xubilai cover

ХУБИЛАЙ ХААНЫ СУРАГГҮЙ БОЛСОН УСАН ОНГОЦТОЙ ЦЭРГҮҮД

Оригинал нэр: Khubilai Khan’s Lost Fleet
Нэр: Хубилай хааны сураггүй болсон усан онгоцтой цэргүүд
Бүтээсэн: Discovery Channel, АНУ
Найруулагч: Алекс Лэй, Саймон Ёнг

 

Киноны тухай дэлгэрэнгүй:

140 мянган цэрэг эрс, 4400 усан онгоц – энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том усан онгоцтой арми байсан ба ... тэд үл мэдэгдэх шалтгаанаар ор сураггүй алга болсон билээ. Үүнээс хойш 700 жилийн дараа нэгэн япон эрдэмтэн судлаач энэхүү алга болсон усан онгоцуудын үлдэгдлийг хайж олсон байна. Тэгвэл энэ усан онгоцтой монгол цэргүүд чухам юунаас болж алга болсон бэ... цэргүүдийнх нь дунд бослого гаргасан уу... аль эсвэл удирдагчдынх нь хайхрамжгүй явдал уу... эсвэл байгалийн хүч нөлөөлсөн үү, аль эсвэл зориуд төлөвлөсөн хорт явуулга байсан уу? Эрт дээр үеийн олдворуудын тусламжтайгаар энэ эрдэмтэн судлаач энэхүү эрин зууны Агуу Их Сүйрлийг – энэ сүйрлийн үр дүнд хүн төрөлхтний түүхэнд байсан нэгэн Агуу Их Эзэнт Гүрэн түүхийн хуудаснаас алга болсон учрыг (хэсэгчлэн) тайлсан байна.

1281 он. Энэ дэлхий дээр нэгэн хэт гүрэн - Монголын Нэгдсэн Их Гүрэн ноёрхож байлаа. Энэ их гүрний эзэн хаан Хубилай дөнгөж сая Хятадыг эзлэн авч Азийн шинэ эзэн болоод байв. Монголчууд урьд өмнө нь үзэгдээгүй сүр хүч, догшин авираар улс орнууд руу дайран орж эзлэн авч байжээ. Гэвч тэдэнд нэг л улсыг эзлэн авах дутуу байв. Өөрийн энэ эзэнт улсыг байгуулж дуусахын тулд Хубилай хаан хуурай газраас бус харин тэнгисийн зүгээс нэгэн улс руу дайралт хийхээр хүчээ хуримтлуулж бэлтгэж байсан юм. Ингээд 1281 оны намар 4400 усан онгоц, 140 мянган цэрэг бүхий арми дайрахад нэгэнт бэлэн болсон байлаа. Тэдний зорилго бол арлын Япон байв.

Япон эрдэмтэн:

Энэ бол үнэхээр гайхалтай байсан гэдэг. Тэнгэрийн хаяанд асар том хар үүл л гарч ирэх шиг болсон гэдэг. Харин энэ үүл ойртон ирэхийн хэрээр энэ нь санаанд багтахын аргагүй асар олон усан онгоцтой цэргүүд байсан байна. Мэдээж хэрэг, энэ нь сэтгэлзүйн томоохон цочрол үзүүлсэн байдаг.

Айн сандарсан япончууд өөрийн домогт дайчид болох самурайчуудад хандсан байна. Самурай нар бол сэлмээр байлддаг, дэлхий дахин эмээдэг эрэлхэг дайчид юм. Тэд ойрын тулааны гарамгай чадвараараа ихэд алдаршсан билээ... Гэвч ийм асар их хүчний өмнөөс байлдаж өөрийн ард түмнийг хамгаалахын тулд японы самурай нарт хүртэл бурхны “гайхамшигт ид шидийн” тусламж хэрэгтэй болоод байлаа.

Япон эрдэмтэн:

Бүгд цочиж айн сандарсан байсан, монголчуудын энэ дайралтаас аврахыг гуйж бүгд л бурхандаа мөргөж байсан гэдэг.

Тэдний энэ их мөргөл гуйлтыг бурхан нь “сонссон” байлаа. Нэгэн үл мэдэгдэх далд нөхцөл байдал, шалтгааны улмаас монголын усан онгоцуудтай цэргүүд ор сураггүй алга болсон байсан юм. Ингэж энэхүү Аврал нь япончуудын дунд эрин зуунаас зуунд дамжиж ирсэн авралын домог түүх болсон ажээ. Япончууд өөрсдөө ярихдаа тэднийг "Бурхны салхи л авран хамгаалсан" гэж баталж байжээ.

Их Британийн эрдэмтэн судлаач:

Монголчуудын энэ бүтэлгүйтэл нь япончуудын хувьд гайхамшгийн ид шид шиг болсон байсан. Япончууд Тэнгэрийн салхи л тэднийг аварсан гэдэг бөгөөд энэ салхийг тэд "камикадзе" гэж нэрлэдэг. Тэднийг энэ Салхины бурхад аварч байдаг, иймээс дайсан хэзээ ч нутагт нь дайран орж ирэхгүй гэж тэд итгэдэг байсан.

Гэвч монголчуудын энэхүү дайралтын дараа, Хаказаки сүмд одоо байгаа японы Ариун Сударт шууд хийсэн байсан тэр тэмдэглэлд энэхүү “Бурхны салхи”-ны талаар юу ч байхгүй байгаа юм. Тэгвэл монголчуудад чухам юу тохиолдсон бэ?..

Чухам энэ сударт монголчуудын довтолгоо, усан онгоцуудын тухай цорын ганц хадгалагдаж үлдсэн 1292 оны зураг байдаг байна. /доор үзүүлэв/

xubilai usan ongots1

xubilai usan ongots2

xubilai ergiin xamgaalalt1

xubilai ergiin xamgaalalt2


Эрдэмтэн Кензо Хаяашидо энэ домгийн учрыг – оньсогыг тайлахад 15 жилийг зориулжээ. Тэрээр Японы нэртэй далайн археологич хүн бөгөөд "Хубилай хааны усан онгоцтой арми алга болсон шалтгааныг тайлах судалгааны баг"-ийг толгойлдог байна.


Кензо Хаяашидо:

Тэр үед чухам юу болсон гэдгийг шинжлэх ухааны судалгаа тайлж хариу өгнө гэдэгт би итгэж байна. Учир нь миний эх орныг "бурхны салхи" аварсан гэдэгт би итгэдэггүй. Хубилай хаан Дорнын их хаан, дэлхийн их эзэн гэдгээ батлахын тулд үлдээд байсан Японыг эзлэн авахаар шийдэж өөрийн нэг жанжин Араханыг дуудан авчирч урьд өмнө нэг ч монгол хүний хийж байгаагүй зүйл болох далайн усаар 500 милийг гаталж Японы арлыг эзлэн авахыг тушаасан байна...

Орос хэл дээр:


Япон тэнгисийн ёроолоос Монголын армийн усан онгоцууд ба цэргүүдийн үлдэгдлүүд дундаас Кензогийн багийнхны олж гаргаж ирсэн нэгэн чухал олдвор бол шавар вааранд төмрийн хэлтэрхийнүүд хийж дариар дүүргэсэн байсан тэсрэх бөмбөг байлаа. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд дайнд хэрэглэсэн хамгийн анхны тэсрэх бөмбөг байлаа. Энэ бол монголчуудын тэр үедээ хэрэглэж байсан техникийн цоо шинэ зохион бүтээл, армийнх нь нэгэн чухал давуу тал нь байлаа. Мөн эдгээр тэсрэх бөмбөгүүдийг хол шидэж чаддаг техникийн байгууламжуудыг монголчууд бодож олж бүтээж чадсан нь хэдийгээр тоогоор цөөн байсан ч дайн байлдаанд давамгайлах бүх боломжийг олгож байсан юм.

Жич: Тэр үеийн монголчууд хүн төрөлхтний түүхэнд улстөр, эдийн засаг, техникийн талд олон цоо шинэ нээлтүүдийг хийж зохион бүтээж байсан нь түүхийн үнэн билээ...

Эндээс зарим цөөн хэдхэн жишээг дурдвал:

1. Монголчууд нум суманд зориулж байгаль дээр байдаггүй цоо шинэ физик шинж чанартай материал - композит материалыг анх гарган авч энэ аргыг нээсэн.
2. Сэлэм, сумны зэвийг хийж байсан гангийн боловсруулалт нь өнөөгийн стандартаар ч маш өндөр түвшинд хүрсэн байсан юм.
3. Монголчууд тэсрэх бөмбөг, түүнийг алс хол шидэх механик байгууламжийг анх зохион бүтээж хэрэглэж байсан.
4. Цаасан мөнгийг хүн төрөлхтний түүхэнд анх гаргаж хэрэглэж байсан нь агуу том нээлт юм...

Хубилай хааны усан онгоцтой 140 мянган цэрэг бүхий энэ арми 1281 оны 8-р сарын 12- нд ор сураггүй алга болсон юм...

Японы арлын хамгийн аймшигт байгалийн үзэгдэл болох далайн хар шуурга япончуудын аминд орж энэ шуурганд дайрагдсан Хубилай хааны усан онгоцтой цэргүүд сүйрч живсэн байна. Үүний нэг нотолгоо бол тэнгисийн ёроолд байгаа усан онгоцуудын үлдэгдлүүд дундах бүх зангуунууд нь өмнө зүгт, харин усан онгоцуудыг аргамжсан байсан олсууд нь эрэг рүү харсан байдалтай шаварт дарагдсан байгаа ажээ.

Джулиан Хэминг, далайн хар шуурга судлаач, тэргүүлэх мэргэжилтэн:

Япон тэнгисийн хар шуурганы гол үе бол 8, 9, 10-р сарууд юм. Энэ үед далайн хар шуурга салхины хурд 240 км/цаг-т хүрч аймшигтай хүчтэй байдаг.

Хятадын түүхэнд тэмдэглэснээс үзвэл, далайн энэ хар шуурганд сүйрч амиа алдсан Хубилай хааны цэргүүд - монголчуудын тоо 75 мянга орчим байсан нь түүхэнд хамгийн олон хүн живсэн тохиолдол ажээ. Гэсэн хэдий ч Арахан зэрэг жанжнууд бусад хүмүүстэйгээ энэ хар шуурганаас амьд гарч чадсан байна.

Гэвч эхнээсээ Хубилайн энэ усан онгоцууд живэх тавилантай байсныг нь энэ эрдэмтэд судлаачид олж тогтоосон байна. Усан онгоцны далбааны гол шонг бэхэлдэг суурийн маш сайн тооцоолж хийсэн тулгуур бэхэлгээ бол далбаат усан онгоцны хамгийн амин чухал хэсэг нь юм. Чухамдаа энэ суурийг нь л хятадын дархчууд эхнээсээ муу модоор бас чанар муутай хийсэн байсан нь цаашид далайн хүчтэй шуурганд амархан задарч эвдрэн усан онгоцуудыг тогтворгүй болгосон байжээ!

Ингээд мөрдөн судалгааны энэ ажил нь Кензог тэр үеийн хятадын усан онгоц үйлдвэрлэгчдийн түүхэнд хандуулжээ.

Кензо :

Магадгүй эдгээр онгоцуудыг хийж байсан тэр хятад дархчууд хайхрамжгүй байсан, эсвэл тэдэнд яг ингэж хийхийг хэн нэгэн тушаасан байж болох юм!?

Хятадууд тэр үеийнхээ хамгийн сайн усан онгоцуудыг хийдэг байсан боловч Хубилай хааны энэ усан онгоцуудыг тэр стандартдаа тохирохооргүй муу хийсэн байжээ. Үүнд маш том шалтгаан байсан юм. Хятад дөнгөж саяхан монголчуудад эзлэгдсэн байсан ба тэд монголчуудыг үзэн ядаж байлаа. Үүний зэрэгцээ тал нутгийн хаан Хубилай эдгээр усан онгоцуудыг ганцхан жил хүрэхгүй хугацаанд барьж босгохыг хятадын дархчуудад тушаасан байсан ба тэд ч усан онгоцуудыг чанар муутай барьж өгч мөн хэзээ тэнгист гарч хөвж болохгүйг ч ! монголчуудад хэлж өгөөгүй ажээ.

Тэр байтугай зөвхөн гол мөрний зориулалттай усан онгоцууд Хубилай хааны далайн усан онгоцуудын бүрэлдэхүүнд багтсан байсан нь энэ эрдэмтдийг алмайруулсан байна. Голын усан онгоц хавтгай ёроолтой байдаг бол далайн усан онгоцны ёроол шовгор шовх байдаг нь далайн давалгаан дунд түүний тогтвортой байдлын гол баталгаа болдог байна. Харин голын усан онгоц том давалгаанд ердөө л хөмөрчихдөг байна!? Хубилай хааны түшмэдүүд мэдэхгүйгээсээ болсон уу, эсвэл Японыг даруйхан эзлэн авах амбиц нь хатгасан уу голын зориулалттай ийм усан онгоцуудыг маш олноор нь ашигласан нь энэхүү армийн хувь заяаг бүүр эхнээсээ сүйрэх нь тодорхой болгож орхисон байна!

Хубилай хааны энэхүү бас нэгэн асар том алдаанаас болж Монголын эзэнт гүрний Их цэргийн гол хүч далайн хар шуурганд живсэн нь Монголын эзэнт гүрний мөхлийн эхлэл болсон юм. Чухам иймээс Хубилай хаан Монголын Нэгдсэн Их Гүрний хамгийн сүүлчийн хаан байсан билээ.

Эндээс хийх түүхэн сургамжууд ба дүгнэлтүүд:

* Монголчууд ухаалаг чадварлаг удирдагчидтай байсан цагтаа шинэ материал шинэ ноу хау - технологийн нээлтүүд хийж бүтээж чадаж байсан байна. Ингэж чадаж байсныхаа ачаар тухайн үедээ хүчирхэгжиж дэлхийд алдар суугаа дуурсгаж явсан оюун ухаант омог бардам ард түмэн байсан юм.

* Үүний дараа харийн улсын далд хорт явуулгаар хоорондоо хагарч бутарч талцан тэмцэлдэж эцэст нь харийн шашны мухар сүсэгт хүлэгдэж баригдсан цагаас хойш ийм мэдлэг чадвараа гээсэн ! нь түүхийн үнэн билээ.

* Харийн хүмүүс хэзээд харийн хүмүүс л байдаг, бас тэд алсын зорилготой бас нарийн арга ухаантай байдаг. Иймээс үүнийг байнга санаж зөвхөн өөрсдөдөө найдаж өөрсдөө бодож сэтгэж хийж бүтээж өөрсдөө үр шимийг нь хүртэж мөн өөрсдөө хариуцлагыг нь хүлээж байх ёстой.

* Хубилай хаан яагаад арлын жижигхэн Японыг эзлэн авахаар тэгтлээ их хичээж байсан бэ гэдэг асуултыг тавих юм бол түүгээр тийм эрсдэлтэй алхмыг хийлгэхээр бас л харийн хүмүүс түүнд "эелдгээр" зөвлөсөн байх бүрэн үндэслэл байж болох юм. Хэрэв тийм бол тэр "зөвлөгчдийнх" нь цаад зорилго нь Монголын Нэгдсэн Их Гүрний Их цэргийг далайн хар шуурганд живүүлж устгах явдал байсан байна!

* Хубилай хаан яагаад Их цэргийнхээ 140 мянган цэрэг - үлэмж хэсгийг энэхүү маш эрсдэлтэй алхам болох далайн усаар дамжуулан жижигхэн арал руу хөдөлгөх болов гэсэн асуулт тавих юм бол түүнд энэ арал улсыг их том хүчирхэг армитай баян улс гэж буруу ойлгуулсан байж болох юм. Тал нутгийн хаан Хубилай XIII зуунд арлын Япон гэж "их том" армитай улс байдаг гэж төсөөлж байсан уу, эсвэл түүнд ингэж ойлгуулсан байсан уу? Тэрээр 8, 9-р сард Япон тэнгист далайн хар шуурга гардгийг мэдэж байсан гэж үү? Хэн үүнийг сайн мэдэж байснаар барахгүй яг 8, 9-р сард тэднийг далайд гарч хөв гэж зөвлөсөн байсан бэ?

* Харин энэ бүхний эцэст Монголын Нэгдсэн Их Гүрний Их цэргийн үлэмж хэсэг нь далайн хар шуурганд дайруулж живж үрэгдсэн бөгөөд үүний дараа Монголын Нэгдсэн Их гүрэн суларч доройтон мөхсөн гэдэг нь түүхэн үнэн билээ.

* Нэг удирдагчийн ганцхан том алдаа нь л бүхэл бүтэн гүрэн улсыг суларч доройтоход цаашилбал бүүр мөхөж түүхийн хуудаснаас алга болоход хүргэж болдог байна.

Харин Та бүхэн юу гэж бодож байна вэ... өөр ямар дүгнэлт хийж болох вэ?

Энэ нийтлэлийг хуулан авч өөр сайт, сонинд тавих бол монгол хэл дээрх эх үүсвэрийг заах, мөн тус сайт руу шууд холбоос хийх ёстойг сануулъя.

Сэтгэгдлүүд  

Bat-Erdene
0 # Bat-Erdene 2012-05-16 14:37
Усан онгоцон дээрх энэ бичгийг хараагүй юм байхдаа Хубилай хаан маань (Made in China)
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:43
Өөртөө итгэж өөрсдөө л юмаа хийхгүй бусдад итгэвэл :

1982 онд ЗХУ-ын технологийн тагнуулчид Канадын нэгэн компаниас алсын зайнд хий, нефт дамжуулах хоолойн шинэхэн үр ашигтай технологи хулгайлсан байна. Гэвч энэ нь АНУ-ын тусгай албадын тавьсан занга байсан ба компьютерийн системээр удирдагддаг уг технологит байрлуулсан логик бөмбөг хоолойн нэг үзүүрийг бөглөж эсрэг талаас нь маш хүчтэй даралт өгснөөр дэлхийн хамгийн том цөмийн бус дэлбэрэлт үүсгэсэн гашуун туршлага бий.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:48
Жил бүр Хятадад дэлхийн хэмжээний 25 мянган хакер бэлтгэгдэж байна. Харин миний Монгол яаж байгаа бол ??????? Монголын арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийнхээ мэдээллийг хаана хадгалж яаж хамгаалж байдаг бол оо. Гээд цааш нь ургуулан бодоорой. Харийн тархи угаалтаар хойч үе маань инженер техникийн ухаанд суралцалгүй цөм нийгмийн ухаан буюу орчин цагийн шашинд суралцаж хамба цорж гэсгүй нар болцгоох боллоо. Энэ бол тун тоогүй тусгүй явдал юм.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:49
Өөртөө итгэж өөрсдөө л юмаа хийхгүй бусдад итгэвэл :

Өмнөд Осет, Абхазийн газар нутгийн маргаанаас үүдэлтэй Орос Гүржийн дайныг Оросууд кибер дайнаар эхлүүлсэн. Гүржийн мэдээллийн дэд бүтэц болон засгийн газрын гол гол веб сайтуудын эсрэг Оросууд халдаж ажиллагаагүй болгосон. Гүрж нь Орос, Туркээр дамжин интернетэд холбогддог байсан ба эдгээр улсуудад байрлах ихэнх раутерүүд Гүрж рүү чиглэсэн интернэтийн урсгалд хэт ачаалагдаж Гүржээс гадагшаа чиглэсэн урсгал байх боломжгүй болсон. Ингэснээр тэд гадаад ертөнцөөс тусгаарлагдаж BBC, CNN зэрэг мэдээллийн цахим хуудсууд руу хандах боломжгүй болж байв. Мөн банк, санхүүгийн систем бүхэлдээ унаж үүний араас үүрэн холбооны систем ажилгүй болсон. Банкны системийг нь хакердахаар яах вэ? Энгийн жишээ авъя. Иргэн А хадгаламжинд байгаа 5 сая төгрөгөө авах гэтэл банкны теллер банкныхаа мэдээллийн санг шалгаад таны данс 1 сая л байна шүү дээ гэвэл яах вэ? Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүснэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 19:51
Юун түрүүнд таны доорх дүгнэлтүүд санаанд их нийцлээ.

1.. Монголчууд ухаалаг чадварлаг удирдагчидтай байсан цагтаа шинэ ноу хау - технологийн нээлтүүд хийж бүтээж чадаж байсныхаа ачаар тухайн үедээ хүчирхэгжиж дэлхийд алдар суугаа дуурсгаж явсан оюун ухаант омог бардам ард түмэн байсан юм.

2.. Үүний дараа харийн улсын далд хорт явуулгаар хоорондоо хагарч бутарч талцан тэмцэлдэж эцэст нь харийн шашны мухар сүсэгт хүлэгдэж баригдсан цагаас хойш ийм мэдлэг чадвараа гээсэн билээ

3.. Нэг удирдагчийн ганцхан том алдаа нь л бүхэл бүтэн гүрэн улсын суларч доройтоход цаашилбал бүүр алга болоход хүргэж болдог байна.

4.. Харийн хүмүүс хэзээд харийн хүмүүс л байдаг, бас тэд алсын зорилготой бас нарийн арга ухаантай байдаг. Иймээс үүнийг байнга санаж зөвхөн өөрсөддөө найдаж өөрсөдөө бодож сэтгэж хийж бүтээж өөрсдөө үр шимийг нь хүртэж мөн өөрсдөө хариуцлагыг нь хүлээж байх ёстой.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 20:40
2.. Хөлөг он¬¬го¬цыг тэнгист тогтвортой хө¬вөхөд нөлөөлдөг гол зүйл бол шураг тулгуур. Гэтэл хя¬тадууд үү¬нийг хөдөл-гөөн¬тэйгөөр буюу хулхи хи鬬сэн нь олон хөлөг он¬гоц тэн¬гист осол¬доход нө¬лөөл¬жээ. ( Өшөө авалт )

3.. Хубилай хаан аян дайнд яарснаас болж тэнгисийн бус, голын дар¬вуулт завь олныг гаргасан нь их сүйрэлд хүргэсэн байна. Далайн хөлөг онгоцны их биеийн доод талд ХЭРСЭН хэмээх уртаашаа мод байдаг. Энэ нь давалгаанд тогтвортой байхад нөлөөлдөг байна. Ха¬рин сүйрсэн онгоцнуудын үл¬дэгдлийг ажиглахад ихэнх нь ХЭРСЭНГҮЙ байсан. ( Алдар нэрийн төлөөх хэт шунал ба аюулгүй байдлыг хангах хэт болгоомжлол 2-н тунг хаан үл тохируулжээ )
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Гайхалтай
0 # Гайхалтай 2012-05-16 20:41
1.. Энэ нь сүйрсэн хөлөг онгоцнуу¬дын бүх татлага эрэг рүү, зан¬гуунууд нь өмнө зүгт харсан байрлалтай бай¬жээ. Эндээс тэд хүчтэй сал¬хи¬наас болж алга болсон гэ¬сэн дүг¬нэлтэд хүрсэн бай¬на. ( Хөлөг онгоцнууд хүчтэй салхинаас болж сүйрсний ш.у-ны үндэстэй нотолгоо )
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монгол
0 # монгол 2012-05-25 01:14
аргагүй л нутгийн хүний сэтгэл үнэртэж байнаа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Баярлалаа
0 # Баярлалаа 2012-06-07 08:58
Танай сайтын мэдээллүүд их сонирхолтой байна. саяханаас орж үзэж байна. бүгдийг нь үзчихээд ахин сэтгэгдэл бичнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Сайтад зочилсон нь
0 # Сайтад зочилсон нь 2013-02-05 22:07
Хүний санаанд тааварлахгүй байдлаар хор найруулвал энэ чинь жинхэнэ хорт аюул тарина... Нийтлэл ч тэр сэтгэгдлүүд ч тэр сайхан болжээ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Болд
0 # Болд 2013-04-19 00:11
Угаасаа л бээжинг нийслэл болгож суусан нь хамгийн том алдаа болсон юм шиг санагддаг
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
guest
0 # guest 2016-03-19 11:53
4000 гаруй усан онгоц нь тал хувь нь голын загасчдын хэрэглэдэг онгоц байсан гэсэн. Хаан маань хэт яраад хужаа нарт хулхи дуулсан байх
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг