Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт уу, аль эсвэл... Ер нь хаа газрын "ардчилагч" хэмээн өөрсдийгөө өргөмжлөгч - үүгээр бамбай хийн хувьдаа ашиг хонжоо хайгчид одоохондоо олон юмны наад цаад учрыг хараахан мэдэхгүй, ухааран ойлгохгүй байгаа олонхийг хуурч мэхлэн аргалахын тулд дандаа нэг талыг хэт барьж гүтгэн гөрдсөн, иймээс худлаа дэгс юм ярьж бичиж мэдэгдэл хийх зэргээр эсвэл алс холын нэг бие хүн, үйл явдлаар бамбай хийн өөрсдийгөө өргөмжлөн пиардаж хамгийн гол нь харанхуй олонхийн гэнэн төсөөлөл дээр нь дөрөөлж албан тушаал дээрээ ядаж өдөр хоногийг өнгөрөөхийг хүсч тачаадаж байгаа нь одоо бүүр ч илт харагдаж байгаа.

 УЛААНБААТАРЫН УТАА ЮУНААС ҮҮДЭЛТЭЙ ВЭ

Ч. Солонго

Өнөөгийн "ардчилсан, зах зээлжсэн" Улаанбаатарын утаа бол сүүлийн 26 жилийн турш Монголд элдэв арга бачаар тогтоосон Барууны "ардчилсан" дэглэмийн үр дүнд манай улс нийгэмд цоо шинээр үүссэн асар олон гай зовлон, уруудал доройтол - хүнд асуудлуудын зөвхөн нэг нь юм. Харин утааг чухам юу үүсгэсэн бэ? Төвлөрөл гэж үү?

Эрх баригчид, тэдний халаасны сэтгүүлчид "Төвлөрөл бий болсон" гэж ярьдаг болсон. Гэвч энэ бол төвлөрөл огт бус юм. Энэ бол манай улсын хүн ардын асар том дүрвэлт, нутаг орноо хаян амьдрахын эрхээр шилжин суурьшсаны үр дагавар, манай ард түмний дийлэнхийн амьдрал ямар ч баталгаагүй болж ядуурч туйлдсаны тод илрэл юм.

Роберт Скиделски

Роберт Скиделски, Warwick-ийн Их сургуулийн Улстөрийн эдийн засгийн ухааны хүндэт профессор, Британийн түүх ба экономиксын академийн гишүүн, Британийн Лордын танхимын гишүүн. Джон Мэйнард Кэйнсийн намтарын тухай гурван боть ном бичсэн. Британийн Хөдөлмөрийн намаас улс төрийн гараагаа эхэлсэн ба дараа нь Консерватив намд элссэн, НАТО-гийн эвсэл 1999 онд Косовод хууль бусаар түрэмгийлэн орох үед үүний эсрэг байр суурь баримталсан учир намаасаа хөөгдсөн.

Анхаар! Бодит баялаг бүтээдэггүй өчүүхэн хэсэг нь хүн төрөлхтний бүх баялгийн үлэмж хэсгийг ийнхүү завшин өмчилсөн байгаа нь "ардчилсан чөлөөт" гэгч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өндөр төлбөртэй өнөөгийн "боловсрол" гэгчтэй ОГТХОН Ч ХАМААГҮЙ, харин ч жирийн хүмүүсээс маш их нууцалдаг залилангийн аргууд тэдэнд байдаг гэдгийг дахин дахин баталж нотолж байгаа хэрэг юм!.. Энэхүү луйврын башир арга нь тэдний "ардчилал - хүний эрх - чөлөөт зах зээл" гэгч хуурамч үзэл суртлыг жирийн хүмүүсээр хүлээн зөвшөөрсөн мэт болгож хаацайлж халхавчилж байдаг юм аа!

Саяхан нэг танилынхаа зөвлөсөнөөр youtube-с нэг “ардчилсан” сагсуу жүжигчин бас нэгэн “гэнэн дулмаа” сэтгүүлчид өгсөн эмгэнэлт жүжиглэл-ярилцлагыг нь олж үзлээ. Тэнд тэр хоёр нийлж суугаад манай улс нийгэмд 25 жил үргэлжилж байгаа өнөөгийн энэ олон үзэгдэлт эмгэнэлт жүжиглэлийг магтан дуулж суух юм... Одоо бид хоёр бараг яасан ч - хувийн эрх чөлөөтэй болсон гэж! Тэд өөрсдийгөө 1990 онд манай улсын төр засгийг гаднын дэмжлэгтэйгээр түлхэн унагасан "гавъяатай" гэж өргөмжлөхийг нь, улс Эх орноо бас эдийн засгийнхаа бүх үндсийг "социалист коммунист" байсан учраас эвдэн бусниулсан "баатрууд" гэж өөрсдийгөө үздэг болохыг, Монголын ард түмний хэдэн үеэрээ барьж босгосон өмч хөрөнгө баялагийг гаднаас тулгасан захиалгатай хуулиудынх нь дагуу жинхэнэ үнийх нь өчүүхэн бага хэсгийг төлсөн болж жүжиглэж байгаад "хувьчилж"=хулгайлж авах гавьяаг байгуулсан хүн би гэж ичгүүргүй мэлзэхийг, би одоо хувийн! эрх чөлөөтэй хүн, одоо яасан ч миний дур аа! гэж бараг бахирч сэгсэгнэн агсамнахыг нь харахад үнэхээр гайхмаар ... бүр ч эмгэнэлтэй...


Andres Serrano, Нью-Йорк

Урьд өмнө нь би зөвхөн мэдэрдэг байсан бол өнөөдөр Нью-Йоркт асар олон хүмүүс гэр оронгүй гудамжинд хоног төөрүүлж байгааг хараад энэ бодит байдлыг ойлгож эхэлсэн тэр цагаас хойш «Өнөө цагийн өнгө (Sign of the Times)» нэртэй энэ төслөө 2013 оны 10-р сарын эхээр эхэлсэн юм. Намайг, энэ хотын унаган оршин суугчийн хувьд, урьд өмнө нь би ийм олон хүмүүс гудамжинд гуйлга гуйж хоног төөрүүлж байсныг хэзээ ч харж байгаагүй учир үнэхээр гайхшруулж цочирдуулсан билээ. Тэгээд надад эдгээр орон гэргүй хүмүүсийн гуйлга гуйхдаа, унтаж хэвтэхдээ хэрэглэж байсан, картон цаасан дээр бичсэн тэр гуйлтуудыг нь худалдан авах санаа төрсөн юм...

Өчигдөр УИХ дахь бие даагчдын зөвлөл Оюу толгойн асуудлаар мэдээлэл хийсэн. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар Оюу толгойн талаар анхнаасаа баримталж ирсэн зарчим дээрээ хатуу зогсож, Оюу толгойгоос монголын талын хүртэх ашгийг 51 хувь болгох ёстой гэдэг байр суурь баримталж байгаа ажээ. Мэдээллийн дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг авлаа.

ӨРИЙН ХАР ТАМХИНД ОРУУЛАХ НЬ: ЗЭЭЛЭНД ДОНТСОН МОНГОЛ

Өмнөх нийгмийн үед бид бодол санаагаа заримдаа буруу ярьж илэрхийлдэг байсан боловч харьцангуй зөв ойлгож сэтгэдэг байсан билээ. Харин ардчилсан дэглэмд орж чөлөөт зах зээлийг манай улсын эдийн засагт тулган хүлээлгэж хувийн өмчийн бүрэн эрх чөлөөтэй байдлын үзэл санаа - либератари үзэл ноёрхсон өнөөгийн Монголын нийгэмд бол жирийн монгол хүмүүс байтугай эрх баригчид нь хүртэл буруу ярьж буруу хөндлөн сэтгэдэг, хүчээр “ардчилсан” олон нийт нь ч энэ бүхнийг нь бүүр ч буруугаар ойлгодог учраас зөв эргэцүүлж сэтгэдэггүй шахуу болчихоод байна.

Гадаадын хөрөнгө оруулалт цорын ганц зам огтхон ч биш ээ Манайд хэдийнэ орж ирээд монголын олон нийтийн мэдээллийн орон зайн хойморт маань гарч суусан “Блүүмберг” агентлаг өнгөрсөн мягмар гаригт “Монгол Улсын эдийн засаг 2019 он хүртэл хамгийн дээд хурдаараа урагшлах бөгөөд үүний “шатахуун” нь Оюутолгой байх юм” гэсэн барууныхны хийсэн “гүн гүнзгий” дүгнэлтээ ээлжит удаагаа цацлаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Оюутолгойгүй л бол, Рио тинто-гүй л бол ДНБ гэсэн нэгэн шидэт үзүүлэлтийн өсөлтийн улаан шугамнаас нь алдуурах гээд байна шүү гэсэн далд утгыг энэхүү мэргэн оношдоо ”шигтгэж өгчээ”. Гэвч энэ ДНБ гэгч үзүүлэлт бол манай улсаас хичнээн хэмжээний хөрөнгө баялаг гадагш урсаж байгааг л тооцож байгаа дүн - “хошгируулах даллага" болохоос юмны эзэн, сумны занги монголын ард түмэнд энэ өсөлтөөс нь тусч наалдах юм бараг байхгүй байгааг, цаашид ч ийм байсаар байхыг монголын олон нийт эрхбиш ядаж зөнгөөрөө ойлгож эхэлсэн байгаа...

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ЛУЙВАР ба ДҮЛЗЭНГҮҮД

“Оюу толгой”-н гэрээний талаархи халз мэтгэлцээн дээр С.Баярцогт ичгүүргүйгээр худлаа ярив. Ямар ойворгон, тэнэг этгээд болохоо ч харууллаа. Цаад канадууд нь “бидний зохиосон эдийн засгийн загвар 50 өгөгдөлтэй, 20000 хувьсах үзүүлэлттэй, үүгээр бодохоор Монголд ашигтай гарч байгаа” гэж ойлгуулж л дээ. Мань Баярцогт өөрөө ч мэдэлгүй тархиа угаалгачихаад “модель”-д нь шүтэн биширч, юу яриад байгаагаа ч ойлгохгүй магтан сайрхаж ард нь харийн эзэд нь байгаа болохоор омогшиж бардамнаж байна.