bbc crusades 1995 1 dvd 26

 

Оригинал нэр: BBC: Crusades
Нэр: ВВС: Загалмайтны аян дайнууд
Гарсан он: 1995
Бүтээсэн: ВВС студи, Их Британи
Төрөл: Баримтат кино, Шинжлэх ухааны хялбаршуулсан
Найруулагчид, продюсор: Алан Эрейра, Дэвид Уоллас, Терри Джонс
Оролцсон: Энтони Смит, Стив Пурбрик, Марчелло Марашальчи, Робин Себесчн, Кейт Бинчи
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай


Киноны тухай:

“Загалмайтны аян дайнууд” бол ВВС студид бүтээсэн 4 анги баримтат кино юм. Энэ баримтат кинонд загалмайтны аян дайнуудын түүхийн тухай өгүүлж уг түүхэн үйл явдлуудыг үзүүлж тайлбарлахын тулд зарим хэсэгт нь хөдөлгөөн оруулсан дүрсүүдийг ашигладаг ба мөн зарим газруудад нь жүжиглэлтүүдтэй, загалмайтан тамплиеруудын замд өртсөн олон хотуудад очиж зургийг нь авсан ажээ.

Тэр үеийн Баруун Европын баян феодалууд болон католик Сүм хийдээс зохион байгуулсан, “өөр шашинтнуудын” (энэ тохиолдолд лалын шашинтнуудын) эсрэг дайн дэгдээх, “Ийсусын шарилтай авс байгаа гэдэг Иерусалим хот болон Ариун Дагшин Газар-аа чөлөөлөх” гэсэн шашны уриан доор явуулсан эдгээр аян дайнуудыг түүхчид Загалмайтны аян дайнууд (1096-1270) гэж нэрлэдэг.

Одоогоос 900 гаруй жилийн өмнө ийнхүү Европ тив ба Ойрх Дорнод тэр чигээрээ удаан жил үргэлжилсэн, асар их цус асгаруулсан, асар их хөрөнгө баялаг цөлмөгдсөн дайн дажинд татагдан орсон ба эцсийн эцэст нь энэ аян дайнуудын шууд үр дагаврууд нь тэр үеэс хойш дэлхий дахины түүхийг өөрчилж орхисон юм. Загалмайтнуудын аян дайны үеийн Салах-ад-Дин, Арслан Зүрхт Ричардын тухай бид олон жилийн өмнө уншиж байсан бол одоо энэ түүхийн тухай баримтат киног үзэх боломж бүрдсэн билээ. Чухамдаа яг тэр үед Дорнод талын болон Баруун европын дайнчдын тухай хэдэн зуун домог түүхүүд үүсэн гарч ирсэн бөгөөд өнөөдрийн өдрийг хүртэл гашуун үр дагавруудаа тарьсаар байгаа тэр сөргөлдөөний анхны үрүүдийг суулгасан байсан юм.

Тэгвэл тэр үеийн том гүрнүүдийг Европ тивийг бүхэлд нь дайчилж энэхүү олон жилийн аян дайнуудыг явуулахад хүргэж байсан эдийн засгийн, улстөрийн болон шашны цаад шалтгаанууд нь, чин үнэн сэдлүүд нь чухам юу байв аа?

Цаад гол зорилго нь хөрөнгө баялаг, байгалийн нөөц баялгуудыг булаан авах, хүн ардыг нь эрхшээлдээ оруулж авах гэсэн, үнэндээ бол өөр өөр соёл иргэншлүүдийн хоорондох том мөргөлдөөн байсан энэхүү аян дайнууд нь өнөөгийн орчин үеийн дэлхийн геоулстөр, улс орнуудын хөгжил цэцэглэлт, эдийн засгийн байдалд хэдий хэрийн их хүчтэй нөлөө үзүүлсэн бэ?

Өнөөгийн барууны маягийн ардчилал, неолиберализм бол орчин үеийн хэлбэртэй боловч бас л загалмайтны аян юм. Өнөөгийн дэлхий дахин зөвхөн санхүү, улстөр-эдийн засгийн төдийгүй бас Барууны болон Бусад соёл иргэншлүүдийн хоорондох тэмцлийн талбар болсон байгааг ойлгох нь чухал юм. Даян дэлхийд газар сайгүй хавтгай түгээж тулган хүлээлгэж байсан даяарчилсан улстөр-санхүүгийн либерализм нь өнөөдөр тогтолцооныхоо хувьд маш гүн гүнзгий хямрал, гарцгүй мухардалд орчихсон байгаа билээ. Өнөөгийн санхүүгийн либерализм нь юуны өмнө мөнгө баялгийг нэг гарт эцэс төгсгөлгүй хураан хуримтлуулахад чиглэсэн байгаа бөгөөд үүний тулд анхнаасаа бол бараа, үйлчилгээг хэмжих солилцооны хэрэгсэл байсан мөнгийг өөрийг нь нэгэн цоо шинэ хэлбэрийн маш өндөр ашиг орлого авчирдаг бараа болгон хувиргасан байгаа юм. Өнөө үед колонийн татварыг урьдах шиг хуяг дуулгатай зэвсэгт дайчдаар хамгаалуулсан өөрийн тавиул түшмэдийг тэр нутаг оронд суулгах замаар татан авах бус харин одоогийн либерал санхүүгийн систем, либерал улстөрчид болон либерал үзэл суртлынхаа тусламжтайгаар сорон авч байдаг юм. Энэ бол мөн чанартаа түүхийн өөр нэгэн спираль дээр гарч ирсэн неоколоничлол юм.

Одоогийн энэ загалмайтны аяны “соёлжуулж иргэншүүлэгчид” төмөр хуяг дуулга өмсөж жад сэлэм агссан бус харин костюм өмсөж ардчилал ба либерал эдийн засгийн үзэл суртлыг тулган давшиж явна. Өнөөгийн “соёлжуулж иргэншүүлэгчид” эдгээр үзэл суртлаа тулган хүлээлгэхийн тулд бие даасан өөр бүхэл бүтэн соёл иргэншлүүдийг өөрсдөдөө тохируулан эвдэн бусниулж тухайн улс орны өнөө ба ирээдүйг нь бүрэн эрхшээлдээ оруулж авахаар яарч байна. Ингэхдээ юуны өмнө үндэстний соёлыг нь шахан сулруулж ялангуяа хүүхдүүд идэр залуу үеийг нь элдэв компьютер тоглоомууд, дуу хөгжим, ном зохиол, виртуал зүйлүүдээр татаж хавтгай англи хэлжүүлж өөрсдөө санхүүжүүлж бичүүлсэн түүхийн болон бусад олон сурах бичгүүдээр дамжуулж өөрсдийн “үүх түүхээ” багаас нь зааж сургаж өөрсдийн үнэт зүйлсээ, ертөнцийг харах үзлээ суулгаж өгдөг байна. Уинстон Черчилл "Сургуулийн багш нар ямар ч ерөнхий сайд мөрөөдөөд ч олдохгүй тийм их боломж, эрх мэдэлтэй байдаг" гэж нэгэн удаа хэлсэн байдаг. Энэ нь гаднынхан ер нь хүүхэд залуучуудын хүмүүжил, боловсролыг хэрхэн яаж явуулахад онцгой ач холбогдол өгдөг, үүний цаад нарийн үр дагавруудыг маш сайн ойлгодог гэдгийг дахин сануулж буй хэрэг юм.

Хүн ардаа, залуу хойч үеэ өөрсдийн монгол хэл, өвөрмөц соёл иргэншилтэйгээ авч үлдэж байж гэмээнэ газар нутгаа, улс үндэстнээ, жинхэнэ тусгаар тогтнолоо авч үлддэг гэдгийг манай ард түмэн эртнээс маш сайн ойлгож байсан юм. Иймээс өвөг дээдэс маань хүүхэд залуус – хойч үеийнхээ монгол хэл соёл, хүмүүжил, ертөнцийг харах үзэл, сэтгэл оюуных нь үнэт зүйлсийг нь харийн нөлөөнөөс хамгаалж байхыг сануулж “Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаачих вэ” гэж өнө эртнээс сургамжлан захиж ирсэн билээ... Энэ бол түүхэн сургамж, өнөөгийн энэ байдлын сануулга бөгөөд ер нь аливаа юм зохистой харьцаатай байх нь чухал билээ.

 

I анги. Зэвсэглэсэн мөргөлчид (Piligrims in Arms)

 

II анги. Иерусалим (Jerusalem)

 

III анги. Ариун дайн (Jihad)

 

IV анги. Эвдэн сүйтгэл (Destruction)

Та энэ тухай юу бодож байна вэ......

Сэтгэгдлүүд  

er_dene
0 # er_dene 2012-03-17 23:18
blogiin ezend talarhaya, zorilgod tani amjilt husye. zaw gargaj tuhtai sain uzne, ene sedviig iluu ih sonirhoj baina. bi 2 huutei, tom huugee ireh jil surguulia tugssnii daraa ulsiin ih surguuliin mongol helnii angid oruulna geed huuteigee tohirchihood huu maan zuwshuuruud suuj baina.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг