МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!


Монгол Улс 1990-ээд оны дунд үеэс эхлэн “Гуравдагч хөршийн бодлого” гэгчийг хэрэгжүүлэх болсон. Улмаар батлан хамгаалах бие бүрэлдэхүүнээ социализмын үеийнхээс бараг хоёр дахин цомхотгосон хэрнээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээ илгээж, дотоодын компаниуддаа татварын хөнгөлөлт үзүүлдэггүй хэрнээ гадаадуудад найр тавьж байгаагийн шалтгаан нь чухамхүү энэ гуравдагч хөршийн бодлоготой холбоотой гэдгийг монгол хүн бүр ухаарч ойлгодог.

Гэвч дэлхийн улс орнуудын эрх ашгийг Монголд тэнцүү хэмжээгээр оруулж ирээд дунд нь тоглолт хийх энэ бодлого эдийн засгийн салбарт амжилт олохгүй нь тодорч, геополитик, батлан хамгаалах чиглэлээр шийдвэрлэх алхам хийхээс өөр аргагүй болжээ.

Эдийн засгийн гуравдагчийг оруулж ирэх гэсэн оролдлого тухай бүрт БНХАУ гэсэн том ханыг мөргөн унасаар байна. Хамгийн эхний жишээ нь Дорнодоос нефть олборлож байсан АНУ-ын “Соко ойл” компани газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрөл авч чадалгүй, олборлолт хийх зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Петрочайна Дачин Тамсаг Монгол” гэх компанид зарсан явдал. Одоо энэ компани Монгол-Хятадыг холбосон шугам хоолой тавьж, хяналтгүй олборлолт хийхээр санаархаж буй. Дараагийн асуудал нь Канадын “Хан Ресурс”. БНХАУ, ОХУ хоёулаа Дорнодын Мардайд олборлолт явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан уг компанийг худалдаж авахын төлөө тэмцэлдсэн. Эцэст нь БНХАУ ОХУ-ын санал болгож чадахаас хамаагүй илүү үнэ хэлсэн нь өмнөд хөрш ураны төлөө “амиа тавьж” байгааг тод харуулсан юм.

Үүний дараа Монголын тал Мардайг Дорнодын нефть шигээ алдчихгүйн тулд Канадын компаниас татгалзсан билээ. Гэхдээ энэ асуудал бүрэн дуусаагүй, “Хан ресурс” Монгол Улсыг олон улсын шүүхэд өгч ялалт байгуулаад буй. Орос л жаахан шунахгүй юм бол Мардай ч бас Хятадынх болно гэдэг нь тодорхой. Дорнодын Гурванбулагийн ураны ордыг Канадын “Проспектор Вестерн” компаниас мөн худалдан авсан. БНХАУ-ын компаниуд Монголд ашигт малтмалын 300 гаруй орд эзэмшдэг гэсэн мэдээлэл одоогоос хоёр жилийн өмнө гарч байсан бол эдүгээ хайгуул, олборлолтын чиглэлээр олгогдсон нийт тусгай зөвшөөрлийн 70 орчим хувийг хянадаг гэсэн мэдээлэл олон улсад цацагдаж байна. Манайд өмчтэй болсон Канад, Америкийн компаниуд оруулсан хөрөнгөө хэд дахин нугалахуйц үнээр БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдэд худалдчихдаг энэ байдал тасралтгүй явагдсаар байгаа юм. Энэ байдлыг хязгаарлах зорилготой Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хууль батлагдсаны дараа БНХАУ нүүрсний худалдан авалтаа зогсоосон нь яавч тохиолдлын хэрэг биш.

“Нүүрсний бойкот” яагаад эдийн засгийн асуудал биш вэ?

Бизнест хамгийн гол давуу тал бол чанар, үнэ байдаг. Монголд энэ давуу талууд байна. Монголын нүүрс чанартай, бас хямдхан. БНХАУ хаа холоос далайгаар тээвэрлэж авчирсан нүүрсийг Австралиас тонныг нь 200 ам доллараар худалдаж авдаг. Нэг үе 350-иар ч авдаг байсан. БНХАУ-ын өмнөд мужуудад байдаг үйлдвэрүүдийг хангахад энэ нүүрс ашгаа өгдөг байж болох юм. Харин хойд мужуудаар байрлах үйлдвэрүүдэд бол Монголын нүүрс хамгийн ойр, бас хямд. Тэд Өвөрмонголд эрчим хүчний шинэ бүс байгуулах шийдвэрийг хоёр жилийн өмнө гаргасан бөгөөд бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байгаа юм. Байдал ийм байхад худалдан авалтаа болино гэдэг урд хөрш асуудлыг эдийн засгийн талаас харахгүй байгаагийн баталгаа байж тун болзошгүй. Яг л тэр жил оросууд Шатахууны цоргоо хаасан шиг.

Их гүрнүүд ийм шахалт үзүүлэхдээ өнгөн далдлалтыг чадмаг хэрэгжүүлдэг. ОХУ шатахууны цоргоо хаах үед Алтайн хязгаар зэрэг Монголтой ойр мужууд нь хязгаарлалтад өртсөн. Харин БНХАУ үйлдвэрүүдийнхээ дэргэд их хэмжээний хуримтлал үүсгэж байгаад, Монголоос худалдаж авахаа болилоо. Худалдан авалтаа хязгаарласны дараа тус улсын төмөрлөгийн үйлдвэрүүд нөөцөө хэрэглэж эхэлсэн бөгөөд одоо бараг дуусгах дөхөж байгаа юм. БНХАУ-ын хувьд бол энэ асуудалгүй хугацаа. Харин дансаа улайлгасан Монгол улсын хувьд бол хангалттай удаан тарчлалт юм. Тус улсын Нүүрсний тээвэрлэлт хариуцсан нэгэн “бүдүүн” дарга “Нүүрсний үнийн уналт удахгүй тогтворжино. Гэхдээ бага чигээрээ нэлээд удаан хугацаанд байх болов уу” гэсэн мэдэгдэл хийсэн байна лээ. Манай улс дэлхийн зах зээлээс гурав дахин хямд нийлүүлдэг атлаа ингэж хясан боолгож байгаа нь эдийн засгийн асуудал яавч биш.

Хямрал, төсөл хөтөлбөрүүд бидэнд ямар үнэтэй тусав

Хувийн хэвшлийнхэн 2008-2012 оны хооронд 10.4 тэрбум ам.долларыг гадаадаас зээлжээ. Үүний ихэнхийг нь БНХАУ-аас авсан байна. Харин Засгийн газрын хувьд “Хямралын жил” зээл авах олон оролдлогыг хийж, заримыг нь бүтээсэн. БНХАУ, Катар улсуудаас гурван тэрбумыг, ОХУ-аас 300 саяыг, Японоос 50 сая ам.доллар гээд л. Манайхан тэр үед “Хямралыг гэтэлгэх 1.5 их наяд төгрөг” гэдэг зүйлийг бодож олоход БНХАУ ганцаараа “1.5 тэрбум ам.доллар өгье, оронд нь уул уурхайн салбартаа оруул” гэж байсан удаатай. Одоо дахиад хямралд нэрвэгдэж эхэлж байгаа энэ үед түүх давтагдаж “Хямралаас гаргах таван тэрбум ам.доллар”-ын төлөвлөгөө хэрэгжих гэж байна. Дөрвөн жилийн өмнө Ерөнхий сайд БНХАУ руу, Ерөнхийлөгч ОХУ руу гээд л мөнгөтэй гэсэн газар болгон руу хоосон богцоо ганзагалж очин харийнхны өмнө хошуу дэвсдэг байсан бол энэ удаа олон улсын зах зээлд бонд гаргаж хөрөнгө босгох гэж байна. Энэ бол нэг төрлийн дэвшил. (!!???...)

Зээл авахын тулд нэг улсын барьцаанд орохгүй сайн талтай.(!!???...) Гэвч таван тэрбум ам.долларыг шингээх зах зээл Монголд дэд бүтэц, уул уурхайгаас өөр юу билээ. Төмөр замаа барилаа гэхэд БНХАУ, ОХУ-аас хараат хэвээрээ л байна. Уул уурхайд орууллаа гэхэд хоёр улсаар транзит тээвэр хийж таарна. Гэтэл хоёр хөрш маань хясвал яах вэ. Х.Баттулга сайдын яриад байдаг “Энержи Ресурс”-ын барьсан төмөр зам ашиглалтгүй зогсч байгаа бэлэн жишээ байна. Нүүрсний үнийг хөөрөгдөж байгаад баахан өр тавиулж зам тавиулангуутаа үнэгүйдүүлчихэж байгаа юм. Ийм юм л болох вий. Геополитикийн байршлаа ашиглаж, батлан хамгаалах чиглэлээр гуравдагч хөршийг оруулж ирэх “шийдвэрлэх алхам хийхээс өөр аргагүй болжээ” гэж дээр хэлсэн нь ч үүнтэй холбоотой юм.

Энэ нь Монгол Улс нэг бол аль нэг улсын цэргийн баазыг нутаг дэвсгэртээ байршуулна, эвсэлд нэгдэнэ гэсэн үг билээ.

Б. Болор

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН 2012-9-17 Мэдээний дугаар:#1211112


Жич: Сүүлчийн өгүүлбэр бол амиа хорлолт + солиорол биш үү !!!??? Эндээс л геоулстөрийн талаар манайханд үнэн зөв мэдээлэл, мэдлэг хараахан алга байгааг дахин нотолж байна!!! ТВ их үзээд бай + гаднын тархины угаалгыг цагаан хоолой нь болж цацаад том багагүй уншаад үзээд бай. Удалгүй бүүр таг "сохрох" вий......

Энэ дэлхий дээр одоо юу болоод ямар үйл явцууд өрнөөд байгаа, яагаад ийм "нээнтэг" хийгээд байгаагийн бас цаад геоулстөр, санхүү эдийн засгийн шалтгаануудыг энэ нийтлэлд хараахан бүрэн нээж харуулж чадсангүй ээ. Ийм чиглэлийн судалгаа + задлан шинжилгээ + сэхээрэл ухаарал ус агаар шиг хэрэгтэй байна даа. Гэхдээ харанхуй олонхыг хуурч мэхэлж гаршсан эрх баригчид өөрсдөө ч илүү гарах юмгүй бас харанхуйдуу байна даа. Энэ чинь зүй тогтол юм шүү дээ...

Монгол улсад эдийн засгийн дотоодын "алуурчид" их болсоон. Тэдний олонх нь харанхуй + мэдэхгүйгээ мэдэхгүй байгаад бидний эмгэнэл оршиж байна... Одоо тэд засаг барих 4 жилийн хугацаандаа өчнөөн тэрбумын долларын өр тавьж үрэн таран хийчхээд арилаад өгнө. Энэ их өрийг "харанхуй+туйлшрамтгай+чимээгүй олонх" бүх ард түмэн төлөх болоод үлддэг колони улсуудын жам шүү дээ. Ийм л зүй тогтолтой эд шүү дээ, энэ виртуал ардчилал + зах зээл + либерал үзэл суртал гэдэг чинь...


Холбоотой нийтлэлүүд

 

Сэтгэгдлүүд  

Eddymn
0 # Eddymn 2012-09-25 19:07
Бриксийн орнууд доллараас татгалзаж байна гэсэн сонирхолтой сэдэв байна
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл
Төгрөг
0 # Төгрөг 2017-07-24 23:59
Нийтлэлийн тавьсан цаг хугацаа алга бн ганц сэтгэгдэл бна цаг 2012.9.25 БИ 2017оноос бичиж бн хаха Ирээдүйн хүн шиг санагдчихлаа одоо унших та нар өнгөрсөний хүн шиг болох бх Гэхдээ үнэн Монгол улс маань оронд орсон ОУВС-аас тусламж авсан ард иргэд олон төрлийн татварт тарчилж бндаа иймэрхүү бна.Ирээдүйд бичих хүн хэлээрэй Монгол улс ямар бдалтай бол бгааг Одоогийн Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг