capitalism

Оригинал нэр: Capitalism: A Love Story
Нэр: Капитализм: Нэгэн хайрын түүх
Гарсан он: 2009
Улс: АНУ
Төрөл: баримтат кино
Найруулагч: Michael Moore

Үргэлжлэх: 127 минут
Хэл: Орос орчуулгатай
Оролцсон: Тора Бёрч, William Black, Джимми Картер, Элайджа Каммингс, Барон Хилл,Marcy Kaptur, Джон МакКейн ба бусад...

 
Киноны тухай товчхон:

Энэ бол капитализмд "ухаангүй" дурласан хайраар эхэлж харин эцэстээ бөөн хэрүүл дуулиантай салалтаар дуусаж байгаа нэгэн "гэрлэлтийн" тухай баримтат кино юм. Энэ баримтат кинонд дэлхийн санхүү-эдийн засгийн хямралын цаад шалтгаануудыг харуулж мөн америкийн жирийн татвар төлөгчдийн нуруун дээр ирэх асар их зээлийн мөнгөөр банкирууд, улстөрчид хэрхэн бие биеэ авран "тоглож" байгааг өгүүлдэг.

Майкл Мур энэ киногоороо өөрийнх нь хэлж байгаагаар “энэ улсын түүхэнд хамгийн том дээрэм” үйлдсэн банкууд болон корпорациуд, өндөр дээр албан тушаалтнууд ба улстөрчдийн зарим "адал явдлуудыг" нь илчлэн харуулсан юм. Энэ кино бол Бушийн засаг захиргаанаас Обамагийн засаг захиргаанд эрх мэдэл шилжиж байсан үеийн байдал, америкийн эдийн засгийг сэргээх гэж оролдож байсан арга хэмжээнүүдийн тухай шүүмжлэл - нийгмийн элэглэл юм.

Энэ баримтат кино бол 2007-2009 оны санхүү-эдийн засгийн хямралын үр дагавруудын улмаас жирийн хүмүүсийн амьдралд тохиолдсон хүнд үйл явдлууд, гай зовлонгуудыг ойроос харуулсан, энэ хямралыг шийдэж чадахгүй байгаа эрх баригчид ер нь одоогийн улстөрийн нөхцөл байдлыг хайр найргүй хурцаар шүүмжлэн харуулсан нийгмийн хурц хошин элэглэл юм.

Майкл Мур энэ баримтат киногоороо 2009 онд Венецийн кинонаадмаас “Жижиг алтан арслан” ба Open Prize 2 шагналыг авсан байна. Мөн энэ наадмын гол дээд шагнал “Алтан арслан”-д нэр дэвшиж байсан.

Юу гэж бодож байна....киноны талаар сэтгэгдлээ...