culture in decline

Оригинал нэр: Culture in Decline
Нэр: Энэ амьдралын хэлбэр маань сүйрэл рүүгээ уруудсаар байна
Жанр: Шинжлэх ухааны судалгаанд түшиглэсэн хялбаршуулсан баримтат кино
Найруулагч: Питер Джозеф (алдарт Zeitgeist - баримтат киног бүтээсэн )
Гарсан он: 2012
Үргэлжлэх хугацаа: 2 хэсэг нийт 1: 10 минут орчим

Анхаар! youtube тоглуулагчийн орчуулагч - captions ажиллаж байгаа! Харин монгол хэл дээр хараахан байхгүй байна. Хэн үүнийг хийх вэ?....

English version: What democracy? - part I

 

Демос(сонгох эрхтэй иргэд) + крати(засаглал) = ардчилал гэсэн үг юм. Гэхдээ энэ ойлголтын хамгийн гол нөхцөл бол энэ олон хүмүүс шаардлагатай хангалттай мэдлэг боловсролтой байгаа, тэгээд тэд хэнийг яагаад сонгож байгаагаа, ер нь юу хийж байгаагаа сайн мэдэж ухамсарлаж байгаа гэсэн нэг УРЬДЧИЛСАН ТӨСӨӨЛӨЛ дээр тулгуурлаж байдаг. Гэвч хэзээ ч хаана ч (!) хүн төрөлхтний түүхэнд бүх хүмүүс ийм жигд өндөр мэдлэг боловсролтой байгаагүй, байх ч боломжгүй шүү дээ. Ийм болохоор харамсалтай нь, ардчилал гэгч бол бохир заль мэх, улстөрийн жүжиг, жирийн хүмүүсийг "маллаж" хамгийн ноцтой нь тэдний өөрсдийнх нь "зөвшөөрснөөр нь" эргээд тэднийг маллаж мөлжиж байдаг зэвсэг юм.

Энэ тухай олон нэрт хүмүүс сануулж байжээ:

АНУ-ын ерөнхийлөгч асан Франклин Рузвельт :

"Хэрэв сонгуульд саналаа өгч байгаа тэр хүмүүс сонголтоо зөв мэргэн хийх чадваргүй байгаа бол ардчилал ямар ч амжилтанд хүргэхгүй ээ. Ийм учраас хүмүүс ийм хариуцлагатай сонголт хийх хангалттай мэдлэг, боловсролтой байх нь ардчиллын гол нөхцөл юм!" гэж сануулжээ. (Гэвч ийм юм хэзээ ч хаана ч байгаагүй, одоо ч байхгүй шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)

Нэрт зохиолч, нийгмийн зүтгэлтэн Марк Твен:

"Хэрэв ардчилсан сонгууль гэгчээс нь ямар нэг юм үнэхээр бодитой шалтгаалдаг байсансан бол элитүүд жирийн хүмүүс биднийг хэзээ ч ийм сонгуульд оролцуулахгүй байсан юм!" гэж хэлсэн байдаг. (Энэ бол зүгээр л бохир заль мэх, эмгэнэлт хошин жүжиглэл шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)

Их британийн ерөнхий сайд асан Уинстон Черчилл:

"Ардчиллын эсрэг байх нэг гол шалтгаан бол жирийн нэг сонгогчтой 5-хан минут ярилцаад үзэх явдал юм!" гэж хэлжээ. (Ихэнх жирийн сонгогчид улс орныхоо өмнө тулгараад байгаа гол зангилаа асуудлууд, өнөөгийн аж байдлын цаадах учир шалтгаанууд, нийгэм-эдийн засгийн талаар шаардлагатай зохих мэдлэг боловсролтой, тэгээд энэ бүх асуудлуудыг үнэхээр бүрэн ойлгож ХАРИУЦЛАГАТАЙ сонголтоо ухамсартайгаар хийж чадаж байгаа гэж үү дээ? Мэдээж хэрэг, үгүй шүү дээ гэж хэлсэн хэрэг юм)


“Хамгийн их тархсан төөрөгдлүүд ба харанхуй олонхын ухаангүй тэнэглэл” бестселлер номын автор Чарльз МакКэй:

"Хүмүүс ер нь сүргийн зөнгөөрөө л сэтгэдэг, тэгээд тэд бөөнөөрөө сүргээрээ солиордог шүү дээ, харин сэхээрэл ухаарал руу аажмаар, ганц ганцаараа эргэн ирдэг”.

Түүний Memoirs of Extraordinary Popular Delusions and The Madness of Crowds (англи хэл дээр) номыг эндээс татан авч уншиж болно.

Дэлхийн Банкны нэг захирал асан, Нобелийн шагналт эдийн засагч Джозеф Стиглиц:

"Сүүлчийн хэдэн арван жил бий болгосон нийгмийн бүх баялгууд 1-2 хувь болох баячуудад л очсон".


Деннис Кукинич:

"Мөн чанартаа бол [баячууд]-ад тохиромжгүй тэр нэр дэвшигчдийг олон нийтэд хандаж үгээ хүргэх боломжгүй байлгах ёстой юм. Бүүр болж өгвөл тэднийг тэнэг мулгуудуу нөхдүүд гэж шошго нааж жирийн хүмүүст харагдуулж байдаг"...

Хүмүүсийн энэ бүх хоосон итгэл найдвар, эцсийн горьдлого, өрөвдмөөр зэрэглээнийх нь бүүр цаад шалтгаан болох дотоод ухамсрынх нь үндсэн дэвсгэр бол аливаа шашны мухар сүсэг, үүнд үндэслэсэн хоосон сохор горьдлого л байдаг!

Чухамдаа ийм учраас манайд (Монголд) өнөөдөр 513 гаднын шашны сүмүүд + шарын шашин + бөө мөргөл цэцэглээд (зориуд цэцэглүүлээд) байгаа билээ !?

English version: Economics - part II

 

Жич: Өнөөгийн энэ барууны загварын ардчилсан чөлөөт зах зээлийн номлолын дагуу улс Эх орныхоо нийгэм-эдийн засгийн тухай ярьж байгаа тэр этгээдүүдийн амнаас гарч байгаа зүйлүүдийг нь жирийн хүмүүс бараг ойлгодоггүй, тэгээд ч хүмүүс ойлгохгүй байгаа тэр зүйлүүдээ тэднээс шалгааж тэр болгон ил тод ярьж мэтгэлцэж хэлэлцдэггүй билээ. Яг энэ байдлыг л зальт этгээдүүд ашиглаж ард түмнийг мэхлэн хуурч тохуурхсаар байна!

Одоо манай улсыг бараг үндэстний "эдийн засаггүй" болгосон, зөвхөн гаднын барааг авчирч "шахдаг", "хэрэглэдэг" зах зээл болгосон, тэдний зөвхөн түүхий эдийн хавсарга бааз болгосон энэ улсад их гавьяа байгуулсан "гавьяат" + "эрдэмтэн" эдийн засагчид борооны дараах мөөг шиг их болсон нь өнөө цагийн эмгэнэлт тохуурхал, даажигнал биш гэж үү?!

Тэд нарын санхүү-эдийн засгийн тухай бүүр цээжилчихсэн, тэгээд зарим нь нүдээ анин маани уншиж байгаа мэт хүн ойлгохын аргагүй "шувууны хэл" нь чухамдаа хүмүүсийг "Би ойлгохгүй байгаа нь миний мэдлэгтэй холбоотой байх, эсвэл би л ойлгох чадвар боловсролгүй юм байна" гэж дотроо бодоод бүх зүйлийг тэдэнд даатган орхиулахад чиглэсэн байдаг! Энэ бол зүгээр л увайгүй нохой залилан юм ! Үнэндээ бол "хаан шалдан" байгаа юм аа!!!

Одоо эдийн засгийн ийм "тэнэглэлүүд" бүүр газар авсаан, хэдхэн хүмүүс л хэдэн арван жилийн турш нэг юм яриад яриад л улс орныг "удирдаад л, жолоодоод л" байдаг, гэвч бүх юм бахь байдгаараа ... харин ч байдал улам дордсоор! Тэд нар өөрсдөө ч юу ярьж байгаагаа тэр болгон мэдэхгүй байхад тэднээс ч илүү энэ бүхнийг ойлгохгүй байгаа жирийн олонх "тэд мэдэж байгаа байлгүй" гэсэн горьдлого тээсэн нүдээр тэднийг ширтэхээс өөр зүйл хийж чадахгүй болгосон байгаа. Ийм ойлгомжгүй зүйл шулганаж жиргэдэг "нүүдлийн шувуунууд" бол зүгээр л албан тушаал, амин хувийнхаа ашиг сонирхлоо л амжуулж харин харанхуй олонхын нүдэн дээр "том" хүмүүс шиг харагдахыг хичээж жүжиглэж байгаа...

Орос хэл дээр: Одоогийн энэ ардчилал гэгч юу вэ - I хэсэг

 

Орос хэл дээр: Өнөөгийн энэ эдийн засаг гэгч юу вэ - II хэсэг


Далд текст

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД / Zeitgeist баримтат номоос.../

Маш үрэлгэн механизмтай зах зээлийн эдийн засгийн системээс авахуулаад өр үйлдвэрлэх машин болсон одоогийн энэ мөнгөний систем хүртэлх дээр өгүүлсэн бүх зүйлийг нэгтгэн дүгнэхэд өнөөдрийн дэлхий дахины эдийн засгийг тодорхойлж байгаа мөнгө-зээлийн үзэл баримтлал, загвар нь жам ёсныхоо төгсгөлдөө ирж байна. Үүний үр дүн болсон “нийгэм дэх эрх, боломж тэгш бус байдал” энэ бүх систем дундуур улаан утас мэт мөр татуулан харагдаж байна.

Хэдийгээр зах зээлийн эдийн засаг нь зарим нэг талаараа хүмүүст эхэн үедээ ашигтай байдаг ч ийм харилцаанууд нь эцсийн эцэст мөнгөний эздийн дангаар ноёрхол ба мөнгөний эрх мэдлийн гарцаагүй дарангуйллын таатай  нөхцөлийг  бий болгож  ингэснээрээ бүх нийгмийн дээр нь гарч ирсэн цөөнх хэт баячуудын анги давхаргыг төрүүлж байдаг.  Жишээлбэл,  Уолл Стриитийн хедж сангийн том түшмэдүүд бодит юу ч бүтээдэггүй боловч жилдээ 300 мянгаас дээш долларын орлоготой байдаг. Харин тэгвэл хорт хавдрыг анагаах эмийг олж хүн төрөлхтөнд тус хүргэхээр судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн хүн жилдээ 60 мянган долларын цалинтай байдаг.

Эсвэл анги давхаргын ялгаа, тэгш бус байдал бүүр эхнээсээ цаад үндсэнд нь байдаг одоогийн энэ мөнгөний системд шалтгаан нь байна уу?

Миний мэдэлд 1 сая доллар байна гэж саная. Энэ мөнгийг хадгаламжийн дансанд жилийн 4 % хүүтэй байршуулбал би жилдээ 40 мянган доллар олно гэсэн үг. Үүний зэрэгцээ нийгмийн өмнө ямар ч хариуцлага хүлээдэггүй, бүр юу ч үгүй. Хэрэв би доод анги давхаргын хүн байгаад надад машин эсвэл байшин сууц худалдан авахад банкны зээл хэрэгтэй байгаа бол би зээлийн хүү төлсөөр байгаад онолын хувьд тэр хадгаламжийн эзний олж байгаа тэр мөнгийг  төлөх болно. Энэ бол баячуудыг улам баяжуулахын тулд ядуусыг улам дээрэмдэн мөлжиж байдаг одоогийн энэ мөнгөний системийн цаад  мөн чанар юм. Үүнийг “нийгмийг дотоод бүтэц, зохион байгуулалтынх нь  хувьд мөнгөөр дамжуулан  хувааж байгаа” гэж нэрлэж болно.

ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН ТУРШ НИЙГМИЙГ АНГИ ДАВХАРГУУД БОЛГОН ХУВААХЫГ ЯМАГТ ШУДАРГА БУС ГЭЖ ҮЗЭЖ ИРСЭН ЮМ. ГЭВЧ ОДОО МАНАЙ ГАРИГИЙН БҮХ БАЯЛГИЙН 40 ГАРУЙ ХУВИЙГ БҮХ ХҮН ТӨРӨЛХТНИЙ  1  ХҮРЭХГҮЙ  ХУВЬ НЬ ДАНГААРАА ӨМЧИЛЖ БАЙНА.

Энэхүү материаллаг шударга бус байдлын хажуугаар энэ тэгш бус байдлын ард нийгмийг бүхэлд нь боомилж байдаг нэг тийм илүү чухал зүйл халхлагдан нуугдаж байдаг юм.

Манай одоогийн энэ нийгмийн олсон материаллаг амжилт – урьд өмнө үзэгдээгүй асар их баялаг ба нөгөө талд нь нийгмийн өмнө тулгараад байгаа энэ олон асуудлуудын хооронд байгаа тэнцвэргүй байдал нь хүмүүсийг бүүр юу ч ойлгохоо болиход хүргэдэг байх гэж би бодож байна.

Хүүхэд залуучуудын дундах мансууруулах бодист донтох,  хүчирхийлэл, амиа егүүтэх явдлууд эсвэл сэтгэл мэдрэлийн өвчнүүд бүүр гаараад байгаа статистикийг та бүхэн нэг харчхаарай. Манай энэ нийгэмд ямар нэг зүйл бүүр үнэхээр болохгүй байгаа нь маш тодорхой байна шүү дээ. Миний энэ яриад байгаа зүйлүүд бол хүн төрөлхтөн олон зуун жил болгоомжилж гааруулахгүй байхыг хичээж ирсэн “шударга бус, тэгш бус байдал бол нийгмийг дотор нь хувааж ялзрал, задралд хүргэдэг” гэдгийг дахин дахин батлаад байгаа бус уу? Одоо энэ байдал бид бүхэнд бүүр ч тодорхой мэдрэгдэж байгаа биш үү.

Нийгмийн шударга бус байдал, хүмүүсийн эрх тэгш бус байдал нь нийгмийн болон сэтгэлзүйн асар том нөлөө үзүүлж байдаг.  Энэ бүхэн бол нийгмийн доод анги давхаргын хүмүүс рүү дээрээс нь харж байхад тэр баян хүмүүст төрдөг давуу дээрэнгүй байдал ба доор нь байгаа ядуу хүмүүст өөрийгөө бусдаас дутуу гэсэн мэдрэмж, дээд талд байгаа тэр хүмүүсийг “хүндэтгэж” байвч мөн үзэн ядах үзлийн мэдрэмж бас байдаг гэж би бодож байна. Яг ийм хуваагдлын гайгаар хүчирхийлэл нь чухамдаа шударга бус, эрх тэгш бус нийгэмд л гаарч байдаг юм. Эргэн тойрон дахь хүмүүсийн өрөвдөн харж үзэх эсвэл жигшин үзэх үзэл нь эцэстээ хүмүүсийг хүчирхийлэлд хүргэж байдаг.

Хамгийн чухал зүйл бол шударга, эрх тэгш байх явдал гэж би үзэж байна. Ер нь  тухайн нийгэм дэх  хүчирхийллийн түвшин тэнд шударга бус тэгш бус байдал хэр байгаагаас шалтгаалж байдаг. Шударга, эрх тэгш эрх байдал бол хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг юм. Нийгмийн амьдралын механизм нь өөрөө их түвэгтэй. Нийгэмд шударга бус байдал – боломж тэгш бус байдал газар авахын хэрээр газар сайгүй энэ механизмын доголдлууд гарч ирдэг.

Эрүүл мэндийн тал дээр бол манай энэ нийгэмд ажилгүй мөнгөгүй болох эсвэл ядуувтар гэр бүлд төрж болохгүй болсон юм. Та үүнийг эрүүл мэндээрээ төлөх болно гэсэн үг. Нийгмийн эрүүл мэндийг харуулдаг нийгэм-эдийн засгийн үзүүлэлт гэсэн үзүүлэлт байдаг. Хувь хүний хувьд энэ үзүүлэлт  буурах нь түүний эрүүл мэнд дээр илэрч байдаг. Насжилт нь буурах, эх нялхсын эндэгдэл гэх мэт. Ер нь энэ үзүүлэлт ямар хэрэгтэй юм бэ гэж үү? Маш энгийн. Архаг хууч өвчтэй хүн бусад шиг ажиллаж чадахгүй, иймээс нийгэм-эдийн засгийн шударга бус байдал нь эрүүл мэндийн эрсдэлийг дагуулдаг. Нийгэм-эдийн засгийн төлөв байдлыг нь хараад л 10 настай хүүхдийн эрүүл мэндийн ирээдүйг хялбархаан тааварлаж болно. Эндээс л шалтгаан – үр дагаврын гинжин хэлхээ үүсэж байгаа юм даа.

Ядуу хүмүүст эмчид үзүүлэх мөнгө байхгүй...тэгээд асуудлын гол нь эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаад гэж үү? Мэдээж үгүй ээ. Яг ийм үзүүлэлтүүд иж бүрэн төрийн өмчийн эрүүл мэндийн салбартай улс орнуудад бас ч байдаг. Тэгвэл маш хялбархан тайлбар байна. Хүн хичнээн ядуу зүдүү байна, тамхи татаж архи ууж бусад эрсдэлд өдөр тутам өртөж байх магадлал төдийчинээ их байдаг юм. Мэдээж хэрэг, энэ нь өөрийн нөлөөг үзүүлж байдаг ба судалгаануудаас үзэхэд хүн амын зөвхөн 1/3 нь эрсдэлтэй бүлэгт багтаж байдаг. Өөр юу нөлөөлж байна вэ? Чухамдаа үүнд ЯДУУРАЛ хамгийн ихээр нөлөөлж байна. Таны орлого хичнээн бага байх тусам та Билл Гейтсээс хамаагүй хол хаягдсан байгаа нь ойлгомжтой. Дунджаар авч үзвэл манай улсад хүн хэдий ядуу байна, эрүүл мэнд нь төдийчинээ муу байгаа юм. Бусад улсуудад ч хүн хичнээн ядуу зүдүү байх тусам эрүүл мэнд нь төдийчинээ муу байгаа судалгаа байна. Энэ нь тэр хүмүүсийн эрүүл мэндийн байдал нь зөвхөн яг дан ганц ядууралтай харилцан холбоотой байгаа бус харин тэр хүмүүст байгаа тэр ядуу гэсэн дотоод мэдрэмж нь юм. Байнгын стресс нь хүний эрүүл мэндэд маш их нөлөөлдөг болохыг бид улам бүр ойлгож байна. Гэвч энэ стрессийн шалтгаан бол нийгэмд байгаа бүх харилцааны чанараас болж байна. Чухамдаа нийгэм-эдийн засгийн шударга бус, эрх тэгш бус байдал нь нийгмийн бүх харилцааны энэ чанарт  нөлөөлж байна. Шинжлэх ухааны судалгаагаар шударга бус, эрх тэгш бус нийгэм дэх энэ амьдрал нь өөрөө стрессийг бий болгож нийгмийн бусад асуудлуудыг үүсгэж байна. Энэ нь нийгмийн бусад гишүүдэд ч нөлөөлж байна. Энэ шударга бус байдал нь хичнээн хурц байх тусам асуудлууд тийм хурц болж ирж байна. 

Харьцангуй тэгш амьдралтай улсуудад наслалт өндөр байгаа юм.

Мансууралт харьцангуй тэгш амьдралтай орнуудад бага байна.

Нийгмийн капитал болох хүмүүсийн бие биедээ итгэх найдах чадвар нь харьцангуй  тэгш амьдралтай улсуудад хамаагүй өндөр байгаа юм.

Боловсролын түвшин харьцангуй тэгш амьдралтай улсуудад илүү өндөр байна.

Гэмт хэргийн гаралтын түвшин харьцангуй тэгш амьдралтай улсуудад илүү бага байдаг.

Хүүхдийн үхэл, таргалалт, бага насны охидын жирэмслэлт гэх мэтээр цааш нь эцэс төгсгөлгүй үргэлжлүүлж болно оо. Нийгмийн ялгаанууд багатай улс орнуудад эдгээр үзүүлэлтүүд хамаагүй бага байгаа юм. Сонирхолтой нэг баримтыг хэлэхэд ийм улс орнуудад шинэ зүйл зохион бүтээсэн тоо харин илүү их байгаа юм. Энд дурдаж байгаа бүх үзүүлэлтүүд нь зөвхөн зах зээлийн хайр найргүй өрсөлдөөнт, баян ядуугийн нийгэм л хүний бүтээлч үр дүнтэй хөдөлмөрийг нөхцөлдүүлдэг гэсэн хуучирсан нэг үзлийг бүрэн үгүйсгэж байгаа юм.

Үүнээс гадна Британид явуулсан “Уайт холл” гэдэг судалгаагаар хүн нийгмийн ямар анги давхаргад харьяалагдаж байгаа нь түүний аливаа өвчлөлд өртөх магадлалтай шууд холбоотой байгааг илрүүлсэн юм. Нийгмийн хамгийн доор шатанд байгаа хүн зүрх судасны өвчнөөр нас барах эрсдэлийг 4 дахин их болгож байна. Ийм нөхцөл байдал нь тэр хүн эмнэлгийн тусламж авч чадсан эсэхээс шалтгаалахгүй байсан байна. Хамгийн гол дүгнэлт бол тухайн хувь хүний санхүүгийн байдал нь муу байх тусам эрүүл мэнд нь илүү муу байсанд оршиж байгаа юм. Энэ байдал нь “нийгэмсэтгэлзүйн хүнд орчин” гэдэг ойлголтоор илэрч байдаг ба энэ нь манай энэ одоогийн нийгмийг хүнд өвчлүүлээд байгаа нийгмийн туйлын энэ их гажуудлын цаад үндсэнд нь байгаа юм аа.

Үүний шалтгаан нь хаа байна вэ гэж үү? Энэ бол одоогийн энэ мөнгө - зах зээлийн систем өөрөө юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй ээ. Энэ систем бол байгаль орчин, хүний амьдралын орчныг хамгийн агуу ихээр эвдэн бусниулагч – бохирдлын хамгийн их том эх үүсвэр – нөөц баялгийн хамгийн агуу цөлмөгч юм. Энэ систем бол дайн дажин, гэмт хэргүүд, ядуурал гуйланчлал, хүмүүс  байгаль ба амьтадтай хамгийн харгис хатуу харилцаж байгаа зэрэг хүчирхийллийн хамгийн гол цаад шалтгаан мөн юм. Энэ систем бол нийгмийн болон хувь хүмүүсийн сэтгэлзүйн эмгэгүүд, бачуурал, цөхрөлийг байнга төрүүлж байдаг. Чухам энэ систем нь бид бүхнийг нийгмийн талд нь бүрэн мэдрэл алдуулж энэ гариг дээрх шинэ дэвшил, бүх улс орнуудын тогтвортой хөгжлийг боомилж байдаг юм.

ГОЛ УЧИР ШАЛТГААН НЬ ОДООГИЙН ЭНЭ КАПИТАЛИСТ НИЙГЭМ – ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СИСТЕМ БА ТҮҮНИЙ ТЭР ДОТООД ГАЖ ЗАРЧМУУДАД ӨӨРТ НЬ БАЙГАА ЮМ АА.

ЭНЭ БҮХЭНД АВИЛГАЛД ИДЭГДСЭН ЭНЭ ЗАСГИЙН ГАЗРУУД, ХУУЛЬ ДҮРМҮҮД, КОМПАНИУД ЭСВЭЛ БАНКУУД ЭСВЭЛ БҮР ХҮНИЙ МӨН ЧАНАРТ НЬ БАЙГАА ТЭР ТӨГС БУС БАЙДАЛ, ЭНЭ ДЭЛХИЙГ ДАЛД ХЯНАЛТАН ДООРОО БАРЬЖ БАЙДАГ ХУЙВАЛДААНУУД Ч  ХАМГИЙН ГОЛ БУРУУТНУУД БИШ  ЮМ.


Анхааралтай бас ойлгож үзээрэй ...

Эцэст нь "Үг хэлэх эрх чөлөө" гэдэг тунхаглалыг гагцхүү "микрофонтой хүн" л эдэлдэг" гэсэн өнөөгийн нэг онигоо, хошин шог байдгийг бас энд сануулъя! Ард түмэнд үгээ хүргэх - "микрофон" - хэвлэл мэдээлэл нь хэний гарт байгаа билээ?!....

Та бүхэн ... одоо ойлгосон байх гэж найдаж байна.