ХҮН-ХАРХУУД  буюу  "АМЬДРАХЫН ТӨЛӨӨ" юм чинь 

ЯАСАН Ч ЯАДАГ ЮМ БЭ ГЭЖ ҮҮ 

 

       /Ёгтлол/ 

            Энэхүү цуврал нийтлэлийг уншсан хүний эргэцүүлэн бодох чадвар сайжрах, одоогийн бидний энэ амьдарч байгаа бодит байдлыг ухамсарлаж ойлгох, эцэст нь өөрийн амьдралын зарчмуудаа эргэж харахад хүргэх ҮР НӨЛӨӨТЭЙ гэдгийг урьдчилан анхааруулж байна.Smile

Одоогийн бидний амьдрал дахь энэ харийн үзэл суртал дэглэм - бурангуй нөхцөл байдлыг Хархуудын нийгэм гэж нэрлэж болох нийгмийн нэг онцгой арга ажиллагаа - технологиор бий болгосон байна. Энэхүү харийн нийгмийн инженерчлэл - технологийн цаад далд зорилго нь хүмүүс бидний хамтдаа амьдарч ирсэн нийгмийн оршин тогтнож байсан бааз суурь, хүмүүсийн нүдэнд үл үзэгддэг ч бодитоор оршин байдаг нийгмийн тэр тулгуур гол баганууд болох ёс суртахууны үнэт үйлс - амьдралын утга учрыг нурааж эвдэн бусниулахад оршдог байна. 

Энэ зорилгодоо хүрэхийн тулд эхлээд хүмүүсийн ЁС СУРТАХУУН ЖУДГИЙГ нь эвдэн бусниулдаг. Ёс суртахуун жудаг гэж байхгүй болохоор хүмүүс хоёр хөлтэй адгуус болон хувирч бие биентэйгээ өрсөлдөх нэрийн доор хоорондоо дайсагнаж байх ёстой болдог ажээ.

Нийгмийг дотроос нь ялзалж задлан бутаргасны хор уршгаар олонх хүмүүс зөвхөн өөр өөрсдийн амин хувиа хичээх болсон ба тэдний өөрсдийнх нь энэ бусармаг үйлдлийг зөвтгөж байгаа харийн тархины угаалгаас өөр юунд ч итгэхийг хүсэхгүй болсон бөгөөд харин бусдыгаа дайсагнан үзэх бэртэгчин үзэлд живж, өөрсөдтэйгөө ав адилхан бусад ХҮН, ХҮМҮҮС, АХАН ДҮҮС гэж байдаг тухай ойлголтыг байхгүй болгосон юм.

Энэхүү "ардчилал" гэдэг нэр нь хүртэл зохиомол бөгөөд нийгмийг эвдэн бусниулдаг харийн технологийн мөн чанаруудыг нээн харуулахын тулд өнөөгийн ХҮНИЙ НИЙГМИЙГ хархуудын жишээн дээр үзүүлж болно. 

Хархууд бол амьдрах чадвар асар өндөртэй амьтад билээ. Тэдний энэ амьдрах чадвар бол тэдний нийгмийн /сүргийн/ нэг цул нэгдмэл байдал нь байдаг ажээ. Хархууд үнэхээр нийгмийн зохион байгуулалттай амьтад гэдгийг судлаачид бүр гайхаж бичсэн байдаг. Тэд хамтдаа идэх хоолоо хайж, олдвол хуваан “цохидог” бөгөөд бие биендээ үргэлж тусалж хамжиж, бие биенээ хамгаалж хамтдаа амьдардаг амьтад юм. Хэрэв боломжтой бол шархадсан нэгнийгээ ч дамжлаад аваад явдаг гэж судлаачид нотолж бичсэн байдаг. Хархууд бие биенийгээ яг бүхэл бүтэн нэг амьд бие шиг мэдэрцгээж, хамтдаа яг л нэг организм шиг үйл хөдлөлөө хийж байдаг. Тэд маш хурдан мэдээллүүдээ солилцож байдаг ба аюултай байдал тулгарахад маш хурдан бие биедээ мэдээлж байдаг. Зулзаганууддаа бүр багаас нь бие биенийгээ хамгаалах энэ дадлыг сургадаг ажээ. Тэдний ийм хамтдаа амьдрах орчныг "нийгэм" гэж нэрлэж болох бөгөөд тэрхүү нийгэмд нь хувь хархны “эрх ашиг” гэж байдаггүй ба тэдний энэ нийгмээ - өөрсдийгөө хамгаалах механизм нь хүнийхээр бол ёс суртахууны дотоод мөн чанартай төстэй байдаг.