stupid1 

ТЭНЭГЛЭЛД ШҮТЭН МӨРГӨХҮЙ
онц сонирхолтой баримтат кино

Бурхан хүнийг шийтгэхийг хүсэхээрээ эхлээд эрүүл ухаангүй болгодог.
Тэнэгүүд л зоргоороо тэнэглэхийг эрх чөлөө гэж мугуйдлан мэлздэг. (c)

 

Оригинал нэр: Stupidity
Нэр: Тэнэглэлд шүтэн мөргөхүй
Гарсан он: 2003
Найруулагч: Альберт Неренберг
Жанр: Баримтат кино
Бүтээсэн: АНУ
Оролцсон: Эрдэмтэд, улстөрчид, хүмүүс Үргэлжлэх: 61 минут
Хэл: Англи, Орос мэргэжлийн орчуулгатай

Киноны тухай :

Та нар телевизор үзэх дуртай юу? Үгүй ээ?! Би ч бас дургүй! Харин та зарим нэг зүйлүүдийг мэдэх үү?! Жишээлбэл, телевизор та нарыг өөрсдийг чинь “үзэх” бас дуртай гэдгийг! Та телевизорын дэлгэцийн нөгөө талаас та нарыг ямар их анхааралтай "ажиглан харж" байдгийг мэдэрдэггүй гэж үү? Үгүй ээ? Хачин л юм даа...

Тэгвэл телевизор зөвхөн нэг тал руугаа биш чухамдаа яг хоёр тал руу ажиллаж байдаг, өөрөөр хэлбэл та нар телевизорыг үзэж суухад телевизор бас та нарыг үзэж байдаг! Бас л мэдэхгүй байж үүнд итгэхгүй байна уу?.. Тэгвэл цааш нь унш, киног үз, тэгээд дүгнэлтээ хий!

Энэ баримтат кино өнөөгийн телевизийн сувгууд хэний гарт байдгийг, тэдний хийж байгаа нэвтрүүлгүүд нь юуны тулд ХЭРХЭН ажиллаж байдгийг, харин үзэгчид БИДЭНД ямар /хамгийн гол үүрэг шүү!/ "хувь тавилан"-г ноогдуулж байдгийг дэлгэрэнгүй харуулах болно. Барууны олон нийтийн мэдээллийн хэрэгслийн маркетингт аливаа хөтөлбөрийг нийгмийн тодорхой нэг бүлгийн, тодорхой нэг насны хүмүүст чиглүүлж зориулсан байх, агуулгыг нь дандаа "зажилж" хялбаршуулж энгийншүүлсэн байх, ингэж хүмүүсийг зомби болгон хувиргаж ТВ, сонин хэвлэлээр тэдний тархинд суулгаж өгсөн "мэдээллийг" тэд одоо өөрсдийнхөө үэзл санаа, миний бодол гэж үзэж байх ёстой гэж номлодог байна. Ялангуяа ихэнх нэвтрүүлгүүд нь оюун санааны хувьд төлөвшиж бэхжээгүй, амьдралын туршлагагүй идэр насны хүүхэд залуучууд руу нь чиглэсэн байх ёстой ажээ..!?

stutpidity

Өөрөөр хэлэх юм энэ баримтат кино бол өнөө үед ид хүчээ авч байгаа нэгэн өвөрмөц “соёлын хувьсгалын” тухай юм. Одоогийн ТВ-ийн эфирийн ихэнх хэсгийг элдвийн зугаа цэнгээний нэвтрүүлгүүд, элдвийн шар мэдээнүүд эзэрхийлсэн байгаа нь дээрх зорилгод үйлчилж байгаа нь тэр ээ! Үүн дээр хошин шог гэдэг нэрийн доор телевизор дотроос хамгийн тэнэг үг хэллэг, дүр төрх, нүүр царай, дуу авиа байнга цутгаж насаараа тэнэг хүмүүсийн дүрд тоглоод улс нийгмийн өмнө гавьяатай мэт болдог ийм "ардчилсан" нийгэмд бид амьдарч байна. Уг нь гэгээн хошигнол бол нийгмийн нэг сөрөг үзэгдлийг шоглосон элэглэсэн үүнийг засах ёстойг сануулсан, гэхдээ заавал энэ элэглэл нь сэхээлэг өөрөөр хэлбэл өнөөгийн нийгмийн хөгийн байдлыг дээрээс нь харж шүүмжилсэн байх ёстой билээ...

Харин өнөөгийн ТВ-ээр дамжуулан хийж байгаа маркетингийн номлолоор бол бүх зүйлийг хүлээн авахад маш энгийн хялбар болгож бараг зажилж байгаад аманд нь хийж өгөх замаар хүнийг аль болох богинохон сэтгэдэг, ер нь бүх зүйлийг шог хошин марзан юм болгон хүлээн авдаг болгох ёстой ажээ. Яг ингэж мохоодуухан оюун ухаантай, идэх уух эдлэх хэрэглэх, бусдад гайхуулах дон шүгэлсэн нэгэн бүхэл бүтэн үеийг, хүн сүргийг хүмүүжүүлэн гаргаж ирж байна! Барууны олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг аль хэдийнэ гартаа хийсэн капитал-ын эзэд нийгмийг - олон нийт үзэгчдийг ялангуяа хүүхэд залуу үеийг мохоодуухан маш болхи сэтгэж боддог болгох зорилтыг тавьдаг ба үүнийг нь манай хувийн ТВ-үүдийн ихэнх нь цагаан хоолой нь мэт шууд хуулан манай хүүхэд хөгшид, жирийн хүмүүсийг өдөр шөнөгүй балбаж байна!

Ийм утгагүй тэнэг байдал 1990 оноос хойш өнөөдөр Монголд энэ амьдралын бодит үнэн болчхоод байгааг олж харах цаг хэдийнэ болсоон. Манай хүүхэд залуусын амьдралын үнэнийг ойлгож танин мэдэх, ухаарч Хүн болох үйл явцыг ингэж зориуд эвдэж тэдний толгойд хулхи хуурамч үнэт зүйлүүдийг суулгаж өгч байна гэж хүмүүс ам амандаа үглэх болжээ. Энэ бол гарцаагүй бодит үнээн! Харин тэд яагаад, энэ бүхэн юуны тулд, хэн хэний заавраар хийгээд байгааг одоохондоо ойлгохгүй байгаа нь бас үнээн!

Үнэн хэрэг дээрээ Америкийн мөн Барууны орнуудын иргэд өөрсдийн бодит бүх эрх чөлөөгөө хэрэглэх дон шүглэсэн учир зээлийн хэрэглээгээрээ элитүүддээ худалдчихсан байгаа нь өнөөгийн нийгмийн хөөрхий хүүхэд, залуус энэхүү "өвөрмөц соёлын" хувьсгалын эхний золиосууд нь болсон ба одоо тэндээс бидэн рүү иймэрхүү "ТВ ТЭНЭГЛЭЛ" хавтгай цутгаж байгаа билээ.

Одоо энэ байдал нь манайд улам бүр газар авч гүнзгийрсээр цаашид мохоодуу мулгуудуу байх нь ялангуяа залуусын дунд "нэр төрийн хэрэг" болох тэр цэг дээрээ нэгэнт ирээд байна! Ямар нэг нэвтрүүлэг хэдийчинээ мулгуу мохоо агуулгатай, тэнэгдүү бусдыг дуурайсан хэлбэртэй байх тусмаа төдийчинээ их сонин марзанд тооцогдож энд тэндгүй утга учир шалтгаангүй инээд алдацгааж тэнд улам олон тооны үзэгчдийг байлдан дагуулж байх болжээ.

Энэ нь улам олон хүмүүс энэхүү мулгуу байдал, тэнэглэлд шүтэн мөргөдөг болчхоод байна гэсэн үг юм!!!

Яагаад хүмүүст сурч боловсрох, хөгжих бүтээх туурвих урьд өмнө нь байгаагүй их боломж бий болсон өнөө үед кино телевизэд ийм их мохоо мулгуу байдлыг сурталчилсан их тэсрэлт гараад байна вэ?! Энэ баримтат кинонд яагаад ийм мохоо тэнэг байх нь манай гариг дээр амжилттай түгэн тархаж байгаа шалтгаануудыг эх сурвалжаас нь эхлэн өгүүлэх болно. Энэ кинонд бидний үзэж харж сонсож байгаа “мэдээллүүд”-ийн үзэгчдийн тархи, дотоод ухамсарт нөлөөлж байгаа сэтгэлзүйн цаад нарийн аргууд нь бид нарыг мөн хүүхдүүдийг маань чухам хэн, ямар "хүмүүс" болгож байгааг бас харуулна. Олонх эх эцгүүд хүүхдээ улам хачин болчхоод байна гэж “гайхаж” гаслаж суудаг. Тэгвэл юуны өмнө таны хүүхэд чухам юу үзэж сонсож байна, яг тийм болон хувирдаг гэдгийг ойлгох цаг иржээ. Энэ байдлыг шинжлэх ухаан нэгэнт хөдөлшгүй баталсан байна!!!

Жирийн хүмүүс бидний амьдралыг боомилж далдаас эрхшээж захирч байгаа "тэр хүчнүүдийн" өмнө юу ч хийж чадахгүй байгаа тэнэг байдалд орчхоод байгаагаа олон хүмүүс улам бүр ухамсарлан ойлгож энэ байдлыг улам бүр хүлээн зөвшөөрөх болж байна...

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

Альберт Эйнштейн "Хоёрхон зүйлд зах хязгаар байхгүй гэж боддог. Эхнийх нь хорвоо ертөнц хязгааргүй, гэхдээ үүнд би сайн итгэхгүй байна. Харин хүний ТЭНЭГЛЭЛД ёроол гэж байхгүй, үүнд бол би бүрэн итгэлтэй байдаг" гэж хэлсэн байдаг.

Мөн энэ баримтат кинонд оролцсон эрдэмтэд судлаачид, нийгмийн зүтгэлтнүүд "Одоо бол боловсролтой гэгддэг, колледж дээд сургууль төгссөн хүн ч усан тэнэг, жинхэнэ мулгуу болсон байх нь элбэг болсоон, ийм байхыг газар сайгүй хавтгай сурталчилж нийгмийг хүмүүсийг яг ингэж хүмүүжүүлж байна" гэж ярьцгааж байна... Баруунд "мэргэжлийн тэнэг" гэдэг нэр томьёо хүртэл гарсан байгаа ба энэ нь дээд боловсролтой хэрнээ тэр "мэдлэг боловсрол" гэгч зүйл ба өнөөгийн бодит байдлын хооронд асар том ангал байгааг олж харахгүй, нүдээ анин явдаг идиотуудыг хэлж байгаа нь тэр ажээ...

Жич: Одоогийн "өндөр соёлтой", "иргэншсэн" гэж өөрсдийгөө сурталчилдаг Барууны улс орнуудаас хуулбарласан, манайд ардчиллын стандарт болгон тулгасан ясли, цэцэрлэг, сургуулийн элдэв стандарт хөтөлбөрүүд + телевизийн элдэв тэнэг марзан нэвтрүүлгүүд бол Монголын хүүхэд залуусыг ер нь хүний оюун ухааныг программчилж байгаа маш хүчирхэг хэрэгслүүд юм. Орчин үеийн ТВ маркетинг бол хүмүүсийг бүүр хүүхэд байхаас нь идэх уух, эдлэх хэрэглэх, ээлжит нэг маркийн айфон, айпад авах хэрэглэх донтой хэрэглэгч/consumers/-дийн сүрэг болгон хүмүүжүүлэх л зорилготой болсон ажээ. Учир нь Барууны томоохон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ба ТВ-ийн сувгууд бүгд банкны мөнгө хүүлэгчид, асар том хувийн корпорациудын шууд хараа хяналт /хатуу чанга цензур гэсэн үг/ орсон хяналтанд байгаа нь хэн ч маргашгүй бодит үнэн юм!

Иймд одоогийн энэ нөхцөлд бидний хүүхдүүдийн хойч ирээдүй хувь тавилан, цаашилбал Монгол улс, энэ улс орны хувь заяа ирээдүй чухам хэний гарт орох гэж байна вэ?!… Бид бүхэн, жирийн хүмүүс бидний үр хүүхдүүд, бид бүгдийн эсрэг хийж байгаа мэдээллийн дайны нөхцөлд, тархи угаалтын орчинд одоо амьдарцгааж байна. Энэ дайн улам ч аюултай дайны хэлбэр юм!

Иймд өнөөгийн энэ нөхцөл байдлаа олж харж ойлгон ухамсарлаж ялангуяа олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тавьж байгаа нийтлэлүүдэд, цацаж байгаа мэдээллүүдэд маш болгоомжтой шүүн тунгааж бодож шүүмжлэлтэй хандаж байх хэрэгтэй болоод байна....

Ер нь энэ ардчилал нэртэй дампуурлын 20 гаруй жилд гаднын заавраар хүмүүжил, сургалтын тал дээр урьд гаргасан ноцтой алдаануудаа даруйхан эргэн харж засаж хүүхэд залуус, хойч үеийгээ одоогийн энэ төөрөгдөл, мунхарлын намгаас татан гаргаж засаж авахгүй бол монголчууд бид цаашдаа Эх орон, Улс үндэстнээ, Газар нутгаа алдах аюул заналхийлж байгааг ухамсарлах нь, тэгээд энэ байдлыг хүн нэг бүр сөрөн зогсох нь Монгол эх орныхоо хувь заяанд санаа тавьж явдаг хүн бүрийн хувьд амин чухал болоод байна.

Сэтгэгдлүүд  

kuyt
0 # kuyt 2012-03-25 16:58
medeellee huuldag bolgovol tsaash ni tugeemeer bhiin boldoggui yom u
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
+1 # admin 2012-04-16 16:05
Quoting kuyt:
medeellee huuldag bolgovol tsaash ni tugeemeer bhiin boldoggui yom u


Одоо болноо!! :-) Харин мэдээллийнхээ эх үүсвэрийг зааж энэ сайт уруу шууд линк хийх ёстойг сануулъя. :roll:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг