Автор: Джон  Перкинс /АНУ/
Оригинал нэр: Confessions Of an Economic Hitman
Нэр: Эдийн засгийн алуурчны наминчлал
Хэвлэл: Соёмбо Принтинг ХХК
ISBN: 978-99929-4-378-5 (мон.)
Хэвлэгдсэн он: 2010
Хуудасны тоо: 265

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН САНХҮҮ-ЭДИЙН ЗАСГИЙГ 
"АРДЧИЛАЛ-ЧӨЛӨӨТ ЗАХ ЗЭЭЛ" НЭРИЙН ДООР 
25 ЖИЛД ЧУХАМ ЮУ БОЛГОСНЫГ ОЙЛГОЖ УХААРАХ ЦАГ ИРЛЭЭ !!!

Джон Перкинс, ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧНЫ НАМИНЧЛАЛ

 
Товч агуулга 

Джон Перкинсийн энэ номонд олон улсын түүний дотор америкийн олон янзын нэртэй банк корпорациуд, засгийн газруудын ашиг сонирхлыг татсан дэлхийн улс орнуудыг улс төрийн лидерүүдээр нь дамжуулан эрхшээлдээ оруулах зорилготой мэргэжлийн хүмүүс буюу эдийн засгийн алуурчдын нууц бүлэглэлийн үйл ажиллагааны тухай анх удаа илчлэн өөрийн ажил амьдралын жишээн дээр өгүүлсэн түүх юм. Тэд тухайн улс оронд хөгжил дэвшлийг амладаг боловч хэрэг дээрээ тусгаар тогтносон улс орнуудыг өрийн дөнгөнд хийж дэлхийн эзэнт гүрэнд дагаар оруулах урхи занга болсон том төслүүдийг тулган хүлээлгэх замаар бүхэл бүтэн улс орнууд, ард түмнүүдийг мөлжиж байдаг ажээ.

Нью-Йорк Таймс хэвлэлийн газраас анх хэвлэн гаргасан энэ ном АНУ ба Европт жинхэнэ бестселлер болж 70 долоо хоногийнн турш хамгийн олон борлуулалттай байсан ба одоо нэгэнт дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдан хэвлэгдсэн байна. Энэ номонд Джон Перкинс өнөөгийн дэлхийн дахинд давамгайлж байгаа эдийн засгийн загвар, далд бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг. Энэ номыг өнөөгийн улс төр, эдийн засгийн цаад учир шалтгаануудыг сонирхож байгаа өргөн олон уншигчдад зориулсан юм.
 

ӨМНӨХ ҮГ

Эдийн засгийн алуурчид гэж хэн бэ? Эдийн засгийн алуурчид /ЭЗА*/ бол дэлхийн улс орнуудыг луйвардаж ард түмнийг нь олон наяд долларын өрөнд унагах ажлыг хийж байдаг, үүнийхээ төлөө маш өндөр цалин харамж авдаг мэргэжлийн хүмүүс юм. Тэд бол Дэлхийн банк, Америкийн олон улсын хөгжлийн агентлаг/USAID/ зэрэг бусад олон тооны зээл, тусламжийн байгууллагуудаас улс орнуудаар авахуулсан зээлийн мөнгийг зальт аргаар завшиж өөрсдийн асар том корпорациудын болон тухайн орны эрх мэдэл бүхий хэдхэн гэр бүлийн дансанд шилжүүлж байдаг. Тэд зээл авахуулах, дараа нь энэ мөнгийг завшихдаа санхүүгийн зальт тайлан мэдээ, авилга хээл хахууль, шахсан тулгалт, эр эмийн явдал, захиалгат аллага зэрэг арга хэрэгслийг ашигладаг. Тэд нар эзэнт гүрнээсээ хойш өнөөг хүртэл ил далд явж ирсэн, одоо даяарчлалын эрин үед бүр аймшигтай том цар хүрээг хамрах болсон тэр л хуучин “тоглоомоо” тоглосоор л байна.

Үүнийг надаас өөр хэн сайн мэдэх вэ дээ? Учир нь би өөрөө тэдний нэг, эдийн засгийн алуурчин байсан юм чинь ... Би эдгээр мөрүүдийг 1982 онд "Эдийн засгийн алуурчны ухамсар" гэдэг түр нэртэй ном бичиж эхлэхдээ бүр эхэнд нь бичиж билээ......

   ДЭЛХИЙН УЛС ТҮМНҮҮДИЙГ БООЛЧИЛЖ БАЙГАА АРГА НЬ ХУЛХИ АРДЧИЛАЛ + ЗЭРЛЭГ ЗАХ ЗЭЭЛ + ХҮНИЙ ЭРХ ГЭГЧ БАШИР ЗАЛЬ ЮМ !!!

 

Та одоо болтол ардчилал + чөлөөт зах зээл + хүний эрх + бүх нийтийн ардчилсан сонгууль мэтийн хулхи хоёр нүүртэй багуудад нь итгэсээр горьдсоор байгаа гэж үү?!! Юуны өмнө эхлээд яаж Улс Эх орныг минь, бидний өнөөгийн амьдрал бас үр хүүхдүүд хойч үеийн маань ирээдүйг яаж алж байгааг мэдэж ойлгож ухаарч ав!!!

Хэрэв Эх орон, Ард түмний чинь хувь заяа танд өчүүхэн ч гэсэн хамаатай бол , ийм зүрх сэтгэл Танд үлдсэн бол...!

Джон Перкинсийн ТВ-д өгсөн ярилцлага:

 

Энэ ном Интер номын их дэлгүүр, Билэг их дэлгүүр, Скай худалдааны төв, Мир номын худалдааны сүлжээгээр борлуулагдаж байгаа. Сүүлчийн хэдхэн ширхэг үлдлээ! Дахин хэвлэгдэхгүй биз ээ...

Жич: 2010 онд энэ номыг орчуулж УИХурлын ихэнх гишүүдэд, сайд нарт ҮНЭГҮЙ хүргүүлж анхааруулахыг оролдсон билээ... Яг тэр үед, 2010 оны 3-р сарын дундуур, Монгол улсын Засгийн газрын нийт өр 1,6 тэрбум америк доллар, Монголын Үндэстний Өр зөвхөн Засгийн газрын өртэй тэнцүү шахуу 1,8 орчим тэрбум байсныг сануулж байна!

 

Таныг болон хойч ирээдүйг чинь "ардчилал+чөлөөт зах зээл+хүний эрх" мэтийн хуурамч уриа хоосон амлалтын доор "хээрийн чонотой нийлсэн хотны ноход" ёроолгүй өрийн дөнгөнд хэдийнэ хийчхээд байгааг ядаж ойлгож ухаарахыг оролдоорой...