж хэлсэн байгаа. Ийнхүү Путин ийм аюул занал шинээр гарч ирснийг хүлээн зөвшөөрч “Орос улсыг цэргийн хүчээр давамгайлах түрэмгийлэх боломжтой гэсэн зэрэглээ хэнд ч байх ёсгүй. Бид ийм боломжийг хэнд ч хэзээ ч олгохгүй” гэж мэдэгдсэн юм.

Стратегийн цөмийн зэвсэглэлийг хорогдуулах ба тархалтыг нь хязгаарлах тухай гэрээг сунгахаас Обамагийн дэглэм энэ гэрээнээс татгалзаж болзошгүйг сайн ойлгож байсан Путин “Бид үүнийг сайн ойлгож байна. Үүнтэй холбогдуулж юу хийх ёстойг ч сайн мэдэж байна” гэж мэдэгдсэн юм. Хэрэв хэн нэгэн нь амьд үлдэж “энэхүү түүхийг” бичих болбол Обамагийн дэглэм энэхүү түүхэнд "Хоёрдугаар хүйтэн дайныг өдөөсөн, мөн түүнийг дэлхийн дайн болгон хувиргасан" гэж орох учиртай юм шүү.

Обамагийн дэглэм Оросыг дайснаа болгосон нь багадаж бас Хятадыг ч дайснаа болгож байна. Обамагийн дэглэм Өмнөд Хятадын тэнгисийг АНУлсын стратегийн бүс нутаг болгож байна гэж зарласан юм. Энэ нь эсрэгээрээ хэрэв Хятад улс АНУлсын зүүн эргийн Мексикийн буланг хятадын үндэсний ашиг сонирхлын бүс гэж зарлахтай яг ижилхэн үйлдэл юм!

Өмнөд Хятадын тэнгисийн талаарх түүний энэхүү мэдэгдэл нь хоосон үг биш гэдгийг батлахын тулд Обама “Эргэлтийн цэг - Ази тив” нэртэй улстөрийн бодлогоо зарлаж түүнийхээ дагуу жишээлбэл, АНУлсын Тэнгисийн цэргийн флотын 60% нь Номхон далайн бүс нутагт – Хятадын нөлөөний бүс дотор орж байрших болно гэж мэдэгдсэн юм. Үүнтэй нэгэн зэрэг Вашингтоны зүгээс Филиппин, Өмнөд Солонгос, Вьетнам, Австрали болон Тайланд зэрэг дагуул улсууддаа цэргийн болон нисэх онгоцны баазуудаа эрчимтэй барьж байгуулж байна. Түүнчлэн өдөөн хатгах зорилгоор Вашингтон Хятадыг тойрсон эдгээр улсууд дотроос, зарим арлуудын харьяаллын тухай асуудлыг сөхөн тавих эсвэл нислэгийн тухай мэдээлэх бүсийг өргөжүүлэх гэсэн Хятадын оролдлогуудыг эсэргүүцэж байгаа тэр улсуудыг ил далд дэмжин өөгшүүлж турхирч байгаа билээ.

Гэвч энэ нь Хятадыг айлгаагүй юм. Бээжин хариуд нь дэлхий дахиныг “америкийн бүх талын нөлөө ноёрхлоос нь гарахыг" уриалсан билээ. Өнгөрсөн сард Хятадын засгийн газар одоо "Хятад улс хангалттай тооны цөмийн зэвсэг болон түүнийг тээвэрлэх хэрэгслүүдтэй болсон, АНУлсыг газрын хөрснөөс арчин хаяхад хүрэлцэхүйц чадавхтай болсон" гэж зарласан юм. Жишээлбэл, хоёрхон өдрийн өмнө Өмнөд Хятадын тэнгист Хятадын тэнгисийн цэргийн флотын нисэх онгоц тээвэрлэгч усан онгоц ба америкийн пуужингийн крейсер онгоц оролцсон нэг жижиг зөрчилдөөн болж өнгөрсөн билээ.

Орос ба Хятадын эсрэг Вашингтоны энэ дайнч түрэмгий байр суурь ба улам цэрэглэн зэвсэглэх энэ санаа нь эцэстээ дайнд хүргэж төгсдөг өөртөө дэндүү итгэлтэй бардам занг нь харуулж байгаа. Вашингтон үзэхдээ түүний технологиуд нь оросын болон хятадын пуужингуудыг харвах боломж олгохгүй эсвэл замаас нь устгана, мөн ямар нэг хариу цохилт авахгүйгээр дайснаа буулган авах эгшин зуурын цохилт хийх боломжийг Вашингтонд дангаар нь олгоно гэдэгт итгэлтэй байгаа мэт харагдаж байгаа.

Гэсэн ч үүнийхээ зэрэгцээ Иран улсыг цөмийн зэвсэгтэй болчхож магадгүй, тэгвэл түүний учруулах аюул занал нь асар их болно, иймд яг одоохон буулган авах дипломат цэгэн цохилтыг хийх зайлшгүй шаардлагатай гэж Вашингтон үзэж байгаа. АНУлсын “Үндэстний аюулгүй байдлын департамент” гэсэн нэртэй асар нүсэр байгууллага нь яваандаа цөмийн зэвсэгтэй болчхож мэдэх, тэгээд энэ зэвсгээ АНУлсын эсрэг хэрэглэж чадах гарал үүсэл нь, овог нэр нь ч тодорхойгүй лалын шашинтууд энэ дэлхий дээр байдаг гэдэгт итгэцгээдэг гээд бод доо!? Тэдний ийм байр суурь танд үнэхээр ямар ч логикгүй санагдахгүй байна гэж үү? Вашингтон Орос болон Хятадын зүгээс цөмийн хариу цохилт авахгүй байж чадна гэж гэнэн тооцож байгаа мөртлөө Ираны алс ирээдүйд (!) бүтээчхэж мэдэх цөмийн зэвсгээс нь бас нэр ус ч үгүй хэсэг лалын шашинтнуудаас одоо айн эмээж байгаа хэрэг үү дээ?

Вашингтон яг одоо Орос ба Хятадын нүдэн дээр дайн эхлүүлэх бүжиг бүжиж байгаа нь багадаад Ирантай саяхан байгуулсан гэрээгээ устгах шалтаг хайн "иран түншүүдтэй бизнес хийж байгаа компаниудынхаа эсрэг хориг арга хэмжээ авна" гэж зарлаж хийсэн амлалт тохиролцоогоо булзааруулан цуцлахаар шийдсэн шиг байна. Иранчууд тэдний иймэрхүү арга барилыг нь харьцаагаа сайжруулахын төлөө тэдэнд хангалттай хүсэл эрмэлзлэл байхгүй байгаагийнх нь илрэл гэж өөрсдийнхөндөө тайлбарласан байх гэж би бодож байна. Тэгээд ч тэд Женевийн энэ хэлэлцээрүүдийг хаян гарч Тегеран руугаа нисэн одоцгоосон билээ. Хараажаар, Вашингтон чухам үүнийг л хүсэж байсан бололтой. Харин бидэнд нөхцөл байдал цааш хэрхэн өрнөхийг нь ажиглан харах л үлдэж байна.

Вашингтон энхийн энэ хэлэлцээрүүд дээр харилцан итгэлцлэлийг үнэхээр дахин сэргээн тогтоож чадах уу эсвэл америкийн баячууд ихэс дээдсийн хүрээн дэх израилийн лобби яаж ийгээд санасандаа хүрч Ирантай хийж эхэлсэн энэ бүс нутаг дахь дайн мөргөлдөөнийг зогсоох энхийн үйл явцыг зогсоож чадсан эсэх нь удалгүй тодорхой болно оо.

АНУлсын иргэдэд засгийн газрынхаа ийм үйл хөдлөлүүдэд нөлөөлөх ямар ч боломж байдаггүй бөгөөд манай иргэд одоо засгийн газрынхаа юу төлөвлөж байгааг ч мэдэхгүй байгаа бололтой. Бүр тэр байтугай манай иргэд тойрон нэгдэж нягтарч болох мөн дэлхийн дайн дэгдээх гэсэн Вашингтоны энэ хүсэл эрмэлзлэлийн эсрэг үгээ хэлэх улстөрийн ямар ч хүчин манайд байдаггүй билээ.

