ЭРИН ЦАГИЙН ДУУДЛАГА баримтат номноос...


ДЭЛХИЙН II ДАЙН


1942 оны 12-р сарын 7-нд Японы арми Номхон далайн Пёрл Харбор арал дээр байрлаж байсан Америкийн тэнгисийн цэргийн баазыг довтолсон ба энэ нь АНУ-ыг дэлхийн II дайнд татагдан орох шалтгаан болсон юм. Ерөнхийлөгч Франклин Рузвельт энэ өдрийг түүхэнд шударга бус хулчгар байдлын билэг тэмдэг болж орно гэж мэдэгдэж байв. Гэвч энэ бол яг тийм байсан ба харин ганцхан итгэл эвдсэн дайсан Пёрл Харбор руу дайрсан учраас бус юм.

60 жилийн хойно энэ үйл явдалтай холбоотой зарим нэг нууц мэдээллүүдийн нууцын зэрэглэлийг цуцалсан ба тэдгээрээс үзвэл Пёрл Харбор руу Япон довтлоно гэдэг нь долоо хоногийн өмнө тодорхой байсан төдийгүй энэ үйл явдал цэвэр дотоод өдөөн хатгалт байсан байна...

Франклин Рузвельтийн гэр бүлийнхэн 18-р зуунаас хойш Нью-Йоркт хувийн банк эзэмшиж байсан ба түүний авга ах Фредерик Холбооны Нөөцийн захирлуудын зөвлөлд багтаж байсан юм. Авга ах нь олон улсын банкны эздийн үйл ажиллагааг талархан дэмждэг байсан ба дайн бол тэдний сонирхолд бүрэн нийцэж байжээ.

Банкны эздийн хувьд дайнаас өөр хамгийн ашигтай зүйл үгүй гэдгийг бид одоо харж байна. Рузвельтийн цэргийн зөвлөх байсан Хенри Симпсон 1942 оны 11-р сарын 25-нд өөрийн өдрийн тэмдэглэлдээ Франклин Рузвельттэй хийсэн нэгэн ярилцлагаа бичиж үлдээсэн байдаг.

Ф.Рузвельт: Хамгийн гол асуудал бол яаж тэднийг анх эхлэн буудаж эхлэхэд хүргэх вэ гэдэгт байгаа юм. Япончуудаар л анх эхлүүлбэл сайнсан. Тэгвэл хэн нь түрэмгийлэгч вэ гэдэг асуултын хариу ойлгомжтой болно шүү дээ....

Пёрл Харбор руу довтлохоос сарын өмнө Рузвельт япончуудыг довтлоход хүргэх боломжтой бүх зүйлийг хийж эхэлсэн юм. Тэрээр Америкаас Японд газрын тос нийлүүлж байсныг бүрэн зогсоож, АНУ-д байсан Японы бүх дансны гүйлгээг царцааж, дайны үеийн олон улсын гэрээ конвенцийг зөрчиж Хятадад ил тод зээл олгож Их Британид цэргийн тусламж нийлүүлж эхэлсэн байна.

1942 оны 12-р сарын 4-нд, дайралт болохоос 3 хоногийн өмнө Австралийн тэнгисийн цэргийн тагнуулын албанаас Японы усан онгоцууд Пёрл Харбор арал руу чиглэн хөвж яваа тухай Рузвельтэд мэдээлсэн байдаг. Гэвч Рузвельт үүнийг огт хэрэгсээгүй юм.

Ингээд төлөвлөж байсан ёсоор 1942 оны 12-р сарын 7-нд Японы нисэх хүчин Пёрл Харбор руу довтлож 2400 гаруй америк цэрэг эрсийн амь нас сүйдсэн юм. Пёрл Харбороос өмнө америкчуудын 80 хувь нь дайнд орохыг хүсэхгүй байсан ба харин Пёрл Харборыг довтолсны дараа дор хаяхад 1 сая хүн сайн дураараа фронтод явсан юм!

Нацистын Герман хоёр байгууллагын хүчээр өөрийн цэргийн хүчийг бий болгосон нь одоо нэгэнт батлагдсан юм. Тэдгээрийн нэг бол “И.Г Фарбен” ба энэ компани нацистын Германийн тэсрэх дэлбэрэх бүх бодисийн 84 хувийг нийлүүлж байсан ба хорих лагериудад сая сая хүмүүсийг алж байсан “Циклон Б” гэх хорт хийг мөн нийлүүлж байжээ. “И.Г Фарбен”-ийн нэр нь нууцлагдсан хамтран зүтгэгчдийн нэг бол Америкийн Рокфеллерийн эзэмшлийн “Ю Эс Стандарт Ойл Компани” байжээ. Яг үнэндээ бол фашист Германийн нисэх хүчин “Стандарт Ойл”-ын бүтээгдэхүүнгүйгээр нисэж бөмбөгдөж чадахгүй байв. “Стандарт Ойл” –оос немцийн “И.Г Фарбен”-д 20 сая долларын нисэх онгоцны шатахуун нийлүүлсний үр дүнд Германийн онгоцууд Лондоныг бөмбөгдөх боломжтой болж байсан байна.

Энэ бол Америкийн том бизнес дэлхийн 2-р дайны үед дайн хийж байсан хоёр бүлэглэлийг хоёуланг нь дэмжиж дундаас нь асар их ашиг унагаж байсныг гэрчлэх олон баримтуудын зөвхөн нэг жижигхээн хэсэг нь юм.

Энд заавал дурдах учиртай өөр нэгэн урвагч байгууллага бол Нью-Йоркт байрлаж байсан Юнион Бэнкинг Корпораци юм. Энэ банк Гитлерийг засгийн эрхэнд гарч ирэхэд санхүүгийн тусламж үзүүлж байсан ба хожим цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийж байсан төдийгүй нацистуудын мөнгийг угааж байжээ. Хожим энэ банкны дансуудад нацистуудын сая сая доллар байршиж байсан нь тогтоогдсон байна. Иймд дайны үед дайсагнагч талтай хамтран ажиллаж байсан гэдэг үндэслэлээр энэ банкны эрхийг цуцалсан байна.

Харин Юнион Бэнкны захирал, дэд ерөнхийлөгчийг хэн байсан гэж Та бодож байна ?

Тэр бол одоогийн Ерөнхийлөгч Джордж Бушийн өвөг эцэг, Ерөнхийлөгч асан эцэг Бушийн аав Прескот Буш гэгч байжээ. Ийм учраас энэ гэр бүлийн ёс суртахууны болон улс төрийн зарчмыг цаашид сайн санаж яваарай!


ВЬЕТНАМ

1964 онд АНУлс Хойд Вьетнамд дайн зарлахад хүргэсэн гол шалтгааныг Тонкины буланд америкийн шумбагч онгоцыг Вьетнамын талаас довтолсон явдал гэж албан ёсоор үздэг. Энэ үйл явдлыг хожим Тонкиний булан дахь мөргөлдөөн гэж нэрлэсэн юм. Үүнээс үүдэж цэрэг дайны өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба удалгүй дайн болж өргөжсөн юм. Гэвч энд нэг асуудал байгаа ба энэ нь юу гэвэл америкийн шумбагч онгоцыг Хойд Вьетнамын талаас хэзээ ч довтлоогүй юм. Энэ бол дайн эхлүүлэхийн тулд урьдаас зориуд зохион байгуулсан өдөөн хатгасан ажиллагаа байжээ.

АНУ-ын батлан хамгаалахын сайд байсан Роберт Макнамара олон жилийн дараа Тонкиний буланд болсон явдлыг алдаа байсан гэж мэдэгдсэн боловч олон судлаачид үүнийг зориуд зохион байгуулсан өдөөн хатгалга байсан гэж үздэг.

Дайн эхлэнгүүт л том бизнес эхэлсэн юм. 1965 оны 10-р сард Ерөнхийлөгч Линдон Джонсон Хойд Вьетнамд нийлүүлж байсан зэвсгийн 80 хувийг дангаараа нийлүүлж байсан ЗХУ-тай хийж байсан худалдаандаа хязгаарлалт тогтоосон байна.

Харин Рокфеллер Хойд Вьетнамд зэвсэг, цэргийн бусад техник нийлүүлж байсан Зөвлөлтийн үйлдвэрүүдийг санхүүжүүлэх асуудлыг сонирхож эхэлсэн байна. Дайтаж байгаа хоёр талыг хоёуланг санхүүжүүлэх нь банк-санхүүчдийн араншингийн зөвхөн нэг тал нь юм.

1985 онд Вьетнамд хийж байсан цэрэг дайны үйл ажиллагааны удирдамжуудыг нууцын зэрэглэлээс гаргаж олон нийтэд ил болсон юм. Эдгээр удирдамжууд гээч бичиг баримтуудад америкийн арми Вьетнамд юу хийж болох, юу хийж болохгүйг нарийвчлан заасан байжээ. Жишээлбэл, Америкийн тал Хойд Вьетнамын агаараас эсэргүүцэн хамгаалах системийг байлдааны бүрэн чадвартайг нь тогтоохоос нааш бөмбөгдөхийг хориглосон байжээ.

Хэрэв дайсны тал Лоас, Камбоджийн хилийг давбал хойноос нь нэхэж байлдахыг хориглосон байжээ. Хамгийн гайхалтай нь Вьетнамын армийн маш чухал стратегийн цэгүүдийг америкийн арми дээд удирдлагынхаа зөвшөөрөлгүйгээр довтлохыг хориглосон байсан байна. Энэ бүх солиотой гэхээр хязгаарлалтуудаас гадна Хойд Вьетнамын удирдлагад болох гэж буй дайралтын талаар урьдчилан мэдээлж байсан ба тэд Америкийн армийн сул талуудыг ашиглан хариу цохилт хийх арга тактикаа төлөвлөх бололцоотой байсан байна.

Чухам ийм учраас хүч тэнцвэргүй энэ дайн тийм урт хугацаагаар сунжирсан байна. Зорилго бол маш энгийн байсан ба энэ дайнд Америкийн арми богино хугацаанд ялалт байгуулах нь гол биш харин банкны эздэд дайн үргэлжилж байх нь илүү чухал байсан байна. Банкны эздийн ашгийн төлөө зориуд өдөөсөн энэ дайн 56 мянган америк цэрэг эрсийн, 3 сая жирийн вьетнамчуудын амь насыг сүйтгэсэн юм.

ИНГЭЭД БИД ОДОО ЮУ МЭДЭЖ БАЙНА ВЭ?

9-р сарын 11 бол худалдагдсан элитийн хүнлэг бус төлөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх эхлэлийн цэг нь болсон байна. Энэ бол Лузитани хөлөг онгоцыг живүүлсэн, Пёрл Харборыг бөмбөгдсөн өдөөн хатгалт, санаанаасаа зохиосон Тонкины булангийн довтолгооноос юугаараа ч ялгагдах зүйлгүй гагцхүү дайн үүсгэх цорын ганцхан зорилготой зориуд шалтаг байсан юм.

Хэрэв 9-р сарын 11-ний үйл явдал ийм зорилготой өдөөн хатгалт биш байсан гэвэл онцгой тохиолдол л тогтсон дүрэм гэж байдаг гэдгийг баталдаг шүү дээ..... Түүнийг юугаар ч тайлбарлах аргагүй Афганистаны дайн, Иракт одоо хийж байгаа дайныг эхлүүлэхэд ашигласан юм. Мөн 9-р сарын 11 өөр нэг дайн эхлүүлэх шалтаг болсон юм.

Энэ дайн бол Таны эсрэг дайн юм.

Эх оронч Акт /Patriot Act/, Цэргийн шүүхийн хууль, Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах яамыг байгуулсан явдал бол гагцхүү Таны иргэний эрх, эрх чөлөөг, элитийн төлөвлөгөөг эсэргүүцэн зогсох таны чадварыг хязгаарлах зорилгоор хийгдсэн ажил юм. Одоо америкчуудын тархийг угааж байгаа үзэл суртлын кампани өнөөгийн АНУ-д Таныг алан хядагч байж болзошгүй гэсэн зөвхөн таамаглалд үндэслэж прокурын ямар ч зөвшөөрөл хэрэггүйгээр таны дэргэд гэрийг тань нэгжих, сэжигтнээр татахгүйгээр Таныг шууд баривчлах, Танд өмгөөлөгч өгөхгүйгээр ямар ч удаан хугацаагаар хорих, тэр байтугай тамлан тарчлааж байцааж чадах болсон тухай харин таг чиг байгаа юм.

АНУ-д ямар үйл явдлууд өрнөж байгааг илүү сайн ойлгохын тулд түүх хэрхэн давтагддаг болохыг эргээд харъя.

1934 оны 4-р сард Гитлер өдөөн хатгалга хийх зорилгоор Германийн парламентийн байр - Рейхстагийн ордонг шатааж үүнд улаан коммунистуудыг буруутгасан байдаг билээ. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа тэр германийн парламентаар Германы үндсэн хууль, иргэдийн эрх чөлөөг устгасан нэгэн хуулийг оруулж батлуулж авсан юм. Дараа нь Гитлер немцийн ард түмнийг хамгаалах нэрийн дор хэд хэдэн том жижиг зэвсэгт мөргөлдөөн хийсэн байна.

Манай агуу их үндэстний эрэгтэй, эмэгтэй тэр байтугай хүүхдэд хүртэл аюул заналхийлж байна. Бид эх орноо хамгаалах, дотоодын аюулгүй байдлыг баталгаажуулах алхмуудыг хийх ёстой болоод байна.

Энэ үгийг 2001 оны 9-р сарын 11-ний дараа Ерөнхийлөгч Джордж Буш хэлсэн үг гэж Та бодож байна уу? Үгүй ээ! Энэ бол Гестапог байгуулсан тухай Германийн олон нийтэд зарлаж байхдаа Адольф Гитлерийн хэлсэн үг юм !!!

Коммунизмын талаар мөн түүнтэй холбоотой байгууллагуудын хувьд энэ бол юуг ч өөрчлөхгүй юм.

А. Гитлер

Манай дайсан бол алан хядагч, хорлон сүйтгэгчдийн том сүлжээ ба тэдгээрт дэмжлэг үзүүлж байгаа засгийн газрууд юм.

Дж. Буш
 


ОДОО СЭРЭХ ЦАГ БОЛСООН !

Засгийн эрхийг барьж байгаа хүмүүс олон нийтийг байнга төөрөгдөлд оруулж тэднийг өөрсдийн эрх ашиг сонирхлын үүднээс далдаас залж удирдаж байхын тулд бүх зүйлийг хийж байна. Ялангуяа улс төрийн бодлогын талд бол олон нийт, хүмүүсийн хувьд ойлгох ойлголт өөрөө хар аяндаа бий болдоггүй байна. Харин хүмүүст өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр хэвлэл мэдээлэл, телевизээр дамжуулж тархинд нь хэрэгтэй ойлголтуудаа суулгаж өгдөг байна.

Жишээлбэл, хүмүүс лалын хэт үзэлтнүүд хүчирхийлэл үйлдэхээ үргэлжлүүлсээр байгаа учир Иракт довтлон орсноос хойш байдал улам муудсан гэж боддог. Гэвч Иракт болж байгаа дайн бол чухамдаа АНУ-ын Засгийн газрын ард байгаа тэр хүмүүст яг хэрэгтэй зүйл нь гэдгийг хэн ч анзаарахгүй байгаа юм. Тэдэнд бол энэ дайн үргэлжилсээр байх нь, энэ бүс нутаг хуваагдсан байх нь, тэндээс газрын тос шахаж байх нь, зэвсэг нийлүүлэгч компаниуд ашиг олж байх нь эцэст нь хамгийн гол нь хажууд нь байгаа газрын тос олборлодог, Америкт дагаар орохыг хүсэхгүй байгаа Иран, Сири улсууд руу довтлоход Иракийг байнгын ажиллагаатай цэргийн талбар бааз болгон ашиглахыг хүсэж байгаа юм.

Иракт болж байгаа иргэний дайн, хурцдмал байдлыг зориуд гаднаас нь турхирч өдөөж байгаа тухай баримт олон байдаг.

2005 онд яг арабууд шиг хувцаслаж машинаар давхин энгийн хүмүүс рүү гал нээж байсан Британийн тусгай албаны хоёр ажилтныг Иракийн цагдаа нар баривчилсан байна. Тэднийг баривчилж Басра хотын нэгэн шоронд хорьсны дараа Их Британийн Засгийн газар тэднийг нэн даруй суллахыг шаардсан юм. Басра дахь түр Засгийн газар тэднийг суллахаас татгалзсаны дараа Британийн арми Басра хотыг танкаар дайрч тэднийг сулласан байна.

Ямар нэг улс орныг эзлэн авахын тулд та юу хийх вэ?

Энд хоёр зам байгаа ба нэгдүгээр зам бол түүнийг бөмбөгдөх, довтлох зэрэг цэргийн ажиллагаа байж болох ч энэ бас тийм үр дүнтэй арга биш юм. Үүний оронд энэ орны хүмүүсийг бие биенийгээ алж устгах, өөрсдийн газар нутаг эдийн засаг, аж ахуйгаа хоосруулахад гаднаас нь түлхэж байх нь хамаагүй үр дүнтэй хямд арга бөгөөд чухам үүнийг тэд хийсэн юм. Дайсныг устгахын оронд дайсан өөрөө өөрийгөө устгах болно. Дайсны жижиг бүлэглэлүүд хоорондоо байлдах ба тэдгээрийг хоёуланг нь өөрийн нууц албадуудаар дамжуулан санхүүжүүлж өөд өөдөөс нь мөргөлдүүлэхэд тэд өөрөө өөрсдийгөө устгаж байдаг.

Зарим хүмүүс үүлэн дээрээс бууж бодит байдалд эргэж орох хэрэгтэй байна! Эзлэн авах хэрэгтэй тэр ард түмэн, үндэстнүүдийг мэхлэх, өрөнд унагаж өөрийн эрхшээлдээ оруулах замаар том эзэнт гүрэн үүсэж байгуулагддаг гэдгийг одоо ойлгох цаг болсоон.

Яагаад ТВ олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ер нь байж болох бүх төрлийн зугаа цэнгээний энэ соёлыг дэлгэрүүлж сурталчилж тэтгэж байдаг юм бэ гэж Та өөрөөсөө нэг асуугаад үзээрэй.

Харин Засгийн газар улсын сургуулиудыг санхүүжүүлэх болсон цагаас хойш яг энэ мөчид АНУ-д боловсролын чанарын үзүүлэлт уруудах муруйгаар доош өнхөрч боловсрол жил ирэх тусам улам л мохож байна. Манай Засгийн газар өөрийн тарьж байгаа тэр зүйлээ л хураан авч байгаа юм.

Одоо энэ ойлгомжтой байгаа бол Засгийн газраас санхүүждэг боловсролын байгууллагууд, улсын сургуулийг төгсөж гарч байгаа тэр төгсөгчид, тэдний боловсролын түвшинг аваад үзээрэй. Эдгээр сургуулиудыг төгсөн гарч ирж байгаа төгсөгчид Засгийн газрын хүлээж байгаа үр дүнд үнэхээр хүрэхгүй байна гэж хүмүүс бодож байж болох юм.

Гэвч тэр хүмүүс төөрөлдөж байгаа юм.

Хамгийн гол нь манай Засгийн газар өөрийн хүсэж байсан яг тийм л үр дүнг хүртэж байгаа юм. Тэнд байгаа тэр хүмүүс таны хүүхдүүдийг боловсролтой, мэдлэгтэй байхыг хүсэхгүй байгаа юм аа. Тэд таныг “хэтэрхий их” эргэцүүлэн боддог байхыг хүсэхгүй байгаа юм.

Чухам ийм учраас л АНУ-д болон бүх дэлхий даяар зугаа цэнгээний үйлдвэрлэл цэцэглэн хөгжөөд байгаа юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, телевизийн шоунууд, хөгжөөнт тоглоомууд, хөлбөмбөг, наркотик, архи дарс гэх мэтийн бүх төрлийн зугаа цэнгэл бол гол нь хүний ухаан бодлыг чухал зүйлүүдээс холдуулж сатааруулахад голчлон чиглэж байна.

Та “хэтэрхий” их тунгаан боддог болж тэр улстөрчдийн замд саад болохгүй байхын тулд энэ бүхнийг зориуд бодлогоор дэлгэрүүлж хөгжүүлж байгаа юм аа.

Та үүнийг мэдэхгүй байгаа ч гэсэн таны амьдралыг далдаас удирдаж байдаг хүмүүс байдаг гэдгийг ухаарах цаг нэгэнт болжээ.

Телевизийн нэгэн ток шоугаар нийгмийн нэг том зүтгэлтэн:

* Америкчууд бид маш олон асуудалтай тулгараад байна. Яагаад гэвэл та нар, 62 сая америкчууд яг одоо намайг ТВ-р үзээд сууж байгаа, яагаад гэвэл та нарын 3 хүрэхгүй хувь нь л ном уншдаг, яагаад гэвэл та нарын 15 хүрэхгүй хувь нь сонин сэтгүүл хааяа эргүүлдэг, яагаад гэвэл та нарын хувьд ҮНЭН гэдэг бол энэ ТВ гэх хар хайрцаг дотроос өгч байгаа тэр зүйл юм.
* Бүхэл бүтэн нэг үеийнхний, тэдний үр хүүхдүүдийн мэдэж байгаа бүх зүйл гэвэл ИХЭНХдээ зөвхөн энэ хар хайрцгийн танд зориуд өгч байгаа тэр тархины угаалт юм. Энэ хайрцаг бол олон хүмүүсийн хувьд гуутай бурхан нь, бурхны сургаал – “бүр бурхны гэгээрэл” нь мэт болжээ.
* Энэ хар хайрцаг ерөнхийлөгчдийг унагадаг, эсвэл гаргаж ирдэг, Римийн хамба лам, ерөнхий сайдуудыг хүртэл тодруулж гаргаж ирдэг шүү дээ.
* Энэ хайрцаг бол шударга бус байдал ноёрхсон энэ дэлхий дээрх тэр чөтгөрийн бузар хүч юм. Хэрэвзээ энэ их хүч нь үл бүтэх этгээдүүдийн гарт байгаа бол та бид бүхэн мөн хөөрхийлөлтэй еэ....
* Хамгийн том корпорациуд энэ дэлхийг тэмтрүүлээрээ хэрсэн хамгийн бохир, шулмын энэ суртал ухуулгын машиныг хяналтандаа байлгаж байхад ҮНЭН-ий оронд чухам ямар солиотой зүйлийг Таны тархинд чихэж байгааг хэн мэдэх вэ ?
* Хүмүүс ээ! Намайг сонсоорой, намайг сонсоорой ... Телевизороор ярьж үзүүлж байгаа зүйлийн ИХЭНХ нь шал худлаа хулхи...телевизор бол ердөө л зугаа цэнгээний хүрээлэн юм. Телевизор бол далдыг харагчид, дуучид, жүжигчид, арслан сургагч, хөл бөмбөгчдийг оролцуулсан нэг төрлийн цирк, агаарын тоглолт, хоосон хошин марзагнал төдий зүйл юм шүү.
* Тэд та нарын мөнгөөр чинь та нарын уйтгарыг гаргаж хөгжөөдөг. Харин та нар арьсны өнгө, ажил төрөл, шашин шүтлэгээс үл хамаарч бүгд л өдөржин, заримдаа бүр шөнөжин телевизор гэгч энэ хар хайрцагийн өмнө мөргөөд л сууж байдаг. Та нарын мэдэх бүх зүйл бол ердөө энэ телевизорын тархины угаалт шүү дээ...
* Та нарыг үнэндээ бол телевизор байнга хүчиндэж бузарлаж байдаг ба харин үүнийг нь эсэргүүцэхийн оронд тэдний явуулж байгаа гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй тэр хулхи зүйлд нь итгэсээр байх уу...
* Бодит зүйл бол Таны одоогийн амьдрал биш харин энэ хайрцаг гэж та нар итгэж байдаг. Та нар яг энэ хайрцаг шигээ идэж ууж, хувцаслаж, ярьж хөөрч, хүүхдүүдээ энэ хайрцагт харагдаж байгаа хийсвэрлэл шиг хүмүүжүүлдэг, тэр байтугай яг энэ хайрцаг шиг бодож сэтгэдэг болчхоод байна шүү дээ.
* Энэ бол олон нийтийг хамарсан солиорол мунхрал, та нар яг л гаж донтнууд шиг болчхоод байна шүү дээ.
* Гэсэн хэдий ч хүмүүс бид бүхэн өөрсдөө, мөн хүмүүс бидний одоогийн энэ амьдрал бол хамгийн бодит зүйл юм шүү...

Хөшигний ар дахь тэр хүмүүст юмыг эргэцүүлэн шүүж тунгааж боддог, зөв сэтгэж чаддаг хүмүүс л хамгийн аюултай. Ийм учраас тэд эдгээр хоосон зэрэглээг ухуулж сурталддаг. Энэ хоосон зорилго, уриаг шашин шүтлэг, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд, бүх шатны боловсролоор дамжуулж хүмүүсийн оюун санаанд чихэж суулгаж өгч байдаг.

Таныг энэ савангийн хөөс шиг хий хоосон зорилго, хий зэрэглээ бодлынхоо дотор амьдарч байхыг тэд хүсдэг ба одоогоор тэд санаснаа хийж чадаж байна..!!

