food inc

Нэр: Корпорацижсан хүнс
Оригинал нэр: Food, Inc.
Гарсан улс: АНУ
Гарсан он: 2008
Жанр: Баримтат кино
Найруулагч: Роберт Кеннер
Гол дүрд: Эрик Шлоссер


Киноны тухай товчхон: Та ер нь бидний идэж байгаа хүнсийг чухам ямар түүхий эдээр, яаж, юугаар хийсэн болох тухай эргэцүүлэн бодож байсан уу? Дэлгүүрээс Таны худалдан авч байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхэд ямар ямар түүхий эдүүд, орцууд орсон бэ? Тэдгээр нь бидний эрүүл мэндэд, генийн удамшилд ямар нөлөө үзүүлдэг вэ?

Сүүлийн 10 гаруй жилд хүмүүс бидний өдөр тутмын хоол хүнсний найрлага орцонд хүн төрөлхтний түүхэнд лав 10 мянган жилийн турш болж байгаагүй маш том огцом өөрчлөлт орсон юм. Гэхдээ олон хүмүүс, ялангуяа манайхан үүнийг бараг мэддэггүй !?

Энэ нь өнөө үед хүн төрөлхтний хамгийн чухал асуудлуудын нэг болоод байна...

АНУ-ын орчин үеийн хүнсний үйлдвэрлэл нь тэр чигээрээ хагас боловсруулсан бүтээгдэхүүний зах зээлийн хэрэгцээг хангахаар зохион байгуулагдсан байдаг ажээ. Та түргэн хоолны газарт орж хагас бэлэн бүтээгдэхүүн иддэггүй байсан ч гэсэн Та тэртэй тэргүй энэ системд үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутам хэрэглэж байдаг.

Одоо орчин үеийн хүнсний үйлдвэрлэл бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа дийлэнх нэрийн хүнсий бүтээгдэхүүнүүдийг асар их хэмжээний янз бүрийн химийн бордоонуудаар ургалтыг нь "хурдасгаж" жинг нь нэмэгдүүлсэн бас тэгээд генийн өөрчлөлттэй шар буурцгууд, эрдэнэ шишүүдээр үйлдвэрлэж байдаг байна. Мөн тэдгээрээр тэжээсэн, антибиотикуудаар "шахсан" мал амьтад, шувуудын мах , өндөгүүд ... /энэ нь импортоор дамжаад дэлхийн ихэнх улс орнуудын хүнсний үйлдвэрлэл, худалдаа гэсэн үг юм/

Та энэ систем ямар өртгөөр хэрхэн ажилладаг, энэ бүхэн нь хүмүүс бидэнд, бидний эрүүл мэндэд, бидний хойч үед, дэлхийн эдийн засагт болон манай гаригийн биологийн олон төрөл зүйлд чухам юугаар хэрхэн заналхийлж байгаа тухай үнэнийг мэдмээр байна уу?

Роберт Кеннер АНУ-ын хүнсний үйлдвэрлэл хэрхэн ажилладаг болох тухай мөрдөн сурвалжилж энэ баримтат киногоо бүтээсэн юм.

Тэгвэл энэ бүхнийг АНУ болон бусад өөр улс орнуудад өрнөж байгаа үйл явц гэж Та бодож байна уу? Харамсалтай нь, манай оронд Монголд түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнүүд болон хүнсний орц хэлбэрээр аль хэдийнээ орж иржээ...

Энэ киног үзсэний дараа Та чухам юу идэж байгаагаа шал өөр ойлгосон нүдээр харах болно...


Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

(Ер нь онлайн киног яаж тасалдахгүйгээр үзэх вэ? Тухайн кино ямар форматтай байгаа мөн ямар сервер дээр байгаагаас бас таны интернэт холболтын нэвтрүүлэх чадвараас шалтгаалж тасалдалгүй гарах эсэх нь шалтгаалдаг. Юуны өмнө онлайн кино нь эхлээд таны компьютер дээр ачаалагддаг, харин үүнийг тоглуулагч тань уншдаг гэдгийг ойлгох нь чухал юм. Иймээс тасалдалгүй үзэхийн тулд эхлээд тоглуулах товчин дээр дараад 30-аад секундын дараа буцааж пауз товч дээр дараад 5-ас дээш минут ачаалж байгаад үзэх хэрэгтэй. Тэр хооронд өөр хуудсан дээр өөр зүйл уншиж байх боломжтой... маш амархаан!!)

Сүх далайтал үхэр амар гэж ярьдаг, гэвч бид үхрүүд биш билээ...

 

suirelinurud
Энэ ноцтой асуудлын тухай - генийн өөрчлөлттэй хүнсний тухай, таримлуудын тухай, ер нь үүнийг хэн ямар зорилгоор ямар арга замаар далдуур хийгээд байгаа тухай бодит баримт нотолгоонууд дээр үндэслэн бичсэн номыг эндээс үзээрэй. Заавал олж авч уншаарай, сэрж сэхээрч ухаараарай. Энэ бол Таны, танай гэр бүлийн, хамаатан садны, бүх монголчуудын эрүүл мэнд, удмын генийн сангийн аюулгүй байдал, Монгол үндэстэн цаашид орших, эс орших эсэх тухай асуудал юм шүү. 


Цааш нь монголчууддаа дамжуулаарай !!!

 

Сэтгэгдлүүд  

цогтоо
0 # цогтоо 2010-09-27 10:51
монгол хэл дээр гарах уу :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
төөгөө
0 # төөгөө 2011-11-20 16:40
баримтат кинонууд их таалагдаж байна. харин та кинонуудаа ямар нэг share дээр татац хэлбэрээр тавиад өгөөч..
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Poli
0 # Poli 2014-01-25 00:10
Сайн байнуу? Энэ киног дахиж тавьж өгч болОх_уу Монгол хэл дээр
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Модератор
0 # Модератор 2014-01-25 12:39
Quoting Poli:
Сайн байнуу? Энэ киног дахиж тавьж өгч болхуу Монгол хэл дээр

Кино орчуулна гэдэг нилээд их хөдөлмөр цаг шаарддаг ажил гэдгийг мэдэх үү?! Иймээс англи, орос хэл дээр байгаа. Хэнд ч хэрэггүй хүчирхийлэл, садар самуун кинонуудыг монгол хэл үрүү орчуулаад өдөр шөнөгүй гаргаад байгаа мөртлөө ард түмэнд яг хэрэгтэй киног болохоор таг чиг байдаг шүү дээ... Хэлгүй бол хөлгүй бас нүдгүй чихгүй гэсэн үг болсоон. :mrgreen:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг