what we doing here

CNN: "Ийм юм байж болмооргүй, уг нь"... гэвч бодит байдал ийм л байгаа!

 

Оригинал нэр: What Are We Doing Here?
Нэр: Бид энд (Африкт) юу хийгээд байна вэ?
Гарсан он: 2008
Бүтээсэн: АНУ
Киноны төрөл: баримтат кино
Найруулагч: ах дүү Брэндон ба Дэниэль Кляйн
Оролцсон: Брэндон Кляйн, Николас Кляйн, Дэниэль Кляйн и Тим Кляйн
Үргэлжлэх: 84 минут
Хэл: Орос хэл дээр мэргэжлийн орчуулгатай

Киноны тухай:

Энэ баримтат кинонд Африк тивийн улс орнуудад сүүлийн 50 жилийн турш үзүүлсээр ирсэн хүнсний гэх "тусламжууд"; мөн үүний хажуугаар хэрэгжүүлж ирсэн "ядууралтай тэмцэх", "малжуулах", "ногоон хувьсгал" гэх мэт уг нь сонсоход гоё сайхан нэртэй боловч бодит үйл ажиллагаа нь тун ч эргэлзээтэй элдэв төсөл хөтөлбөрүүд, явуулж ирсэн "буяны" гэх үйл ажиллагаанууд нь ихэнхдээ ямар нэг өчүүхэн ч бодит үр дүнд хүргээгүй ба харин ч ядуурлыг улам гүнзгийрүүлж бас алсын уршиг, хор хөнөөлтэй байгаа байдлыг бодит баримтуудад үндэслэн судалж харуулдаг.

Энэ баримтат киноны тухай товчхон:

“Бид энд, Африкт чухам юу хийгээд байна вэ?” – гэдэг асуултыг Кляйн овогт ах дүү дөрөв өөрсдөдөө тавьж энэ асуултандаа өөрсдөө хариулт олохоор шийдсэн байна. Энд эдгээр ах дүү дөрөв Бид гэдэгт Барууны орнуудыг, тэдгээрийн зээл тусламжийн гэх нэртэй байгууллагуудыг хамааруулан хэлж байгаа хэрэг бөгөөд эдгээр байгууллагуудын зүгээс Африкийн улс орнуудад явуулж байгаа бодлого үйл ажиллагаа нь чухамдаа юунд чиглэсэн байгааг, ер нь тэд юу хийж ирснийг газар дээр нь очиж үзье, өнөө үеийн хамгийн том асуудлуудын нэг болсон ядуурлыг яагаад бууруулах чадваргүй байгааг нь судалж үнэн бодит байдлыг мэдэцгээе гэж шийдэцгээсэн ажээ.

Яагаад барууны засгийн газрууд олон олон тэрбум долларын тусламжууд үзүүлж байна, барууны буяны гэх олон байгууллагууд тэнд олон жил үйл ажиллагаа явуулсаар байна гэж сурталчилсаар байхад Африк тив өнөөдрийг хүртэл тэр чигээрээ ядуурлаас босож өндийх битгий хэл байнгын "хэвтээ" байдалд байсаар байгаагийн, тэнд эцэс төгсгөлгүй ядуурал гуйланчлал үргэлжилсээр байгаагийн хамаг учир чухам юунд оршино вэ?

Ийнхүү ах дүү дөрөв 6 сарын турш Египетийн Кайраас аяллаа эхэлж Өмнөд Африкийн Кейптаун хот хүртэл нийтдээ 15 мянган миль (24 000 км) туулж Африк тивээр хөндлөн гулдгүй аялж 12 улс оронд очиж байдлыг газар дээр нь судалж хүмүүстэй нь уулзаж бичлэг зураг хийж авсан байна. Тэд энэ замдаа өлсгөлөнд нэрвэгдсэн, элдэв өвчнүүд болон тэнд өнөөдрийг хүртэл тасралтгүй өрнөсөөр байгаа дайн дажинд туйлдсан улс орнууд, газар нутгуудаар дайран гарч тэндхийн орон нутаг, хүн ардынх нь тухай 350 цагийн видео бичлэг хийж авсан ажээ.

Хэрэг дээрээ энэ баримтат кино үнэхээр ноцтой асуултуудыг сөхөн тавьж байгаа боловч өөрөө хариултуудыг нь өгөхгүй гагцхүү тэр ноцтой болоод байгаа хурц асуудлууд дээр анхаарлаа хандуулж үүнийг хүмүүст дэлгэн харуулж байгаа юм.

Энэ кинонд Барууны орнууд “гуравдахь ертөнцийн" гэж нэрлэсэн улс орнуудыг үнэн хэрэг дээрээ элдэв башир аргуудаар олон жилийн турш дээрэнгүйлэн шулж мөлжиж ирснийг нь тод томруун харуулж байна. Барууны орнууд бүр тусалж дэмжиж байгаа гэхдээ хүртэл үнэн хэрэг дээрээ эдгээр улс орнуудыг ард түмнийг зальдаж улам тонон дээрэмдэж ядуурал гуйланчлалд унагаж байгааг нь харуулдаг!

Тэдний хувьд, тэдний "ачаар" ажилгүйдэл ядууралд унасан улс орнуудад Хүнсний тусламж үзүүлнэ гэдэг бол зөвхөн тэдэнд маш өндөр ашигтай бизнес - мөнгө хийх арга нь ажээ. Америкийн хуулиудаар энэхүү тусламжийн дийлэнхийг нь генийн өөрчлөлттэй ургамлаар үйлдвэрлэсэн байдаг ба энэ хүнсүүд нь заавал америкийн нутаг дэвсгэр дээр ургасан байх /тэдний агрокомпаниуд өндөр ашиг хонжоогоо дотор нь хийсэн байх/, боловсруулагдсан үйлдвэрлэгдсэн байх /үйлдвэрүүд нь бас ашгаа хийсэн байх/, мөн америкийн усан онгоцууд тээвэрлэсэн /тээвэр зуучийн компаниуд нь бас ашгаа хийсэн байх/ ёстой гэх мэт олон олон нөхцөлүүд байдаг байна. Өөрөөр хэлбэл, хүнсний тусламж гэдэг бол юуны өмнө америкийн хөдөө аж ахуйн корпорациудад засгийн газар нь далд татаас өгөх, үүний хажуугаар америкийн төрөл бүрийн зуучлагчид, гүйцэтгэгчид нартаа өндөр ашиг хонжоотой гэрээнүүд өгөх башир аргууд төдий байдаг байна.

Мөн энэ тусламж нь өлсгөлөнд нэрвэгдсэн тэр хүмүүст хоол хүнсийг үнэгүй тараан өгөх гэсэн үг огтхон ч биш ажээ. Энд хэрэглэдэг схемүүд нь бохир, бүүр ч хачин жигтэй "сонирхолтой". Жишээлбэл, эдгээр тусламжийн гэх хүнсүүдийг хүлээн авагч талд - тухайн ядуу буурай улсын засгийн газруудад нь ирээдүйд төлөх нөхцөлөөр зээлээр худалддаг /иймээс олон нийтэд үнэгүй тусламж мэтээр сурталчилдаг!!!/ ба харин ингэж олсон орлого нь Барууны элдэв “ядууралтай тэмцэх” бас “хөдөө аж ахуйг сэргээх” нэртэй ч орон нутгийн үйлдвэрлэгчдийг демпингээр шахан сүйрүүлдэг төслүүдэд нь очдог байна. Энэхүү арга нь энэ орнуудын орон нутгийн хүнсний үйлдвэрлэгчдийг нь бүүр сүйрүүлж орхидог байна. Учир нь орон нутгийн үйлдвэрлэгчдийн нийлүүлж байгаа хүнс нь гадаадаас оруулж ирж байгаа демпингийн ЗОРИУД хямдхан үнэтэй хүнстэй нь дунд ба урт хугацаанд өрсөлдөж чадахгүй учир тэд удалгүй үгүйрэн хоосорч дампуурдаг байна. Энэ байдал нь эдгээр орнуудад өлсгөлөн ядуурлыг улам гааруулсаар ирсэн нь баримт юм!!!

Энэ 4 залуугийн үзэж байгаагаар энд асуудлын гол мөн чанар нь ердөө л Африкийн улс орнуудад өөрсдөд нь, эсвэл Барууныханд өөрсдөд нь ч байгаа юм биш харин одоогийн энэ эдийн засгийн системд – капитализмд байгаа ажээ. Гэвч энэ бүхний цаад шалтгаан, сэдлүүдийг эдгээр гэнэн залуус олж харж чадахгүй байгаа юм. Өнөө үед аливаа ардчилсан боол-д дэндүү сулхан хүмүүжил, дэндүү нэг талын тэгээд бас маш өнгөцхөн мэдлэг боловсрол ЗОРИУДААР өгдөг болсон билээ. Энэ ЗОРИУД байдал нь тус тусдаа мэт харагдаж байгаа ч тэдгээр олон факт баримтуудын ард байгаа асуудлын цаад мөн чанарыг нь олж харах боломжийг олгож байх ёстой - аливаа асуудлыг бүхэлд нь эргэцүүлэн бодох тэр мэдлэг боловсрол дадал зуршлыг хааж байгаа юм. Иймээс ах дүү Кляйн нар ч өөрсдийн тавьсан тэр асуултуудад хариултуудаа олж чадаагүй ба учир нь тэд өнөөгийн цаг үеийнхээ бүтээгдэхүүн - Барууны орны хэрэглэгчдийн нийгмийн нэг эд эсүүд - залуус билээ...

Англи хэл дээр энэ кино интернэтэд бүтнээрээ байхгүй байгаа, ийм байхад тэндхийн гол хэрэглэгчид - ЖИРИЙН хүмүүс нь яаж энэ бүхнийг мэдэх билээ дээ??!

Тэд нар "ардчиллын" хүчинд л, "үл үзэгдэх гартай" чөлөөт зах зээлийн хүчинд л бүхнийг идэж ууж өмсөж зүүж тансаглаж тарвалзаж байгаа гэж үү? Бас тэгээд дан зээлээр шүү.....!!!

Орос хэл дээр: Бид Африкт юу хийгээд байгаа вэ / What are we doing here

 

The Great African Scandal

Гэвч энэ баримтат киноны зургийг маш илэн далангүй авсан учир уг кино хэд хэдэн кино наадмын шагналууд авсан ба олон орны үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. Энэ баримтат кино нь Африкт үзүүлж байгаа тусламжийн гэгч үйл ажиллагааны чин үнэний тухай, буяны гэгч үйл ажиллагааны тухай, ер нь ядууралтай тэмцэж байгаа гэх элдэв төслүүдийн үнэн нүүр царайг илчлэн харуулж энэ тухай таны толгойд зориуд бий болгосон байгаа үзэл бодлоо эргэн харахад хүргэх нь дамжиггүй ээ...

Жич: Энэ киноны тухай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл эндээс англи хэл дээр үзнэ үү.

Та одоо юу гэж бодож байна вэ...?

Сэтгэгдлүүд  

ch_batbold_87@yahoo.
0 # ch_batbold_87@yahoo. 2012-02-12 10:51
сайн байна уу энэ кинонуудаа монгол хэл дээр орчуулаад өгөөч гэж хүсэх гэсийма
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
admin
0 # admin 2012-02-12 13:45
Quoting ch_batbold_87@yahoo.:
сайн байна уу энэ кинонуудаа монгол хэл дээр орчуулаад өгөөч гэж хүсэх гэсийма

Энэ бүхнийг орчуулаад сууж байх цаг зав байхгүй ээ. Англи хэл дээр youtube дээр үзэж бас болно. Ер нь орчуулга бол олон хоног сар болдог амаргүй хөдөлмөр байдаг юм шүү. Харин киноны тухай тайлбарыг дэлгэрэнгүй бичиж байя гэж бодлоо :lol:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Барсболд.Н
0 # Барсболд.Н 2012-02-12 18:39
Orion conspiracy баримтат киног сонирхоорой Болорболд ахаа.
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч
0 # уншигч 2012-02-17 18:35
энэ ганцхан африкт болж байгаа гэж бодож байгаа хүмүүс байвал аймаар төөрөлдөж байна шүү та нар гэж хэлэх гэсэн юм :sad:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
уншигч2
0 # уншигч2 2012-02-19 13:12
Тархиа угаалгасан зарим хүмүүс гайхаж байгаа байх, та нарын үзэж уншиж байгаа юмны 90 хувь нь ташаа мэдээлэл, тархины угаалга шүү. Социалист нийгмээс 1000 дахин хүчтэй угаадаг юм шүү, гэхдээ улам олон хүмүүс үүнийг мэддэг болоод байгаа :lol:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
hishgee
0 # hishgee 2014-09-24 15:55
дэлхийн зөн гээд олон улсын байгууллага байна аа тэнд би богино хугацаанд ажилласан юм. нэг л сэжигтэй санагдаад байдаг юм. маш их мөнгө зарж байгаа хэрнээ ямар ч өөрчлөлт гардаггүй юм. бас энд тэндээс маш их тусламжийн хүнс ирдэг, ядуу зүдүү айлын хүүхлүүдийн эрүүл мэнд, сэтгэл санаа гээд ер нь бүгдийг хянаж байнаа тэр байгууллага. бид нарт бол их гоё юм ярина л дээ сайхан сэтгэлтэй америкчууд энэ тэр гээл доннор орнууд гээл яаг үнэн хэрэг дээрээ яаж ч мөнгө орж ирдэг юм мэдэхгүй шдээ
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг