ҮНЭНИЙГ НУУСАН ЭРХ БАРИГЧИД БА ХУДЛАА ХУЛХИ МОНГОЛ

Аливаа юмыг байгаагаар нь хэлж ярьж эхэлсэн, ард түмэн өөрсдөө бодож эргэцүүлдэг бас идэвхитэй байр суурь эзэлж эхэлсэн тэр улс, нийгэмд амьдрал аяндаа илааршиж эхэлдэг. (c)

А. Ганбаатар

Японд суугаа Малайзын элчин сайд «Намайг хорин настай байхад манай улс дөнгөж тусгаар тогтноод байсан бөгөөд олон асуудал тулгараад байсан билээ. Бид амжилт гаргаж, тусгаар тогтнолоо дэлхийн олон улсаар зөвшөөрvvлэх хэрэгцээ шаардлага байсан. Би Малайз эх орны төлөө хvчин зvтгэмээр санагдаад, юуны өмнө гэр орныхныхоо бахархал болсон хvн байх хэрэгтэй юм гэж бодогдож байлаа. Эх орондоо би хэрэгтэй гэж бодож явлаа. Одоо Малайзын Засгийн газар ирээдvй vеийнхний төлөө «Алсын хараа-2020» гэдэг төлөвлөгөө зохион гаргаж байгаа билээ. Улс орны хувьд Малайз амжилт олж, олон улсын тавцан дээр бол тус улс ирэх зуунд удирдагчийн байр сууринд очих ёстой хэмээн зорьж байна»гэснийг уншаад Монголын байр суурь гэдэг юу вэ гэж бодогдлоо.

БАРУУНЫ НИЙГМИЙН УХААНЫ "БОЛОВСРОЛ" ГЭГЧ АЛИВАА УЛСЫГ КОЛОНИЧЛОХ НАЙДВАРТАЙ ЗЭВСЭГ - "ЗӨӨЛӨН НУДАРГА" НЬ АЖЭЭ

Бид төмөр зэвсгээс илүү нарийн аргаар гэхдээ хүчээр засаглах гэж нэрлээд байгаа soft power бол бидэнд ашигтай тийм үр дүнгүүдэд хүрэхийн тулд бид юуны өмнө бусад улс орнуудын ирээдүйн лидерүүдийг өөрсдийн талд элсүүлж тэднийг манай үзэл суртлаар сургаж мөн үзэл сурталчдыг нь хөлсөлж шийдвэр гаргах түвшинд нь гаднаас нөлөөлж байх явдал юм"

Джозеф Най, америкийн улстөр судлаач, неолиберализмын өнөөгийн гол үзэл сурталчдийн нэг, Харвардын Их сургуулийн Олон нийтийн харилцааны сургуулийн профессор

1944 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн оройн 11 цагт И.Сталин Чойбалсанг Кремльд урьж зоог барьжээ. Тэнд Сталинаас гадна Молотов, Т.Маленков, А.Берия, А.Микоян, Зөвлөлтийн элчин И.Иванов нар байлцжээ. Тэд бие биенийхээ эрүүл мэндийн төлөө хундага өргөж, ууж идэхийн завсарт Монголын тухай яриа болжээ.

Энэ үеэр И.Сталин "Чойбалсан бол ганцхан Гадаад Монголын удирдагчаар зогсохгүй мөн нэгэн адил Дотоод Монголын удирдагч мөн" гэж хэлжээ. Үүнээс үүдэн тэнд байсан хүмүүс Халхаас бусад монголчуудын тухай яриа дэлгэсэн байна. А.Микоян: “Тэдгээр монголчууд эрх чөлөөгөө олбол танай Монгол их өргөжих болно доо" гэж хэлж байсан ажээ.

Д. Түвшин /Өглөөний сонин/

Тэртээ 40 жилийн өмнө билэг танхай найрагч Р.Чойном «Ажлын бүтээл багадаад л Арын хаалга ихсээд л Улс орон минь нэг л Унасан шинжтэй байх юм Зон олон минь нэг л Зовсон янзтай үзэгдэх юм» хэмээсэн нь яг л өнөөдөр бидний туулж яваа амьдралыг биччихжээ. Эрх баригч, улстөрчид «Монголын эдийн засаг өнгөрсөн онд 17 хувиар өсч, дэлхийд цахиур хагаллаа. Нэг хүнд ногдох ДНБ 3000 орчим ам. доллар болж Монгол Улс цэцэглэн хөгжиж байна» хэмээн бархиралдаж байгаа ч жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт Улаанбаатарын утаа шиг харанхуй, итгэл найдваргүй болсоор байна.

Хуйвалдагчдын үүр уурхай: 300-гийн хороо

Дэлхийн засгийн газар гэгчийн нууцууд

Банк санхүү, даатгал, нүүрс олборлолт, эмийн худалдаа, газрын тосны олборлолт үйлдвэрлэлтийг өөртөө багтаасан, дэлхий дээрхи ямар ч тусгаар улсын хил хязгаарыг хүлээн зөвшөөрдөггүй АСАР ХҮЧИРХЭГ БҮЛЭГЛЭЛ эртнээс оршин тогтнож үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байдаг юм. Энэ бүлэглэлийн гишүүд ЗӨВХӨН өөрийн энэ бүлэглэлийн өмнө л хариуцлага хүлээдэг. ЭНЭ БОЛ 300-ГИЙН ХОРОО ГЭГЧ ДАЛД БҮЛЭГЛЭЛ ЮМ.

2012 ОНЫ АРДЧИЛЛЫН ЧАНСААГ ГАРГАСАН БАЙНА

Австрийн "Democracy rating" байгууллага дэлхийн улс орнуудын ардчиллын чансаа 2012-ыг гаргасан байна.

Энэ үнэлгээг гаргахдаа тухайн улс орон дахь улстөрийн эрхүүд, иргэний эрхүүд, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хуйвалдаан хээл хахуулийн түвшин, улстөрийн дотоод тогтвортой байдал ба хүйсүүдийн тэнцвэртэй байдал зэрэг үзүүлэлтүүдээр оноо өгч жагсаажээ.

Сэтгүүл зүйг гав гинжнээс салгах нь романтик мөрөөдөл үү?

Тоймч Г.ОТГОНЖАРГАЛ

Сонгууль болдгоороо болж, ялах нь ялж, унах нь унана, сэтгүүлчид ээ. Энэ бол та биднээс хол хөндий зүйл. Тэдний ялалт тэдний л өмч. Тэдний уналт тэдний л хохирол. Ийм харь холын мэт хөндлөнгийн дүгнэлт хийх нь Монгол Улсын иргэн хүний хувьд хачирхалтай санагдаж мэдэх ч бодит үнэн нь ердөө л энэ. Учир нь, бид бол сэтгүүлчид. Өнгөрсөн 14 хоногийн улс төрийн идэв­хийг түр хазаарлаад “Сэтгүүл зүйг гав гинжнээс салгах нь романтик мөрөөдөл үү” гэсэн сэдэвт анхаарлаа хандуулцгаая.

АНУ-Д ЯГ ОДОО ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ?

(Үйл явдлын өрнөлүүд)

АНУ-ын ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгууль(2012.11.06-07)-ийн дараа 15 штатын оршин суугч иргэд өөрсдийн штатуудыг АНУ-аас бүрэлдэхүүнээс гаргах тухай хүсэлтээ албан ёсоор гаргалаа гэж Red Alert Politic онлайн сэтгүүлийн тоймч Регина Конли өнгөрсөн хагас сайн өдөр, 2012 оны 11-р сарын 11-нд мэдээлсэн байна. Түүний бичиж байгаагаар тэр үед Луизиана, Техас, Кентукки, Колорадо ба Нью-Джерсийн оршин суугчид Цагаан ордны иргэдийн хүсэлт хүлээн авах сайтны "We the People" хуудсанд энэхүү салан тусгаарлах хүсэлтээ албан ёсоор гаргасан байсан байна.

Британи түүхийнхээ турш дэлхийн улс орнуудын 90 гаруй хувийг нь довтолж дайран орж тонон дээрэмдэж боолчилж байжээ

Жаспер Коппинг, Daily Telegraph