2005 оноос АНУ, Канад, Мексикийн хооронд нэг тохиролцоо хийсэн байдаг. Энэ тохиролцоог америкийн ард түмэн, Конгрессоос нууцалсан ба тэр тохиролцооны дагуу тусгаар тогтносон улс орнуудын бүх хил хязгаарыг үгүйсгэж АНУ, Канад, Мексик нэг улс болж хувирч байгаа юм.

Үүнийг Хойд Америкийн Холбоо гэж нэрлэсэн юм.

Яагаад энэ тухай та сонсоогүй байгаа билээ?..

Үнэндээ бол төв сувгуудад ганцхан сэтгүүлч л зориг гаргаж энэ тухай ярьсан юм.

CNN сувгийн Лоу Добстай хамт энэ шөнийг /Lou Dobbs Tonight/ хөтөлбөрөөр:

* Бушийн засаг захиргааны хил нээх тухай бодлого бол цагаачлалын бодлогыг чангатгах хуулийг зөрчиж байна. Энэ бол ердөө л том улс төрийн тоглоомын нэг хэсэг юм.
* Ерөнхийлөгч Буш нэг албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь одоогийн АНУ-ыг тусгаар улсын хувьд үгүй хийнэ гэсэн үг юм. Тэрээр энэ алхмаа Конгресс болон АНУ-ын ард түмний зөвшөөрлийг авалгүй хийсэн байна...
* Жирийн хүмүүс энэ тухай бараг сонсоогүй байна.
* Үүнийг жинхэнэ эрх мэдлийг далдаас барьж байдаг элитийн зангаагаар Засгийн газарт байгаа цөөн хэдэн этгээдүүд хийсэн юм. Жирийн ажилчид, албан хаагчид, нийгмийн зүтгэлтнүүд энэ тухай бараг юу ч мэдэхгүй байна.

Энэ бол зүгээр нэг худалдааны хэлэлцээр биш ба эдгээр улсууд өөрсдийн тусгаар тогтнолоос бүрэн татгалзаж байна гэсэн үг юм. Энэ холбоо нь амеро хэмээх шинэ мөнгөн тэмдэгтийг удалгүй гүйлгээнд оруулах шалтгаан болж байгаа юм.

CNBC сувгаар Лондонгоос шууд явж байгаа нэвтрүүлэгээр Steve Previs :

* Долларыг хэрэглэж байгаа бүх хүмүүс амерог хэзээ хэрэглэж эхлэх тухай бас санаа зовниж байх хэрэгтэй гэж би бодож байна.
* Энэ нь АНУ, Канад, Мексикт амьдарч байгаа хүмүүсийн хувьд их үр дагавартай байх болно гэж би бодож байна. Амеро гэдэг бол АНУ, Канад, Мексик улсуудын оронд шинээр байгуулагдах Хойд Америкийн холбооны шинэ мөнгөн дэвсгэрт юм. Энэ нь Европын Холбооны нэгэн адил хил хязгаар байхгүй нэг нийгэмлэг болно гэсэн үг ба америкийн доллар, мексикийн песоны оронд амерог хэрэглэх болно.

Энэ хэлэлцээр ёсоор бол Америкийн Үндсэн Хууль түүх болон хувирна гэсэн үг юм. Энэ хэлэлцээрийн тухай мэдээлэл бүх томоохон сонин сэтгүүлийн эхний нүүрэн дээр гарна гэж Та бодож байна уу. Энэ хэлэлцээрийн ард байгаа, дэлхийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ард байгаа хүмүүс бол нэг л хүмүүс юм гэдгийг ойлгох нь чухал.

Тэд шаардлагагүй гэж үзсэн зүйлээ Танд хэзээ ч мэдээлдэггүй юм аа.

Энэ холбоо бол Европын холбоо, Афррикийн холбоо, удалгүй бий болох Азийн Холбооны яг ижил үзэл баримтлалаар байгуулагдсан ба эдгээрийн ард нөгөө тэр хүмүүс л байдаг юм.

Цаг нь болохоор Хойд Америкийн, Африкийн, Европын, Азийн Холбоонууд нэгдэж нэгэн цул болж хөшигний ар дахь тэр хүмүүсийн 60 гаруй жил ажиллаж байгаа төлөвлөгөөний эцсийн алхам хэрэгжих юм...

Ойлгомжтой байна уу, аль эсвэл ...