lets make money poster

Оригинал нэр: Let’s make money
Төрөл: баримтат кино
Нэр: Алив мөнгө л хийцгээе
Гарсан огноо: 2008. 10. 30
Найруулагч: Эрвин Вагенхофер
Продюсор: Хельмут Грассер
Бүтээсэн студи, улс: Allegro Film / Австри улс
Үргэлжлэх: 110 минут
Рейтинг IMDb = 7,5


 
Киноны тухай

“Алив мөнгө л хийцгээе” нэртэй энэ баримтат кинонд Барууны хөрөнгө оруулагчид-санхүүч-банкируудын ихэмсэг бардам, хоосон гялгар гаднах байдлынх нь ард нуугдаж байдаг өнөөгийн санхүүгийн капитализмын бохир заваан нууцуудыг нь дэлгэн илчилж олон хүмүүсийн сонирхлыг татаж байдаг "банкинд байршуулсан, "хадгалуулсан" мөнгийг тэд яаж ашигладаг вэ" гэдэг асуултанд хариулт өгч байна.

Жич: Гэвч энэ баримтат кинонд өгч байгаа хариулт бол бүрэн бүтэн, зөв хариулт хараахан биш юм. "Хагас үнэн бол шал худлаагаас долоон дор" - хүмүүст буруу ташаа, дутуу дулимаг ойлголт төрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй. Иймээс энэ баримтат киног зөвхөн эргэцүүлэн бодвол зохих бодит мэдээлэл гэж хүлээн авах хэрэгтэй.

Дэлхийн эдийн засаг, түүний мөнгө санхүүгийн систем нь хэрхэн ажиллаж байдаг нь жирийн олон хүмүүсийн хувьд байтугай өнөөгийн ардчилсан улстөрчид, либерал эдийн засгийн "эрдэмтэд" гэгчдэд ч үнэхээр ойлгомж муутай, тэд одоо болтол "хөвсөөр" байгааг бид харж сонсож уншиж байгаа.

Жишээлбэл, хүмүүс Америкийн оршин суугчдын тэтгэврийн хуримтлалууд хаа холын Испанид үл хөдлөх хөрөнгийн үнэ буурахад хэрхэн яаж нөлөөлж байдаг талаар бага ойлголттой байдаг. Анх харахад ямар ч холбоогүй, ямар ч нөлөө байхгүй мэт санагдаж болно оо, гэвч энэ бол ердөө л хоосон зэрэглээ, Таныг зориуд төөрөлдүүлсэн байгаа нь тэр юм. Та банкинд очиж хадгаламжийн данс нээсэн тэр мөчөөс эхлэн Та болон таны мөнгө тань дэлхийн санхүүгийн системийн нэг хэсэг болон хувирч байгаа нь тэр юм. Харин бид энэ мөнгөний систем хэрхэн ажилладаг зарчмуудын тухай маш бүдэг бадаг ойлголттой байдаг. Банкинд мөнгөө аваачиж хийсэн хүн түүний мөнгийг банк хэнд зээлдүүлж цаана нь зээл авсан хүн, хуулийн этгээд энэ зээлээ хүүтэй нь эргүүлэн төлөхийн тулд юу хийхээс өөр аргагүй болдгийг хэзээ ч олж мэдэхгүй юм.

Ихэнх хүмүүс иймэрхүү зүйлүүдийн тухай эргэцүүлэн боддоггүй, харин банкны “Таны мөнгө ажиллаж байх ёстой” гэсэн ухуулганд нь сохроор итгэхийг илүүд үздэг билээ.

Энэ баримтат кинонд гаднын хөрөнгө оруулагч нар харьцангуй илэн далангүй ярилцлагыг бас л сонирхолтой аргаараа өгч байна. Ер нь гаднынхан, ялангуяа Барууныхан аливаа зүйлийг "дипломат" байдлаар цаад утгаар нь их хэлж ярьдгийг монголчууд бид юуны өмнө ойлгох хэрэгтэй.

Бидний монголчууд дэндүү цайлган сэтгэлтэй, өөрсдөөрөө бусдыг хэмждэг учир барууныхныг яг хэлснээр нь ойлгох тохиолдол их байдаг. Иймээс дандаа араараа тавиулсан байдаг !!! Иймээс Та бүхний анхаарлыг хамгийн чухал хэсгүүдэд хандуулахын тулд хамгийн сонирхолтой (бас л "дипломат" үг хэллэг яриагаараа залилан мэхлэх ! гэж оролдож байгаа) тэр хэсгүүдийг нь зориуд улаанаар ялгасан болно. Үүнийг кинонд гарч байгаа үйл явдлуудтай, дараа нь гарч байгаа бусад тайллуудтай холбож ойлговол бүүр ч тодорхой болж ирнэ ээ!!!

Баруун Африк, Гана улс:

Энэ улсад гаднын хөрөнгө оруулалт орж ирж алт болон бусад байгалийн баялгийг нь олборлож экспортонд гаргадаг. Энэ алтыг Швейцарын Балернад авчирч цэвэршүүлж алтан гулдмай болгодог байна. Харин энэ бүх “хөрөнгө оруулалт”, байгалийн баялаг + хүн ардынх нь хүч хөдөлмөрийн эцсийн үр дүнгээс олж байгаа орлогын 3 хувийг Африкийн улс орнуудад үлдээж 97 хувь нь Барууны компаниудад ноогддог байна!

Гадаадын хөрөнгө оруулалт гэгчийн өнөөгийн бодит үнэн байдал, цаад мөн чанар, жинхэнэ нүүр царай ийм л байдаг байна.

Зүүн Өмнөд Ази, Сингапур

Тэмплтон Имэйж Инвестмент хөрөнгө оруулалтын компанийн захирал Марк Модиус:

Бид манай хувийн хөрөнгө оруулагч нарын мөнгийг өсгөж өгөхийн тулд хөгжиж байгаа орнуудад хөрөнгө оруулж байгаа томоохон сангуудыг (50 тэрбум гаруй ам. долларын) удирдан ажиллуулж байна. Намайг хөрөнгө оруулалтын том мэргэжилтэн, хөгжиж байгаа орнуудын зах зээлүүдийн мэдлэгтэн, “америкийн шонхор” ч гэж нэрлэдэг...

- Бид улс орнуудаар бүх хязгаарлалтуудыг нь цуцлуулж байж ашиг хонжоо олдог.

- Энэ улс орнуудад бид маш бага заримдаа бол огт татварууд төлдөггүй.

- Орон нутаг, засгийн газрууд зөвхөн бидэнд хөлслөгдсөн хүмүүсийнхээ олж байгаагаас л орлогоос л багахан татварыг авдаг.

- Даяарчлалыг маш муу гэж жирийн хүмүүс ярьж байгаа ч хөрөнгө оруулагчид бидэнд даяарчлал бол маш сайн, учир нь бараа, үйлчилгээний өртгийг бууруулах (ядуу буурай орнуудад ажилчдад нь маш бага цалин хөлс төлдөг, мөн бараг бүх татварыг нь тойрон гардгийн “ачаар”) боломжийг олгодог.

- Бид хөгжиж байгаа улс орнуудад дээрх нөхцөлүүдийг тулгаж хөрөнгө оруулж тэнд өндөр ашиг олоод энэ бүх ашгаа буцаагаад Баруунд гаргадаг. Барууны тэтгэврийн сангууд дахь мөнгийг хөрөнгө оруулалтынхаа "эх үүсвэрүүд" болгон ашиглаж өсгөж өгдөг гэж тэр ярьж байна.

- Хөрөнгө оруулагч ёс зүйг авч үзэх албагүй, хүрээлэн байгаа байгаль орчны бохирдлын хариуцлагыг хүлээх ёсгүй, хөрөнгө оруулалт ямар асуудлын шалтгаан болж байгаад санаа зовох хэрэггүй гэж би тооцдог. Энэ бол хөрөнгө оруулагчийн ажил биш, харин өөрийн хувь нийлүүлэгчдийнхээ мөнгийг өсгөх нь чухал юм.

Хамгийн чухал зүйл бол ашгийн өсөлт, дахин хэлэхэд хөгжиж байгаа улс орнуудтай ажиллаж байгаагийн хамгийн гол шалтгаан бол мөнгөө өсгөх явдал юм. 20 жилийн өмнө хөгжиж байгаа орнууд-зах зээлүүд гэдэг нэр томьёог хэрэглэж эхэлсэн тэр үед бидний төлөвлөж байсан тэр зүйл дээр ирээд байна. Урьд өмнө нь энэ улсуудыг дутуу хөгжилтэй, ядуу буурай, Гуравдахь ертөнцийн улс орнууд гэх мэтээр нэрлэдэг байсан, харин дараа нь нэг гайгүй сэргэлэн нөхөр "хөгжиж байгаа улс орнууд" гэдэг нэр томьёог бодож гаргаж ирсэн. Энэ бол зөвхөн гоё нэр биш, харин хөгжлийн бодит боломж юм гэж тэр ярьж байна.

Энэтхэг улс, Ченнай хот

Австрийн хөрөнгө оруулагч Миркович:

- Энэтхэгт надад таалагддаг хамгийн гол зүйл бол өрнөдийн ардчилал-ын стандартууд, хуулийн систем нь яг манай загвараар хийсэн, гадныханд маш хялбар тунгалаг байдаг. Хөрөнгө оруулалтаас шинэ татварууд хэзээ ч шаардахгүй /эхлээд бараг татваруудгүй болгосон орчинд орж ирээд дараа нь Тогтвортой байдлын гэрээ байгуулдаг учир бараг татвар төлдөггүй гэсэн үг/, бас хуулийнхаа дагуу хэзээ ч үндэстний мэдэлдээ дайчлан хурааж авахгүй учир санаа амар байж болно. Энэ нь бол эндхийн урьд өмнөх колоничлолоос нь үлдсэн өв уламжлал нь юм!!!

- Яг ийм л хуулийн орчин надад маш чухал, учир нь энэ бол хөрөнгө оруулалт хийх хамгийн чухал хүчин зүйл юм. Хөрөнгө оруулагчид-бидэнд энэ байдал нь маш сайхан таарч байдаг.

- Энд хэнд ч төрийн халамж, татаас олгодоггүй, бүгд л яаж ийгээд учраа олдог. /учир нь ГХОруулалтаас татвар бараг авдаггүй төрд нь ийм мөнгө байхгүй юм/ Харин манай Австрид бол аль болох их татварууд авах гээд байдаг.

/Тэнд татваруудаа шударгаар заавал төлөхийг шударга эрх тэгш байдалд нийцнэ гэж, ер нь нийгмийн шударга байдал, нийгмийн өмнө хүлээсэн бизнесийн үүрэг хариуцлага гэж тооцдог/ Энд бол татваруудын тухай яриа бараг байхгүй, цорын ганц ач холбогдолтой зүйл бол мөнгө - эдийн засаг юм !??

Европт бүх хүмүүс нийгмийн ухааныг илүүд үзэж суралцах болсон, харин энд инженерүүд болохыг мөрөөддөг. Гэсэн хэдий ч тэд баян болцгоож бид ядуу болохгүй байх гэж найдаж байна. /учир нь бид их зальжин олон башир аргатай, бас лидерүүдийг нь худалдан авдаг, цэргийн хүчтэй гэсэн үг /

- Манай хөрөнгө оруулалт багадаж байгаа, үйлдвэрлэлээ 4 дахин томруулмаар байна. Харин томоохон хөрөнгө оруулалтуудыг бол Лондонгоос хянаж удирдаж байдаг. Өрсөлдөөн биднийг хүмүүст таалагдахгүй арга хэмжээ авахаас өөр аргагүй болгодог. Бид чинь бүгдээрээ л даяарчлалын харгис мөлжлөг доор байгаа шүү дээ!?? Бид маш бага цалин хөлс авдаг хүмүүстэй өрсөлдөж байна. Гэхдээ амьдрахын тулд өөр арга байхгүй. Мэдээж хэрэг, бид ажлын цагийг уртасгахаас өөр аргагүй, нэмэгдэл цагийн хөлс өгөх хэрэг гарахгүй байх гэж найдаж байна. Зүгээр л их ажиллах хэрэгтэй болно. Бидэнд өөр сонголт байхгүй. Аз болоход, үйлдвэрчний эвлэлтэй төвөгтэй асуудлууд гарахгүй байгаа. Сайн гагнуурчинд сард дунджаар 200 евро төлж байгаа, харин манай инженер үүнээс 80 дахин илүү цалин авдаг. Энэ нь Европт төлдөгөөс олон дахин бага хөлс юм. Ер нь өгөөмөр байх бол хөрөнгө оруулагч бид нарт байх боломжгүй агуу сэтгэл юм.

- Бүх дэд бүтэц бараг бэлэн байгаа нь сайн, бидэнд үүнд хөрөнгө гаргах шаардлага гарахгүй. Бэлэн байгаа обьектуудыг нь хямдхан худалдан авах хэрэгтэй байна. Сонирхож байна гэдгээ мэдэгдэхгүй байх хэрэгтэй, тэгвэл илүү мөнгө нэхнэ, ер нь наймаацаж чаддаг байх хэрэгтэй!!!

- Ер нь одоогийн шатанд энэ улс орнууд хөрөнгө оруулагч нарт тавьдаг шаардлагуудаа хатуу өндөр болгож бараг чадахгүй байх. Танд таалагдаж байна уу, үгүй юу хамаагүй, энэ бол бодит байдал юм. Олонх хүмүүс ядуу байгаа, тэд ямар ч үнээр хамаагүй өрсөлдөх чадвараа дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Мэдээж сайн сайхны тухай бидний тунхаглал бол сайхан сонсогдож байгаа, гэвч дараагийн 10 жилд юу ч өөрчлөгдөхгүй байх аа. Тэдэнд амьдралаа өөрчлөх мөнгө хөрөнгө байхгүй гэж ярьж байна.

Мадрас(өнөөгийн Ченнай хот)-ын Их сургуулийг худалдааны эдийн засагчаар төгссөн Зуджад Харажо:

Энэ хотын 8 сая хүмүүсийн 1/3 нь туйлын ядуусын хороололд амь зууж байна. Зарим хүмүүс гэр оронгүй тул шууд гудамжинд унтдаг.

Энэтхэг хүмүүс татварууд төлдөг. Засгийн газар НӨАТ, орлогын татварууд, ус, цахилгаан, хөрөнгийн гэх мэт маш олон төрлийн татварууд хураан авдаг. Энэ татварууд нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд дэд бүтэц болж татварын хөнгөлөлтүүд гэх мэт баталгаанууд нь болж хувирдаг. Харин манай засгийн газар өөрийнхөө энэ иргэдийн төлөө хийх ажилд бол мөнгө байхгүй байдаг!

- Эдийн засгийн энэ өсөлт гэгч нь хүмүүс, нийгэм яаж амьдарч байгаад бараг нөлөөлдөггүй. Энэ эдийн засгийн өсөлт нь улстөрчдөд, хөрөнгө оруулагч нарт, зуучлагч нарт л ашигтай, тэдэнд л хамаатай эд.

Энэтхэгт гаднаас оруулж ирсэн энэ "соёл" их хүчтэй нөлөөлж байгаа. Хүмүүс үүнд дасаж байна. Тэд ямар ч үнээр хамаагүй Барууны бүх зүйлийг дуурайхыг хичээцгээж байна. Хэрэв манайд [өөрийн] улстөрийн сайн систем гэж байсансан бол энэ их ядуурал, гуйланчлал байхгүй байсан юм гэж ярьж байна...

Жич: Мэдээж хэрэг, монголчууд бид зарчмын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг биш ээ, гагцхүү тэдний гадна талдаа шударга хариуцлагатай мэт дүр эсгэвч бодит байдал дээр дэндүү шударга бус, сувьдаг шударга бус байгааг нь шүүмжилж эсэргүүцэж байгаа билээ.

Цааш нь үзээд ойлгомжгүй зүйл гарвал бичээрэй ....

 

Сэтгэгдлүүд  

хүн
0 # хүн 2013-03-28 14:25
мөнгийг үзэн ядахад мөнгө хэрэгтэй
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
монгол хүн
0 # монгол хүн 2015-03-26 15:35
Quoting хүн:
мөнгийг үзэн ядахад мөнгө хэрэгтэй
Шал тэнэг хоосон цэцэрхсэн үг айна. Мөнгийг үзэн ядахын тулд "мөнгө" гэж чухам юу юм бэ гэдгийг сайтар ойлгож ухаарсан байх хэрэгтэй, өнгө мөнгө бол хов хоосон чанартай, хувь хүнийг түмэн олонг ёроолгүй өрөнд унагадаг шулмын хорлолтой эд дээ. Ийм учраас "алт мөнгө бол оройд нь хүршгүй жаргал гэдэг ч ёроолд нь хүршгүй гай зовлон бол харин мөөн" гэж ухаант өвөг дээдэс маань захиж ирснийг сануулья
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг