Хамгийн агуу тэнэглэлийг ухаантай дүр эсгэсэн мунхаг улстөрчид хийсэн байдаг.

                                                                                                                                              У. Черчилль

Алдарт энэ дууны дүр Катюша бүсгүйд зориулсан хөшөө

"Катюша бүсгүй" дуу 1938 онд анх дуулагдаж гарч ирсэн ажээ. Тэр үеийн байдал тун түгшүүртэй үе байлаа: 1933 оноос Германд нацист Гитлер, 1936 оноос Италид фашист Муссолини засгийн эрхэнд гарч ирж тэд нарыг ... мөнгө, түүхий эдээр цутгаж ид зэвсэглэж байсан тэр үе юм... Энэ дууны үгийг М. Исаковский, харин аяыг М. Блантер нар зохиожээ. Удалгүй Эх орон уруу нь нацистууд фашистууд түрэмгийлэн довтолж дайн эхлэх нь гэдэг мэдрэмж улам бүр тод болж байсан тэр үеийн түгшүүрт уур амьсгал энэ дууны үг аяыг гунигтай болгож цаанаа түгшүүртэй өнгө аясыг мэдрүүлдэг...

"ТАВДУГААР ЦУВАА"-НЫ НЭГ ТОД ЖИШЭЭ Сонирхолтой ажиглалт: Солгать - худлаа гөрдөх. Он солжет - тэр худал гөрдөнө. Он лжет - тэр худал ярьж байна. СОЛЖЕницын - худал гөрдөгч гэсэн утгатай овог.

Номын хавтас дээр: Александр Солженицын, Архипелаг Гулаг: опыт художестВЕННОго исследования / Архипилаг Гулаг: уран сайханЖУУЛсан судалгааны оролдлого.

Анхаар! 1990 оноос хойш өрнөдийн неолибералч ардчилал-ыг Монголын нийгэмд зүсэн бүрийн аргаар - арга залиар мөн хүчээр тулгаж ирсэн хөлсний үзэл сурталчдын зүгээс жирийн хүмүүс олон түмнийг айлгаж ирсэн энэхүү "хадны мангаа" - ном нь түүхэн баримтат судалгаанд тулгуурласан бус харин санаанаасаа зохиосон уран сайхны бүтээл байсан билээ. Түүхэн баримтат судалгаанд үндэслэсэн ном бол зөвхөн түүхэн бодиттой баримт нотолгоонуудыг цаг хугацааны дэс дарааллаар нэгтгэн судалж байж хийсэн дүгнэлт байдаг. Харин уран сайхны бүтээл эсвэл нэг сайн дурын нийтлэлчийн бичсэн гэдэг ном бол тухайн зохиолч зарим нэг түүхэн үйл явдлуудыг сугалан авч ашиглаж үүн дээр тулгуурлаж өөрөө санаанаасаа нэмж ургуулан зохиож бичсэн бүтээл юм.

ХБНГУлсын Tagesthemen ТВ-сувгаар: АНУлс болон ХБНГУлсын тагнуулын тусгай албадууд олон арван жилийн турш хичнээн их ойр дотно нягт хамтран ажиллаж ирснийг Фрайбург хотын Их сургуулийн түүх судлаач эрдэмтэн, доктор Йозеф Фошепот/Josef Foschepoth/ дахин нотлоод байна. 

Тэрээр ХБНГУлсын Архивын холбогдох баримт материалуудыг үзэж судлах зөвшөөрлийг авч судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэнд хүрсэн ажээ. Эдгээр мэдээллүүдийг болон хийсэн дүгнэлтээ эрхэм судлаач өөрийн "Герман улс тусгай албадын хараан доор" номондоо дэлгэрэнгүй бичсэн байгаа.

Дорно дахины ард түмнүүдэд "цаасан бар" гэдэг маш онож хэлсэн нэг шог зүйрлэл байдаг билээ. Энэ зүйрлэлийг хүмүүст янз бүрийн аргаар зориудаар төрүүлсэн байгаа тэр ойлголт төсөөлөл нь үнэн хэрэг дээрээ бодит байдлаас бол шал өөр, хууртаж мэхлэгдсэн тэр хүмүүсийн бодол санаа нь бодити чин үнэнээс хол тасарсан байгааг илэрхийлэхэд хэрэглэдэг. 2008 онд АНУ-ын ипотекийн пирамид нуран унаснаас хойш далд хэлбэрээсээ ил хэлбэртээ шилжин өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал нь ийнхүү үл үзэгдэх гартай чөлөөт зах зээлийн онол - экономикс гэгч мөн монетаризм гэгч номлол онолууд нь үнэн хэрэг дээрээ асар том залилангийн онол үйл ажиллагаа байсныг нэгэнт нотлосон билээ.

Ар талд нь Үнэнийг мэдэх эр зориг гэж бичсэн байна

АНУ ДЭЛХИЙН III ДАЙН ӨДӨӨХӨӨР ОРОЛДОЖ БАЙНА!

Дэлхийн III дайныг өдөөхөөр оролдож байгаагийн хамгийн гол зорилго бол АНУлс 18 их наяд долларын , Баруун Европ 17 их наяд еврогийн асар их өрөө цайруулахын тулд зээлдүүлэгчдийгээ "устгах", бусад улс ард түмнүүдийн өсөлт хөгжлийг нь улдан чангааж ирсэн уламжлалт далд бодлогоо одоо ил хэрэгжүүлж дахин дэлхийн дайн өдөөж тэдний сэргэн босч ирж байгаа эдийн засгийг нь дахин унагаж сүйрүүлэх явдал юм! ХБНГУлсын эх оронч "Compact" сэтгүүлийг эрхлэн гаргагч, улстөр-нийгмийн нэрт зүтгэлтэн Юрген Элзесшер (Jürgen Elsässer) бидэнд ингэж сануулж байна.

1933 оны сонгуульд Гитлерийн толгойлсон нацист нам ээлжит удаагаа сонгуульд ялаагүй боловч Барууны эзэд - том банкируудын ил далд шахалтаар Гитлерыг Германы засгийн эрхэнд гарган тавьсан түүхтэй. Тэр үед Гитлер миний араас сая сая [тархиа угаалгасан] хүмүүс дагаж байгаа гэж сайрхаж байжээ..!

АРДЧИЛЛЫН ТАЛААР СЭТГЭГЧ УХААНТНУУДЫН САНУУЛЖ ХЭЛЖ БАЙСАН ҮГС

Ардчилал бол хэрэв зүйрлэж хэлбэл агаарын өнгөт бөмбөлөг бөгөөд харин та нарыг толгойгоо гилжийлгэн амаа ангайн түүнийг ширтэж байх зуур халаасыг чинь хулгайчид тэмтэрч байдаг юм аа.

                                                                                                                                                     Бернард Шоу

Демократ (ардчилагч) ба демогогч (уран үгээр хоосон чалчигч) хоёр бол увайгүй худалч хулгайчийн нэг мөн чанарын хоёр нүүр юм. (c)

Зарим хүмүүс үнэнийг олж мэдэхийг хүсдэггүй. Яагаад гэвэл тэд тархи толгойдоо зориуд зурсан тэр зэрэглээ нь замхран алга болохоос үхтлээ айцгаадаг. ©

                                                                                                                                                Фридрих Ницше