МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

ТОНИ БЛЭЙР: АНУ - ИХ БРИТАНИЙН ТОЛГОЙЛСОН НАТО-ГИЙН ЭВСЭЛ ИРАКИЙН ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСГИЙГ УСТГАСНЫ ДАРАА "ЛАЛЫН УЛС" АЛАН ХЯДАГЧДЫН БҮЛЭГЛЭЛ ҮҮСЭЖ ГАРЧ ИРСЭН

 

2003 онд АНУ ба Их британи тэргүүтэй НАТО-гийн эвсэл Ирак руу дайран орж эзлэн авсан нь тэнд "Лалын улс" нэртэй джихадуудын бүлэглэл үүсэж бэхжихэд хүргэсэн нэг ГОЛ шалтгаан болсон гэж Их британийн ерөнхий сайд асан Тони Блэйр америкийн CNN телекомпанид өгсөн ярилцлагандаа тэмдэглэн хэлсэн байна. Уг ярилцлагыг 10-р сарын 23-нд авсан боловч одоо болтол нийтийн хүртээл болгоогүй байгаа ба харин энэ тухай Лондонгийн Daily Mail сонины онлайн хувилбарт урьдчилсан байдлаар мэдээлсэн байна.

Иракийг эзлэн авсан энэ дайн "Лалын улс" нэртэй террорист бүлэглэл үүсэж гарч ирэх үндсэн шалтгаан болсон эсэх тухай сурвалжлагчийн асуултанд Тони Блэйр хариулахдаа "Энд үнэний ор байгаа гэж би бодож байна. 2003 онд Саддам Хусейныг түлхэн унагасан бид нар 2015 оны одоогийн энэ нөхцөл байдлын төлөө ямар ч хариуцлага хүлээх ёсгүй гэж ярьж болохгүй нь мэдээж" гэж хариулсан байна. Мөн тэрбээр "бидний авсан тагнуулын мэдээнүүд үнэн биш байсан ба бид ч ажиллагааг буруу төлөвлөсөн мөн Саддамыг түлхэн унагасны дараа тэнд ямар үр дагавруудад хүргэж болохыг бид буруу ойлгож байсан"-ыхаа төлөө уучлалт гуйсан байна.

Үүнийг Daily Mail дүгнэхдээ, Ирак руу худал шалтгаар түрий барьж дайран Ойрх Дорнодод дайны түймэр тавьсныхаа төлөө ямар нэг уучлалт гуйхаас сүүлийн 12 жилийн турш татгалзаж байсан энэ хүний хувьд ийнхүү буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шуугиан тарих мэдэгдэл хэмээн тэмдэглэж байна.

Зарим гэнэн хүмүүс худлаа ярих, хов жив - дэгс худал мэдээлэл зориуд цацах нь жирийн хүмүүсийн дунд л байдаг үзэгдэл хэмээн төсөөлдөг. Гэвч өрнөдийн маягийн ардчиллын - улстөрийн бодлогын хамгийн гол зэвсэг нь худал ярьж бусдыг төөрөгдүүлэх тэдэнд "нэг тийм юм шиг, тийм мэтээр санагдуулах-харагдуулах" залилангийн арга юм.

АНУлсын төрийн нарийн бичгийн дарга Колин Пауэл 2003 оны 4-р сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Саддам Хусейнд хими-бактерлогийн ийм зэвсэг байгаа хэмээн нэгэн хуруу шилтэй цагаан нунтгийг холоос харуулж байгаад НАТО үүгээр шалтаг хийж Ирак руу дайран орсон боловч одоог болтол Иракаас хими-бактерлогийн ямар ч зэвсэг олж илрүүлж чадаагүй билээ!

Мөн энэ ярилцлагадаа Т. Блэйр Ирак руу дайран орсон нь цэргийн гэмт хэрэг байсан гэж тухайн үеийн эрх баригчдыг буруутгаж байгаа талаар тайлбар өгсөн байна. Гэвч тэрбээр ийм гэмт хэрэг үйлдсэн гэдгээ шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна.

Эх үүсвэр: http://www.dw.com

2003 онд Ирак руу АНУ-Британи тэргүүтэй барууны эвсэл гэнэт дайран орж дайн эхэлснээс хойш тэнд 1 сая гаруй ирак энгийн иргэд амь насаа алдаж үй түмэн хүмүүс эрэмдэг зэрэмдэг болж тоо томшгүй материаллаг эвдрэл сүйрэл учирч асар олон хүмүүс дүрвэхээс өөр аргагүй болсон бөгөөд тэнд НАТО-гийн танк нисэх онгоцууд нь ашигласан ураны шавхруугаар цэнэглэсэн сум, тэсрэх бөмбөг их хэрэглэж байсны улмаас тэнд сүүлийн 10 гаруй жил насанд хүрэгчид нь төдийгүй шинээр төрж байгаа ирак хүүхдүүдийн олонх нь генийн ноцтой өөрчлөлттэй эрэмдэг зэрэмдэг төрсөөр байгаа...

Гэвч Иракийн энэ бүх сүйрэл, үй олон гэмгүй хүмүүсийн цус нулимс, зовлон шаналал ганцхан sorry - уучлаарай гэх үгтэй тэнцэнэ гэж үү...

Тэд байнга "Хүний эрх"-ээр түрий барьдаг билээ. Харин тэгвэл тэр Хүн нь хэн болохыг та мэдэх үү? Тэр Хүн нь чухамдаа ганцхан англисаксууд л ажээ!


 

Сэтгэгдлүүд  

copypaster
0 # copypaster 2015-10-26 20:01
Англи америкийн бүх материалаг баян тансаг /капитализмыг зарим нь хөгжил гэж эндүүрдэг/ байдал нь 500 гаруй жил дэлхий дахинг колоничилсны бас дэлхийн 2 дайн өдөөсний үр дүн, бас ард түмнийгээ хайр найргүй шулж өрөөр барьж байх дээр үндэслэсэн бдаг. Ө/хэлбэл орчин үеийн "цатгалан" боловч БООЛЫН НИЙГЭМ юм.энэ бүх хямрал дайн дажингууд энэ үе бидний нүдэн дээр дуусч бгааг харуулж байна. Япон, Өмнөд Солонгос, Тайвань Сингапур гээд азийн хэдэн улсууд бүгд ТЭНЭГҮҮДИЙГ УРХИДАХ гэсэн РЕКЛАМ зохиомол "төсөл улсууд". Энэ жижигхээн бяруудууыг цаг нь ирэхээр англсаксон эзэд нь "алаад идчихнээ". Бяруу үхэр өөрийг нь тэжээж өсгөж хайрлаж бна гэж хошгирч бж болох ч эзэн нь түүгээр удахгүй шорлог хийхээр бордож шахаж бгаа юм!!! Кувейт Дубай бас яг бяруутай адил өгөөш улсууд, удахгүй эзэн нь хэргээ бүтээчихээд алаад идэх гэж бгаа. МОНГОЛЫН ЗАЛУУС БАРУУНЫГ ДИВААЖИН ГЭЖ ХАРЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТЭДНИЙ ТАРХИЙГ УГААЖ СОХОР ДҮЛИЙ БОЛГОСОН БНА...залуус та нар буруугүй ээ, та нарыг Баабар мэтийн гаднын гар хөлүүд санаатай мунхаруулсан юм. Харин одоо өөрсдөө нүдээ нээж БОДИТ БАЙДЛЫГ харах цаг болоод байна. ЭНЭ БҮХЭН ОДООХОНДОО САЙН ОЙЛГОГДОХГҮЙ БАЙЖ МАГАД ГЭХДЭЭ ЯДАЖ САЙН ЦЭЭЖИЛЖ АВЦГАА. ЭНЭ БОДИТ ҮНЭНИЙГ АМЬДРАЛ АЯНДАА ОЙЛГУУЛНА, ТА НАР ТҮҮНИЙГ ЗААВАЛ ХАРЦГААНА
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг