2012 ОНЫ АРДЧИЛЛЫН ЧАНСААГ ГАРГАСАН БАЙНА

Австрийн "Democracy rating" байгууллага дэлхийн улс орнуудын ардчиллын чансаа 2012-ыг гаргасан байна.

Энэ үнэлгээг гаргахдаа тухайн улс орон дахь улстөрийн эрхүүд, иргэний эрхүүд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хуйвалдаан хээл хахуулийн түвшин, улстөрийн дотоод тогтвортой байдал ба хүйсүүдийн тэнцвэртэй байдал зэрэг үзүүлэлтүүдээр оноо өгч жагсаажээ.


104 улс орнуудыг багтаасан энэ жагсаалтыг скандинавын орнууд тэргүүлсэн ба эхний 10-т Норвег, Швед, Финлянд, Швейцар, Дани, Нидерланд, Шинэ Зеланд, Герман, Ирланд ба Австри улсууд орсон байна. Харин АНУ хамгийн ардчилсан орнуудын эхний 10-т ч багтаагүй байна.

Монгол улс 49-рт харин "баян ходоодонд" Гаити, Нигер, Египет, Пакистан, Того, Ливи, Йемен улсууд оржээ.

Мэдээжийн хэрэг, энэхүү жагсаалтыг америкийн ардчиллын стандартуудаар биш, харин демокраси-г "ард түмний засаглал" гэсэн утгаар гаргасан гэсэн үг юм. Хэрэв америк ардчиллын стандартуудаар гаргасан бол аль улс 1-р байрт орох байсан нь хэнд ч тодорхой биз ээ.