МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

<h3 style="line-height:1.2;">МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН</h3>

МОНГОЛЫН ҮНДЭСТНИЙ ЧӨЛӨӨЛӨХ ХӨДӨЛГӨӨН

Төрийн Бус Байгууллага


ЭНД ДАРЖ БИДЭНТЭЙ НЭГДЭНЭ ҮҮ!

fly fishing 474090 640


Флайн загасчлалд шидэлтийн зөв техник нь уурга хэрэгслээ гэмтээхгүй байх эцэст нь загас барих эсэхэд шууд нөлөөлдөг маш чухал ур чадварт тооцогдох ба үнэхээр сайн гүйцэтгэлтэй шидэлт маш гоё бараг урлагийн үзүүлбэр мэт харагддаг. Флайн шидэлтийн ур чадварт дадлагатай сургагчийн удирдлага дор харьцангуй богино хугацаанд эхнээс нь зөв суралцахыг илүүд үздэг ба энэ нь бие даан эхний үндсэн техникүүдийг сурах огт боломжгүй гэсэн үг биш юм.

Шидэлтийн техникийг сургуулилахдаа эхлээд бүх үйлдэл нэг бүрийг сурч сайтар сургуулилсны дараа тэдгээрийг нэгтгэн нэгэн зэрэг бараг автоматаар хийж сурах хэрэгтэй ба зөвхөн үүний дараа холын зайд эсвэл хүссэн цэг дээрээ өгөөшийг цэвэрхэн буулгах техникийг давтах хэрэгтэй. Сургуулилалтыг гол дээр гүнзгий бус, ил том чулуугүй, эргийн дагуу мод бут багатай газар сонгож олоод туулж орж урсгалын уруу харж зогсоод хийх нь илүү ба энэ тохиолдолд лаин олс, үзүүрийн зутасны элэгдэл гэмтэл бага бас цаг уур, газарзүйн бодит орчинд нь сургуулилах нь бүх талын тааламжтай бөгөөд ашигтай.


Толгой дээрээсээ хийх шулуун шидэлт:

casting1a
1. Бэлтгэх байдал: Гарын эрхий хурууг уурганы дагуу, бусад хуруунуудаараа уурганы бариулыг хөнгөн атгасан байрлал илүү тохиромжтой байдаг. Эхлээд уургыг сайн ачаалахын тулд 7 орчим метр лаин олсыг хөвж уурганы үзүүрээр хоёр тийш зөөлхөн савах маягаар цомирлогоор гаргаад урсгалын дагуу уурга-шидэлт хийх гартайгаа бараг нэг шугаманд оруулж урсгаж тэнийлгэнэ. Энэ үед уурганы үзүүр усны мандалтай ойролцоогоор 30-35 орчим градус үүсгэж байх ёстой бөгөөд чөлөөтэй үлдсэн гараараа лаин олсыг дамараас нь 3-5 метр хөвж гаргаад барина.


casting2a

2. Хойш нь далайлт хийх: Уурганы үзүүрээр хойш-урагш нь далайлт хийхдээ гар болон биеийн хөдөлгөөн огцом бус харин алгуурхан төгсгөл рүүгээ бага зэрэг хурдсаж байх хэрэгтэй. Усны мандал дээрээс лаин олсыг уурганы үзүүрээр босоо хавтгайд хурдатгалтайгаар “сугалж” татах үед уурга бага зэрэг хөвчирч олсыг арагш нь харвахад бэлэн болдог. Энэ үед гарыг хойш нь явуулсаар цагийн зүүгээр 1 цагийн байрлал буюу 110 градус орчимд авчирч гарын сарвуугаараа дээш нь түлхэж “хатгаад” түр зогсоно. Усны мандлаас сугарч хөвчирсөн уургаар хойш харвагдсан лаин олс энэ байрлалд хойшоо бараг бүтэн тэнийхийн алдад харж байгаад уурганы үзүүрийг дахин жаахан тавьж өргөж өгнө. Энэ үед үзүүрийн зутас-цулбуур зутас-өгөөш загасчны ар талд бүрэн тэнийж эдгээр нь уурганы үзүүрийг хойш нь бага зэрэг татаж хөвчрүүлэх ёстой ба энэ нь уурга лаин олсыг урагш нь харваж шидэхэд бэлэн боллоо гэсэн үг юм. Хойш нь таталт хийх явцад зүүн гараар барьсан лаин олсыг доош нь чангааж уургыг нэмж ачаалан таталтын хүч-хурдатгалыг нэмж өгөх ба хойд талд уурганы үзүүр хөвчирч эхлэх мөчид зүүн гар дахь олсоо бага зэрэг явуулж лаин олс хэт хүчтэй савахаас сэргийлж өгдөг. Шидэлт амжилттай болох нэг гол нөхцөл бол ар талд лаин олс өгөөш хүртлээ сайн дэлгэгдэж тэнийх явдал юм.


casting3a

3. Урагш нь далайлт хийх: Хойд талын 1-1,30 цагийн байрлалаас босоо хавтгайд уурганы үзүүрийг урагш нь алгуурхан хурдатгалтайгаар татаж 40-45 градуст 11 цагийн орчимд авчирч гарын сарвуугаараа түлхэх мэт хөдөлгөөн хийж “хатгана”. Энэ үед зүүн гарт барьсан олсоо зугуухан татаж уургаа нэмж ачаалдаг. Үүний дараа урьдчилан хөвж гаргаад бэлдсэн байсан лаин олсны хэмжээгээр шидэлтийн зайг тохируудаг бөгөөд уурганы үзүүр 60 градус орчимд явж байхад зүүн гараа уурганы арын цагирагны орчимд авчирч барьж байсан лаин олсыг тавьж өгч сул байсан олсыг урагш нь нисгэж шиддэг.


casting4a

 4. Өгөөшийг буулгах: Энэ нь лаин олс урагшаа харвагдаж нисэх мөчид шидэлт хийх чиглэл, өгөөш буулгах тэр цэг рүүгээ уурганы үзүүрээр “хатгаж” дохилт хийнэ гэсэн үг юм. Хойд талаас уурганы үзүүрээр харвагдсан лаин олс-үзүүрийн зутас-цулбуур зутас-өгөөш бүрэн тэнийж уурганы чиглүүлсэн газар руу нисэж усны мандалд зөөлхөн буудаг. Мөн өгөөшийг усны мандалд маш зөөлхөн газардуулахыг тулд уурганы үзүүрийг дахин жаалхан буулгах хэрэгтэй бөгөөд нэгэнт буулгасны дараа уургыг хөнгөхөн барьж гарынхаа бугуйны хөдөлгөөнөөр залж тоглуулна.



5. Загасыг уснаас гаргаж авах:
Усны мандал доорх лаин олсны хөдөлгөөн, өгөөшийг байнга хяналтандаа байлгаж дохисон үед нь загасыг зөөлхөн нэг удаа сэмжилж эхлээд лаин олсыг уургатайгаа хамт баруун гараараа барьж байгаад зүүн гараараа сул олсыг дамарт ороож хураах хэрэгтэй бөгөөд үүний дараа олсыг сулруулахгүйгээр зугуухан ороож загасны толгойг нь ил гаргаж агаар залгиулж ядрааж байгаад барьж авдаг. Барьсан загасаа харж баярлан өөрөөрөө бахархаад буцааж тавьдаг ;-) Загасыг гэмтээхгүйгээр дэгээгээ салгаж авахыг хичээх хэрэгтэй бөгөөд буцааж тавихдаа урсгалын өөдөөс харуулж гар дээрээ жаахан байлгавал загас загалмайгаараа амьсгалсны дараа өөрөө сэлээд явчихдаг.

Флайн шидэлтийг загасчин өгөөшөөрөө хүссэн цэгээ хэр оновчтой онож усны мандалд хэр зөөлхөн буулгаж байгаагаар түүний ур чадвар тодорхойлогддог.

 Таны сэтгэгдэл ?...


Сэтгэгдлүүд  

Г.Чинзориг
0 # Г.Чинзориг 2011-12-26 12:40
Сайн байна уу

Таны бичсэн энэхүү нийтлэлийг уншлаа үнэхээр цаг үеэ олсон сайхан нийтлэл байна.Би Флай фишингийн спорт жинхэнэ утгаараа Монголд эрчимтэй хөгжөөсөө гэж боддог.Та флай фишингийн талаар өшөө олон сайхан нийтлэл Бичээрэй

Номын буян дэлгэрэх болтугай

Хүндэтгэсэн

Г.Чинзориг
Монголын Спорт загасчлалын Өдөрж клуб
И-мэйл:
Хариулах | Ишлэл татаж хариулах | Ишлэл

Сэтгэгдэл бичих

Таны бичсэн сэтгэгдлийг сайтын админ зөвшөөрсөн үед нийтлэх болно. Зөвхөн кирилл үсгээр зөв бичгийн алдаагүй бичсэн, интернет соёлын хэм хэмжээнд нийцсэн сэтгэгдлийг хүлээн зөвшөөрөхийг анхаарна уу. Сэтгэгдэл бичихийн өмнө "Интернет соёлын хэм хэмжээ" нийтлэлийг уншихыг танд зөвлөж байна.


Security code
Шинэчлэх

    • Цахим шуудан:
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
      • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
    • Мэдээлэл харилцаа хариуцсан ажилтны утас: 88167001
    • Номын борлуулалт хариуцсан ажилтны утас: 88167001
    • Банкны данс:
      • Банкны нэр: Худалдаа хөгжлийн банк
      • Дансны дугаар: 456 094 040
      • Данс эзэмшигчийн нэр: Дэмчигийн БОЛОР
      • Валютын төрөл: Төгрөг