ПУТИНД ХАНДАЖ УУЧЛАЛТ ЭРСЭН ТОВЧ ЗАХИДАЛ

 

Эрхэм хүндэт Путин

Ноён ерөнхийлөгч өө,

Бид бүхэн, Нидерландын иргэдийн олонхын нэрийн өмнөөс, манай улсын засгийн газар болон манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн хийж байгаа тэр зүйлүүдийн төлөө уучлал эрж байгааг маань хүлээн авна уу. Тэд хамтран МН21-ийн сүйрлийн талаарх факт баримтуудыг зориудаар гуйвуулж гөрдөж байгаа нь Таныг болон Танай улсыг буруутгахын тулд л хийж байгаа гүтгэлэг юм.

АНУлсаар толгойлуулсан Барууны улсуудын эрх баригч олигарх бүлэглэл Орос улсыг илт гүтгэн буруутгаж байгааг нь иргэд бид хөндлөнгөөс харцгааж байгаа ч одоогоор ердөө юу ч хийж чадахгүй байгаа ба энэ бүхний гэрчүүд нь болсоор байна. Харин тэд өөрсдөө бол өөр хэнтэй ч харьцуулшгүй том гэмт хэргүүдийг байнга үйлддэг билээ.

Бид бүхэн тэдний Орос улсад нэг янзаар, харин Барууны улсуудад бол огт өөр янзаар ханддаг энэхүү хоёр нүүрт хэвшмэл хандлага, байр суурийг нь буруушаан жигшиж байна. Манай улс нийгэмд хэн нэгнийг гэмт хэрэгт буруутгахын тулд хэзээд маш том баталгаа нотолгоонууд шаардлагатай байсаар ирсэн билээ. Өнөөгийн энэ бүрэлдсэн нөхцөлд Таныг болон Танай улсыг ямар ч баталгаа нотолгоогүйгээр энэ гэмт хэрэгт гүтгэн буруутгаж байгаа нь өөрөө аливаа байж болох бүх хэм хэмжээг бүрэн үгүйсгэж бид бүхний жигшил эгдүүцлийг хүргэж байна.

Сири улсын нутаг дэвсгэрт болж буй, хэрэв цааш өргөжсөн бол дэлхийн дайнд ч хүргэж болох мөргөлдөөнд татагдан орохоос Та л биднийг аварсан билээ. Аль - Кайдын террористууд химийн зэвсгээр энгийн номхон сири иргэдийг бөөнөөр нь алж хядсаны бурууг бас л Асадад тохсоон. Харин энэ террористуудыг америкчууд зэвсэглэж санхүүжилтийг нь Саудын Арави гаргасныг бүгд мэдэж байгаа. Үүгээрээ Баруун олон нийтийнхээ санал бодол, нийгмийн уур амьсгалыг Асадын эсрэг чиглүүлж байгаад Сири улс руу цэргийн хүчээр дайран орох шалтаг болгохоор найдаж байсаан.

Үүний дараахан Барууны нөгөө "мэргэжлийн хувьсгалчид" Украйны "сөрөг хүчин" гэгчийг зохион байгуулж тэднийг бэлтгэж сургуулилж зэвсэглэж Киевийн хууль ёсны засгийн газрын эсрэг төрийн эргэлт хийхэд бэлдэж өгсөн билээ. Засгийн эрхийг булаан авсных нь дараа барууны улсууд энэ зэвсэгт босогчдыгоо тэр дор нь [Украйны хууль ёсны төр засаг хэмээн] хүлээн зөвшөөрсөн юм. Энэ шинэ засгийн газрыг нь санхүүгийн талаас унагачихгүй дэмжиж байхын тулд жирийн иргэд биднээс татвараар хураасан мөнгөнөөс тэдэнд зээл өгсөөн.

Крымийн иргэд энэхүү улайрсан зэвсэгт босогчдыг дэмжихээс татгалзсан нь тэнд болсон энхийн жагсаал цуглаануудаар илэрхий болсон билээ. Тэнд "үл мэдэгдэх мэргэн буучид"-ын үйлдсэн аллагууд мөн украйны армийн зүгээс гарсан хүчирхийллүүд нь крымчүүдийг [нацист зэвсэгт босогчдод эзлэгдсэн] Киевээс хараат бус болох гэсэн шаардлагуудыг тавихад хүргэсээн.

Та эдгээр салан тусгаарлахыг хүсэж байсан хүмүүсийг дэмжиж байсан эсвэл үгүй эсэх тань ямар ч үүрэг рольгүй байсан бөгөөд учир нь та Барууны явуулж байгаа аймшигтай империалист цаад зорилгуудыг тооцоолж шийдвэрээ гарсан билээ.

Ямар ч баталгаа нотолгоогүйгээр, ямар ч шударга мөрдөн шалгалтууд хийлгүйгээр, МН21 рейсийг буудан унагасан гэж гөрдөж байгаа тэр зэвсгийнхээ ямар нэг хэлтэрхийг ч болтугай гарган тавьж чадаагүй мөртлөө одоо Орос улсын эсрэг Барууны зүгээс аймшигтай гүтгэлгийн кампанит ажил явуулж бүх бурууг тохохыг оролдож байгааг бид бүхэн харж байна.

Харин ч Барууны засгийн газрууд энэхүү сүйрлийг шалтаг болгон ашиглаж Орос улсад эдийн засгийн хориг тавих эрхтэй хэмээн мэдэгдэж байна.

Бид манай засгийн газруудын энэ бүх худал хуурмагууд болон зальт үйлдлүүдийг олж харж сэрж сэхээрсэн Барууны иргэд бөгөөд иргэд бидний нэрийн өмнөөс мэт тэдний хийж байгаа тэр үйлдлүүдийн төлөө уучлал эрэхийг хүсэж байна.

Харамсалтай нь, манай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бие даасан хараат бус байдлаа аль эрт бүрэн алдаж гээсэн бөгөөд ердөө л эрх баригчдын цагаан хоолой нь болсон юм. Үүнээс болж барууны улс орнуудын иргэд байнга бодит байдлыг гуйвуулсан мэдээллийг авч шал өөр ойлголт төсөөлөлтэй төөрөлдсөн байгаа учраас л одоо өөрсдийн улстөрчдийг хариуцлагад татах чадваргүй байгаа юм.

Бид зөвхөн Таны мэргэн ухаанд л найдаж байна. Бид энхтайвныг хүсэж байна. Бид барууны засгийн газрууд өөрсдийн ард түмний эрх ашигт үйлчилдэггүй гэдгийг, гэхдээ Дэлхийн Шинэ Дэглэм гээчээ тогтоохын төлөө бүхнийг хийж байгааг нь мэдэж байгаа. Бие даасан хараат бус бүх улсуудын тусгаар тогтнолыг устгах, ямар ч гэм буруугүй сая сая хүмүүсийг алж хядах нь тэдний хувьд дээрх зорилгодоо хүрэхэд нь хүлээн авч болохуйц үнэ цэнэ ажээ.

Нидерландын иргэд бид бүхэн энхтайвныг хүсэж ганц бидний хувьд биш Орос улсын хувьд ч мөн Оростой хамт бид шударга байдлын төлөө тэмүүлж байна. Холландын засгийн газар зөвхөн өөрийнхөө нэрийн өмнөөс л энэ бүхнийг хийж байгаа шүү гэдгийг бүх хүмүүст ойлгуулж итгүүлж чадна гэж бид найдаж байна. Бид бүхэн бидний бүх хүчин чармайлтууд маань манай улсуудын хоорондох харьцаанд үүсэж улам нэмэгдсээр байгаа өнөөгийн энэ хурцадмал байдлыг намжаахад тусалж чадна хэмээн залбирч байна.

Чин сэтгэлээс хүндэтгэсэн,

"Эргэлт" байгууллагын гишүүд

Эх үүсвэр: http://ommekeer-nederland.nl/brief-met-excuses-aan-president-putin/

Тэнд энэхүү ил захидал холланд, герман, англи, орос хэл дээр бий.

Жич: Барууны мэдээллийн орон зайд XVIII зуунаас хойш Орос улс үндэстэн рүү бүхий л хэлбэрээр дайрч давшилж оросуудыг Оросын эзэнт улс байсан ч хамаагүй, коммунист ЗХУлс ч байсан хамаагүй, өнөөгийн ардчилсан ОХУлс байсан ч хамаагүй гүтгэн гүжирдэж, хамгийн гол нь Орос улс үндэстнийг үзэн ядах (үзэн ядуулах гэвэл илүү үнэнд ойрхон) үзэл суртал - русофобыг зориудаар бүхий л түвшинд гааруулсаар ирсэн байдаг. Энэхүү голдуу гүтгэлгийн өргөн далайцтай кампанит ажил нь зарим улстөрчид, тэднийг тойрсон хөлсний үзэлч сурталчдын төдийгүй "ардчилсан" бүхэл бүтэн улс орнуудын албан ёсны үзэл суртал буюу үнэндээ бол амьдрах арга нь болсон байгаа. Ялангуяа улстөрчдийнх нь дунд русофоб үзэл гаарсан Польшоос авахуулаад Балти орчмын "ардчилсан" улсууд барууны эздийнхээ өмнө оросуудыг гүтгэж харааж зүхэж тэдэнд үнэнч дуулгавартайгаа харуулдаг. Учир нь оросыг үзэн ядах үзэл нь мөнгөний боолчлол дээр тогтдог барууны ертөнцийн эздэд маш эрэлт хэрэгцээтэй "үнэт бараа" байсаар ирсэн бөгөөд тэд русофоб үзэлд их мөнгө хаядаг. Ийм учраас Оросыг гүтгэн гөрдсөн, Оросын түүхийг гуйвуулан гүжирдсэн сонингийн нийтлэлүүд, ном зохиол, кино, жүжгийг барууны эзэд нь "ногоон гэрлээр" санхүүжүүлж нийгэм олон нийтээ хэдэн үеэр нь тархины угаалга, худал ухуулга суртлын тогоонд чанаж ирсэн юм...

Хамгийн ойрын жишээнүүд: Холландын МН21 рейсийн сүйрэл болсноос хойш 1 цаг ч ! өнгөрөөгүй байхад Барууны "чөлөөт" хэвлэлүүдээр ОХУлсыг энэ сүйрэлд буруутгасан мэдээллүүдийг нэгэн зэрэг нэгэн дуугаар цацаж эхэлсэн билээ; Египетийн Синайд онгоцны сүйрлээр амь үрэгсдсэн хүмүүсийг шоглож зурсан Шарли Эбдо сэтгүүлийн зургууд бол цэвэр русофоб үзэл - өдөөн хатгасан увайгүй үйлдэл юм; саяхан английн иргэн удирдагч нь болсон Олон улсын АнтиДопингийн Агентлагаас 3 жил өнгөрсний дараа гэв гэнэтхэн ОХУлсын хөнгөн атлетикчдын эсрэг ямар нэг хөдлөшгүй нотлох баримтгүйгээр гөрдлөг дайралтууд зохион байгуулж дарамт шахалт үзүүлж байгаа, нилээд эртнээс Европт амьдрах болсон Беларусийн нэг зохиолч эмэгтэйд чухамдаа түүний бичдэг уран сайхны зохиолуудад нь нэвт шингэсэн русофоб үзлийнх нь төлөө 2015 оны Нобелийн уран зохиолын шагнал өгсөн юм.

Русофоб үзлийн ганцхан жишээ:

Энэ мэдээллийн анхны эх сурвалж ВВС-д ингэж бичсэн байв: Францын онгоцууд Исламын улс бүлэглэлийг бөмбөгджээ - 30 лалын дайчид амь үрэгдсний дотор насанд хүрээгүй 12 лалын цэрэг хүүхдүүд байсан байна. Израйльд энэ мэдээг ишлэн хэвлэхдээ ийм болгосон аж: Путин Лалын улсыг бөмбөгдөж 30 лалын дайчид амь үрэгдсэний дотор насанд хүрээгүй 12 лалын цэрэг хүүхдүүд байсан байна. "Ардчилсан" Украйны "чөлөөт" хэвлэлүүд Израйлиас ишлэн хэвлэхдээ бүүр ийм болгосон байв: Путин жирийн оршин суугчдыг бөмбөгдөж 30 хүн алсны дотор хүний эрхийг хамгаалагч 12 хүүхэд амь үрэгджээ.

Харин таны ойлголт, байр суурь хаана явна вэ?!...