Энэ ном Оросын эзэнт гүрний нийслэл Петербургт 1917 оны Хоёрдугаар сард Барууны тагнуулын тусгай албадын шууд заавар дэмжлэгтэйгээр ордны төрийн эргэлт хийсэн төрийн  Думын хэсэг гишүүд - либерал ардчилагчид хэрхэн 8-хан сарын дотор Орос орныг бүрэн самран бусниулсан тухай, үүний араас 10-р сарын  - Октябрийн хувьсгалыг хэн хэн тус тусдаа ямар зорилгоор зохион байгуулж удирдсан тухай, хэн тэдний ард зогсож гадна талаас нь мөнгө ба зэр зэвсгээр дэмжин турхирч байсан тухай өгүүлэх болно.

Энэ номонд Дэлхийн I дайнд цөмрөн орж ирсэн дайсны эсрэг амжилттай дайтаж байсан Оросын эзэн хаант гүрний нийслэл Петербургт 1917 оны 2-р сарын сүүлчээр гэнэт гарсан ордны төрийн эргэлтийг хэн эртнээс төлөвлөж гардан гүйцэтгэх урвагчдыг элсүүлж зохион байгуулж байсан тухай, ордны энэ төрийн эргэлтийг чухамдаа ямар хүмүүс гардан үйлдэж улс эх орноо мөн дайнд дайтаж байсан өөрийн армиа самран бусниулсан тухай түүхэн баримтуудад тулгуурлан өгүүлдэг.

Яг одоогоос 70 гаруй жилийн өмнө 1945 оны 5-р сарын эхээр ЗХУлсын Улаан арми ба зөвлөлтийн ард түмэн энэ дайнд "холбоотон" нь болсон байсан Барууны гүрнүүдийн тусламжтайгаар Гитлерийн нацист Германы болон бүх европын фашист армиудыг эх нутгаасаа хөөн гаргаж ичээнд нь даран устгаж тэр үед тэдний улан доор орсон байсан европын ард түмнүүдийг нацизм-фашизмаас чөлөөлсөн төдийгүй, ингэж тэр удаа 27 сая хүнийхээ амь насыг золиослож байж бүх хүн төрөлхтнийг фашизм нацизмын төмөр савар доорхи үхэл сүйрэл, боолчлол мөхлөөс хэлтрүүлж өгсөн билээ.