wwii cover zassan


Учир нь дайн хэзээ ч хар ба цагаан өнгө шиг энгийн хялбар байдаггүй...

Өнөөдөр дэлхийн 1,2 ба 3-р дайныг өдөөсөн тэр хүчнүүд дэлхийн 4-р дайныг Ойрх Дорнодоос өдөөхөөр улайрч байна... Тунис, Йемен, Египет, Ливийг бүрэн "ардчилж" самарсан. Одоо Сирийг самрахаар оролдож байна. Сиричүүд гэнэтхэн харгис дарангуйлагчийн доор амьдарч байснаа мэдэж зэвсэгт бослого гаргасан, тэнд засгийн газар нь иргэдээ алж байна гэдэг шиг ичгүүргүй худлаа тархины угаалга байхгүй...

Бүхнийг гаднаас нь турхирч хөлсний арабууд, зарим барууны орны хөлсний дайчид тэнд хууль ёсны засгийн газрынх нь эсрэг байлдаж байгааг зарим хэвлэлүүд үнэнээр нь бичихээс өөр аргагүй болсоор байна. Сирийн дараа Ираны ээлж ирнэ... Ингээд дэлхийн дайн дэгдэх болно. Энэ дайн хэнд ашигтай бэ, хамгийн гол нь хэн үүнийг яах гэж юуны төлөө өдөөж байна вэ, хэн үнийг нь амь нас цус баялгаараа төлөх вэ...

Өнөөдөр бас л урьдын адил тэд "чөлөөт???" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээрээ хавтгай тархины угаалгыг цацаж байна... дараа нь тэд сурсан зангаараа түүхийг өөртөө тааруулж засах болно оо ...

Одоогийн Монголын ард түмний эрх ашгаас, шударга үнэнч байдлаас бүрэн эрх эрх чөлөөтэй болж авсан хувийн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх бол мэдээлэл биш харийн суртал ухуулга болсон гашуун үнэнийг ойлгох цаг хэдийнэ болжээ. Монгол хэл дээр үнэн зөв олон талын бодит мэдээлэл олж авах боломж улам хомс болсоор байгаа нь туйлын харамсалтай ... бидний олонх мэдээллийн бүслэлтэнд хөмөрсөн тогоон дотор сууцгааж байна....

Эндээс манай бүх гай зовлон, мухардал мөхөл эхээ авч байгаа ...

ӨНӨӨДӨР "АРДЧИЛСАН" БАРУУНЫ ОРНУУДАД "ДЭЛХИЙН II ДАЙНД АНУ АНГЛИ УЛСУУД Л ЯЛСАН" ГЭЖ ТҮҮХЭН ҮНЭНИЙГ ГУЙВУУЛЖ "ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛЭЭРЭЭ" БИЧИХ ҮЗҮҮЛЭХ ТЭР БАЙТУГАЙ СУРГУУЛИЙН СУРАХ БИЧГҮҮДДЭЭ БИЧИХ БОЛСОН БАЙГАА. ТЭДНИЙ АВСАН ЭНЭ КИНОХРОНИК БОЛ ХЭДИЙГЭЭР ЭНЭ ДАЙНЫ ТУХАЙ БОЛОВЧ ЗӨВХӨН ӨӨРСДӨДӨӨ АШИГТАЙ ТАЛААС ХАРУУЛСАН "ТҮҮХЭН ҮНЭНИЙ"-НХ НЬ ГАНЦХАН ЖИШЭЭ НЬ ЮМ !!?? ИЙМ "БАРИМТАТ" КИНОГ ҮЗСЭН ХҮҮХЭД ЗАЛУУСТ ЯМАР БОДОЛ ДҮГНЭЛТ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ ТӨРӨХ ВЭ? ЯГ ЭСРЭГ ОЙЛГОЛТ ТӨСӨӨЛӨЛТЭЙ БОЛОХ БИШ ҮҮ!!! ЭНЭ НЬ ЮУНД ХЭНД ХЭРЭГТЭЙ ВЭ.......