Andres Serrano, Нью-Йорк

Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ. Тэгээд надад эдгээр орон гэргүй хүмүүсийн гуйлга гуйхдаа, унтаж хэвтэхдээ хэрэглэж байсан, картон цаасан дээр бичсэн тэр гуйлтуудыг нь худалдан авах санаа төрсөн юм...

Нью-Йоркын гудамжинд яг одоо хоног төөрүүлж яваа 12 701 гэр бүл, 2008 оны хямралаас хойш ажилгүй болж орон гэргүй, юу юу ч үгүй хоцорсон асар олон хүмүүсийн гуйлга гуйхдаа барьж байсан зарим плакатуудыг фотогэрэл зурагчин Andres Serrano цуглуулж эхэлсэн байна.

Надад одоо ид шид л хэрэгтэй байна... гэхдээ ганц доллар ч болов авнаа. Баярлалаа....

Нөхөр минь нас барсаан. Даатгал байхгүй. Бүх зүйлээ алдсан. Гэр оронгүй хоцорсон. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныгивээг....

Би жирэмсэн, өлсөж бас даарч байна. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныг ивээг.... 

Би Иракын дайны ахмад дайчин. Алба хаасанг гэрчлэх баримтууд бий. Шархадсан, орон гэргүй, ажил хэрэгтэй байна. Ахмад дайчдын газар туслахГҮЙ байна. Надад ямар нэг зүйлээр тусална уу. Бурхан таныг ивээг....

ДОХ-той, ажилгүй. Яахаа мэдэхгүй цөхрөөд байна. Бурхан таныг ивээг....

Бурхан бол Хайр энэрэл. Хайр энэрэл бол Бурхан. Солонгосын дайны ахмад дайчин байна. Та бүхнээс надад тусламж хэрэгтэй байна....

Ээж бидэнд хэлэхдээ яг энд хүлээж бай гэсэн. Гэхдээ 10 жилийн өмнө...

1 доллараар үнсэнэ...

Дөнгөж сая гэрлэсэн. Ямар нэг зүйлээр тусална уу...

Хөнжил хэрэгтэй байна. Шөнө маш хүйтэн байна. Би дөнгөж сая шоронгоос гарсан. Амьдрах гэр орон байхгүй...

Би гудамжинд амьдарч байна. Надад маш хүнд байна. Үл бүтэх юманаас холхон байхыг хичээж байгаа. Танд баярлалаа...

Надад ямар нэг зүйлээр туслана уу. Ажилгүй, хоёр хүүхэдтэй. Идэх юм авах, орон сууцны мөнгөө төлөхөд минь... Ричмонд (Вирджини) явах 80 доллар хэрэгтэй байна. Баяраар өөрийн хүүтэйгээ уулзах гэсэн юм. Ямар нэг зүйлээр туслана уу. Чин сэтгэлээсээ баярлалаа. (Одоо зөвхөн 15 доллар цуглараад байна).......

Орон сууцаа алдсан хүмүүсийн тухай баримтат кино ???!!!! ............

 

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх