geniin oorchlolot

МОНСАНТО ДЭЛХИЙ ДАХИНЫГ ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛАХААР...

Оригинал нэр: World According to Monsanto
Нэр: Монсанто дэлхий дахиныг эрхшээлдээ оруулахаар
Гарсан он: 2008
Бүтээсэн студи, улс: Франц
Найруулагч: Мэри-Моника Робин / Marie-Monique Robin
Төрөл: баримтат кино, эрэн сурвалжлага, эрүүл мэнд
Үргэлжлэх хугацаа: 109 минут
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай
Оролцсон: Арпад Пуштай болон бусад хүмүүс, эрдэмтэд судлаачид

 

Киноны тухай товчхон:

“Газрын тосыг хяналтандаа оруулснаар улс орнуудыг эрхшээлдээ оруулж болно, харин хүнсийг хяналтандаа оруулснаар дэлхийн бүх хүмүүсийг эрхшээлдээ оруулж болно”.

Генри Киссенджер, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан


“Идэх хоол хүнс бол засаглал, эрх мэдэл мөн! Бид хүмүүсийн үйл хөдлөлийг өөрчлөх, тэднийг хянаж байхын тулд үүнийг хэрэглэж байдаг. Зарим хүмүүс биднийг хүмүүсийг далд аргаар эрхшээлдээ оруулж байна гэж буруутгаж болох юм. Гэхдээ тэгж л байг, энэ бол бидэнд хамаагүй, бид ч уучлалт гуйх бодолгүй байна”.

Катерина Бертини, НҮБ-ийн Хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал,
АНУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөхийн туслах асан

Энэ баримтат кино бол генийн өөрчлөлттэй амьд биет/ГӨАБ/, биотехнологи болон даяарчлалыг зүтгүүлж байгаа тэр хүмүүсийн зорилго, үнэн нүүр царайг нь илчилсэн бүтээл юм. Худал дэгс мэдээллүүд тарааж элдэв заль мэх зохиож хэрэглэх, эрдэмтэд судлаачдыг шахан хавчих, тэдний холбогдох судалгаануудын үр дүн, мэдээллүүдийг гуйвуулан үгүйсгэх, улс орнуудын хил дамжуулан ГӨАБ- хүнс, таримлын үрүүд, химийн бордоонуудыг зөвшөөрөлгүй хууль бусаар худалдаалах, үүнийг нь зүй ёсоор эсэргүүцэж байгаа хүмүүсийг элдэв зүйлээр айлган сүрдүүлэх, Гуравдахь ертөнцийн ард түмнийг аймаглан цөөрүүлэх /геноцид/ - энэ бүхэн бол Рокфеллерын Сангийн хэрэглэж байгаа аргуудын багахан хэсэг нь ажээ.

Үндэстэн дамжсан олигарх корпорациуд хүн төрөлхтний хоол хүнсэнд дэлхийн хэмжээнд хяналтаа тогтоох, ингэснээрээ манай гариг дээр амьдарч байгаа хүн нэгбүрийг эрхшээл хяналтандаа оруулах гэсэн балмад үйл ажиллагаагаа зүтгүүлсээр байна!

Үндэстэн дамжсан олигарх корпораци – Монсанто ГӨАБ-ийн тусламжтайгаар манай гаригийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн зах зээлийг дэлхийн хэмжээнд эзлэн авахаар улайрч байгаа тухай энэ баримтат кинонд өгүүлдэг. Өнөө үед өөрийн ГӨАБ-клонгүй нэг ч хүнсний таримал үлдээгүй ажээ. Ийм байхад генийн өөрчлөлттэй амьд биетүүд/улаан буудай, ургамлын тос, төмс хүнсний ногоо гэх мэт/-ийг ашиглаж үйлдвэрлэсэн хүнс нь хүний эрүүл мэндэд, удмын санд нөлөөлж болзошгүй олон судалгааны түгшүүртэй үр дүнгүүд, эрдэмтэд судлаачдын нийтлэлүүд гарсаар байгаа боловч тэднийг дарж харин энэ талын албан ёсны итгэж болох судалгаануудыг одоо болтол хийгээгүй байна!

Англи хэл дээр:


Орос хэл дээр:


Иймээс бид юу ямар хүнс өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаагаа дахин нэг авч үзэх, Монгол нутгийн хүнсний таримлуудын байгалийн унаган сортуудыг хамгаалан авч үлдэх, биологийн цэвэр онгон байдлыг хадгалж авч үлдэх нь эргэцүүлэн шүүн тунгааж бодож чаддаг монгол хүн бүрийн өмнө цаашдаа бид яаж амьдрах, бидний хойч ирээдүй үеүд ер нь оршин байх эсэх асуудлыг тавьж байна! Бид ийм л эргэлзээтэй хүнс, эм, вакцины эрин үед амьдарцгааж байна.

Бидний 1990-ээд оноос өмнө хэрэглэж ирсэн хүнс бол байгалийн цэвэр натурал хүнс байсан гэдгийг мартаж болохгүй юм! Тэр үеийн өвчлөл, одоогийн байдлыг харьцуулаад үзээрэй.... Одоо монголын жирэмсэн эхчүүдийн 1/3-ийн ураг хэвлийдээ хөгжилгүй/амьгүй/ болж байгаа, хүүхдүүдийн дунд оюун ухааны хоцрогдолтой хүүхдүүдийн тоо өссөөр байгаа судалгаа, мэдээллүүд бий... Бидний өдөр тутмын хүнс, эм, тариа чухам ямар эдээр хийгддэг болчхоод байгааг нүдээ нээгээд шошгыг нь уншаад үзээрэй...

Мянга сонссоноос нэг удаа ч болов нүдээрээ үзээрэй, бас энэ бүхний тухай дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн номыг уншаарай, өөрсдийгөө болон хүмүүсээ энэ аюулаас сэргийлээрэй!

Хүн бүр өөрсдийгөө сэргийлэхийн тулд бусдыгаа бас сэргийлж аварч байж л хамтдаа улс үндэстэн хэвээр үлдэх боломжтой гэдгийг байнга санаж явах ёстой.

Энэ мэдээллийг цааш нь аль болох олон монголчууддаа хүргэх нь бидний үүрэг шүү!

 

Сэтгэгдлүүд  

Барсболд.Н
0 # Барсболд.Н 2012-04-13 03:47
Сайн байна уу? Таны ажил улам урагштай байгаа байх, би их баяртай байна. Таньд 1973 онд хийгдсэн Holy Mountain нэрт Alejandro Jodorowsky найруулагчын киног санал болгох гэсэн юм. Ганцаараа сонирхоорой их сонин кино...
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
ugi
0 # ugi 2014-07-29 19:17
сайн байна уу. сүүлийн үед 2 асуудлын талаар нэлээдгүй санаа зовних боллоо. өнөөдөр Монголын малд маш их элдэв вакцин эм тариа хийх юм. эм тариагүйгээр амьдрах чадваргүй болчихож, биднийг бага байхад мал арай л ийм байгаагүй санагдах юм. үүний талаар ямар нэгэн мэдээлэл байна уу. 2-рт гар утас хорт хавдар үүсгэдэг гэж таны нийтлэлээс уншиж холбогдох материалуудыг үзсэн. УБ хотын маш олон орон сууцны дээр гар утасны компаниуд төхөөрөмжөө суурилуулсан байгаа. энэ бол гар утас хэрэглэх байтугай оршин суугчдад хортой гэж мэргэжлийн хүнээс нь сонслоо. манайх 12-р давхарт байдаг. манай байрны дээр Монголын бүх үүрэн телефоны операторууд төхөөрөмжөө суурилуулчихсан удаж байна. оршин суугчдад нийтлэг үс нь унаж, нүднээс нь нулимс гойжих шинж тэмдгүүд илрээд байна.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг