invisible empire1

Оригинал нэр: Invisible Empire : A New World Order defined
Нэр: Үл үзэгдэх эзэрхэг гүрэн: Дэлхийн Шинэ Дэглэм
Гарсан он: 2010 Бүтээсэн: АНУ
Найруулагч: Jason Bermas / Джейсон Бермас

 
Киноны тухай товчхон:

“Үл үзэгдэх эзэрхэг гүрэн – Дэлхийн Шинэ Дэглэм” баримтат кинонд даяарчлалын үйл явцын цаад далд зорилго, жинхэнэ мөн чанарыг нь ухаарсан зарим америкчууд өнөөгийн улс нийгмийнхээ тухай, аажмаар задран унаж байгаа эдийн засаг, улам бүр өрөндөө живж байгаа амьдралынхаа түвшин ба хэзээ нэгэн цагт бахархаж байсан иргэний эрх чөлөөгөө одоо нэгэнт алдаж эхэлсэн тухай, мөн бүх хүн төрөлхтнийг эзэрхийлэн бүрэн хяналт эрхшээлдээ оруулж авахаар санаархаж буй Дэлхийн Шинэ Дэглэм гээчийн тухай, түүний ард хэн нуугдаж байгаа тухай түгшүүртэй бодит баримтуудыг дэлгэн илчилж байна.

Эдийн засгийн тал дээр бол ам.доллараар дамжуулж даян дэлхийг далдаас залж удирдсаар байгаа, АНУ-ын төв банк - Холбооны Нөөцийн Системийг ОУВСангийн бүрэн хяналтандаа оруулах замаар америкийн эдийн засгийг гадна талаас нь олон улсын түвшинд бүрэн эрхшээж хянах болж байгааг энэ киног бүтээгчид дэлгэн илчилж байна.

Энэ кинонд “Дэлхийн Шинэ Дэглэм” гэдэг ойлголтыг, энэ тухай ярьж уриалж байгаа улстөрийн олон элитүүд энд маш тодорхой зүйлүүдийг цаад далд утгаар нь хэлж ярьж зүтгүүлж байгааг нарийн задлан шинжилдэг. Энд өгүүлж байгаа чухал зүйлүүд нь америкийн иргэд биш хүмүүст хамаагүй, зөвхөн америкчуудын хэрэг мэт санагдаж болох боловч энэ кинонд өгүүлж байгаа бүх зүйлүүд монголчууд бидний өдөр тутмын амьдралд хэдийнэ ороод ирчихсэн, харин бидний олонх олж харж чадаагүй байгааг эндээс мэдэж авах болно.

Дундаж америк хүний тархи толгойг ямар ч бодох санах юмгүй элдэв зугаа цэнгэлээр дүүртэл нь чихчихсэн байдаг ажээ. Түүний анхаарлыг ямар ч хэрэггүй зүйлүүд татаж байдаг бөгөөд тэдний хувьд ТВ-ээр байнга гарч байдаг одод, нэртэй хүмүүс одоо бүүр гэр бүлийнх нь гишүүд мэт болчихсон байдаг байна. Энэ бүхэн зүгээр л хар аяндаа болж байгаа үйл явц огтхон ч биш бөгөөд харин олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг гартаа хийсэн далд бүлэглэлийн бүхнийг далдаас хянаж удирдаж байгаа тэр хүч чадал нь жирийн хүмүүс бидний тархи оюун хэрхэн ажилладгийг маш сайн мэдэж үүнийг ашиглах дээр тогтож байдаг байна. Тэд ер нь хүний оюун ухаан сэтгэхүй нь хэрхэн яаж ажилладгийг шинжлэх ухааны түвшинд мэдэж байдаг ба тэд нийгмийг удирдах ухааны нарийн ширийн зүйлүүдийг маш сайн ашиглаж байдаг, тэд л мөн чанартаа ямар ч утга учир агуулгагүй зүйлүүдээр жирийн хүмүүсийг зугаацуулж сатааруулж байхын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг олон жилийн турш ашиглаж ирсэн байна.


Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Хэрэв та Голливудын савангийн дууриудын одуудын тухай элдэв хов живийг энэ дэлхий дээр болж байгаа хамгийн чухал үйл явдлууд мэт үзүүлж харуулж байдаг мэдээллийн сүлжээнүүдийн нэг хэрэглэгч бол энэ бүхэн танд энэ дэлхийн хамгийн чухал үйл явдлууд мэт одоо санагдаж байж болох юм. Учир нь хэрэв таны тархи толгойг нэг од саяхан нас барсан тухай мөн дөнгөж саяхан гэрлэсэн эсвэл салсан одуудын тухай эсвэл Супер цомын тэмцээнд оролцож байгаа таны дэмждэг багийн тухай мэдээллүүд эзэлж байгаа бол энэ нь эцэстээ хүнийг ховсдож түүнийг бүрэн эзлэн авснаар үнэн хэрэг дээрээ ач холбогдолтой асуудлууд болохоор түүний хувьд ямар ч хамаагүй мэт болсон байдаг.

Чухам үүнийг л тэр элитүүд хүсэж байгаа юм аа.

 

Сэтгэгдлүүд  

эр хүн
0 # эр хүн 2012-06-05 17:27
Их унших дархлаа үүсгэнэ.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бендер
0 # Бендер 2012-06-06 13:33
Дэлхийн шинэ дэглэмийн тухай ойлголт нь олон улсад тэр дундаа АНУ-д бараг л албан ёсоор яригддаг юм байна .Өнөөдөр бидний сайн таних АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Клинтон манайхаар Гадаад хэргийн сайд/хэлж байна."Олон улсын харилцааны талаархи ЗӨВЛӨЛ -өөс бидэнд олон төрлийн зөвлөмж өгдөг. Иймээс Надад ирээдүйн тухай яаж бодож байх тухай, бид одоо юу хийж байх ёстой тухай, дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагагүй байдаг"гэж байна .Дэглэм ч байдагл юм байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Бендер
0 # Бендер 2012-06-06 13:34
Энэ олон улсын харилцааны Зөвлөл нь албан бус байгууллага бөгөөд түүний бүрэлдэхүүнд АНУ-ын хуучин нөлөө бүхий улс төрчид банк, санхүү , цэргийн эрхтэнүүд ордог дэлхий шинэ дэглэмийг зүтгүүлж бүр ил тод үйл ажиллагаа явуулдаг үл үзэгдэгч эзэрхэг гүрний засгийн газар байна.Энэ кинонд Зөвлөлийн нэг нөхөр сурвалжлагчийн тавьсан асуултанд ингэж хариулж байна.Танай ЗӨВЛӨЛ Улс орны эрх мэдлийг хүүхэлдэйнүүдээр тоглож байгаа юм шиг л удирддаг гэх юм гэхэд Шатрын хөлгөн дээр нэг жижигхэн улсаас ч том олон асуудал тавигдсан байдаг юм гэж байна. Дэлхийн жижиг гурав дахь ертөнцийн орнуудаас Түүхий эдийг нь шахан авч байх нь Дэлхийн шинэ дэглэмийн зорилго гэжээ. Бид нар ер нь юу руу л хөтлүүлээд байна даа
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
сонирхох
0 # сонирхох 2014-11-24 22:48
орчуулахгүй бол бүтэхгүйнээ. үзмээр байдаг хэцүүн бээ. Олон хүнд хүргий гэж бодож бйагаа бол орчуулал даа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг