food matters

Оригинал нэр: Food Matters
Нэр: Хоол хүнс: Энэ асуултын үнэ цэнэ
Гарсан он: 2008
Төрөл жанр: Баримтат кино
Бүтээсэн студи/улс: Permacology Productions / АНУ
Найруулагчид: James Colquhoun, Carlo Ledesma
Оролцсон: Нэрт эрдэмтэн судлаачид
Үргэлжлэх хугацаа: 80 минут
Хэл: Орос хэл дээр орчуулгатай
Албан ёсны вэб сайт нь: http://www.foodmatters.tv


Энэ киноны хэсгээс:

Өөрийн хоол хүнсийг эм болго, харин эмийг өөрийн хоол хүнсээ болго.

Гиппократ (МЭӨ 460-370 он)


Манай эриний өмнөх 400-гаад онд эртний Грект Гиппократ өнөөгийн орчин үеийн хүн эмнэлгийн үндсийг тавьсан билээ. Тэрээр "Хүний бие өөрөө өөрийгөө эмнэж эдгэрүүлдэг" гэдэгт итгэж байсан юм.

"Юуны өмнө хүний бие өөрөө өөрийгөө эмчилж чаддаг энэ чадварт нь бүү гай бол, өөрийн хоол хүнсийг эмээ болго" гэж сургаж байжээ. Харин өнөөгийн эмч нар Гиппократын тэр үеийг бодвол хүнийг эмчлэх арга хандлага тун их өөрчлөгдсөн байгааг огт тооцохгүй байгаа мөртлөө Гиппократын тангаргийг өргөсөөр байгаа ?!.../ энэ нь балай тэнэг явдал бус уу /

Өнөөдөр эмч нар хүний идэж ууж байгаа хоол хүнсийг бараг судалдаггүй, хэрэв ер нь үүнийг судалдаг бол шүү дээ...?

Өнөөгийн зах зээлийн хүн эмнэлэг бол бүх өвчнийг анагаадаг гэх шахмал эмүүдийн үзэл санааг л тойрон алхсаар байна.

Үнэн хэрэг дээрээ өвчин үйлдвэрлэдэг машин болсон өнөөгийн энэ эрүүл мэндийн тогтолцоо нь ийм байлгах ашиг сонирхлын зөрчилтэй байгаа.

* Нэг асуулт тавиад эхлэх юм бол зогсож чадахааргүй олон асуултууд байгаа...
* Хүний эрүүл мэнд уг нь чухал л даа, гэхдээ хүнийг эрүүл саруул байлгаад байх юм бол үүн дээр бизнес хийж доллар олж чадахгүй шүү дээ...
* АНУ-д зүрх судасны өвчнүүд, хорт хавдрууд бол жил бүрийн хамгийн олон хүмүүсийг алж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа.
* АНУ-д жил бүр 39 000 хүн ямар ч хэрэггүй мэс хагалгаа хийлгэж (гол нь даатгалын мөнгийг нь авахын тулд) эсвэл эмч нарын бусад алдаанаас болж амь насаа алдаж байна... АНУ-д 80 000 хүн эмнэлгээс авсан халдвараас болж нас барцгааж байна.
* АНУ-д 106 мянган хүн эмийн урвуу нөлөөнөөс болж амиа алдаж байна.

Эмч бид нар хоол хүнсний асуудлыг нь авч үзэхгүйгээр хүмүүст маш их хор хохирол учруулсаар байна.

 

Ирээдүйн хүн эмнэлэг бол зөв хоол хүнс, хооллолт юм.

Энэ дэлхийн хүн бүр, аль ч улс орон, соёл иргэншил хүмүүс бид юу идэж ууж байгаагаасаа бүрэлдэж байдаг гэдгийг сайн мэддэг....

Биднээс олон арван жилийн турш энэ чухал мэдээллүүдийг зориуд нууж хааж байсан учраас өнөөгийн бид бүхэн эдгээр үнэт зүйлүүдээ алдаж гээсэн үеийнхэн юм. Одоо биднийг телевизорын дэлгэцээр энэ бүх элдвийн хог шавхруугаа худалдан авахуулахаар ятгаж зомбижуулж байгаа. Бидний эрүүл мэнд, амь амьдралыг бол нулимж байдаг. Тэдэнд мөнгө, их мөнгө бүүр их мөнгө л чухал, ашиг хонжоо бол тэдний бурхан нь юм.... Энэ бизнесчидийг сохроор даган энэ бүх "хоруудыг" нь ууж идсээр байх юм бол бид эрт орой хэзээ нэгэн цагт үнийг нь өөрсдийн эрүүл мэнд, амь насаараа бүрэн төлөх цаг гарцаагүй ирнэ ээ...

Өнөөгийн хамгийн том бизнес бол эм, эмийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бөгөөд энэхүү эм, эмнэлгийн бизнес дотор нэг жилд 500 тэрбум доллар эргэлдэж байна. Хойд Америкт л гэхэд 300 тэрбум нь эргэлдэж байна. Энэ бүхэн бол хүмүүсийг өвчин тусгаж зовлон шаналалд унагаж тэдэн дээр асар их мөнгө хийж байгаа бизнес гэгч юм! Эрүүл мэнд бол бизнесийн талаасаа ашиггүй, эрүүл энх хүмүүсээс улам их ашиг хонжоо унагаж байх боломжгүй юм!!!

Мөнгө ба хүний эрүүл мэнд хоёр хэзээ ч хамтдаа байх ёсгүй юм! Энэ үед хүнийг эрүүл энх байлгах нь мөнгөний ашиг хонжоо талаасаа ашиггүй болгож байгааг өнгөрсөн бүх түүх гэрчилж байна!

Өнөөгийн АНУ-ын эрүүл мэнд, эм хоолны чанарыг хянадаг төрийн байгууллагууд өөрсдөө эмийн, хүнсний бизнесийн байгууллагуудаас санхүүжиж байдаг. Ийм байхад манайд байдал ямар байгаа нь одоо бидний нүдэн дээр ил байна шүү дээ.

Энэ эм, хүнсний том бизнесийн лобби цаашлаад судалгаа, эрдэм шинжилгээний ихэнх байгууллагууд, олонх эрдэмтдийг далдуур худалдан авсан байгаа ба хүмүүст, нийгэмд үнэхээр хэрэгтэй ашигтай нээлт, судалгаануудыг нэр хүндтэй томоохон сонин, сэтгүүлүүд дээрээ хэвлүүлдэггүй юм аа!

Хорт хавдрыг тойрсон мэс хагалгаа, радиаци-химийн эмчилгээ, эмийн бизнес дотор нэг жилд 200 тэрбум доллар эргэлдэж байхад энэ аюулт өвчнийг хэзээ ч ялж чадахгүй ээ, учир нь хэрэв хорт хавдрыг алга болгочихвол ийм их мөнгө хийх боломжгүй, ашиггүй болгочхож байгаа юм...

Аль эртнээс хорт хавдрыг зөв хооллолтоор эмчилж маш сайн үр дүнд хүрч байгаа боловч ОНМХ-үүд энэ мэдээллийг олон нийтэд хүргэхийг яарахгүй байна...

Сэтгэцийн үйлчилгээтэй эмүүд /антидепрессант, прозак, прозак-r гэм мэт/ бол бас америкийн асар том эмийн бизнес бөгөөд америкийн эмийн корпорациуд эдгээр "шахмал эмүүддээ" 90 гаруй сая америкчуудыг нэгэнт оруулсан байгаа бөгөөд өдөр бүр ийм эмүүд ууж сэтгэцэд нь гүнзгий өөрчлөлт орсон олон зуун хүмүүс өөрсдийн амийг хорлож эсвэл бусдыг ямар ч шалтгаангүй буудан хороосоор байна...

Мөн орчин үеийн энэ эмнэлгийн бизнес нь хүний шүдэнд асар их хортой, мөнгөн усны найрлагатай төмөр пломбо тавьсаар байна. Үүнийг амальгам пломбо гэдэг. Амандаа ийм пломботой болсон хүний тархи нь байнга мөнгөн усаар хордож түүний ухаан нь аажмаар мохож бодол санаа нь мулгуу болж байгааг олон судалгаагаар нэгэнт баталсан юм. /манайд энэ пломбыг тавьсаар, ийм пломботой хүмүүс олон болсоор байгаа !??/ ...

Өнөөгийн хүн эмнэлэг гадна талаасаа шинжлэх ухаанч дүр эсгэдэг боловч хэрэв цааш шагайн сайн харвал доторх юм бүхэн нь огтхон ч тийм биш, тэндхийн бүх шат дамжлага нь мөнгөний эрх мэдэлд хатуу захирагдсан байгааг олж харж болно...

Энэ бүх зүйл бол юм бүхнээс ашиг хонжоо унагах гэдэг Барууны бизнесийн үзэл санаа, барууны энэ амьдралын хэвшил, барууны хүн эмнэлгийн үзэл баримтлал, барууны эмийн корпорациудаас дэлхий даяар тархсаар байна.... гэж энэ баримтат кинонд оролцсон эрдэмтэд судлаачид ярьж байна.....

Ард түмний нэг хэсгийг байнга хуурч мэхэлж болно оо. Бүр ард түмнийг бүгдийг нь хэсэгхэн хугацаанд зальдаж мэхэлж болно оо. Харин бүх ард түмнийг байнга хуурч мэхлэх боломжгүй юм.

Абрахам Линькольн

 


ХҮН ЭМНЭЛГИЙН ЦОО ШИНЭ ҮЗЭЛ САНАА, ХАНДЛАГА УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ БОЛЧХООД БАЙНА. ӨВЧНИЙГ БИШ ТҮҮНИЙ ЦААД ШАЛТГААНЫГ НЬ ИЖ БҮРЭН АВЧ ҮЗЭЖ ЭМНЭХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ.

Харин манай хүмүүс, эрх баригчид эрүүл мэндийн түшмэдүүд таг чиг дүлий годилууд шиг дээрээс "команд" хүлээсэн хүмүүс, цалингаа аван эрх ямбаа эдлэн дүмбийн суусаар байгаа... Эрүүл мэндийн түшмэдүүд энд тэнд гадаадад уралдан аялж хуралд нь очоод гаднынхны зөвлөгч гарын тэдэнд зааж өгч цээжлүүлсэн "манайд ийм ийм юм хэрэгтэй байна" гэсэн үгийг нь хэлээд сууж байгаа.

Хамгийн сүүлд, тун саяхан тэд Монголд гадныхнаас "сэтгэцэд нөлөөлдөг эмийн тусламж хүссэн" байгаа, тун удахгүй ийм эмийн лобби эхлэхийг одоо хүлээж болно оо!!?

Үүний араас гаднын тусламж, хамтын ажиллагаа гэсэн нэрийн доор эм, вакцин, асар үнэтэй эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийн шахаа бизнес цэцэглэж байгаа. Үнэгүй юм байдаггүй, сохор центийг нь хүртэл бид л төлдөг гэдгийг ойлгох нь маш чухал юм! Энэ бүх явуулгын золиос нь монгол хүний эрүүл мэнд, манай улс үндэстний нөхөн үржихүйн сул дорой байдал болсоор байна!


 

suirelinurud

Генийн өөрчлөлттэй + химийн орц найрлагатай хүнс хоол, вакцин, эм тарианы тухай онц чухал мэдээллүүдийг багтаасан, эрдэмтэн судлаач Уильям Энгдалийн "Сүйрлийн үрүүд" номыг уншиж танилцаарай.

Энэ бүхнийг бид нар өдөр бүр идэж ууж байна!!! Үр хүүхдүүдээ ийм "хоруудаар" хооллож байна!!! Ирээдүйн үргүйдэл, өвчин хууч, хорт хавдрыг одооноос бэлдэж өгч байна!!!

Баруунд шуугиан тарьж бестселлер болсон энэ номыг 2010 онд монгол хэлээр орчуулж гаргасан байгаа. 

Энэ номыг уншаад нэг дороос орчин үеийн энэ "зах зээлийн" хүнс хоолны цаад хор хөнөөлийн тухай бүрэн мэдээллийг олж авч өдөр тутмын амьдралдаа ашиглаж энх тунх амьдрааарай.

Танд болон таны гэрийн бүлийнхэн, хайртай бүх хүмүүст чинь эрүүл энх, урт удаан наслахыг ерөөе.

 


 Далд текст

Хүн гагцхүү ном уншиж эргэцүүлэн бодож байж мэдээлэлтэй, мэдлэгтэй болдог. Ном уншдаггүй, холбож бодож эргэцүүлж тунгаадаггүй хүн бол сармагчнаас ялгаа юун бэ?



Таны болон танай гэр бүлийн эрүүл мэнд таны гарт гэдгийг бүү март!