Одоо манай Үндсэн хуулинд оруулахаар хэлэлцэж байгаа нэмэлт, өөрчлөлтөөр эдгээрийн зөвхөн сүүлийн хэсэгт хамаарах "зохицуулалт, эрх үүргийн" түвшинд шинэчлэлт хийхээр зорьж байна. Энэ нь туйлын хангалтгүй, өнгөц оролдлого бөгөөд уг асуудлаар "Ард нийтийн санал асуулга" явуулах нь хөрөнгө хүч үрсэн, цагаа олоогүй алхам болно.

Ер нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өөрчлөх гол санаа нь уг хуулийн агуулга, үзэл баримтлал Монголын ард түмний нийтлэг язгуур эрх ашигт нийцэхгүй байна гэж олон жилийн өмнөөс үзсээр ирсэнтэй холбоотойгоор дахин үндсээр нь шинэчлэн боловсруулах шаардлага хэрэгцээнээс урган гарсан билээ. Энэ нь зөвхөн одоогийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд, засаглалын хэлбэр, төрийн байгууллын эрх мэдлийн тэнцвэржүүлэлт, үүрэг хариуцлагын хуваарилалт, зохион байгуулалтыг өөрчилж сайжруулснаар шийдэгдэх асуудал биш.

ПУТИНД ХАНДАЖ УУЧЛАЛТ ЭРСЭН ТОВЧ ЗАХИДАЛ

Арабын ертөнцийг бүхэлд нь доргиож буй, лалын шашны 2 том урсгал суннитууд болон шиитүүдийн хооронд дахь хямрал - санал зөрөлдөөн нилээд эртний улбаатай ажгуу. Ойрхи Дорнодын өнөөдрийн энэхүү улстөр болон шашин холилдсон зөрчилд нэг талаас шийтүүд голдуу амьдран суудаг Ираны засгийн газар нөгөө талаас Булангийн суннит хаант улсуудын засгийн газрууд сөрөн зогсож байгаа. АНУлсын Pew Research судалгааны төвийн өнгөрсөн жилийн тайланд суннитуудын 40% нь шиитүүдийг жинхэнэ лалын шашинтанууд биш гэж үзэж байгааг тогтоосон байна. Суннитууд болон шиитүүдийг чухам юу ингэж талцуулан хувааж байгаа тэр нь хир гүн гүнзгий улбаатай вэ?

ТОНИ БЛЭЙР: АНУ - ИХ БРИТАНИЙН ТОЛГОЙЛСОН НАТО-ГИЙН ЭВСЭЛ ИРАКЫН ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСГИЙГ УСТГАСНЫ ДАРАА "ЛАЛЫН УЛС" АЛАН ХЯДАГЧДЫН БҮЛЭГЛЭЛ ҮҮСЧ ГАРЧ ИРСЭН

2003 онд АНУ ба Их британи тэргүүтэй НАТО-гийн эвсэл Ирак уруу дайран орж эзлэн авсан нь тэнд "Лалын улс" нэртэй джихадуудын бүлэглэл үүсч бэхжихэд хүргэсэн нэг ГОЛ шалтгаан болсон гэж Их британийн ерөнхий сайд асан Тони Блэйр америкийн CNN телекомпанид өгсөн ярилцлагадаа тэмдэглэн хэлсэн байна. Уг ярилцлагыг 10-р сарын 23-нд авсан боловч одоо болтол нийтийн хүртээл болгоогүй байгаа ба харин энэ тухай Лондонгийн Daily Mail сонины онлайн хувилбарт урьдчилсан байдлаар мэдээлсэн байна.

Хүнийг боолчлолд наймаалах нь өнөөдөр Лалын улс гэгч терористуудын гол орлогуудын нэг болоод байна. Тэд тэдэнд олзлогдсон энгийн номхон иргэдийн эрчүүдийнх нь толгойг тасдаж танкаар дайрч хүүхэд эмэгтэйчүүдийг нь зодож хүчирхийлж хүний наймааны зах зээл дээр боолчлолд худалдаж байна. Иракын Санджир хотын худалдаачин байсан нэг эр террористуудтай өөрийн тооцоотой аж - террористууд түүний үеэл эгч охин дүү нарыг хулгайлан булаан авч явсан ажээ.

НҮБ-ийн чуулганы танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж найз Ц. Энхтөвшингөө дагуулан В. Путины сууж байсан ширээ рүү дөхөж очин түүнтэй хамт зургаа авахуулахыг хүсч байгаа харагдсан... Албатууд нь ингэж хөл алдаж байгааг хараад ноён Б. Обама юу гэж бодож байгаа бол?

Бид бүхэн заримдаа Хүйтэн дайны үед Барууны суртал ухуулгын хэрэгслүүд юу юу гэж эрээ цээргүй бурж байсныг нь эргэн харж эргэцүүлэн бодож байх нь тун ашигтай. Тэр үед хүмүүсийг айлган сүрдүүлж зарим хүмүүсийг бүүр бачимдалд оруулж байсан нөгөө том том ухуулгын самбаруудыг нь мөн Америк уруу гэнэтхэн дайран довтлох гэж байсан аймшигт дайснуудын тухай үлгэрийн кинонуудыг нь эргэн санацгаая.

Чөлөөт хэвлэл гэж хаана ч байхгүй, хэзээ ч байгаагүй. Энэ бол хоосон зэрэглээ, гашуун үнээн! Харин ухаалаг, боловсролтой уншигчдынх нь байр суурь, сэтгэгдлүүд л чөлөөтэй байж болдог. (c)

Daily Mail бол британийн өдөр тутмын хамгийн том 2 сонингийн нэг юм... Сирийн хууль ёсны засгийн газраас албан ёсоор тавьсан хүсэлтийн дагуу Сирийн нутаг дэвсгэрийн нэг хэсгийг хүчээр түрэмгийлэн булаан авч бүгсэн байгаа, Иракын Левантын Лалын Улс (ИЛЛУ) гэж өөрсдийгөө нэрлэсэн лалын алан хядагч хэт даврагсдыг ОХУлсын Агаар - сансарын хүчин 2015.9.30-наас эхлэн бөмбөгдөж эхэлсэн билээ.

Обама эсвэл Владимир Путины хэлж ярьж байгаа нь хэнийх нь илүү бат бэх үндэслэлтэй вэ?

Who had the stronger arguments, Obama or Vladimir Putin?

АНУлсын төв хот Нью-Йоркын өдөр тутмын том сонин Daily News (Өдөр тутмын мэдээ) өөрийн сайтан дээр уншигчдынхаа дунд нэгэн санал асуулгыг явуулсан байна. Энэхүү санал асуулгын асуулт нь "Обамагийн эсвэл Владимир Путины хэнийх нь хэлж ярьж байгаа Танд илүү их үндэслэлтэй үнэмшилтэй байна вэ"гэсэн асуулт аж. Одоогоор тэнд санал өгсөн уншигчдынх нь хариултуудыг харвал тэдний 4-хөн % нь өөрсдийнхөө - АНУлсын ерөнхийлөгчийн хэлж ярьж байгааг илүү үндэслэлтэй-үнэмшилтэй гэж хариулсан байхад харин 96 % нь ОХУлсын Ерөнхийлөгч Владимир Путины төлөө, түүний хэлж ярьж байгааг илүү бат бэх үндэслэлтэй - үнэмшилтэй гэж үзсэн байна.

Нийтлэлийн автор: Доктор Пол Крейг Робертс – АНУлсын Сангийн сайдын эдийн засгийн зөвлөх асан, Wall Street Journal сэтгүүлийн редактор мөн Business Week, Scripps Howard News Service болон Creators Syndicate сонин хэвлэлүүдийн тогтмол булангийн нийтлэлч