Нөхцөл байдал ийм байгаа учраас хэрэв бидэнд ямар нэг итгэл найдвар байгаа бол тэрхүү найдвар нь АНУлсын эрхшээл доор байгаа Ази эсвэл Европ тивийн улсууд чухам ямар алхам хийхээс шалтгаалах болно. АНУлсын зааснаар цаашид ч бүжиглэхийг оролдож өөрсдийгөө асар том эрсдэлд оруулж байгаа эдгээр улс орнууд чухам ямар ашиг сонирхлыг мөрдлөгөө болгодог юм бол оо? АНУлсыг дэлхийд цаашид дангаар нь жанжлуулахын төлөө гэж үү? Вашингтоны талд орж тоглох нь одоо тэднийг өөрсдийг нь устгаж болзошгүй аюултай болчхоод байгаа нь тэдэнд ойлгомжтой байгаа биш гэж үү дээ?

Жишээлбэл, хэрэв Герман улс зүгээр л өөрийнхөө үндэстний ашиг сонирхлыг дээдэлж дагаж эхлэх юм бол дэлхий дахиныг энэ дайнаас аварч чадахсан! Түүний хийх хэрэгтэй бүх зүйл бол зүгээр л АНУлсын бүрэн жанжлал доор байдаг НАТО болон Европын Холбооноос нь хаяад гарчих явдал юм. Хэрэв тэгвэл хар аяндаа америкийн эдгээр зохиомол улстөрийн байгууламжууд нь хөзрөөр босгосон байшин мэт сүйрэн унах бөгөөд дэлхийд ноёрхох гэсэн Вашингтоны энэ шинэ наполеонч төлөвлөгөөнүүдийг нь бүрэн сүйрэлд хүргэх билээ.

Нийтлэлийн эх үүсвэр (англ.): http://www.paulcraigroberts.org/2013/12/14/washington-drives-world-toward-war-paul-craig-roberts/


"...Санхүү эдийн засгийн өнөөгийн гүн гүнзгий хямралаас гарахын тулд бидэнд зайлшгүй хэрэгтэй болоод байгаа зүйл бол дэлхийн дайн өдөөж эдийн засгийг маш том хүчтэй өдөөх хэрэгтэй болоод байгаа! Үнэн хэрэг дээрээ манай 1929 оны Агуу их хямралыг Дэлхийн II дайн гэдэг нэрээр нь хүмүүс сайн мэдэх дайнд татагдан орсон улс орнуудын асар их хэрэглээ, дайны зардлууд л сая нэг дуусгаж цэг тавьсан юм шүү дээ...

... Манай өнөөгийн капиталист эдийн засгийн энэ бохир загвар ба хүнлэг ёс шударга суртахуун хоёр хоорондоо хэзээ ч эвлэршгүй яг эсрэг тэсрэг ойлголтууд юм шүү дээ...". Пол Кругман, америкийн эдийн засагч, Нобелийн шагналт ...............??????????.......!!!!!!!!!!


 

Сэтгэгдлүүд  

Уншигч
0 # Уншигч 2016-01-26 22:41
Дэлхий дахинд юу болж байгаа болон хаанаас эхтэй, ямар учир шалтгаан байгааг энэ мэт нийтлэлээр дамжуулан илүү тод ойлгон авч байна.Европын хөгжилтэй гээд байгаа улс орнууд АНУ-г үг дуугүй даган гэмгүй улс орнуудыг "дарангуйлал"-аас чөлөөлөхөд нь "туслаж байна" гээд байсан. одоо тэдгээр орны дүрвэгсдийн хөлд нэрвэгдэн өөрсдийгөө, өөрсдийн соёлоо алдахад хүрээд байгаа эмгэнэлийг бид харж байна. Ер нь хүмүүс өөрсдийн үндэс угсаа, түүх соёлдоо зөн совингоороо үнэнч байдаг юм шиг санагддаг. Таны орчуулсан номуудын ихэнхийг нь уншсан. Таныг хүндэтгэдэг. "Эрин цагийн дуудлага" нэвтрүүлэг яагаад хийгдэхгүй байгааг асуумаар байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг