ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЗЭРЭГЛЭЭ: "АРДЧИЛСАН" ДЭГЛЭМИЙН НЭГ ГОЛ ТУЛГУУР - ТАРХИНЫ УГААЛГЫН БҮСЛЭЛТИЙГ ХҮН ТӨРӨЛХТӨН СЭТ ТАТАЖ БАЙНА!

АНУ-аас үйл ажиллагаагаа явуулдаг Оросын RT (Russia Today) маш том мэдээллийн суваг болсон гэдгээ баталж Youtube суваг дээр 1 000 000 000 (нэг тэрбум) хүмүүс мэдээллүүдийг нь үзсэн дэлхийн хамгийн анхны мэдээллийн суваг болсон байна. RT сувгийн сурвалжлагч Кевин Оуэн энэ суваг дээр хүмүүс хамгийн олон удаа үзсэн мэдээллийн роликуудын тухай тоймлон өгүүлж байна.

 

RT мэдээллээ цацаж эхэлсэн өнгөрсөн 2-хон жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрийн төдийгүй АНУ, Британи Баруун Европын асар олон үзэгчдийн дунд өнөөгийн улстөр, эдийн засаг, нийгмийн тулгамдсан хурц асуудлуудыг үнэн бодит байгаагаар нь үзүүлдэг цорын ганц суваг хэмээн үнэлэгдэж өдөр ирэх тусам улам олон хүмүүс энэ сувгийн байнгын үзэгч болж нэгдсээр байна. Энэ суваг одоо дэлхийн 100 гаруй оронд 430 сая байнгын үзэгчидтэй болоод байгаа.

2011 оноос АНУлсын гол гол том хотуудад 85 сая гаруй хүмүүс энэ сувгийн нэвтрүүлгүүдийг кабелийн болон сансарын сувгаар захиалж тогтмол хүлээн авч үздэг болсон байгаа ажээ. Мөн Европт англи хэл дээр нэвтрүүлгээ цацаж байгаа энэ суваг сүүлийн үед нэмэж 17 сая гаруй байнгын үзэгчидтэй болоод байгаа.

2013 оны 6-р сараас Russia Today сувагтай америкийн нэрт сэтгүүлч Ларри Кинг хамтран ажиллаж зөвхөн энэ сувгаар үзүүлэх тусгай нэвтрүүлгээ хийж эхэлсэн байгаа.

Одоо АНУ-ын хамгийн том 5 хотод Russia Today байнгын үзэгчдийнхээ тоогоор Euronews, France 24, Германы Deutsche Welle, Ойрхи Дорнодын Al Jazeera English, Японы NHK World болон Хятадын CCTV News сувгуудыг хол хаясан байна. Нью-Йоркт л гэхэд RT суваг долоо хоногт үзсэн хүмүүсийнхээ тоогоор японы NHK World-с 9 дахин их, Чикагод өдөр тутмын үзэгчдийнхээ тоогоор Аль-Джазир-аас 3 дахин их болсон байгаа. RT сувгийг байнга үздэг дундаж нэг үзэгч нь 35-49 настай, дээд боловсролтой эрэгтэй байгаа аж. Мөн энэ сувгийн мэдээллийг байнга хүлээн авч байхаар бүртүүлсэн энэ бүх үзэгчдийнх нь 20 гаруй хувь нь магистр эсвэл доктор зэрэгтэй, ихэнхи үзэгчид нь ямар нэг бизнесийн эздүүд, менежерүүд, хувиараа бизнес эрхлэгчид эсвэл засгийн газрын байгууллагуудад ажилладаг түшмэдүүд байгаа ажээ.

Британийн телевизийн сувгуудын рейтингийг гаргадаг Broadcasters’ Audience Research Board-ын мэдээлж байгаагаар 2012 оны сүүлийн хагаст ойролцоогоор 2-2,5 сая британичууд RT сувгийг байнга хүлээн авч үзэхээр болсон байна. Russia Today суваг Их британид BBC ба Sky сувгуудын дараа орох хамгийн том мэдээллийн суваг болсон байна. Мөн Youtube суваг дээр 740 000 хүлээн авагч үзэгчидтэй болсон байгаа...

Англи хэл дээр:

 

Орос хэл дээр:

 

Хамгийн шинэ, бодит үнэн мэдээллийг байнга авч байхыг хүсвэл Russia Today сувагт нэгдээрэй: http://www.youtube.com/subscription_center?add_user=rtrussian

Харин "ардчилсан" "эрх чөлөөжсөн" "зах зээлжсэн" Монголд болохоор:

 

Бодит байдлыг үзье, үнэнийг ойлгож авья гэвэл ... RT-г бас үзэж харьцуулж байх хэрэгтэй...

1 1 1 1 1 1 1 1 1 1 Үнэлгээ: 0.00 (0 удаа үнэлсэн)

Сэтгэгдэл бичих


Security code
Шинэчлэх