МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


ХАРИЙН ҮЗЭЛ СУРТАЛД ТУЛГУУРЛАСАН
ҮНДЭСТНИЙ ЭРХ АШИГ БАЙХ БОЛОМЖГҮЙ

 
"МОНЦАМЭ мэдээ" сонины "Ардчилсан хувьсгалын партизанууд хаа явна" булангийн энэ удаагийн зочноор улс төр-эдийн засаг судлаач Х.Болорболдыг урилаа. Сүүлийн үед олон түмний анхаарлыг ихээр татсаар буй "Эдийн засгийн алуурчны наминчлал" зэрэг 7 номыг орчуулан гаргаж, өнөөгийн Монголын нийгэм улс төр, эдийн засаг, оюун санааны амьдралд гүнзгий задлан шинжилгээ хийсэн нэн сонирхолтой нийтлэл, сонин болон телевизийн зочин болсон энэ эрхэм 1990 оны ардчилсан хувьсгалтай хэрхэн холбогдож байсан нь манай уншигчдын анхаарлыг зүй ёсоор татна гэдэгт итгэлтэй байна.


- Өмнө нь уулзаж, сониндоо 5 цуврал ярилцлага хийж байх явцдаа 1990 оны ардчилсан хувьсгалд өөрийн гэсэн үүрэгтэйгээр оролцсоныг чинь анх сонсож мэдээд гайхаж л суулаа. Анх хэрхэн энэ хөдөлгөөнд татагдан оролцов? Юуны өмнө хоёулаа нэг зүйл дээр тогтъё. Юу гэхээр би гаргасан номыг ч харлаа, сониндоо өгсөн ярилцлагыг чинь ч дахин уншсаан. Иймээс тэр үйл явдалд оролцогчийнхоо хувьд ажиглаж харсан зүйлсээ, санаа оноогоо зүгээр л хуваалцъя?

- Бололгүй яахав, тэр үеийн үйл явдлуудын зорилго цаад мөн чанарыг бид хожим удалгүй ухаарсан даа… Тэр үед би 1986 онд ЗХУ-д автоматик телемеханикийн инженерийн мэргэжлээр төгсөж ирээд /дараа нь эдийн засагч, санхүүчийн мэргэжил эзэмшсэн/ нийслэлийн усан хангамжийн системийн телемеханик - алсын удирдлагын систем байгуулах ажлыг удирдаж гардан хийж босгож явлаа. Ингээд 1989 оны сүүлчээс ардчилсан хөдөлгөөн Монгол даяар өрнөхөд анхны цуглаанд бол мэдээгүй учир оролцоогүй ээ. Харин 1990 оны 1-р сард СОТ-3-ын байранд болсон цуглаанаас хойш дараа дараачийн арга хэмжээнүүдэд нь идэвхийлэн оролцож, тэр үеийн хотын УБ хотын ХЗЭ-ийн хорооны байрны дугуй заалаар ажил тараад байнга орж гардаг нэгэн байж билээ.

Ер нь ардчилсан хөдөлгөөнд идэвхийлэн оролцох болсон шалтгаан нь бол хэт хуучинсаг марксист коммунист үзэл суртлыг, хамгийн гол нь тэр үеийн МАХН-ын нэрийг барьсан эрдэм боловсрол султай ч энэ үзэл суртлаар халхавчаа хийж байсан арчаагүй этгээдүүдийн удирдлагын арга барилыг нь хүлээн зөвшөөрдөггүй байсантай маань шууд холбоотой.

- Яагаад ийм болсон гэж ?

- Коммунист үзэл суртал бол социалист үзэл баримтлалыг хэт гуйвуулж даварсан, эрс туйлширсан, мөн чанартаа бол даян дэлхийн коммунист хувьсгал гээч троцкист хэлбэр нь байсан. Ер нь энэ хэт туйлширсан коммунист үзэл суртал, троцкистуудын тарьсан гай зовлонг цэвэр социалист үзэл баримтлалаас ялгаж зааглаж ойлгох зайлшгүй хэрэгтэй юм.

Нийгмийн баримжаатай социалист чиг баримтлал нь И. Сталиныг нас барснаас бүрэн гажиж троцкистууд түүнийг цэвэр утопи-коммунист үзэл болгон хувиргасан юм. 1956.12.26-нд болсон ЗХУКН-ын 20-р бүгд хуралд тавьсан Хрущевын "Нэг хүнийг тахин шүтэхийн эсрэг тэмцэх тухай" гэсэн нэртэй боловч үнэн хэрэгтээ социалист үзэл баримтлал, бүх ололт амжилтыг гүтгэн гуйвуулсан нууц илтгэлийг тавьж "ордны эргэлт" хийсэн тэр цагаас хойш энэ үзэл санааг бүрэн төрөл арилжуулж тэр үеийн троцкист хувьсгалч коммунист хэлбэртээ орсон түүхтэй.

Иймээс тэр үеийн агуулгаар (!) гуйвуулсан хулхи-социалист /үнэндээ бол дэлхийн коммунист үзэл гэгч еврейн үзэл суртал болж төрөл арилжсан/ үзэл сурталд хэн ч итгэхээ больсон, бүүр энэ үзэл суртлаар хоолоо олж идэж байсан дарга нарын хувьд ч итгэхээ больчихсон байсан, гагцхүү эрх мэдэл засаглалд л орох, суудал дээрээ үлдэж байх хэрэгсэл нь болчихсон байсан шүү дээ. Иймээс коммунист намын үзэл сурталчид төрийн эрхэнд гарч ирсэн, энэхүү үзэл суртал нь бүрэн мухардалд орчихсон, социалист улс орнуудын удирдлагууд ч гэсэн төрийн хүмүүсийн улс орноо өөд нь татах үүрэг ролио орхисон, зөвхөн үзэл суртлаар л “амьдардаг” болчихсон байсан тийм үе байсан. Чухам эндээс л бүх уруудал, доройтол эхэлсэн байдаг. Хэрвээ одоо санаж байгаа бол энэ бодит байдлыг манай олон хүмүүс гал тогоондоо суучхаад цай уунгаа хайр найргүй шүүмжлэн ярилцдаг байлаа шүү дээ.

Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой. Энэ нь юу гэвэл нэг талаас тэр үед социалист систем капиталист системтэй Хүйтэн дайны нөхцөл байдалд цэрэг улстөр, эдийн засгийн талаас маш хүчтэй хавчилтанд байсан гэдгийг, нөгөө талаас коммунист үзэл суртлын энэ дампуурал дээр нь дөрөөлж байгаад өрсөлдөгч талын тусгай албадын шаргуу явуулж байсан мэдээллийн бүслэлт, үзэл суртлын дайн нь кино, дуу хөгжим, хэрэглээний эд юмс, зарим нэг зориуд мэдээллүүдээр дамжин залуучууд бидний дунд ихээхэн амжилт олоод эхэлчихсэн байсан.

Гэсэн хэдий ч тэр үед бүх нийтээрээ ажил хөдөлмөр эрхэлдэг, ёс суртахуун ингэж уначхаагүй, хамгийн гол нь социалист эдийн засгийн харилцаа нь, эдийн засгийн хавчлагын улмаас жаахан ч гэсэн бүтээж байсан нийгмийн баялгийн хуваарилалт нь харьцангуй шударга байсан юм шүү. Үүнийг би тэр үеийн бүх зүйлийг зөвтгөх, хамгаалах гэж бус харин тухайн үеийн үйл явдлуудын түүх, цаад агуулга, мөн чанарын хувьд хэлж байна.

- Тийм ч учраас ганц манайд биш бас социалист орнуудад "гал тогооны хувьсгалчид" гэсэн нэршлийг гаргаж ирж байлаа шүү дээ.

- Тийм байсаан. Яг ийм үзэл санаа нь тэр үеийн хэт хуучинсаг коммунист дэглэмийг хүлээн зөвшөөрдөггүй уур амьсгалыг нийгмийн тодорхой хүрээнд нэгэнт бий болгоод байсан тул ардчилсан хувьсгалыг үндэстний эрх чөлөөний хувьсгал гэсэн утга агуулга, зорилгын үүднээс халуунаар хүлээн авч дэмжин нэлээд идэвхийлэн оролцож байлаа. Миний хувьд тухайлбал, зарим үед нь бүүр тодорхой хэлбэрээр тусалж арга хэмжээг нь дэмжин оролцдог байж дээ.

Энэ үеийн миний санаанаас гардаггүй нэг зүйл бол 1990 оны 3 дугаар сарын 7-9-нд Сүх жанжны талбай дээр анх улс төрийн өлсгөлөн зарласан алхам байдаг. Түүнээс өмнөхөн бид өнөө дугуй заал зэрэгт Ардчиллыг дэмжигчид энэ тэмцлээ хэрхэн амжилт ялалтанд хүргэх вэ гэдэг талаар нэлээд хэдэн удаа цуглан ширүүн маргаж шүүн хэлэлцэж байлаа. Нэлээд хэдэн удаа ярилцсан юм шүү дээ, энэ талаар. Эцэст нь нэгдүгээрт бусад улс орон, дэвшилтэт хүн төрөлхтний анхаарлыг Монголд өрнөж байгаа ардчилсан хөдөлгөөнд хандуулъя, хоёрдугаарт, өлсгөлөн зарлах нь тухайн үед МАХН-ын эрх баригчдын “анхаарлыг” татахын тулд тэмцлийн энэ аргыг сонгож авсан түүхтэй. Гэхдээ бүх зүйл бас ч тийм тунгалаг ойлгомжтой байгаагүйг тэмдэглэх ёстой! Ялангуяа дараа нь МАХНамын Улстөрийн товчоо бараг шууд л далан таваар бууж өгснийг, тэгээд улстөрд дахин орж ирээгүйг бодоход, ялангуяа дараа нь өрнөсөн үйл явдлуудын цаад зорилгыг нь тооцвол… Ер нь бусад орнуудад бас болж өнгөрсөн энэ хувьсгалыг Барууны тусгай албадын явуулсан ажиллагаа болохыг түүхэн факт, баримт баримтуудаар нотолсон байгаа... Хүйтэн дайн бол тархины угаалгын, үзэл суртлын, мөн эдийн засгийн бүслэлт, хорлон сүйтгэлийн жинхэнэ дайн байсан, тэгвэл ямар ч дайнд тусгай алба, тагнуул шийдвэрлэх үүрэгтэй оролцдог шүү дээ...

- Нэг зүйлийг гэнэт саналаа. Анхны улс төрийн өлсгөлөнг ер нь хэн санаачилсан юм бэ гэсэн асуултыг миний бие 1996 онд "Ардын эрх" сонины улс төрийн албаны дарга асан, "Хонх"-ын, талийгаач С.Цогтсайханаас асуухад Р.Хадбаатар гэдэг залуу анх санаачилсан юм аа" гэж хэлснээр түүнтэй анх ярилцлага хийж сониндоо нийтлүүлж байсан юм байна шүү.

- Тийм ээ. Хадаа гэдэг залууг анх ийм санаа гаргасан гэдэг. Гэхдээ улстөрийн тэмцлийн ийм аргыг хэрэглэхийг “эелдгээр” чихэнд нь дуулгасан байх бүрэн үндэслэл бас бий, ялангуяа дараа нь өрнөсөн үйл явдлуудыг холбон авч үзэх юм бол…

- Энэ чинь 90 оны хоёрдугаар сарын 14-нд шиг санаж байна, МҮЭ-ийн Соёлын төв ордонд хуралдсан.

- Тэр хуралд би оролцоогүй л дээ. Ажилтай байсан тул мандат нэгэнт тараачихсан байсан. Яагаад гэвэл хуралд оролцох хүсэлтэй хүн маш олон байсан ч мандатын тоо хязгаартай байсан даа. Гэхдээ тэнд очсоноо, хэсэг нөхдийн хамт гаднаас нь сонсож ярилцан зогсож байснаа санаж байна. Бас Цахилгаан гуай ирж Их хурлын үйл ажиллагаанд баяр хүргэн үг хэлж дараа нь тэр Дарь. Сүхбаатар зэрэг хэсэг хүмүүстэй хамт Үйлдвэрчний эвлэлийн төв ордны орох хаалганы дээд тавцан дээр гарч ирж байсныг санаж байна. Гэвч тун чиг удалгүй V-VI сарын үеэс МоАХ болон МоАН-ын удирдлагын хүрээнд гарсан хагарал зэргээс үүдэн МоАХ-г анхнаасаа ойлгон дэмжиж байсан ардчиллын маань үзэл санаа гуйвж хазайж орхисон гэж би боддог. Эхэндээ МоАХ-ын хүрээнд эхлээд бол яг өрнөдийн маягийн ардчиллын ийм агуулга, зорилго тийм ч хүчтэй байгаагүй, харин өргөн массын дэмжлэггүй шахам байсан соцдекууд бол эхнээсээ яг ийм үзэл санааг бүүр бэлдчихсэн байсан гэж боддог. Харийн үзэл суртлын өнцгөөр улс нийгмээ, аж амьдралаа харвал харийн хүмүүсийн тэр ашиг сонирхлын үүднээс харж байгаа гэсэн үг шүү дээ. Соцдекүүд “барууны маягийн ардчилсан” энэ өөрчлөлтөөс хамгийн их завшиж ирсэн хэсэг ба өнөөгийн АН-ын бүх удирдлагыг гартаа оруулж энэ намыг барууны чиглэлийн нам болгон хувиргасан байгааг харж болно. Гэвч ихэнх гишүүд нь одоо хэр нь барууны үзэл баримтлал гэдгийн цаад мөн чанар, далд зорилгыг ойлгоогүй явж байдаг. Одоо ч үзэл баримтлал гэдэг юм энэ хоёр намын хувьд сонин биш гэдэг нь, өөр юм л чухал байгаа нь улам бүр харагдаж байна шүү дээ. АНам МАХН-аас ялгарахын тулд барууны нам болсон гэж үү? Арай ч дэндүү "механикаар" бодож байгаа юм биш үү? Анхны соцдекүүдэд хэн зөвлөж чиглүүлж хэн тэдэнд бүх талаар тусалж байсан бэ?!

Яг үүнтэй төстэйгөөр Октябрийн хувьсгалыг ч тэр үед Лондон, Цюрих, Нью-Йоркт сууж байсан мэргэжлийн хувьсгалчид - социал демократууд, троцкистууд гаднын капиталын бүх талын дэмжлэгтэйгээр хийсэн нь, 1917-1922 оны иргэний дайн, 1922-24 оны өлсгөлөн бас 1937 оны хядлагыг зохион байгуулсан нь одоо бол түүхэн факт баримтууд шүү. Ганцхан жишээ хэлэхэд л, бид бүхний кинон дээрээс харж байсан, ер нь хамгийн сайн мэдэх буу, тэр үеийн хувьсгалчдын гол зэвсэг, бүх алаан хядлагыг хийж байсан маузер бол тэр үеийн Оросын армийн зэвсэглэлд байгаагүй, Германы мөн Швейцарийн үйлдвэрлэлийн автомат гар буу шүү дээ... Одоо болохоор тэндээс “Хулгайчийг бариад аваарай” гэж бас хөлсний үзэл сурталчид эсвэл хүний амаар будаа идэгчид “Коминтерны энэ тэр” гэж хүмүүс рүү давшиж хамгийн чангаар хашгирч байгаа.

Гэвч энэ бүхний дараа нь социал демократ багийг нөмөрсөн троцкист большевик хувьсгалчдыг 1940-аад оноос ЗХУ-ын засгийн эрхнээс авч хаяж байж л сая нэг хядаан зогсож бүтээн байгуулалтууд эхэлж олон зүйлүүд өөрчлөгдсөн түүхтэй… Үүнийг бүүр барууны судлаачдын бүтээлүүдээс ч бас хараад шалгачхаарай. Түүх ер нь нэг бол цав цагаан эсвэл хав хар байдаггүй, үүнийг нөхцөлдүүлсэн гадна дотоод хүчин зүйлүүд л гэж харин байдаг. Гол нь сургамж нь л чухал юм даа.

Хэрвээ одоо санаж байгаа бол манайд ч 1990-онд үндэстний эрх чөлөөний тэмцлийн тэр үзэл санаа нь МоАХ-ын удирдлагын хүрээнд л гэв гэнэт хүлээн авсан байсан өрнөдийн маягийн ардчилал болон хувирч өөр зүгт, өөр агуулга, өөр зорилготой болон хувираад явчихсан юм шүү.

- Тэр үед манай хойд, урд хөршид ч ардчиллын давлагаа хүчтэй байсан шүү дээ.

Хятадад ч ардчиллын үзэл санаа гарч ирж бүүр Тянь-ань-Мины талбайд хэсэг оюутнууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж дарагдаж байсан. Одоогийн улам бүр хөгжиж хүчирхэгжиж байгаа “хятад маягийн коммунист” төртэй Хятадыг бид харж “атаархаж” байна. Харин ЗХУ-д Горбачёвын эхлүүлсэн “перестройка” улам гүнзгийрч өрнөдийн маягийн ардчиллыг хүлээн авахдаа “улс гүрнээ бүтнээр нь хадгалах” эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж 80-аад хувь нь хадгалахын төлөө байна гэж гарсан ч Ельцин, Кравчук, Шушкевич нарын 3 удирдагч Беловежийн төгөл дэх нэгэн амралтын газар сэм уулзаж ЗХУ-ыг, социалист системийг тараах гэрээнд гарын үсгээ зурсан түүхтэй. Тэгээд энэ тухайгаа Ельцин хааш нь эхэлж мэдэгдсэн гэдгийг олж мэдвэл гайхна даа! Үүнийг нь тэр үеийн ЗХУ-ын ерөнхийлөгч Горбачёв ч мэдээгүй байсан гэдэг. Тэр перестройка-г эхлүүлсэн ч дараа нь бүх нөлөөгөө, албан тушаалаа алдсан. Харин үүнийг нь хожим барууны нэг том улстөрч, Хүйтэн дайны гол үзэл сурталч дүгнэж хэлэхдээ “Рим урвагчдад хөлс төлдөггүй” гэж хэлсэн байдаг. Улс орноо, социалист блокийн олон зуун сая ард түмнүүдийг капиталын дарангуйлалд зүгээр тавиад өгчихсөн, үнэндээ бол ерөнхийлөгчийн албан үүргээсээ “урвасан” этгээд шүү дээ, одоо ч тарьсан гай нь үргэлжилж байна. Түүнийг энэ бүх тусгай ажиллагаандаа ашигласан хүмүүс ч хожим ингэж тавласан байгаа юм даа. Ийм хүмүүсийн тухай Наполеон “Улс нийгмийг сүйтгэхэд нэг л олиггүй урвагч хангалттай” гэж хэлсэн байдаг.

Ер нь тэр үед Барууны улстөрчид, банк санхүү том бизнесийн бүлэглэлүүд социалист системийн энэ задралыг их анхааралтай ажиглан бүх зүйлээр “тусалж” тэдний хэвлэлүүд нь их дэвэргэж галд тос нэмж байсан гэдэг бол бас түүхэн фактууд юм. Манайд ч гэсэн илээр бол "Ройтер"-ийн нэг сурвалжлагч хүүхэн манай “ардчилсан” удирдагчдыг байнга дагаж явдаг байсан шүү дээ. Гадаад орнуудад байдаг Барууны олонх сэтгүүлчид ганцхан сэтгүүлчийн ажил хийдэггүй юм байна лээ. Үүнийг нь бас олон эх үүсвэрээс үзээд судлаад шалгачхаж болно шүү.

- Тэр бас саяхан Монголд ирээд явж байна гэж саявтархан дуулсан юм байна шүү.

- Аа тэгээ юу, 20 илүү жилийн өмнө хийлцсэн ажлынхаа үр дүн, биелэлтийг нь газар дээр нь ирж харж дүгнэж цэгнэж манай байдлыг судалж яваа юм байлгүй дээ /инээв/. Тэд нар манай ардчилсан хөдөлгөөний удирдлагатай тун ойр дотно болчихсон байсан шүү дээ. Ер нь өлсгөлөнгөөс хойш өрнөсөн үйл явдлууд үндсэндээ хаашаа явж байсан бэ гэвэл анх үүсэж мэндлэхэд нь дэмжиж байсан, тусалж байсан масс буюу өргөн олон түмнийхээ хүсэн хүлээж байсан тэр чиглэлд бус харин өөр зүгт явсан тул дэмжлэгээсээ салчихсан л даа.

- Тэгсэн байх шүү. Асар их дэмжлэг хаа сайгүй л мэдрэгдэж байснаа өлсгөлөн ялалтаар өндөрлөснөөс хойш нам гүм шахам болоод л, өнөөх МоАХ маань ердөө л инерцээрээ явж эхэлсэн санагдана.

- Үнээн. Харин үүнээс хойш МоАХ-ны удирдлага нь "айдаггүйгээ авдартаа хийчихсээн " гэсэн шиг голдуу тусдаа цөөхүүлхнээ хуралддаг, эцсийн шийдвэрийг дангаараа гаргадаг болчихсон. Энэ мэт бүх үл ялиг мэт санагдах өөрчлөлтүүдийг хүмүүс яахав янз бүрийн хэлбэрээр ойлгож мэдэрсэн байх. Хамгийн гол нь удалгүй Ардчилсан Монголын төрөөс “санаачлан” баталсан алдарт 20-р тогтоол ялангуяа Монголын ард түмэнд, эдийн засагт маш хүнд алсын уршигтай том цохилт, олон юмны эхлэл болсон доо… Харин энэ үеэс өмнөх удирдагчид Москвад очиж зөвлөгөө авдаг байсан бол манай шинэ ардчилсан удирдлагууд Баруунд очиж даалгавраа авдаг болчихсон юм даа. Өмнөх удирдлагад маань алдаа байсан хэдий ч тэр үеийн социалист үзэл суртал, эдийн засгийн механизм нь өөрөө хүний нийгмийн баримжаатай байсан учир манайд орчин үеийн эдийн засгийн суурь бүтцүүд цоо шинээр хөгжиж бүтээн байгуулалтууд өрнөж хүн ард маань эрүүлжиж тооны хувьд өсөж чанар нь сайжирч орчин үеийн мэдлэгтэй боловсон хүчнүүд, бүхэл бүтэн инженер, технологиудын давхарга, мэргэжлийн ажилчид бий болж байсан. Манай ардчилсан удирдагч нар ч капиталистууд бидэнд яг ингэж хандаж манай улс орныг хөгжихөд туслах байх гэсэн ойлголт, гэнэн төсөөлөлтэй байсан байх. Тэр үед нийгэм тэр чигээрээ бушуухан л элбэг дэлбэг баян тансаг амьдралд үсрээд орчихоор тэсэж ядаж байсан, ингэж ч ухуулж ятгаж ойлгуулж байсан юм шүү. Харин юу болсныг нь өнөөдөр бид бүгд харж байна. Энэ бол бидний гэнэн итгэмтгий, гол нь өөрсдийгөө голдог, өөрсдийнхнөө сонсдоггүй, өөрсдөдөө итгэдэггүй, заавал гаднын ивээлд багтах гэж зүтгэдэг, хамгийн гол нь эрх баригчдын маань өөрсдөө сэтгэж хийж дараа нь хариуцлагыг нь хүлээхээс дөлдөг араншин юм уу даа. Бид одоо хоёр намын толгойд гаднын ивээл доорх хоёр олигарх бүлэглэл байгааг харж байгаа биз дээ. Тэд одоо улс эх орон, түмэн олны төлөө гэхээсээ илүү зөвхөн олигарх төр дэх байр суурийн төлөө "хүүе мэдэхгүй" болтлоо улайрсан, талцсан байгаа шүү дээ.

- Тийм ээ, 20-р тогтоолыг маш сайн санаж байна. Тэр үед нэг эмэгтэй банканд орж ирчхээд "Энэ засаг миний халаасанд гараа хийлгүйгээр мөнгөний маань хагасыг хулгайлчихлаа" гэж дуу алдаж байсан шүү дээ..?

- Тийм ээ, тэгэхээс ч өөр яахав. Гэтэл яг эсрэгээр нь тэр үед манай ардчилагчдын шаргуу шаардлагаар байгуулагдсан Монголын анхны парламент болох УБХ-д сонгогдсон "ард түмний элч" нар маань дээр нь мэдэж энэ шийдвэрийг гаргалцсан Д.Бямбасүрэнгийн засгийн газрын гишүүд, түүнийг гаргахад оролцсон олон хүн эрх мэдэл, мэдээлэлд ойр дөт байснаа ашиглан банкин дахь мөнгөө татан авч "хатуу юм болгож" амжсан гэдэг. Энэ нь ч удалгүй илчлэгдсэнээр зарим нь огцорч байсан санагдана. Гэтэл илчлэгдээгүй хүмүүс мэдээж цөөнгүй үлдсэн бөгөөд тэд өөрсдийнхөө явцуу хүрээнийхэнд төрийн маш нууц мэдээг тарааж ашигласан байдаг. Тэр үед энэ нь багахан мөнгөний асуудал байсан хэдий ч энэ бол манайдаа төрийг ашиглаж өмч хөрөнгийг завших, ер нь өнгө, мөнгөний төлөөх цоо шинэ үзэл суртал, нийгмийн үзэгдлийн эхлэлийн тэр цэг байсан. Удалгүй шинэхэн ардчилагчдаас зарим нь улс төрөөс шууд хөндийрч том бизнесмэнүүд болсоон. Тэр үед бас Баруун аймгуудад ч зарим мэдээлэл авсан хүмүүс банкнаас мөнгөө тэр чигээр нь татан авч "чулуу болгож" байна гэж шуугиж байсан. Энэ нь нийгэмд эргэлзээ төрүүлээд ирэхийн цагт Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуай телевизэд ярилцлага өгөхдөө байсхийгээд л "Ёстой тийм юм байхгүй. Та бүхэн амгалан тайван байж болно оо" /инээв/ гэсэн хариулт өгч байв шүү дээ. Харин энэ “санаачилга” бол "Ардчилал гэдэг бол юу бодож байгаагаа ярь ярь, харин гагцхүү тушаасныг л хий” гэсэн үг гэдгийг дахин баталж байгаа хэрэг юм.

- Тийм ээ, энэ үеэс л Монгол дахь ардчилал, энэхүү гаднаас хуулбарласан, үнэн хэрэг дээрээ бол гаднаас бидэнд тулгахыг эртнээс хүсэж байсан тэр ардчилсан парламентын хэмээх “дундаа хийдэг” засаглалын "зэс нь цухуйж" эхэлсэн нь харамсалтай…

- За үүний дараах өмч хувьчлалын асуудал байна. Энэ нь хамгийн түрүүнд үйлчилгээний салбарыг хувьчлахаас эхэлсэн. Эхлээд дэлгүүр хоршоо, үсчин энэ тэр гээд л. Хамгийн гол нь тэр үед ардчилсан хөдөлгөөний тухайн үеийн голлох үзэл сурталчид бидний хүсэн хүлээж байсан үндэстний эрх чөлөөний давалгааг яг барууны өрнөдийн маягийн ардчиллын үзэл санаагаар агуулгыг нь сольж орхисон. Тэд ардчиллыг хувийн өмч, чөлөөт зах зээл гэсэн үг гэж ухуулж ятгаж эхэлсэн шүү дээ. Ардчиллыг хэрэв олонхын засаглал гэдэг утгаар нь аваад үзвэл хувийн өмч нь заавал цөөнх ноёрхлоо тогтоодог гэдгийг тэд одоо ч сайн ухаж ойлгоогүй л яваа бололтой, гэсэн ч тэд өөрсдөдөө бол ард түмний өмчийн багагүй хэсгийг “чөлөөтэйгөөр” хувийнхаа өмч болгож авсан даа. Яг энэ үзэл суртлаар, гаднынхны өгсөн даалгавраар улс орныхоо үндэстний үйлдвэрлэлийн бүх суурь баазуудыг эвдэн бусниулж боловсон хүчнээ үрэн таран хийж заримыг нь гадаадад очиж тэдний хар ажлыг хийж амь зуулгахаар үнэгүй “экспортолсон” доо. Тэд яах гэж бүх зүйлийг харсаар байж эвдэн бусниулсныг, нурааж байгааг одоо ч ойлгодоггүй. Мэдээж, гаднын неолибралчид монголчуудыг социалист баримжаагаа эргүүлэн буцаан авах вий гэдгээс болгоомжилж эдийн засгийн суурийг нь, өмнөх амь амьжиргааг нь устгаж үгүй хийх, тэгээд тэдний бичиж өгсөн “рецептээр” амь зуудаг болгох зорилго тавьж байсан нь ойлгомжтой, гэхдээ төрийн бүх мэдээлэлд ойр байсан эрх баригчид маань үүнийх нь үр дагавруудыг ойлгож ухамсарлахгүй байсан гэдэгт итгэж чадахгүй байна. Эсвэл олсон мэргэжил боловсрол нь тэдэнд ийм боломж олгодоггүй юм уу, бүү мэд. Баруунд өчнөөн хурц асуудлууд байсаар атал бидний цөөхөн монголчуудыг ардчилалд оруулж жаргаах гэж биш тэдэнд Монголын геоулстөрийн байршил нь, байгалийн нөөц баялаг нь л хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Гэтэл үүний цаана энэ бүгдийн хууль ёсны эзэн монгол ард түмэн нь - үндэстэн хүн зон нь гэж юм бас байдаг юм шүү дээ.

- Тэд үүнийг санаатайгаар үйлдсэн үү, эсвэл санамсаргүйгээр бусдад ашиглагдсан уу гэсэн асуулт зайлшгүй гарна аа даа?

- Тийм ээ. Гэхдээ тэдний дийлэнх нь эх орноо сүйтгэчихье, хүн ардаа ажилгүй болгож ядуурал гуйланчлалд унагая гэсэн зорилготой байгаагүй байх. Тэдэнд ардчилал гэсэн үг нь л, тэгээд үүний удирдагчид байх нь л чухал байсан байх. Ингэснээрээ тэр хүмүүс ардчиллын давалгаан дээр шал өөр үйл ажиллагааг зүтгүүлж байгаа нь удахгүй тодорхой болж эхэлсэн л дээ. Тэр үеэс л эхлээд би гайхаж гүн гүнзгий эргэлзээнд орж эхэлсэн. Яг одоо ч үүгээр том хоолоо олж идэж яваа тэдэнд “Ардчилал бол хүн бүхэнд амаа нээх эрхийг өгдөг, харин хүн бүрт амаараа хоол идэх эрхийг бол өгдөггүй” гэсэн барууны ёжтой үг байдгийг сануулах хэрэгтэй байх. Мэдээж хэрэг, энд өрнөдийн маягийн, хувийн өмчийг зах зээлийг тахин шүтсэн ардчилал гэсэн утгаар нь хэлж байна. Баруунд ч нийгмийн дийлэнх олонх нь хувийн өмчгүй, харин амины өмчтэй байдаг юм шүү. Нийгмийн баримжаатай нийгэмд хүн хүнээ ямар нэг хэлбэрээр мөлжихийг хүлээн зөвшөөрдөггүй тул хувийн өмч нь эдийн засгийн харилцааны талаасаа дотоод зөрчилд орж байгаа юм.

- Тэр үед МоАХ-г чин сэтгэлээсээ дэмжиж байсан хүн олон байсныг, маш сайхан хүмүүс байсныг одоо сайн санаж байна. Түүнчлэн болж буй өөрчлөлтийг огт ойлгохгүйгээсээ болгоомжлон цэрвэх, бүүр эрс эсэргүүцэх нь ч цөөнгүй байсаан. Гэтэл УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч буйгаа телевизээр мэдэгдмэгц л байдал намжиж, төвийг сахих явдал, "өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхөөс дөө", "за ингэх л ёстой юм байлгүй дээ" гэсэн аядуу дагалдсан уур амьсгал, хандлагад олон нийт аргагүй орсон шиг санагддаг юм шүү.

- Ажил дээрээ МоАх-ын салбар зөвлөлийг байгуулж, удалгүй хожим нь УБХ-ын гишүүнээр сонгогдсон талийгаач Галсандорж, Батцэнгэл бид хэд очиж салбар зөвлөлийнхөө анхдугаар хуралдааныг зохион байгуулж байв. Тэр үед МоАХ-ны үйл ажиллагааг тухайн нийгмийнхээ болохгүй байсан бүх зүйлийг өөрчилье, шинэчилье гэж ойлгож зүтгүүлж байж дээ. Харин хамт олны хувьд гэвэл анхнаасаа л ойлголт муутай, сэрэмжлэн болгоомжилж ханддаг байсан даа. Би ч ардчиллын талаар удалгүй санал бодол зөрөлдөж эхэлсэн, ялангуяа хэдхэн удирдагчдыг даган хуваагдаж хуйларч байсан олонхыг хараад энэ бүхэнд гутаж ийм улстөрийг хаяж орхин одсон доо. Хамгийн гол нь надад амьдралаа өөрөө аваад явчих нарийн мэргэжлийн мэдлэг боловсрол, гол нь өөртөө итгэх итгэл бол байсаан.

- За тэгвэл энэ үед чин сэтгэлээсээ дэмжиж тусалж байсан тохиолдол?

- Өө тэр бол байлгүй яахав, ер нь олон хүмүүс байсан даа. Ялангуяа арван жилийн ангийн маань анд Баярсайхан тэр үед Шастиний нэрэмжит III эмнэлэгт мэс заслын эмчээр ажиллаж байлаа.. Хэрвээ чи санаж байгаа бол өлсгөлөнгийн эмчээр ажиллаж байсан л даа. Ер нь тэр үед гэнэн цайлган сэтгэлтэй, эх оронч олон сайхан хүмүүстэй уулзаж танилцаж байсаан. Одоо ихэнх нь тааралдаж харагдахаа больжээ. Тэр үед бид их сайхнаар төсөөлж бодож байсан, гэвч удалгүй бүх зүйл өөр чиглэлд явж байгаа нь мэдрэгдэж эхэлсэн гэх үү дээ.

- За сайн санахгүй л юм. Харин өлсгөлөнгийн үеэр тэнд үйлчилж байсан нэг эмч ахыг бол сайн санаж байна.

- Тэр найз маань одоо гадаадад амьдарч байгаа. Бид хааяа уулзалдахаараа л тэр үед болж өнгөрсөн бүхнийг, ажиглаж харснаа, эмзэглэн харамсдаг зүйлсээ хуваалцддаг л юм. Тухайн үед бидний ойлгон төсөөлж зүтгүүлж байсан тэр үйл хэрэг маань ийнхүү шал өөр гольдролоор яваад өгсөнд үнэхээр харамсдаг. Хэдийгээр бид нэг системийн гажуудлаас салж чадсан ч түүнээсээ ч хэцүү бэрх капиталист системийн дөнгө дарамтанд орсныг, ядаж өмнөх системийн үед бүтээсэн байсан нийгмийн баялгаа үрэн таран хийсэнд, эдийн засаг, боловсон хүчнээ ямар нэг хэмжээнд хадгалж авч үлдээгүйд их харамсдаг. Одоо манайд Баруунд нийгмийн ухааны эсвэл бизнес эдийн засгийн сургуульд суралцсан “капиталист” боловсролтой залуус нилээд болжээ. Харийн үзэл суртлын өнцгөөс өөрийн эх орныг харна гэдэг бол зөвхөн тэдний эрх ашгийн тэр өнцгөөс харж байна гэсэн үг шүү дээ. Барууны сургуулиуд гол зүйлүүдээ хэзээ ч хэлж зааж өгдөггүй юм аа. Гагцхүү өөрсдийн "цэргүүдийг" л бэлдэж авдаг. Энэ бол түүхэн баримт фактууд шүү.

Одоо эдгээр үзэл суртал нь хямрал мухардалд орж, эдийн засгийн неолиберал капиталист онол нь бүрэн дампуурчхаад байгааг мөн зөвхөн харийн үзэл сурталжсан “нийгмийн ухаанаар” хөгжил баялгийг бүтээдэггүйг, улс орон хөгждөггүй гэдгийг ойлгох ёстой доо. Харин байгалийн шинжлэх ухаан бол огт өөр хэрэг ээ, ер нь 1+1=2 бол Африкт ч хүртэл 2-той тэнцүү байдаг гэдэг үг байдаг даа. Энэ бол байгалийн шинжлэх ухаан бол хаана ч бодит үнэнд нийцэж байдаг, энэ л хүн төрөлхтний хөгжил баялгийг бүтээдэг тэр гол хүчин зүйл гэсэн үг юм.

- Тийм шүү. Ялангуяа 1996 оны УИХ-ын сонгуульд "Ардчилсан холбоо" эвсэл анх ялж, засгийн эрхийг авсныхаа дараа маш олон томилгоо хийхдээ олон ч алдаа гаргасанд дэмжигчид нь гомдон бухимдсанаас энэ хөдөлгөөнөөс шууд салан зайлж, яг эсрэг зүгт нь буюу нөгөө үзэн ядаад байсан МАХН руугаа "хөлгийнхөө жолоог" залсан.

- Тэр үнэн л дээ, тийм хүмүүс мэр сэр байсан л байх. Миний хувьд энэ бүхнээс холхон байсаан. 1996 оны сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулсныхаа дараа тун удалгүй төрийн хариуцлагатай албан тушаалд хэнбугайг ч томилж болдог цаг ирснийг, бүүр төрийн албан тушаалуудыг олзоо хувааж байгаа мэт фракцууд хуваан авч болдгийг, нийгмийн өмчийг залилан цөлмөж болдгийг, төрийн банкийг хулгайлж болдог цаг ирснийг харуулж манай нийгмийг өөрөө өөрийгөө сүйрүүлэх замд уруу татсан даа. Түүнийг нь 2000 оны сонгуульд ялсан МАХН ч яруу тод харуулан үргэлжлүүлж монгол нутгийн баялгийг алга дарам цаасаар гадаадынханд өгч болдгийг, газар нутгийг ам амаар нь хувьдаа авч болдгийг, нийслэлийн ам газар болгоныг хуйвалдан авч завшиж болдгийг харуулсан даа. Энэ бүхэн нь Монгол улсыг, монголын ард түмнийг дотоодын олигархуудын дээрэнгүйлэл, гадаадын неоколоничлолд оруулах бүх алхмуудыг маш түргэсгэсэн. Тэр үеэс л Монголын төрийг улстөрийн албан тушаал гэдгээр халхавчлан самарч эхлэх бүх үүд хаалгыг дэлгэн хаясан даа. Хувь хүн өөрийн өмч машиныг жолоодохын тулд, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж байхын тулд жолооны курст суралцаж шалгалт өгч тэнцэж байж л эрхтэй болдог байтал улс нийгмийг, нэг бүхэл бүтэн салбарыг авч явах хүн яахаараа ядаж мэргэжлийн байх бүр цаашилбал ажлын туршлага, мэдлэгтэй байх албагүй юм бэ? Улстөрчид ядаж ёс суртахууны хариуцлага ч хүлээж сураагүй байгаа шүү дээ. Ийм учраас миний хувьд эргэлзээ маань улам лавширсан. Ер нь тэдний хэн нь ч зүтгүүлээд байсан нөгөө ардчилсан үзэл санаа гэдгээ капиталын эздийн ноёрхол болгон илбэдэн хувиргаж дунд нь бүүр тэнцүүгийн тэмдэг тавьчихсан шүү дээ...

С. Энх-Амар: - Улс орон ардчилсан байхын тулд заавал олон намын тогтолцоотой байх ёстой, хоёрдугаарт, эдийн засаг нь чөлөөт, зах зээлийн тогтолцоотой байх ёстой. Тэгээд чөлөөт зах зээлийн тогтолцоотой байсан гэдгээ тунхагласан боловч өмнө нь байж байсан үйлдвэрлэл, ялангуяа баялгийн үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан манай тэндхийн хүмүүсийн сахилга бат, хариуцлага, олон үеийнхний байгуулан босгосон энэ их өмч хөрөнгө үрэн таран болж буйг би нүдээрээ харж байсан л даа, харамсалтай хэрэг шүү. Өмч хувьчлал гэдэг айхтар хуй салхи шууруулсан л даа. За миний хувьд арай түлхүү мэдрэгдсэн нь хэвлэл мэдээллийн салбар юм. Ялангуяа хэвлэл мэдээллийн салбарыг хувьчилсан явдалд туйлын харамсаж явдаг цөөнгүй хүний нэг. Юу гэхээр "Чөлөөт хэвлэл жинхэнэ утгаараа хэрэгжихийн нэг зайлшгүй нөхцөл нь төр засагт өөрийн гэсэн хэвлэл мэдээлийн хэрэгсэл байх учиргүй ээ" гэсэн тулгалт байна. Тэгээд ч энэ нь дэлхий нийтийн жишиг тул үүнийг заавал даган мөрдөх ёстой юм байх аа. Ингээд л төр засгийн гэсэн статустай байсан Монгол телевиз, улмаар "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинууд ээлж дараагаараа хувьд очсон буюу "Олон нийтийн телевиз" гэсэн ойлгомжгүй статустай болон хувирсан. Гэтэл хэн ч биш байсан сэжиг бүхий этгээдүүд, хувь хүмүүс, мэдээж нам холбоод, компаниуд өөрийн гэсэн хүчирхэг сонин сэтгүүл, FM, телевизүүдтэй болоод авчихлаа. Гэтэл жирийн ард хүн ийм өргөн эрхээр хангагдсан байхад Монголын төр, засгийн газар нь ийм эрхгүй үлдэж хоцорсон нь нь дэндүү гэхэд багадмаар харамсалтай, гутамшигтай явдал гэж одоо ч үздэг. Монголын төр, засгийн газрын ард түмнээ гэсэн бодлого, зорилт, үйл ажиллагааг нь одоо хэнбугай нь олон түмэндээ таниулан сурталчлах болж байна аа? Өргөн утгаараа энэ бусармаг алхам нь Монгол төрийн уламжлалт тогтсон ёс, бүтцийг булшлах гэсэн, төр түмний харилцааг тасалдуулах гэсэн л алсын бодлогын тусгал гэж дүгнэдэг.

- Энд санал нэг байна. Өмч хувьчлалыг өөрсдөө ядаж бодож тунгаалгүйгээр, хамгийн наад захын энгийн шударга байдлыг ч уландаа гишгэж гадныхны зөвлөгөө, шахалт зааварчлагаар яаран сандран хийж бүх зүйлүүдийг эвдэн бусниулсан шүү дээ. Бүх зүйл асар том залилан болоод дууссан даа. Би өмнөх ярилцлага дээрээ одоогийн энэ неолиберал ардчилал ба коммунист үзэл суртал гэдэг чинь нэг л бүлэглэлийн бүүр тодорхой хэлбэл, дэлхийн санхүүгийн интернационалын (ФинИнтерн) санаачилж зүтгүүлж ирсэн төслүүд юм шүү гэж хэлж байсан. Тэд манай олигархуудыг ч дараа нь зүгээр орхихгүй ээ, ямар ч төр улсын "учрыг" олохоос тэнд мөнгөө хадгалж байгаа хувь этгээдүүдийг бүүр ч амархан байдаг байна… Энэ бүхний гол зорилго бол дэлхийн улс түмнүүдийг нийгмийн болон амины өмчнөөс нь бүрэн салгаж тэднийг мөнхийн эрхшээлдээ оруулж авах гэсэн цаад зорилготой асар том явуулга юм шүү. Хэрэв одоогийн энэ "ардчиллыг" хувийн өмч, чөлөөт зах зээл, хүний эрх гэгч хоосон тунхаглалаас нь, цаад далд зорилгоос нь салгачихвал энэ үзэл суртал нь цаад эздэдээ ч огт хэрэггүй, огт биш болчихно гэдэг нь бүүр ч ойлгомжтой...

Маш товчхон хэлбэл, ер нь хувьсгал гэдэг бол 18-р зууны үед гарч ирсэн төрийг үүний ар дахь нийгмийн бүх баялгийг хүчээр булаан авах номлол юм. Үүнтэй холбогдуулаад нэгэн түүхийг сөхье л дөө. Хэрвээ санаж байгаа бол тухайн үеийн МоАХ-ны нэг удирдагч нь Лениний "Төр ба хувьсгал" зохиолыг нь сугавчлаад л явдаг байсан гэдэг дээ.

- Тэр хүн хэн бэ, тэр үзэл суртлын тухай жаахан дэлгэрэнгүй яриач?

- Одоо хэн гэдэг нь тийм сонин биш ээ. Тэдний уншиж цэнэг авч байсан тэрхүү "Төр ба хувьсгал" зохиолыг хэзээ хаана түүхэн ямар нөхцөл байдалд ямаршуу зорилго, шалтгаанаар бүтээгдсэн түүхэн үйл явдал их сонин байдаг.

1917 оны бидний хэлж бичиж заншсанаар бол Октябрийн социалист хувьсгал /ОСХ/ нь Орост тухайн үеийн барууны зарим гүрнүүдийн тусгай албадын зохион байгуулсан, гаднаас нь бэлтгэж санхүүжүүлсэн ийм л хувьсгал шүү дээ. Тэр хувьсгалын хамгийн анхны удирдагчид нь болох большевикууд/социал демократууд/, эсерүүд/социал хувьсгалчид/, кадетууд/үндсэн хуулийн ардчилсан үзэлтнүүд/ нь бүгдээрээ шахам Баруунд цагаачлан сууж бэлтгэгдэж байсан мэргэжлийн хувьсгалчид юм. Тэд 1917 оны Оросын Хоёрдугаар сарын хувьсгал, түүнээс 8 сарын дараах дээрх ОСХ-ыг дэглэсэн байдаг. Үндсэндээ Орост хувьсгал хийхээр гадаадад бэлтгэгдсэн боловсон хүчин байж.

Ленин л гэхэд Хоёрдугаар сарын Хувьсгалын үеэр Швейцарийн Цюрих хотод амьдарч байсан байна. Гэхдээ өнөөгийн Оросын зарим цагаач нар шиг элдэв хар бор ажил эрхлээгүй гэж байдаг. Гэвч оросын хувьсгалчид өндөр тэтгэмжтэй хангалуун сайхан амьдарцгааж байсан ба "Төр ба хувьсгал" зохиол бол Ленин ОСХ-аас өмнө тэнд байхдаа бичсэн, тэнд хэвлүүлсэн бүтээл нь шүү дээ. Тэд тэр үед, дэлхийн I дайнд Оростой дайтаж байсан Германы нутгаар дамжин лацадсан галт тэргээр Орост ОСХ-ыг хийхээр их мөнгөтэй орж ирсэн байдаг! Эдгээр хувьсгалчдыг хөлсөлж байсан тэр хүчний гол зорилго бол ердөө л хүчирхэг Оросын эзэн хаант гүрнийг түлхэн унагаах, Сибирийн байгалийн их баялагт хүрэх, ЕвроАзийн бүс нутагт ноёрхлоо тогтоох гэсэн геоулстөрийн санаархалд нь саад болж байсан улсыг сөхрүүлэх явдал байж. Ер нь барууны социал-демократ үзэл гэдэг нь яг бидний ойлгож байгаа шиг нийгмийн баримжаат ардчилсан үзэл санааны арай өөр өнгө аяс, цаад зорилготой юм. Тухайн үеийн соц-дек үзэл гэдэг бол угтаа жижиг хөрөнгөтний үзэл санааг зүтгүүлдэг, үүнийгээ бусад улс оронд тулган хүлээлгэх гэж зүтгэдэг үзэл санаа байсан аж.

Тийм учраас дахиад хэлэхэд Лениний "Төр ба хувьсгал" зохиол бол угаасаа ямар нэг улсын дотор талд нь ийм үзэл санаагаар дамжуулан тэрхүү улс орныг задлан бутаргах гэсэн үзэл санааны номлол, барууны шалгарсан энэ технологийн нэг жишээ юм. Яг энэ үзэл санаагаар 1917 оны ОСХ-аар троцкист большевикууд засгийн эрхэнд гараад 1922 он хүртэл үргэлжилсэн, ахан дүүсээ хядсан цуст иргэний дайныг өдөөснөөс 10 сая хүний амийг хороосоон. Эмх замбараагүй байдал, хүчирхэг эзэнт гүрний задрал, үүнээс үүдсэн олон удаагийн өлсгөлөн гуйланчлал, ажилгүйдэл, ядуурал, хүмүүсийг нь туйлд нь хүргэж байсан хувьсгал шүү дээ. Гэвч сүүлдээ большевикууд 2 талд хуваагдсан байна...

Тэрхүү хувьсгалын үзэл санааг манай ардчилсан хувьсгалчид ямар нэг хэмжээгээр уншиж судалж байсан бололтой. Тэгээд 1991 оны хувьсгалдаа эргээд ороход яг тэр хувьсгалын үзэл санаанууд нь яг хэвээрээ давтагдсан байдаг юм. Бараг 70-80 жилийн өмнөх хувьсгалын үзэл санаа одоо нэр хаяг нь л "ардчилал" болсон ч үндсэн санаа нь хэвээрээ байсан.

Ер нь "Юу ч ярьж байсан энэ бол эцэстээ мөнгө баялгийн тухай л асуудал байдаг" гэсэн америк зүйр үг байдаг л даа. Тиймээс тэр үзэл санааг анх Монголд оруулж ирсэн, Монголд нэвтрүүлсэн, тэр үзэл санаагаар Монголын нийгэм, улс түмний аж амьдралыг өөрчлөх гэж байгаа энэ хүмүүсийн гэнэн санаа нь Монголын ард түмнийг үнэхээр үнэнч шударга тийм нийгмийн тогтолцоонд хүргэе гэсэн зорилго байсан ч тэрхүү дуурайгаад байгаа номлолынхоо цаад мөн чанарыг нь, хүргэдэг үр дагваруудыг нь ойлгоогүй байгаа хэрэг. Тэрхүү үзэл санаа нь бол Киплингийн хэлснээр “Том тоглоом”-доо зөвхөн ашиглах, ялангуяа барууны үзэл сурталчид, улстөрчдөд Орос, Хятад гэсэн өөрсдийнхөө геополитикийн гол өрсөлдөгч нарынхаа яг бөөрөнд нь байрласан манай эх орны байрлал нь стратегийн хувьд чухал байсан гэсэн дүгнэлт хийж болж байна. Үүнийг л бид ойлгох ёстой доо. Одоо дээрээс нь байгалийн баялгийн асуудал нэмэгдэж байгаа нь байдлыг тун ноцтой болгож байна.

- Зөв зөв. Барууны элитүүд XX зууны бүх түүхийг нөхцөлдүүлсэн гэж их бичдэг болжээ, энэ их сонирхолтой санагддаг юм.

- Ер нь дэлхийн II дайнаас хойших капиталист систем, социалист систем хэрхэн бүрэлдэн тогтносон түүхийг заавал авч үзэх ёстой л доо. Бид үүнийг ерөнхийд нь "Хүйтэн дайны үе" гэж нэрлэдэг шүү дээ. 1944 оны VII сарын дундуур, дэлхийн II дайн дуусахаас өмнө АНУ-ын Бреттон Вуудс хотод дэлхийн II дайны дараах дэлхийн санхүүгийн систем ямар байх, энэ санхүүгийн ертөнцөд чөлөөтэй хөрвөж байх цорын ганц нөөцийн валютын /доллар/ талаар олон улсын гэрээ хийсэн байдаг. Хамгийн гол асуудал бол чухам тэр үед л Дэлхийн банк, Олон улсын валютын сан гэх зэрэг даяар олон улсын байгууллагууд байгуулагдсан юм шүү дээ. Энэ чинь нэг юм хэлээд байгаа биз? Энэ тухай АНУ, Германы мөн Оросын авторуудын судалгааны бүтээлүүд бий шүү.

- Их сонин байна л даа. Юу гэхээр дэлхий нийт, дэвшилтэт хүн төрөлхтний нийтийн дайсан фашист Германтай тэмцэхээр Барууны гүрнүүд нь өөрийнхөө эвлэршгүй дайсан ЗХУ-тайгаа хэл амаа ололцож холбоотон болж авч байгаад тэр дайснаа ичээнд нь нухчин дарчихаад, хоёулаа энх тайвнаар зэрэгцэн оршино оо гэж зөвшилцөж, өөр өөрийнхөө зарчим, зүй тогтлоор хөгжихөө хүлээн зөвшөөрсөн хэрнээ бараг сүүлчийн буун дууны маргаашнаас эхлээд л социалист системийгээ задлан нураахаар тагнуулын болоод бүх чиглэлээр, фронтоор гэе л дээ дайрч давшилж эхэлсэн шүү дээ, тийм үү? Энэ талаар жаал дэлгэрүүлэх үү?

- Юуны өмнө, ер нь Гитлерийг хэн анх гаргаж ирсэн юм бэ гэдэг асуулт гардаг. 1918 онд дэлхийн I дайнд ялсан Их Британи, АНУ, Франц зэрэг гүрнүүдтэй энэ дайнд ялагдсан Герман Версалийн гэрээг байгуулсан байна. Энэ дайнд дотор талд нь 1918 оны 11 сард социал демократ-коммунист хувьсгал гарч ялагдсан, энэ дайны асар их төлбөрт унасан байсан Веймарын Герман улс маш эмгэнэлтэй хэцүү байдалд орсон байсан. Немцийн маркийн инфляци хэдэн мянган хувьд хүртэл өсөж заримдаа бол хүн гуанзанд орж хоол идээд төлбөрөө хийх болоход л идсэн хоолных нь үнэ нь өсчихсөн байдаг байсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн герман хүмүүс энэ байдалд цөхөрч олноороо амиа хорлож байсан, тэр бүү хэл гэр бүлээрээ амиа егүүтгэсэн тохиолдол олон гарч байлаа. Гэтэл ийм гүн гүнзгий хямралд 1918 онд орчихсон байсан улс 1933 он гэхэд ердөө л 15-хан жилийн дараа Гитлер ардчилсан сонгуулиар тайван замаар засгийн эрхэнд гарч ирж дараа нь 1939 оны 9 дүгээр сарын 1-нд Польшид дайран довтолсноор дэлхийн II дайныг дэгдээх хүртэл хугацаан дахь фашист Германы эдийн засгийн үсрэнгүй хөгжлийг, ялангуяа цэргийн аж үйлдвэрлэлийн энэ “ид шидийг” нь хэн хангасан байсан бэ гэсэн асуулт гарцаагүй тавигддаг. Энэ бүхнийг бас л нөгөөх дэлхийн санхүүгийн интернационал “болгоосон” гэж хэлж болно оо. Тэд энэ бүхнийг санхүүжүүлж бий болгосноороо Гитлерээр Европыг тэр чигт нь "нэг гар"-т хийлгэсэн, ЗХУ руу чиглүүлсэн болох нь одоо нэгэнт тодорхой болсон түүхэн фактууд шүү. Өдгөө энэ бүхэн нэгэнт нууц биш, эргэлзэн маргаад байх биш зүйл болсон шүү дээ. Энэ тухай Гитлерийн “Майн Кампт” ч шууд хэлээгүй ч бас байж л байгаа, баримтат кинонууд ч гарсан байгаа.

Харин Гитлер Польшид довтолсны дараачаас Холбоотны гүрнүүд Оросын талд орсон нь Орос улс Германаас цэргийн хүчин чадал, аж үйлдвэрлэлийн чадавхаараа сул дорой байсантай л холбоотой. Тиймээс ер нь дайныг аль болох удаан сунжруулахын тулд арай сул доройгийнх нь талд орж тусалсан түүхэн баримтууд байдаг шүү дээ. Тэр түүх л давтагдсан хэрэг. Иймээс ялангуяа дайны эхний 2 жилд оросуудын хэрэглэж байсан бүх буу зэвсэг, тэр бүү хэл хувцас хунар, хоол хүнсийг нь Баруунаас хангаж байсан шүү дээ. Харин ингэж алалцахад нь дайтаж байгаа хоёр талд зэвсэг, бусад эд зүйлээр тусалж байгаад төлбөрт нь алт, үнэт эдлэлүүдийг нь хамж байсан бол бас л шалгачхаж болох түүхэн факт баримтууд юм. Ер нь өөрсдөө дайн дэгдээчхээд дайтаж байгаа хоёр талд хоёуланд нь асар их зээл өгч ашиг хийдэг нь капиталистуудын түүхэн араншин шүү дээ. Түүхэнд энэ тухай өчнөөн нотолгоо баримтууд бас судалгаанууд байдаг.

- Эндээс нэг сонин дүр зураг харагдаж байна аа даа? Өөрсдөө дэлхийн дайныг зориудаар дэгдээчхээд дайтаж буй талуудад аль алинд нь туслаад байна аа даа? Тэгсэн хэрнээ "Бид бол холбоотнууд" гээд Германд дайн зарлачихсан байдаг. Гэтэл дайн эхэлсэн 1939 оноос хойш 1945 оны II сарын Потсдамын гэрээ байгуулагдтал үндсэндээ хоёрдугаар фронтоор хүчтэй давшихгүй, өөрөөр хэлбэл Барууны гүрнүүд II дайнд жинхэнээсээ оролцохгүй байлаа.

- Тиймээ, яг ийм үйл явдлууд болсон, түүхэнд байж байгаа шүү дээ. Тэд ер нь маш нарийн аргатай шүү, үүний нэг баримт бол одоо ихэнх хүмүүс энэ бүхний тухай дуулаа ч үгүй байгаа явдал юм! Энэ бүхнийг хожим ил болсон түүхийн архивын хэвлэгдсэн материалуудыг ямар нэг хэмжээнд олж уншиж байж л ойлгосон доо. За эргээд дэлхийн санхүүгийнхээ асуудалд хандахад тэр үед оросууд Бреттон Вуудсын гэрээг нь зөвшөөрч, гарын үсэг зурсан байсан боловч дайн дуусмагц Сталин энэхүү долларын системийг соёрхон батлахгүй гэдгээ мэдэгдсэн байна. Яагаад гэвэл улс орон юу үйлдвэрлэж байсан ч түүнийг нь өөр аль нэг улсын мөнгөн тэмдэгтээр илэрхийлж гадаад худалдаа хийнэ гэдэг нь эдийн засаг, санхүүгийн колоничлолын дөнгө мөн юм гэдгийг ойлгож байсан хэрэг.

- Би санаж байна, эрт цагаас өрсөлдөгчөө сулруулахын тул үндэстнийх нь мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдвэрлэж гаднаас зориудаар зах зээл рүү нь маш ихээр оруулснаар мөнгөний инфляцийг нь хөөрөгддөг байсан гэж. Үүнийг бүүр Наполеон Бонапарт 1812 онд Орос руу довтлохынхоо өмнөхөн хэрэглэж байсаан гэж дуулсан санагдах юм.

- Тийм байхгүй юу. Улс орныг дотроос нь сулруулах, ард түмнийх нь хувь заяаг эрхшээж байхын тулд нэг бол мөнгөний системийг нь гадна талаас нь барьчихдаг, эсвэл хуурамч мөнгөн тэмдэгтийг гаднаас нь оруулж эдийн засаг, нийгмийн эмх замбараагүй байдлыг буй болгон гааруулдаг. Нэгэнт эмх замбараагүй болсон улс өөрөө улс төрийнхөө хувьд ч, гадаад бодлогынхоо хувьд ч суларчихдаг. Энэ бол зүй тогтол шүү. Тэр үед Сталин "Бид 27 сая хүнийхээ амь насаар дэлхийн түүхэнд гарч байгаагүй ийм том дайнд асар их хохирол амсаж байж ялахдаа өөр нэг улсын колоничлолын дөнгөнд орох гэж энэ ялалтыг байгуулаагүй юм" гэж хэлсэн байдаг.

Ер нь "түүхийг" ялсан тал нь өөртөө тааруулж бичдэг гэж нэг онож хэлсэн үг бий, өнөөдөр тухайн тэр түүхэн хүмүүсийг элдвээр харааж гүтгэж гүжирдэж байгаа өчнөөн ном зохиолуудыг өндөр санхүүжилт амлаж захиалж "бичүүлсэн", манайд ч гаднын санхүүжилтаар их орчуулж пиардах болж дээ. Ер нь дайсандаа хараалгуулж гүтгүүлж байгаа бол чи зөв замаар явж байсан, байгаа юм байна гэж ойлго, харин магтуулж шагнуулж байгаа бол тэдний замаар буруу явж байна гэсэн үг гэдэг түүхэн турш шалгагдсан мэргэн зарчим байдаг. Өнөөдөр дэлхийд ч, манайд ч яг л ийм юм болж байна...

1945 оны 8-р сард АНУлс Японы Хирошима, Нагасаки хотуудад дэлхийд анх удаа атомын 2 бөмбөг хаяж сүр хүчээ үзүүлсэн юм. Үүний цаад зорилго нь бас Сталиныг /социалист блокийг/ буулган авах байсан боловч чадаагүй байна. Үүний дараахан У.Черчилль 1946 оны 3 дугаар сард АНУ-ын Фултон хотод очиж анх "Төмөр хөшиг" гэдэг алдартай үгтэй лекцээ уншсан түүхтэй юм. Үүнээс хойш Хүйтэн дайн гэдэг ойлголт, үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй юм даа. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэвэл тэр үед тавигдсан тэрхүү "Төмөр хөшиг"-ийг наад талаас нь социалист системийн улсууд тавиагүй, харин цаад талаас нь тавьсан нь, бүх учир дахиад л мөнгө, санхүүгийн асуудлуудад ирж тулж байгаа нь ойлгогдож байгаа биз дээ. Учир нь Баруунд II дайны дараах ялалтын хөөр баярууд мөн нэгэн зэрэг тэнд түр зуур бий болгосон байсан “нийгмийн дулаарал” ч удалгүй дуусаж жирийн хүмүүсийн амьдрал, аж байдал капиталист жамаараа унаж нийгэм нь хямарч гарц хайж социалист үзэл баримтлалыг сонирхож дайныг эсэргүүцсэн хөдөлгөөнүүд энд тэнд гарч байсан учир социализмын “халдвар” авахуулахаас элитүүд нь болгоомжилж ийм хөшиг татсан хэрэг.

1945-1975 оны яг энэхэн түүхэн зурвас үед социалист орнуудад нийгмийн хөгжил дэвшил жинхэнэ ёсоороо асар хурдтай цэцэглэж эхэлсэн байдаг. Төлөвлөгөөт бас дээрээс нь хүмүүсийн сэтгэлийн сэдэл дээр суурилсан эдийн засгийн өсөлт жинхэнэ гайхамшгийг бүтээж байсан гэдэг. 1949 онд ЗХУ атомын бөмбөгтэй болсон нь үүнд нэн чухал улстөр, цэрэг стратегийн ач холбогдолтой болсон байдаг. Асар богино хугацаанд асар их хурдацтай хөгжиж эдийн засаг, хүн ардын амьдралын түвшин чанар дээшилж байсан байдаг. Албан ёсны статистикуудаас үүнийг харж болно, бас Барууны судлаачдын бүтээлүүдэд ч элит хэсэг нь социалист системийн энэ их хурдацтай хөгжлөөс болгоомжилж контр арга хэмжээнүүд боловсруулж байсан тухай бичсэн ч байгаа…

Ингээд 1980-аад оны төгсгөл үе хүртэл социалист системийг дотор талаас нь янз бүрийн аргаар тусгай албад, үзэл суртлыг ашиглан дотроос нь задалж байсан байдаг. Үзэл суртал, мэдээллийн зарлаагүй сэм явуулж байсан дайнд ялагдсан нь хожим жинхэнэ ялагдал болсон доо. Нөгөө жинсэн өмд, цагаан бохь, лаазтай ундаа, пиво, "Битлз"-ийн дуунууд бол залууст нь, нийгэмд нь үзүүлж байдаг сэтгэл зүйн дайны маш хүчирхэг хэрэгслүүд юм даа. Битлз бол 1960-70-аад оны Барууны нийгмийн хямрал, залуусын эсэргүүцлийн хөдөлгөөн дээр гарч ирсэн тухайн үеийнхээ эрх чөлөөний билэг тэмдэг байсан хамтлаг шүү дээ. Ер нь жинхэнэ түүхийг судлах, түүхэн ой санамжаа сэргээх хэрэгтэй байна даа, бидэнд.

- За тэгэхээр нэг асуулт гарч ирнэ ээ дээ. Яагаад социалист систем хурдацтай хөгждөггүй байсан юм бэ гэж?

- Энэ систем бол өөрийнхөө хөдөлмөрөөр бий болгосон баялгаар, материаллаг баялгаар баталгаажсан мөнгөөр хөгждөг тийм систем байсан. Харин одоог хүртэл яваад байгаа капиталист систем бол мөн чанартаа дэлхийн мөнгийг хэвлээд л түүгээрээ бусдын бүтээсэн, олборлосон баялгийг сольж авдаг систем шүү дээ. Зөвхөн Америк төдийгүй энэ хөрвөдөг валюттай гээд байгаа улсууд бүгдээрээ. Тэр мөнгөөр нь бүтээсэн хөрөнгө, баялгаа өгөхгүй байгаад үз л дээ…яахыг нь! Гэхдээ доллараас татгалзах зорилготой хүчирхэг БРИКС холбоо гарч ирээд улам олон орнууд нэгдэж байгаа. Доллар дэлхийн валют байхаа болих цаг тун удахгүй болсоон.

Өнөөдөр дэлхий дээр тусгаар тогтносон 203 орчим улс байна. Түүний 193 нь НҮБ-ын гишүүн юм. Гэвч дэлхийн бүх улс, ард түмнүүдээс "G7" хэмээх долоохон улс л баян байгаа юм. Тэгэхээр барууны эдгээр улсын баян хангалуун байдал гэдэг нь тэр улсууд ардчилалтай байснаас, хүний эрхийг дээдэлснээс, зах зээлийн системтэй байснаас нөхцөлдсөн хэрэг хараахан бас биш ээ. Гагцхүү бусад улс орон, ард түмнүүдтэй дэндүү шударга бус тэнцвэргүй худалдаа хийж үүнийгээ халхлах гэж хүч түрэн үзэл суртлаа тулгаж хийж ирсний л "үр дүн" юм даа. Барууны орнууд бүгд толгой дараалан маш их гадаад өртэй байгаа. Үүнийг бас интернэтээс шалгачхаж болно шүү. Энэ бол тэд хийж бүтээж байгаагаасаа хамаагүй их бараа бүтээгдэхүүн, бодит нөөц баялгийг зээлээр аваад нэгэнт хэрэглэчихсэн байгаа гэсэн үг шүү дээ. Харин энэ бүгдийг тэгвэл хэн тэдэнд өгсөн бэ?.. Ийм учраас ардчилал гэдэг бол тэдний жинхэнэ үнэт зүйл хараахан биш ээ, харин "зэвсэг" нь гэдгийг л ойлгох ёстой юм даа, бид.

- За цаг хугацаа гэдэг бүхний шалгуур болох юм даа. "Агуу их зүйл алсаас л улам сайн тодорно" гэсэн эртний үгтэй юм. Ингээд 20 илүү жилийн өндөрлөгөөс эргээд харахад МоАХ Монгол улсын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн байна вэ?

- МоАХ бол мэдээж хэрэг тухайн үедээ тогтнож байсан хэт хуучинсаг коммунист үзэл санаа нурахад үүрэг гүйцэтгэсээн. Гэвч энэ холбооны гишүүдийн ихэнх нь эргээд дээрх капиталист ардчиллынхаа үндсэндээ золиосууд л болсон. Тэр хүмүүсийн итгэл зүтгэлийг зөвхөн ашиглаад л, нийгмийг нь улс гэрийг нь нураахад ашиглаж фон болгоод л өнгөрсөн дөө. Ер нь бид бол жинхэнэ олонхын засаглал, шударга эрх тэгш байдал байсан бол ийм ардчиллын эсрэг байгаа юм биш шүү дээ. Бидэнд таалагдах эсэхээс үл шалтгаалан энэ үзэл санаа чинь бидний олонхын ойлгож бодож байсан тэр төсөөлөл биш байна аа. Иймээс энэ үзэл санааг ашиглан манай улсад 22 жил хэрэгжүүлээд байгаа энэ бодлого, үйл ажиллагаа нь манай улсын, Монгол төрийн, манай ард түмний дийлэнхийн эрх ашгийн эсрэг байна аа гэдгийг л би хэлэх гээд байна. Иймээс бидэнд өөрсдөд маань тохирсон үндэстний монгол үзэл санаа л нэн чухал байна даа.

- Ингэхэд та яагаад анхнаас нь улс төрөөр замнасангүй вэ? Улс төрөөс татгалзах учир шалтгаан байсан хэрэг үү?

- Мэдээж хэрэг, би энэ үзэл санаанд эргэлзэж эхэлсэн, тэгээд ч улстөрөөр хоолоо олж идэх шаардлага надад байгаагүй. Богинохон хугацаанд хамт явсан ч бидний анх тавьж байсан зорилтуудаас олон зүйл дээр буцсаныг би олж харсаан. Дараа нь би энэ бүхнийг гүнзгийрүүлэн судалсны үндсэн дээр ардчилал, чөлөөт зах зээл, хувийн өмчийн үзэл санаа нь манай нийгмийн олонхын бодол төсөөллөөс шал ондоо зорилготой юм байна гэдгийг хувьдаа эрт дээр үед олж мэдсэн л дээ. Үүнийг банк санхүү, эдийн засгийн үүднээс нь судлахаар энэ нь улам баталгаатай болж ирсэн. Тийм учраас дахин хэлэхэд "ардчилал" гэдэг үзэл санааныхаа зөвхөн гоё сонсогдох нэр нь биш ээ, харин харийн энэ үзэл суртлын цаад агуулга нь, энэ суртлыг зүтгүүлж байгаа хүчний тавьж байгаа зорилго нь манай улс нийгмийн олонхын төлөө байна уу, үгүй юү гэдгийг л бид олж харах ёстой гэж хэлэх гээд байна. Тийм учраас харийн энэ үзэл суртал бидний өнөөдрийн амьдралыг сүйтгээд зогсохгүй манай ирээдүй хойчийг үнэхээр бусниулж байгааг олж харах л хэрэгтэй байна даа. Их Дампуурлын 22 жилийг үдэх цэг тавих цаг болжээ. Нүдээ нээн харах юм бол манай улс нийгмийн амьдралын бүх тал дээр ноцтой байдал нэгэнт бүрэлдчихээд байгааг олж харахад хялбархан байна аа. Иймээс бидэнд Үндэстний Эрх Ашгийн үзэл санаа нэн чухал байнаа. Үүнийг л бид сануулахыг оролдож байгаа юм.

С.Энх Амар: - Миний хувьд, МУИС-ийн түүхийн ангийг төгссөний хувьд аливаа түүхэн үйл явдалд төвийг баримталсан судлаач, ажиглагч, түүхийг тэмдэглээч, жирийн бичээч хүний хувьд оролцохыг хүссэн гэмээр юм уу даа. Тэр бүх үйл явдлуудаас аль болох хоцрохгүйг, аль аль талыг бодитойгоор харж ойлгохыг хичээдэг байсан юм шүү. Ер нь төвийг сахисан ажиглагч байна гэдэг тун зөв шийдэл гэж би ойлгодог. Яагаад гэвэл өөрөө алдаа нүгэл хийхгүйгээс гадна хамгийн гол нь бусдаар нүгэл хийлгэхгүй, тийм алхамд уриалан дуудахгүй, түүнд түлхэхгүй шүү дээ. Яахав хэн нэг нь чамайг "хар амиа бодлоо чи" гэж хэлвэл хэлнэ л биз. Ямар ч байсан хэн нэгний "Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохгүй" л байгаа биз дээ? Өөрөөр хэлбэл бусдад хорлол хийхгүй гэсэн үг. Энэ чинь та бидний хүн болж төрсний гол утга учир шүү дээ. Би санаж байна. Ерээд онд оросуудын тухай бичсэн номоо гадаадын нэг судлаач за байз "Бусдыг жаргаах гээд өөрсдөө зовлонд унасан үндэстэн" гэсэн шүү нэрлэсэн байж билээ. Оюутан ахуйдаа нийгмийн сэтгэл зүй, социологийг жаал харсан юм уу даа, шинэ хөдөлгөөний бүтэц бүрэлдэхүүнийг анх сайтар ажиглахыг оролдсоон. Анхнаасаа нүдэнд туссан тааламжгүй зүйл бол хэтэрхий эрээвэр хураавар, улс төрийн хувьд шаардлагад нийцэхгүй тийм хүмүүс "гол дүрд" тоглоод ч байх шиг санагдаж билээ. Нэг үгээр хэлбэл "хэтэрхий хөнгөн жингийн бөхчүүд" зодоглох гээд байсан. Тэгээд ч зодоглосон чиг. Эргээд харахад хувь хүнийхээ хувьд нэлээд комплекстой цөөнгүй хүн өндөр авлаа. Тэднийг засардаг юм болов уу гэж нэлээд харсан ч харин чиг "намын бамбайн" доор орж аваад улам л эрчлэгддэг юм байна. За сая Н.Энхбаярыг баривчиллаа. Энэ үйл явцыг харахаар тэр Саддам Хуссейн, Муаммар Каддафи нарыг түлхэн унагасан жүжгийн жижигрүүлсэн хувилбар л яваад байна уу гэж бодсон шүү?

- Каддафийн хувьд гэвэл Ливийн ард түмнийг түүхэндээ хүрч байгаагүй амьдралын өндөр стандартад хүргэсэн үндэстний удирдагч байсан шүү дээ. Мэдээж хэрэг, түүнд хачин зангууд, түүнийг үйлдсэн гэж байгаа “алдаанууд” бол байгаа байх. Гол нь Арабын социалист Ливи улс хөрөнгөжиж төр нь барууны корпорациуд, банкуудад л гэхэд хуримтлал энэ хөрөнгөнөөсөө 50 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулчихсан улс байлаа. Гэтэл дотроос нь хэдэн ухвар мөчид залуусыг төр улс руу нь турхирснаар тэнд эмх замбараагүй байдал үүсгээд гаднаас нь тэднээр далимдуулж "ардчилал" тогтоох нэрийн доор цэргийн хүч оруулсан шүү дээ… Одоо тэр их хөрөнгө оруулалтыг буцааж нэхэх төр улс гэж байхгүй болгосон тул энэ олон тэрбум долларын хөрөнгийг нь дайчлан хураан авч байгаагаа, бүх газрын тосыг нь хуваан авч байгаагаа барууны банкууд, компаниуд зарлаж эхэлсэн биз дээ. Каддафи төрийн хүний ёсоор ард түмнээ гаргуунд нь хаяж өгч зугтаж амиа хоохойлоогүй шүү. Харин Ливийн хууль ёсны Ерөнхийлөгчийг тэрхүү зэрлэг ухаангүй сүрэг залуусаар хороолгож байгааг дэлхийгээр нэг онлайнаар үзүүлээд баярлалдаад байгаа нь ер нь ямар ёс суртахуун бэ? Хэнд тэд юу сануулах гээд байна вэ? Эндээс дэлхий дахин ер нь хаашаа явж байна вэ?

Залуус гэдэг бол ихэнхдээ амьдралын туршлагагүй, хөнгөн хийсвэр, амархан элдэв “үгэнд” ордог, гэр бүлгүй бол бүүр ч ямарваа нэг хийж байгаа зүйлдээ хариуцлага хүлээдэггүй улсууд байдаг. Дээр нь өөрөө бодохоос илүүтэйгээр хэн нэгэн удирдагчийг дагаж хуйлардаг сэтгэл зүйн нэг онцлог байна л даа. Яг үүнийг нь л ашигласан хэрэг шүү дээ. Одоо түүнээс хойш тэнд харин жинхэнэ аймшигт үйл явдлууд өрнөж байгаа …

- Тийм шүү. Залуу насны далавч нь, бас сүүдэр нь максимализм, оптимизм, критицизм, коллективизм, нигилизм байдаг хойно арга ч үгүй юм даа.

- Яг үнэн. Залуу хүн өөрийн гэсэн амьдралын зөв үзэл санаа хараахан тогтож амжаагүй байдаг тул арай жаахан хүчтэй, боломжтой нэгнийгээ дагадаг шүү дээ. Энэ өнцгөөс нь “Залуу нас гэдэг бол өдөр ирэх бүр улам багасаж байдаг нэг дутагдал юм” гэж хэлсэн нэг үг байдаг даа. Гэхдээ шүүн тунгааж эргэцүүлэн бодож өөрөө бие даан шийдвэр гаргаж сурсан залуус бас байдаг аа. Ийм улсууд л Монголын ирээдүй гэж бодож явдаг даа.

Хэн ч төөрөлдөж алдаж эндэж болно. Харин алдаж эндэж төөрөлдөж яваагаа ухаарч энэ алдаагаа засаж байгаа ийм л хүн жинхэнэ хомо-сапиенс - Оюун ухаант Хүн шүү дээ. Үүнтэй холбоотой, "ганцхан үхэр л зуршлаа өөрчилдөггүй", эсвэл "Үхсэн хүнд л ухаарах тэгээд алдаагаа засах боломж байдаггүй" зэрэг мэргэн сургамжтай үгсүүд бусад ард түмнүүдэд бас байдаг.

- Сүүлийн өдрүүдийн үйл явдлыг харж байхад Үндсэн хуулинд "Монгол улсын газрын хэвлийд байгаа баялаг Монголын ард түмний өмч мөөн" гэж заачихсан байхад өөр гадаадын эрхмүүд тэрбум тэрбум доллараар хоорондоо заралцаад л гүйж явах юм даа?

- Хамгийн аймшигтай нь энэ бүх адал балмад явдлууд болж байхад Монголын нийгмийн оюун санаа энэ бүхнийг хүлцэнгүй хүлээж авах тийм зүйлсийг л хийгээд байгаа улсууд бас байна аа. Монголчууд хэлдэг дээ, хамгийн том нүгэл юу вэ гэж. Энэ бол сэтгэлээр хийсэн нүгэл шүү дээ. Хүний итгэл сэтгэлийг хуурч мэхэлж оюун санааг хордуулж байгаа нүгэл бол хамгийн хүнд нүгэл гэж үздэг шүү дээ. Гэсэн хэдий ч зарим хүмүүс сэрж эргэн тойрноо харж эхэлсэн нь ажиглагдаж байгаа.

- Ерэн онд ч ажиглагдаж байлаа, одоо ч хэвээрээ л байна. Юу гэвэл тэр үед ч, одоо ч хэн гудамж талбайд гарч жагсаж байна? Нөгөө л ядуус ардууд маань. Харин манай сэхээтнүүд, нөгөө цагаан захтнууд, үндэстний баялаг шахам өөрсдийгөө өргөмжилдөг алдартай зохиолчид, найрагчид, найруулагч, жүжигчид, бусад алдартнууд хаа явна аа? Энэ ямар гээчийн үзэгдэл вэ?

- Би энэ тухай юу хэлж чадах вэ дээ, тэднээс л асуу. Ер нь бол бид нар нэг зүйлийг л байнга толгойдоо барьж байх ёстой гэж боддог. Бидний амьдралд, манай нийгэмд тулгараад байгаа хамгийн гол асуудлууд маань юу вэ гэдгийг. Гэтэл жижиг сажиг асуудлуудаас болоод том асуудлуудаа анхаарлын гадна орхиж болохгүй юм. Бас сайхан үг яриа сонсоод цаддагаа, хоосон гэдсээ илдэгээ болимоор юм. Үүнийг зөвхөн сэтгэл зүйн засал гэдэг юм шүү. Үүнийг зальтай “далдыг харагчид” л хийдэг биз дээ. Хэсэгхэн хугацааны дараа дахид л “гэдэс” хонхолзож эхэлнэ шүү дээ.

- Тэр үеийн ардчилагчид, ардчиллын алтан хараацай нарт хандаж юу хэлэх вэ?

- Энэ ардчилал гэдэг үзэл санаа маань бидний анх ойлгож төсөөлж байсан тийм агуулгатай, зорилготой эд биш байна шүү гэдгийг ухаарч үүнийг эргэн харах цаг нь болжээ. Одоо бол бидний тархи оюун санаанд харийн хүмүүс зориуд суулгаж өгсөн энэ үзэл санааг бид өөрсдийнхөө үзэл санаа гэж ойлгож эндүүрээд явж байгаагаа эргэн харах цаг болжээ л гэж хэлмээр байна. Тэд хүний сэтгэхүй, сэтгэцийн онцлогийг шинжлэх ухааны түвшинд анх таньж мэдсэн, үүнийгээ маш чадварлаг ашиглаж манипуляциа хийдэг гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

Бас У.Черчилл “Дундаж нэг сонгогчтой 5 минут ярилцахад л ийм ардчиллын эсрэг байх тэр гол шалтгаан гарч ирдэг” гэж хэлсэн байдгийг санахад бас илүүдэхгүй буй заа. Өөр нэг, ардчиллын тухай хэлсэн үгийг зориуд гуйвуулж орчуулж тараасан мөртлөө энэ мэт олон сургамжтай үгсийг нь зориуд орхисон байдаг...

Бидэнд одоо Монголын нийгмийн олонхын туйлын тэр хүсэл эрмэлзэлийг дээдэлсэн Үндэстний Эрх Ашгийн Үзэл Санаа хэрэгтэй байна даа.

- МоАХ-ноос Монголын ард түмэнд үлдээж байгаа түүхэн сургамж юу вэ?

- Түүхэн сургамж бол харийн үзэл санаа, зарчим дээр тулгуурласан Үндэстний Эрх Ашиг гэж байх боломжгүй юм.

- Эцэст нь ирэх сонгуулийн тухайд юу хэлэх вэ?

- Сонгуулийн тухайд бол “Аливаа нэг зүйлийг зөвхөн нэг л янзаар дахин дахин бүүр дахин дахин хийгээд байгаа мөртлөө өөр үр дүнг хүлээж сууна гэдэг бол адгийн тэнэгийн ажил” гэж нэг ухаантан хэлсэн байдаг нь л санаанд орж байна. Энэ бол бидэнд бүгдэд нь хамаатай үг юм даа.

Хөөрөлдсөн С.Энх-Амар


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-12 21:44
Дэлхийн 2-р дайны дараагаас АНУ ӨӨРИЙНХӨӨ ажилчин пролетари ангиа болон ӨӨРИЙНХӨӨ үйлдвэр заводуудыг хилийн чандад буюу өөрийн ХАРААТ КОЛОНИ орнуудад гаргасан. Тийм учраас АНУ-н ӨӨРИЙНХ нь иргэд цөм үйлчилгээний ажил болох худалдагч болон оффисын ажилчид байдаг. Ийм учраас АНУ-д пролетарийн их хувьсгал гардаггүй байсан юм даа.

Дэлхийн бүх улсуудын гадаад худалдааг зөвхөн ам.доллараар хийнэ гэсэн шийдвэр гаргуулж чадсанаар АНУ нүдэнд үл үзэгдэх ЭЗЭРХЭГ ГҮРЭН байгуулсан юм. Зүүн өмнөд Ази дахь Япон, Өмнөд Солонгос, Тайван, Сингапур улс хэмээх АНУ-н ОРОН НУТГИЙН салбар АЙМГУУД нь ардчилалтай байснаас, хүний эрхийг дээдэлснээс, зах зээлийн системтэй байснаас улбаалж хөгжөөгүй ба эдгээр "аймгууд" нь газрын баялаг огт байхгүй учраас ХӨГЖҮҮЛСЭН. Хэрвээ нэгэн цагт хүчирхэгжээд урдаас нь цор цор хийвэл АВСТРАЛИАС авдаг байгалийн баялгийг нь шууд хаахад эдгээр "аймгууд" шалдаа унана. Хойд Солонгос байгалийн баялаг харьцангуй ихтэй тул Орост АНУ "бэлэглэсэн" юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-12 22:38
Ливийн Каддафи гэх мэт удирдагч нар Швецарийн банкинд хадгаламжтай гэдэг нь худлаа байдаг ба үнэн мэт дэлхийн том хэвлэл мэдээллийн эх үүсвэрүүд дахин дахин яриад байхаар ХҮМҮҮС үнэмшчихдэг. Үүнийг маш үнэмшилтэй хийдэг. Дэлхийн том хэвлэл мэдээллийн албадын хувьцааг томчууд атгаж байдаг. Энэ бол нүдэнд үл үзэгдэгч ЭЗЭРХЭГ ГҮРНИЙ зөвхөн нэг башир арга.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
tulgaa
0 # tulgaa 2012-05-13 20:10
сая грект францд социалистууд сонгуульд ялсан
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
bolat
0 # bolat 2012-05-15 15:09
:-* Аливаа зүйлийг угаар нь ойлгоно гэдэг бол хүн бүрт заяадаггүй онцгой чанар юм. Алжил хүсье.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Дээгий
0 # Дээгий 2012-05-16 04:53
bayarlalaa. songuuli oirtoj baigaa odoo ued tumen olondoo unen zuv medeelel, medlegiig ugch baigaad uneheer ih bayarlaj bainaa. erin tsagiin duudlaga nevtruulguudiig uzsen. ih zuil oilgoj medej avsan.amjilt husie
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
maya
0 # maya 2012-05-22 14:35
bayrlalaa.ene bugdiig mongoloo gesen hun buhen unshaasaa.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
alagaa
0 # alagaa 2013-03-23 22:40
баярлалаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
maagaa
0 # maagaa 2013-03-23 22:43
баярлалаа, жинхэнээсээ тархины түгжээ мултарна гэдэг нь энэ бна даа,
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд89
0 # Болд89 2013-04-07 08:48
Ийм бичвэр, нийтлэлүүдийг тань нийтэд түгээж бусдад дамжуулж болдог жиргээ /твитер/, фэйсбүүк, блог зэрэг холбоостой болгож болохгүй юм байхдаа? тэгвэл их баярланаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
mongol tsus
0 # mongol tsus 2015-04-16 15:45
бид дайснаа ялахын тулд байснаа Түүх ээ маш сайн судалсан байх шаардлагатай. Бүр уг үндсээр нь, БУЛГИЙН ЭХЛЭЛ НЬ БУЛИНГАРТАЙ БОЛ АДАГ НЬ Ч БАС БУЛИНГАРТАЙ гэдэг. Бид сүүл хэсгээс нь биш эхлэл хэсгийг таслаж ялах нь нөгөө яриад байгаа ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ ҮНДЭСНИЙ ЯЗГУУР ҮЗЭЛ сэргээх явдал юм. ТАС ХАРАНХУЙД юуч харагдахгүй байхад дайсантайгаа тулалдах хэцүү ямар ч баримжаагүй хэдэн дайсан байгааг ч хэлэх боломжгүй тиймээс эцсгийн гаргалгаа бол дайснаа судлах маш нарийн ШУ- түвшинд дуртай зүйл хобби гэх мэт судалж байж л БАТААР нь тавих үндсэндээ бүрэн боломж нь нээгдэж байгаа юм . МОНГОЛ ЗОН олондоо сайн сайхныг хүсье . хамгийн гол нь ХӨХ ТОЛБО бид илүү байсан байсаар ч ирсэн байх ч болно .
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд
0 # Болд 2015-04-19 10:28
Одоо тэр нийгмийн сэхээтэн даврага гээчийг сэрээж тэднээр нийгмийг хөдөлгөж, үнэнг олонд таниулах хэрэгтэй. Хэдийвээр тэд ихэнх нь бэртэгчин олигархийн уяанд хүлээтэй ч яаж ийгээд юм хийх чадал тэнхээ буйг санах нь зүй. АМЖИЛТ бид бүгд МОНГОЛчууд чадийшд, чадаж ч бсийшд :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг